О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ

Aдмин / Нийгэм

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан зөрчилтэй 20 ААН-ийн 508 метр хашааг өчигдөр буулгажээ. Тухайлбал Да хүрээ захын орчимд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компани эзэмшлийн газраасаа 1,629 м.кв газрыг хэтрүүлэн хашаалж, уг хэсэгт төлбөртэй зогсоол ажиллуулж байсныг зогсоосон байна. Мөн эзэмшлийн газраасаа 496 м.кв газрыг хэтрүүлэн хашаалж, контейнер байршуулан иргэдэд түрээсэлдэг байсан компанийн контейнер зөөх, талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байгаа юм байна.

"Тухайн байршилд авто машин, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 орчим ААН, иргэн байдаг. Эдгээр ААН-ийн эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор уг байршилд хөрсний бохирдол хамгийн өндөр.

НҮБ-ын судалгаагаар Шархад, Да хүрээ орчимд амьдардаг хүүхдүүдийн цусанд хар тугалгын агууламж хамгийн өндөр гарсан. Иймээс Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг Сонгинохайрхан дүүрэг, 22-ын товчооны Авто худалдааны цогцолбор руу нүүлгэнэ" хэмээн нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдэгджээ.

Хотын гол магистраль зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлж, зөрчлийг арилгах үүрэг бүхий таван Ажлын хэсэг ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.177] 2024-04-19 12:06:04

Нуулгэж өгөөч өглөө өдөр оройдоо гэр орондоо очих гэж унхээр их яадрах юм ургэлж ур хуухэдийнхээ хойноос сэтгэл зоволттой унэр танар архидалт зодоон цохион хэружл уруул сонсох ургэл машины тос утаа унэртэй их хэмжээгээр хорлож ба дөнгөж төрсөн хуухэдуул уушигны багтраа өвчинтэй ихээр болж ба нуулгэж өгөөч ээ

зочиг [139.5.217.30] 2024-04-17 10:22:57

нүүлгэ

Ашиг сонирхлууд их өөр болж байна. [66.181.184.209] 2024-04-16 19:03:01

Сонгуулийн систем өөрчлөгдөж дүүргийн сонгогчид сонгуулийн үр дүнд нөлөөлж чадахаа больж байна. Иймд хэн ч одоо Да хүрээ, Шар хадны захын худалдагчдыг бодохоо больсон. Одоо хэдэн дүүрэг ДАМНАСАН том том ашиг сонирхолууд л хоорондоо уралдна.

Зочин [66.181.160.89] 2024-04-15 23:32:20

Маш зөв. Дээрээс нь 100 айлыг нүүлгээчээ. Ёстой муухай заваан газар

Зочин [59.153.114.115] 2024-04-16 09:42:04

Zevee zev sain ajilliaj .nadaa

Зочин [122.201.31.94] 2024-04-15 14:31:44

Ali deer l nuulgene gej baisan bish biluu? Bas 100-n ailiig nuulgene gej heden jil bolov. Am ajlin zuruu

Болд [202.126.90.129] 2024-04-15 13:45:34

ЛАЛАРЫН 100АИЛ НАРАНТУУЛ ЗАХЫГ НАЛАИХ РУУ НҮҮЛГЭЭЧЭЭ БУЗАР БУЛАИ ҮҮР Уурхаи

ERDEM [180.149.80.106] 2024-04-15 13:08:38

UYM 2 TALTAI NEG HESEG N HOOLOO OLJ IDEJ BGA NUGUU HESEG N HORDOOD BNA GEJ BNA ALI ALI ND N ZOHIH ESNII SHAARDLAGA TAVIH N ZUV BH AA TSAG UE HETSUU BNA HUN CHADAH CHADAH UYMAARAA HOOLOO OLJ IDEJ BGAA GEDGIIG SAITAR UHAMSARLAH HEREGTEE SHUU DARGA NARAA

da huree [203.91.115.56] 2024-04-15 12:45:46

да хүрээ захыг түшэглэж олон хүний амь амьдрал бгаа гэдгийг мэдэж бга биздээ үйл ажилгаа явуулж бга аан үүдэд зохих ёсны зөв шаарплагаа тавих хэрэгтээ


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.