Хүүхдүүдийн удмын санд туршилт хийсэн хятад эрдэмтэн ажилдаа эргэж оржээ

Aдмин / Нүүр

Хүний генд хууль бус туршилт хийсэн хэргээр гурван жил хоригдоод гарсан Хятадын эрдэмтэн Хэ Зянькуй хүний үр хөврөл дээрх судалгааны ажлаа сэргээжээ. Дэлхийн эрдэмтэн шинжээчид харин түүний туршилтыг сайшаахгүй төдийгүй олсон үр дүнд нь эргэлзсээр байгаа юм. ХДХВ вирусын халдвартай эцэг, эрүүл ээжтэй гэр бүл хосын хуруу шилэн дэх үр хөврөлд ДНХ-н засвар хийж, үхэлд хүргэж мэдэх аюулт халдварт өртөхгүй болгосны дараа эхийн умайд суулгах туршилтыг тэр хийсэн юм.

Ингэж засварлагдсан ген бүхий ихэр хоёр охин, бас нэг хүүхэд өөр айлд төржээ.

2018, 2019 онд төрсөн хүүхдүүд ердийн, эрүүл өсөн торниж байна.

“Геномын шинжилгээгээр яг төлөвлөгдсөн мутацууд явагдсан нь батлагдсан бөгөөд тухайн айлуудыг эрүүл хүүхэдтэй болоход нь тусалж чадсандаа бахархаж байна” гэж шоронгоос суллагдсан эрдэмтэн Хэ Зянькуй саяхан Японы сонинд ярьжээ. Мөн "Нийгэмд янз бүрээр хүлээж авч байгаа хэдий ч хүний үр хөврөлийг засварлах ажлаа сэргээсэн, одооноос Дюшенн дистрофи буюу булчингийн сулралын эмгэг, Альцхаймер зэрэг удамшлын өвчнүүдийг эмчлэхэд төвлөрөх болно" гэж ярьжээ.


Сэтгэгдэл

Я [202.126.88.165] 2024-04-17 21:47:09

Юм хөгжиж бна даа ирээдүйгийхэн зүгээр хүслээрээ юм эсгэж оёж бгаа мэт үр хүүхдээ төрүүлэх нь дээ.

Зочин [103.212.118.137] 2024-04-17 08:55:54

Энэ ямар балиар хүн бэ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.