Хорт хавдраа эмчлүүлж буй Их Британийн хаан III Чарльзийн эмчилгээнд ахиц гарч байна

Д.Тулга / Улстөр

Их Британийн хаан III Чарльз хорт хавдрын эмчилгээнд нь ахиц гарсан тул олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд эргэн оролцож эхлэхээр болжээ.

Букингемийн ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, хааны эмч нарын баг өнөөг хүртэл гарсан эмчилгээний үр дүнд ихээхэн урамшиж, хааны биеийн байдал сайжирсаар байгааг мэдэгджээ.

Букингемийн ордноос мэдээлснээр, хаан, хатан нар олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд эргэн оролцож эхэлж өнөөдөр хорт хавдрын эмчилгээний төвд очин үйл ажиллагаатай танилцаж байна.

Хааны гэр бүл мөн Японы эзэн хаан, хатан нарыг Их Британид ирэх зургаадугаар сард төрийн айлчлал хийх үеэр хүлээн авна гэж ордны мэдэгдэлд дурджээ. Мөн ирэх тавдугаар сарын 6-нд III Чарльз хаан ширээнд заларсны нэг жилийн ой тохиох юм.


Сэтгэгдэл

Иргэн [59.153.86.144] 2024-04-30 08:33:13

Хуучин эхнэртэйгээ төстэй хүүхэнтэй гэрлэсэн байна. Анхны хань гэдэг хамгийн нандин гэдэг энэ.

Гэрэл [66.181.178.22] 2024-04-30 19:23:40

Харин эсрэгээрээ юм биш үү? Дина гүнжтэй гэрлэхээс өмнө, хойно ч нууц амраг нь байсан царай муутай авгайтай эхнэр Динагээ нас барсны дараа гэрлэсэн дээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.