Төрийн банкны 4000 ажилтан орон даяар Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээг хийлээ

Aдмин / Эдийн засаг

Төрийн банк нь байгуулагдсан цагаасаа хойш байгальд ээлтэй байдлыг эрхэмлэн дээдэлж, хүрээлэн буй орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсээр байна. Улмаар дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, дэлхий дахины хариуцлагатай бизнес, тогтвортой байдлын төлөөх гэрээ, конвенцод нэгдэн нийт ажилтан, харилцагчдынхаа хамтаар Тогтвортой хөгжилд бусдыгаа манлайлж хэд хэдэн ажлыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Тэдгээрийн нэг нь “Байгальд ээлтэй гялс цэвэрлээ” аян юм. Төрийн банк 2018 оноос эхлэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад хувь нэмэр оруулах зорилгоор тус аяныг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол орны өнцөг булан бүрд байх 500 орчим салбар нэгжийн 4000 ажилтнууд нэгэн зэрэг хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулдгаараа онцлог аж.

Төрийн банк “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ 2024” аяныг энэ сарын 18-ны өдөр орон даяар эхлүүлсэн бөгөөд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумдад байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав газрыг цэвэрлэдэг уламжлалтай. Өнгөрсөн бямба, ням гарагт үргэлжилсэн тус аяны хүрээнд орон даяар нийт 7000 гаруй га талбайгаас 800 тонн хог хаягдал цуглуулжээ.

Хүн амьдралынхаа турш өдөрт дунджаар 2 килограмм, жилд 1,5 тонн хог хаягдал бий болгодог гэх судалгаа бий. Сүүлийн жилүүдэд хог хаягдал нь дан ганц хөрсний бохирдол үүсгээд зогсохгүй агаарын болон усны чанарт муугаар нөлөөлж байгаа тул бизнесийн байгууллагууд хог хаягдлын менежментээ сайжруулахад анхаарал хандуулах болсон. Төрийн банк ч мөн Үндэсний тэргүүлэгч банк байх зорилтынхоо хүрээнд орчны бохирдлыг бууруулахад анхаарал хандуулан, бусдыгаа манлайлж үйл ажиллагаанаас гарч буй хог хаягдлаа ангилан хаях, хүлэмжийн хийн ялгарлаа тооцоолон бууруулах, дахин боловсруулагдсан бүтээгдэхүүнүүдийг худалдан авч ашиглах, экологийн боловсролыг олон нийтэд түгээх зэрэг ажлуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байна.

Мөн орчин үед аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг цахимаар авах нь цагийг хэмнэж, ашиггүй зардлыг бууруулах, шатахууны бодит хэмнэлт хийж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шалгарсан арга болоод байгаа юм. Тиймээс Төрийн банк нь Гялсбанк үйлчилгээг харилцагчдадаа санал болгож, тогтмол сайжруулалт хийн шинэ 3.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлэн банкны салбар, тооцооны төвөөс авдаг бүх төрлийн үйлчилгээг цахимжуулах зорилт тавьсан.

Та бүхнийг өөрийн амьдарч буй орчныхоо эрүүл, ая тухтай байдлыг эрхэмлэн байгаль орчинд ил задгай хог хаяхгүй байж, ангилан хаях, дахин боловсруулах зэрэг аргуудыг өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгон хойч үедээ ногоон ирээдүйг өвлүүлэхийг уриалж байна.

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:07

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:07

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.