ӨНӨӨДӨР: Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг тодруулна

Д.Тулга / Улстөр

Тавдугаар сарын 3-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.30 цагт: “Эко интернэшнл Тауэр" Eco International Tower”-т (Төв шуудангийн урд талд) Америк-Монголын худалдааны танхим (АмЧам Монгол) болон Европын Худалдааны танхим Үндэсний баялгийн сангийн хууль болон Хөрөнгө оруулалтын орчны талаар хэвлэлийн хурал зарлажээ.

09.30-13.00 цагт: ХЗДХЯ-нд: “Эх дэлхийн төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой тэмцэхэд сэтгүүл зүйн үүрэг, сорилт” олон талт хэлэлцүүлэгтэй.

10.00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

10.30 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Дэлхийн Хэвлэлийн Эрх чөлөөний өдөр "Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" сэдвийн дор сэтгүүлчид жагсана. Утас:9996-6884.

11.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Эрэн сурвалжларх сэтгүүл зүйн тухай эргэцүүлье” хэлэлцүүлэгтэй. Хэлэлцүүлгийн үеэр “ЦАХИУР” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн шагналтнуудыг тодруулна. Утас:350-002.

11.00 цагт: “Чингис хаан” музейд: Италийн сэргэн мандалтын төлөөлөгч, гэрэл сүүдрийн мастер Караважжо “МАГДАЛЭНИЙ НАМИНЧЛАЛ” уран зургийг Монголд анх удаа дэлгэнэ. Үзэсгэлэнгийн нээлтэд Итали улсын Элчин сайд Жованна Пиккаррэта, БНИУ-ын Гадаад харилцааны яамны Олон нийт, соёлын газрын дарга Алессандро Де Педис, БНИУ-ын урлагийн бүтээлийн сэргээн засварлагч, доктор Чинциа Паскуали нар оролцоно.Үзэсгэлэн 5-р сарын 3-наас 6-р сарын 30-н хүртэл гарна.

11.40 цагт: Төв номын санд: "ЮНЕСКО-д бүртгэлтэй өв" Үндэсний монгол бичиг үсгийн үзэсгэлэн нээгдэнэ.

13.00 цагт: МУИС-д: Монгол Улсын Гавьяат багш, хүн ам зүй, угсаатны анхдагч эрдэмтний нэг, доктор, профессор Мөнхнасангийн Баянтөрийн мэндэлсний 90 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал болно. Утас :9555-1595, 9908-1340:

13.00 цагт: “Интерном”-д: Сэтгүүлч агсан М.Батдоржийн нэрэмжит 11-р уралдааны шагнал олгох ёслол болно. "Батдорж сан" Утас: 6699-0204.

12.00 цагт: Улсын бүртгэлийн ерөнхий газарт: СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, улс төрийн зарим намын төлөөлөл УБЕГ-т ажиллана. Энэ үеэр иргэний шилжилт хөдөлгөөний талаар мэдээлнэ. Утас: 8044-1102.


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.80] 2024-05-05 23:10:30

зсссссс сэтгүүлзүй ч гэх шиг. Shame


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.