Л.ХАЛТАР САЙДЫН ХАЛТУУРДАЛТ

Д.Тулга / Улстөр

Дарханы зам гэхээр Л.Халтар, Л.Халтар гэхээр Дарханы зам санаанд орж толгой руу янхийдэг болсоор удаж байна.

Л.Халтар нэгэнтээ “Үйлийн үрээр би Дарханы замтай зууралдаж байна” гэсэн үг ч үнэний ортой бололтой, одоо хэр тэр Дарханы замынхаа жонхууг зуурсаар л...

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 284-р тогтоолоор дөрвөн эгнээ бүхий замыг өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргаж, Дарханы замын ажлыг 2019 оны 6-р сард эхлүүлсэн байдаг.

Тухайн үед сайд байсан Б.Энх-Амгалан 2020 онд ашиглалтад оруулна гэж их л том ам гарч байв. Гэвчхуучин замыг нь хуу татаж хаяснаас өөрийг чадаагүй.

Харин түүний орыг залгасан Л.Халтар сайд түмэн асуудал, мянган бэрхшээл тоочиж эцэстээ ”Үйлийн үрээр би Дарханы замтай зууралдаж байна” хэмээн олон түмэнд тунирхаж байв.

Яг үнэндээ түүний ажлын муу зохион байгуулалт, уялдаа холбоогүй удаан хөшүүн байдлаас үүдсэн үйлийн үрийн горыг нь иргэд үүрч, энхэл донхол замаар хэдэн жил зорчин, там болсон замын харгайгаар 500 гаруй удаагийн осол гарч 30 гаруй хүн амь насаа алдсаныг бид мартаагүй.

Аль 2021 онд "Дарханы 204.4 км, дөрвөн урсгалтай замыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна” гэж том ам гарч байсан эрхэм сайд тэрхүү амлалтдаа хүрч чадаагүйгээр барахгүй дараа жил нь хэвлэлд яриа өгөхдөө "Дарханы замын асуудлаар одоо олон зүйл амлаж чадахгүй. Цементний хомсдолд орсноос ажил удааширсан" гэх арга барагдсан тайлбарыг хийж байсан удаатай.

Аз болоход 2022 оны намар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимдаа сэлгээ хийж, ажил хийдэггүй саадуудаа зайлуулж С.Бямбацогтыг томилсон.

Өөрөөр хэлбэл Л.Халтарын үйлийн үр С.Бямбацогтод шилжсэн нь тэр.

Цемент байхгүй, битум байхгүй гэх шалтгаанаар бараг”таг” зогсчихоод байсан Дарханы замын ажлыг С.Бямбацогт хоёрхон сарын дотор хурдлуулж 2022 оны 11 дүгээр сард ямар ч байсан нэг урсгалын хөдөлгөөнийг нээж иргэд шороон замаар зорчихгүй болгосон.

Иргэд олон түмнээс ч Дарханы замыг удаашруулсан явдалд уучлал гуйсан.

Үүнийхээ дараа Дарханы замыг бүрэн дуусгах ажлыг дэд сайдын тушаал дээр дэнжигнэж үлдсэн мөнөөх үйлийн үрт Л.Халтартаа даалгасан байдаг.

Мөнөөх ч ичсэн нүүрэндээ Дарханы зам дээр өвөлжиж, хаваржиж, зуссаны үр дүнд ямар ч байсан өнгөрсөн жилийн намар 2 урсгал 4 эгнээгээр хөдөлгөөн бүрэн нээсэн.

Гэвч Дарханы замын ажил бүрэн дуусаагүй. Хүний нүдээр харахад хөдөлгөөн нээж замын ажил дууссан мэт боловч тэмдэг тэмдэглэгээний ажил сох дутуу хэвээр.

Дээр нь энэ хаврын шар ус 6 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын чанарыг улсын комиссоос илүү ул суурьтай шалгаад авлаа.

Шар усны үерийн улмаас Хар модот давааны араас Урьхан хүртэлх замын 80-аас 81 дэх км-т томоохон хэмжээний эвдрэл гарч, нэн аюултай нөхцөл байдал үүсч түгшүүрийн харанга дэлдэв.

Мөн одоо Дарханы замд нэмэлтээр 5 см зузаан өнгө асфальтбетон хучилт хийх ёстой ч дахиад л Л.Халтар сайдын арга барагдаж хийгдэхгүй байсаар ирэх зуныг барах шинжтэй.

Дарханы зам уг нь 4 эгнээтэй гэгддэг ч бетонон тусгаарлагчаас болж өвөлдөө 2 эгнээ нь битүү цасан хунгарт дарагдаж өргөн болгосны өгөөж нь гардаггүй хачин зам.

Анхнаасаа ийм зурагтай хийлгэдэг, энэ зургийг нь хүлээж авдаг нөхдийг яагаад өдий хүртэл өөгшүүлэв гэдэг асуулт эндээс урган гарна.

Мөн тэмдэг тэмдэглэгээ дутуу, ойлгомжгүй, өндөр хурдтай явж байхад аль зорчих хэсэг рүү яаж орох нь тодорхойгүй учир шөнийн цагт бол жолооч нар ёстой сохор азандаа найдан давхиж байна.

Л.Халтар сайдын халтуурдсан энэ замын балгаар цаашид хэчнээн хүн “үйлийн үр”-тэйгээ зууралдаж, үхэл амьдралтай тэмцэлдэхийг хэлж мэдэхгүй.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг үе үе дэнжигнүүлдэг Дарханы зам түүнийг “хар толгойгоороо “ хариуцаж байгаа гэх Л.Халтар сайдын балгаар ирэх сонгуульд эвгүйтүүлэх нэг сэдэв болох шинжтэй.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-05-13 10:57:41

тэгээд эдгээр саадууд хохирлуудыг бүрэн хааж барагдуулах ёстой болж дээ. түгжил саад хамаг хүнд их гай удаад бас талчсан. тэрийг чихдээд толгойгоор нь индүү хий

Зочин [139.5.218.124] 2024-05-13 09:22:52

Халтар бид 2 ын юм хнэ гэж юу бхав. Харин эхнэр нь сэрглэн авгай баахан мөнгө хсэн одоо амёрикт хаусанд тансаглаад хэвтэж ба ,Томилсон батдөл бацаан ял аваад дуусаж ба

1 [103.57.95.245] 2024-05-10 07:42:24

ОДООНЫ СААД НЭРТЭНГҮҮД БОЛ ЗҮГЭЭР Л ЧЕНЖҮҮД

Bataa [202.21.102.54] 2024-05-08 16:32:03

UDIRDAJ HIILGESEN HUN NI CHADWARLAG BAISANDAA L DUUSCH BAIGAA BAIH.

ЗОЧИН [59.153.112.18] 2024-05-08 12:13:42

ЗУРАГ ТӨСӨЛД МАШ ОЛОН АЛДАА БАЙСАН: УУЛ, ТОЛГОДЫН ДУНДУУР СЭТЭРХИЙД, ХАЖУУ БЭЛЭЭРХ УЛ ШОРООНЫ ДАЛАН СУУРИЙН ЁРООЛООС 2 ТИЙШ ХАМГИЙН БАГАДАА 2-4м ӨРГӨН ТЭГШ ТАЛБАРТАЙ, ТҮҮГЭЭР ҮЕРИЙН УС ӨНГӨРҮҮЛЭХ БЕТОН СУВАГТАЙ БАЙХ ЁСТОЙГ ОГТ ХИЙГЭЭГҮЙ. ЦАС ШУУРЧ ДАРАХ ТАЛ, НАМ ДОР ГАЗАРТ 1.0м-ээс ДООШГҮЙ ӨНДӨР ДАЛАН ХИЙЖ ӨГӨХ ЁСТОЙГ ХИЙГЭЭГҮЙ, УЛ ШОРОО, ДАЛАНГ ЧАНАР МУУТАЙ, ХАЙРГАРХАГ БУС ХӨРС ШОРООГООР ХИЙСЭН, НЯГТРУУЛАЛТ МАШ МУУ ХИЙГДСЭН, ҮЕРИЙН УС ӨНГӨРҮҮЛЭХ ГҮҮР ХООЛОЙ БАЙХ ЁСТОЙ ЗАРИМ ГАЗАР ТӨЛӨВЛӨГДӨӨГҮЙ, ХИЙГЭЭГҮЙ ЗЭРЭГ НОЦТОЙ ДУТАГДЛУУД ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧИД, ГАЗАР ШОРОО, ЗАМ БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭСЭН КОМПАНУУД ХИЙГЭЭГҮЙГЭЭС ЭНЭ ЗАМЫН НАС БОГИНО, ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ БАЙНГА ГАРНА. ОСОЛ АВААР Ч ГАРНА. ХЯНАЛТ ТАВЬСАН ЗӨВЛӨХ КОМПАНИ ҮҮРГЭЭ ЗОХИХ ЁСООР БИЕЛҮҮЛЭЭГҮЙ БАЙНА.

Zochin [202.21.107.5] 2024-05-07 19:25:09

DARHAN ii zamiig mundag udirdaj hiilgesen shuu.Ataargagchid zahialgaar bichuulj baigaa ni oilgomjtoi bna

халтар [66.181.189.112] 2024-05-07 19:15:26

ХАЛТАР ҮНЭН БҮТЭХГҮЙ ХУЛГАЙЧ. ЭХНЭР НЬ ХҮРТЭЛ ХУЛГАЙЧ, ӨЧНӨӨН МӨНГӨ ХУЛГАЙЛСАН ХАМТРАГЧ БАЦААН НЬ ЯЛ АВСАН БОЛООД Л ӨНГӨРСӨН...

Zochin [202.55.188.98] 2024-05-07 14:06:50

Khaltariig harluulah ajil eheljee .Songuuli boloh geed eeljit gutgeleguud eheljee

Зочин [66.181.177.189] 2024-05-07 13:27:35

Энэ сайд мөнч олон жил дархлагдсан сайд байж олигтой үр дүнтэй нэгч ажил хийгээгүй амаараа бүгдийг хийсэн мэт иргэдийн болоод Засгийн газрын тэргүүнээ хүртэл хуурч чаддаг хүн дээ,түүний балгаар Дархан-УБ-ын зам хэдэн арван жилийн амны уншлага болоод өнөө жил бямбацогт нь ашшиглалтанд оруулсан нэртэй боловч чанаргүй гээд ард иргэдийн шүүмжлэл дагуулаад буй,энэ МАН-д гай тарьсан нөхрийг суудлаас салгах цаг болсон баймаар юм

Зочин [139.5.217.80] 2024-05-06 21:39:05

МАКЫН БУЮУ АРЖ КОМПАНИАР ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР НЬ ДАХИН ЗАХУУЛЖ ШИНЭ ЗАМ ТАВИУЛ МУУСАЙН ХУЛГАЙЧ МАК-ХАН ҮХЭЖ ДАЛД ОРВОЛ ТАХРНА

Зочин [103.57.93.56] 2024-05-06 21:06:11

Асфальт чин бороонд урсдаг

Зочин [190.2.145.121] 2024-05-06 19:14:50

Нам дагасан мэргэжлийн луйварчин л байна ш дээ. Нам нь хамгаалаад даам гарчихсан юм биш үү.

Т Замчин [190.2.145.121] 2024-05-06 19:12:07

Олон жил төмөр замд замын орлогч хийсэн. Юу ч шийдээгүй хог хараад л цэвэрлэгээ шалгаад л ажилчдыг дарамталсан. Одоо дарга болбол гэрт очиж ариун цэвэр шалгаж буцаад жинхэнэ соц нийгэм рүү шилжинэ дээ.

Зочин [66.181.185.156] 2024-05-06 18:58:54

Бямбацогт хийсэн гэнэ үү. Халтар хийгээд үр дүн нь дараагийн хүнд харагддаг юм. Талхан дээр масло түрхэхтэй адил юм бодох юм. Сэтгүүлчид нь ч новшийн

Автозам [190.2.145.121] 2024-05-06 18:57:37

ТЭР ТАВЬСАН БЕТОНОН ТУСГААРЛАГЧ ЧИНЬ ЖООХОН ЦАС ОРОХОД ХУНГАРЛАЖ НЭГ ЭГНЭЭ Ч ҮГҮЙ БОЛЖ БӨӨН АЮУЛ БОЛСОН. НААД ЗАХЫН ИЙМ ЮМАА МЭДЭХГҮЙ БАЙЖ БӨӨН БИЧИГ ЦААС ТӨЛӨВЛӨГӨӨ ШААНА.

Зочин [46.232.50.6] 2024-05-06 18:28:22

Балаг нь дуусдаггүй хүн юм аа. УБТЗ-д нийгмийн асуудал хариуцаж байхдаа бөөн асуудал, мухар замуудын асуудал, МТЗ дээр бас л асуудал . Шалгаж болдоггүй хүн юм уу. Тийм том артай хүн юм уу!!!!!!!!!

зочин [202.126.88.175] 2024-05-06 16:14:54

ОЛОН ХҮНИЙ АМЬ ОЛОН ИРГЭДИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ҮГҮЙ ХИЙЖ БАЙЖ БООСОН ЗАМ ДАА. ЭНИЙГ УДААШРУУЛСАН УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧАДВАРГҮЙ НАМ ДАГАСАН ХАЛТАЙСАН ХУЛГАРУУДЫН ГАЙ.

Зочин [202.9.40.84] 2024-05-06 13:47:00

За за сандрах хэрэггүй. Хэдхэн хоноод энэ хүүрийн засаг унана. Шинэ залуучууд гараад ёстой яралзуулна.

мэргэжлийн иргэн [202.21.114.46] 2024-05-06 12:32:35

ХЭН ГЭЭЧ НЬ ЮУ БИЧЭЭД БАЙНАА ???. 1-РТ: БЕТОНОН ТУСГААРЛАГЧ БОЛ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН СТАНДАРТААР ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ. ЭНЭ ТУСГААРЛАГЧ БАЙХГҮЙ БОЛ ХЭН ДУРТАЙ НЬ 4 ЭГНЭЭНИЙ АЛЬ Ч УРСГАЛААР ХААШАА Ч ХАМГҮЙ ДАВХИЛДАЖ ЖИНХЭНЭ АЮУЛ ҮҮСГЭНЭ. 2-РТ: ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭР ОРОН НУТГИЙН ЗАМД 80 КМ/ЦАГ-С ДЭЭШГҮЙ ХУРДААР ЗОРЧИХ ЁСТОЙ. ГЭТЭЛ "ӨНДӨР ХУРДТАЙ" ЯВЖ БАЙХАД Ч ГЭХ ШИГ БУРУУ ЗӨРҮҮ ЮМ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД БИЧИХ ХЭРЭГГҮЙ. ОДОО АЖИГЛАЖ БАЙХАД ИХЭНХ ЖОЛООЧ НАР 100 КМ/ЦАГААС ДЭЭШ ХУРДААР ЗОРЧИЖ ӨӨРСДИЙГӨӨ БОЛОН БУСДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ЭРСДЭЛД ОРУУЛЖ БАЙНА.

Зочин [202.180.218.37] 2024-05-06 11:33:39

Максын буюу Арж капиталын Цэрэнжигмэд сайд Л.Халтар нар олон жилийн ашиг сонирхолтой найзууд, АТГ чимээгүй л байх юм. Бүгд нэг тэрэгний дугуйнууд юм даа


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.