Танилц: Аймгуудын өрсөлдөх чадвар

Д.Тулга / Улстөр

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-гийн дүнгээр Орхон, Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд тэргүүлжээ. Энэ талаар дээрх төвийн судлаач Б.Мөнгөнжигүүр болон гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Лакшми нар “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэв.

Тайлангаар Дундговь, Завхан аймаг хамгийн сүүлд эрэмбэлэгджээ. Энэ удаагийн судалгааны тайлангийн аймгуудын онцлох үзүүлэлтийг танилцуулбал:
Орхон аймаг засаглалын үр ашиг, дэд бүтцийн бүлгийн үнэлгээгээр нэгдүгээрт эрэмбэлэгдэж, өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлжээ. Тус аймаг 2012-2020 онд буюу тайланг гаргаж буй 9 жилийн хугацаанд өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлж ирсэн бөгөөд энэ удаа мөн нэгдүгээрт оржээ.
Дорноговь аймаг ерөнхий үнэлгээгээр нэг эрэмбээр ухарч, хоёрдугаарт оржээ. Тус аймаг эдийн засгийн тамир тэнхээ гэсэн үндсэн бүлгээр нэгдүгээрт явж байна.
Дархан-Уул аймаг ерөнхий үнэлгээгээр гуравдугаарт орсноор өмнөх оны эрэмбэ нь өөрчлөгдөөгүй ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо нь 9-өөр өсжээ.
Өмнөговь аймаг ерөнхий үнэлгээгээр дөрөвт жагссан хэвээр. Гэхдээ өрсөлдөх чадварын ерөнхий оноо нь 3.5-аар буурчээ. Үүнд институцийн тогтолцооны үзүүлэлт суларсан нь голлон нөлөөлжээ.
Төв, Ховд, Баян-Өлгий, Дархан-Уул аймгууд өрсөлдөх чадварын ерөнхий оноогоо хамгийн ихээр ахиулсан байна.
Говь-Алтай, Завхан аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо хамгийн их буурчээ. Говь-Алтайд засаглалын үзүүлэлтүүд, Завхан аймагт эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд унасан байна.

Нийт аймгаас Дундговь, Завхан, Говь-Алтай аймгууд сүүл барьсан нь эдгээр аймгийн бизнесийн үр ашиг гэсэн үндсэн бүлгийн үзүүлэлт суларч, энэ нь нийтлэг дүнтэй байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г 12 дахь жилдээ гаргаж байна.
Тайлангаар Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалж, эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын болон бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлгийн хүрээнд нийт 181 шалгуур үзүүлэлтээр үнэлэн тооцон гаргадаг. Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгаас бүрддэг ажээ.


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.187] 2024-05-09 19:56:54

Юуг илэрхийлнэ вэ

Зочин [66.181.167.4] 2024-05-09 11:40:09

Нөгөө эртний болон өдгөөгийн ихэс дээдсийн нутаг хэнтий маань яачихав аа, нэг л явж өгөхгүй байх чинь, ямар ч үр дүнгүй, нэг л их том төсөвтэй, зүгээр л төсвийн мөнгө идэж уудаг газар болоод хувирчихаж байх шиг

ЗОЧИН [202.126.88.175] 2024-05-09 09:21:38

ХӨВСГӨЛИЙГ ЯДУУ ҮГЭНДЭЭ ОРДОГ БАЙЛГАХАД ДАВААСҮРЭН ИХ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙГАА ПОП ХУЛГАЙЧ ДАА МОГОЙН ГОЛЫН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ЗОГСООСОН МӨРӨНГИЙН ТӨВД ГЭР ХОРООЛОЛД ЦЭВЭР УС ХАЛААЛТ ТАВИНА ГЭЖ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ 20 ЖИЛ САЛХИНД ХИЙСГЭЖ ОДОО НӨГӨӨХ ГАЗРАА БАС Л УХААСТАЙ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ЮМ ХИЙЖ ПОПОРДОГ ХУЛГАЙЧ ДАА ДУУЧИН НАРААГИЙ 3 ДУУ, ДАВААСРАЭНГИЙН ХИЙСЭН АЖЛЫГ МЭДЭХ ХҮН БАЙВАЛ НЭРЛЭЭД ЯВЧААРАЙ. ХАРЫ

man [203.23.49.64] 2024-05-08 08:00:54

zavhanii zabhai hulgaichuud darhan ulaanbaatraas zailj aimgaa hogjuulneuu

Зочин [202.9.40.16] 2024-05-08 15:23:17

bag hutsaarai gechii min

Зочин [202.9.40.16] 2024-05-08 15:22:59

ysan gnee llraa

Иргэн [203.91.115.43] 2024-05-07 17:44:09

Энэ нэг худлаа юмандаа бүр үнэмшчихсэн Лагшми гэж нохойн нэр юм уу

Зочин [103.212.119.123] 2024-05-07 09:17:55

Монгол гэдэг нэг цонхоор хар 21 хуваах хэрэггүй


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.