Гадаад мэдээ

Нийт 5168 мэдээ байна
post thumbnail

Зэвсэглэсэн цэрэг гал нээсний улмаас 21 хүн амиа алджээ

Тайландын зүүн хойд нутгийн Накхон Ратчасима хотод зэвсэглэсэн цэрэг худалдааны төвд гал нээсний улмаас 21 хүн амиа алдаж, 10 гаруй шархадсан байна. Гэмт этгээд бямба гарагт командлагчаа хөнөөж, цэргийн баазаасаа зэвсгүүд хулгайлжээ. Түүнийг 12 цагийн турш эрэн сурвалжилсны дараа цагдаа нар Ням гаригт буудан хөнөөсөн байна.    &n...

post thumbnail

БНАСАУ-д коронавирусний халдварын анхны тохиолдол илэрчээ

БНАСАУ-д шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай Өмнөд Солонгосын "Чунан ильбо" сонин Пёньян хот дахь эх сурвалжуудын мэдээллийг иш татан уламжилжээ.   Эх сурвалжуудын мэдээлснээр, шинэ төрлийн коронавирус Хятадад зорчоод ирсэн Пёньян хотын оршин суугчаас илэрсэн байна....

post thumbnail

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Кувейт улсад ажиллаж байна

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2020 оны хоёрдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Кувейт улсад ажиллаж байна. ТНБД Д.Даваасүрэн энэ сарын 3-нд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Аль-Бадертай уулзаж, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Тэрбээр Кувейтийн сангаас Монгол...

post thumbnail

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр барив. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Элчин сайд Д.Давааг ИЖБ-ээ барьж буйтай нь холбогдуулан баяр хүргэхийн хамт Монгол Улс бол сайн хөршийн харилцаатай, цаг хугацаагаар шалгарсан а...

post thumbnail

Туркт 179 хүнтэй “Boeing 737” онгоц осолджээ

Туркийн Истанбул хотын нисэх онгоцны буудалд өчигдөр орой “Boeing 737” онгоц газардах үеэрээ сүйрчээ. Онгоцонд 179 хүн байсан бөгөөд нас барсан хүний тоог гурав гэж хамгийн сүүлд мэдээллээ. Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожугийн мэдэгдсэнээр 157 хүн гэмтэж бэртсэн байна. “Pegasus” агаарын тээврийн компанийн онгоц И...

post thumbnail

Дэлхийн 20 гаруй улс Хятадад тусламж илгээжээ

“2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний тархалттай тэмцэхэд зориулж дэлхийн 20 гаруй улсаас БНХАУ-д хүмүүнлэгийн тусламж илгээлээ гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.    “Хоёрдугаар сарын 5-ны 12 цагийн байдлаар 21 улс өвчний тархалттай тэмцэх болон ур...

post thumbnail

БНХАУ-д агаарын тээврээр зорчигчдын тоо буурчээ

“2019-nCoV” вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин дэгдсэний улмаас БНХАУ-ын үндэсний агаарын тээврийн компаниудын зорчигчдын урсгал жилийн дундаж үзүүлэлтээс 12.1 хувиар буурч, нислэгийн тоо 353 мянга 700 болсон тухай тус улсын Иргэний нисэхийн удирдах газар мэдээлжээ. Нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 4-ны хооронд Хятад...

post thumbnail

Их Британи Ухань хот руу дахин тусгай нислэг үйлдэнэ

Шинэ төрлийн коронавирусээр халдварлах эрсдлийг бууруулах зорилгоор Хятадад байгаа Их Британийн бүх иргэнд тус улсаас явахыг зөвлөж байна гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдээлжээ. Их Британи ирэх ням гарагт коронавирусний халдварын голомт болох Ухань хот руу дахин тусгай нислэг үйлдэж, иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж бай...

post thumbnail

Бельгид коронавирусын халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

Бельги улсад коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.   Уг вирус БНХАУ-аас эх орондоо буцаж ирсэн Бельгийн иргэнээс илэрсэн бөгөөд түүнийг цэргийн эмнэлэгт тусгаарласан байна.   “Европын Холбооны орнуудын иргэдийг нүүлгэн шилжүүлсэн Францын нисэх онгоцоор Хятадаас...

post thumbnail

Уханиас ирж байгаа гадаадын иргэдийг БНСУ нэвтрүүлэхгүй

  Шинэ коронавирусээр халдварласан 16 тохиолдол БНСУ-д бүртгэгдээд байгаа. Тиймээс Өмнөд Солонгосын Засгийн газраас иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор янз бүрийн арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал, коронавирусын халдвар авсан хүнтэй ойр байсан иргэд сайн дурын үндсэн дээр 14 хоног өөрсдийгөө тусгаарласан тохиолдолд нөхөн төлб...