Нүүр

Нийт 14230 мэдээ байна
post thumbnail

“Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчиллаа

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Бүгд Найрамдах Серби Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсад шилжүүлэн авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг этгээд нь “Шувуу”...

post thumbnail

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер Б.Жаргалан "Дөрөвдүгээр сарын урьдчилсан цаг агаарын мэдээг танилцуулъя. Ирэх сард Монгол орны баруун аймгийн нутгаар болон Хөвсгө...

post thumbnail

ӨНӨӨДӨР: Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөн болно

Гуравдугаар сарын 29-ний баасан гарагт болох зарим үйл явдлын тойм: 08.30 цагт: “Туушин” зочид буудалд: Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгтэй. Хэлэлцүүлэгт парламентын болон эдийн засгийн сэтгүүлчдийг урьжээ. 09.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: “Н...

post thumbnail

Нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна. 2024 оны гуравдугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-1...

post thumbnail

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 19. Сугар гараг. Хонгорцог одтой, гурван хөх мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн наран 6 цаг 36 минутад мандаж, 19 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлий...

post thumbnail

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа

Засгийн газраас “Шинэ Хархорум” хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189.363 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, инженер-геологийн судалгаа, байрзүйн зураглал хийх ажлын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн судалгааны ажлыг эхлүүлээд буй. Засгийн газрын энэ он...

post thumbnail

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар өчигдөр хэлэлцэж, ордын нөөцийг 1.8 тэрбум тонн буюу 29% нэмэгдүүлж, ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор баталсан байна. Ордын нүүрсний нөөцийг анх 1981 онд хийж, 5.1 тэрбум тонн гэж дүгнэж байжээ. Тавантолгой нүү...

post thumbnail

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

Өчигдөр нийтлэгдсэн НҮБ-ын “Food Waste Index Report” тайланд өгүүлснээр 2022 оны өдөр бүр дэлхий даяар айл өрхүүд, бизнесийн байгууллагууд нийт нэг тэрбум порц хоол хаяж байжээ. Гэтэл тухайн жил дэлхий даяар 800 сая орчим хүн өлсгөлөнгийн байдалд амьдарч байсан байна. Өөрөөр хэлбэл 2022 онд үйлдвэрлэгдсэн нийт хоол хүнсний тавны нэг орч...

post thumbnail

ӨНӨӨДӨР: ХЭҮК-оос хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар мэдээлнэ

Гуравдугаар сарын 28-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм: 09.00 цагт: “Корпорэйт конвейншн” төвд: “Монголын геологи, хайгуул-2024” салбарын уулзалт хэлэлцүүлэг болно. -УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. 10.00 цагт: ГХЯ-нд: Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-аас хамтран хэрэгжүүлж бу...

post thumbnail

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 28-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. 2024 оны гуравдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна...