"Зэс Эрдэнийн Хувь" ХК-ийн 24500 хувьцаа эзэмшигчийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна гэв

Түгээх    
2017-11-20 13:13:13 - Орон нутаг

huralОрхон аймагт "Зэс Эрдэнийн Хувь" ХК 24500 хувьцаа эзэмшигчтэй компани бий. 2010 онд үүсгэн байгуулагдсан тус компанийн 24500 хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа учраас хувьцаа эзэмшигч 120 гаруй иргэнийг төлөөлөн "Зэс Эрдэнийн Хувь" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг байгуулжээ. Улмаар дараахь шаардлагуудыг тавьж буйгаа хэвлэлийн хурал зарлаж мэдэгдлээ.

 Нэг. "Зэс Эрдэнийн Хувь" ХК-ийн өмчлөлийг хууль бус аргаар Бльюмон ХХК-д шилжүүлж байгааг зогсоох.

"Зэс Эрдэнийн Хувь" ХК, "Бльюмон Металс" ХХК хоорондын хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээгээр "Бльюмон Металс" ХХК хүлээх үүрэг

Гэрээний 1.1-д Жилд 5000 тн кадотын зэс үйдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж байгуулан ашиглалтад оруулж, ЗЭХ буюу 24500 хувь нийлүүлэгчдэд хүлээлгэн өгөх,

Гэрээний 1.2-т Үйлдвэрийн атттиглалтын байнгын үйл ажиллагааг хариуцах

Гэрээний 1.3-т Үйлдвэр ашиглалтанд орох хүртэлх хугацаанд ЗЭХ-ийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтээр хангах

"Бльюмон Металс" ХХК хүлээх хариуцлага

Гэрээний 3.2-т "Бльюмон" нь гэрээний үүргээ зөрчсөн буюу биелүүлээгүйн улмаас Төсөл хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гүйцэтгэсэн ажлууд нь ЗЭХ-ийн өмчлөлд шилжих бөгөөд үүний төлөө ЗЭХ нь Бльюмон-д төлбөр төлөхгүй гэж заасан.

Гэтэл 5000 тн кадотын зэс үйдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж байгуулан ашиглалтад оруулахад үйлдвэрийн нийт өртөг нь Хувь нийлүүлэгчдийн хуралд зориулж гаргасан сонинд бичсэнээр 98450 сая евро буюу 286 тэрбум төгрөг болж байна.

Одоогоор хийгдсэн гэх ажил нь /сонинд бичсэнээр / 8,256.476.832.88 төгрөг байгаагийн 1.151.582.792.00 төгрөгийг зээлийн хүү гэжээ. Энэ хийсэн гэх ажил нь нийт хөрөнгө оруулалтын 3 хувь хүрэхгүй бөгөөд үүнийхээ 6.028.393.070 төгрөгийг өр хэмээн нэрлэж 57.413.267 ширхэг хувьцаа гаргаж байгаа нь гэрээний үүрэг хариуцлагаа зөрчин компанийн өмчлөлийг хууль бусаар Бльюмон ХХК-д шилжүүлж байна.

Тодруулбал: "Бльюмон" ХХК 6.028.393.070 төгрөгийн хувьцаатай байгаа нь нийт хувьцааны 91 хувь болж өмчлөл энэ хувиар Бльюмон ХХК-д шилжиж

ЗЭХ ХК нь 586 сая төгрөгний хувьцаатай байгаа нь нийт хувьцааны 9 хувь болж байна.

Хоёр. 24.500 хувь нийлүүлэгчдийн эзэмшиж байгаа хувьцааны нэрлэсэн үнэ 1000 төгрөг байсныг 105 төгрөг болгон нийт дүрмийн санг үндэслэлгүйгээр бууруулж байгааг зогсоох.

Компанийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурал 2013 онд хуралдаж нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 1000 төгрөгөөр тогтоосон байсныг “Ард капитал групп” гэх компаниар нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 105 төгрөг болгон бууруулж компанийн эрхэнд хууль бусаар халдаж байна гэж үзэж байна.

Гурав. Компанийн хэлбэрийг өөрчилж хаалттай хувьцаат компанийг Хязгаарлагдмал Хариуцлагатай компани болгохыг зогсоох.

ЗЭХ ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 10 сарын 05-ны өдрийн албан шаардлагын дагуу нээлттэй, хаалттай компани эсэх нь тодорхойгүй байхад компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох нь эрх зүйн хувьд ойлгомжгүй байгаа юм.

Дөрөв. Өрийг хувьцаагаар солихтой холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 21 ны өдрийн 01 тоот тогтоолын 3, 4, 5 дугаар заалтуудыг хүчингүй болгосныг зогсоох шаардлагатай байна.

"Зэс Эрдэнийн Хувь" ХК, "Бльюмон Металс" ХХК хоорондын хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргээсээ буцаж одооны хийгдэж буй булхай луйвраа далдлах оролдлого учир хүчингүй болгох, ер нь одооны явагдаж байгаа хувьцаа эзэмшигчдийн хурал бүхэлдээ хувь нийлүүлэгчдийг хохироосон үйлдэл хийгдэж байгаа тул хурлыг бүхэлд нь хүчингүй болгох шаардлагатай гэжээ.

Б.ЦЭЛМЭГ

hural



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

ард (66.181.191.110)
2017-11-20 15:06:57
Юуных нь зэс эрдэний хувь тараах вэ дээ???зальтай нөхдүүд.амар хялбар аргаар бас хэдэн юм тоншчих гэсэн ашиг харагчдын л хийж байгаа үйл л дээ. Эх орны баялаг нийт ард иргэдийн өмч!!!, юун зэс эрдэний компанийханий ноогдол ашиг ???тэдний гишүүдээсээ цуглуусан орлого нь нэг сайн ковш.нэг сайн бульдозер ч авч хүрэхгүй юм гэсэн ш дээ тийм байж юун үйлдвэр ашиглалтанд оруулж хувьцаа гишүүддээ тараах манатай улсын төсвөөс юм өгөхгүй л болов уу.1000 төгрөгөөр элсч орж байсан л дуулдаж байсан одоо 1000 төг-өө нэхээд очих хүн олон очихгүй нь лав залилан л болно цаг сайхан болох үед бас л нэг эрүүгий хэрэг болох байх оо.

Mongolchuudaa bosoh tsag bolson (91.231.169.123)
2017-11-20 14:41:56
Mongoliin gazriin baylag ard tumnii umch bolhoos bus avilgalchdiin umch bishee.Tiimees oron dayar ene buzar mafiin esreg temtsej eh ornoo tseverlej saihan amidrah tsagaa eheluulie.

Зочин (27.123.214.94)
2017-11-20 14:31:38
Энэ хэд өнгөрсөөн санжжав нэртэй мөртөлөө өөрийгөө Чингис гэж дууддаг нөхөр захирал нь гэрээний луйвар хийж сурсан хүн дээ

Үнэн үг (103.10.22.31)
2017-11-20 13:57:54
Угаасаа тэр блюмон чинь хужаа хөрөнгө оруулалттай Оюундарь гж авгайн нөхөр Ховдын нэг гөлөг байдаг да тэрэнд хамаатай

Зочин (103.229.120.238)
2017-11-20 13:56:36
Зэс эрдэнийн хувь нь хулхи байгууллага. АЛТАНХУЯГ ГЭЖ эрүүл согтуу нь мэдэгдэхгүй новш улс төржүүлж явдаг байсан одоо ямар гээч нь гараад ирэв ээ. Ам хувиа бодсон цөөн хэдэн хүний ажил.Хувь нийлж өгсөн 1000 .5000 төг хэн ч нэхэхгүй нь мэдээж.Эрдэнэтийн ард түмэн 100000 гаруй хүмүүс та нараас юу ч нэхээгүй байна. Та нарт монгол улсын нийт ард түмний газрын баялаг ыг өгөх албагүй.

ард (66.181.191.110)
2017-11-20 13:36:07
Эрдэнэтэт ганц мод тариагүй.бүтээн байгуулалтад оролцоогүй хувиа хичээсэн юмнууд олонхи нь байгаа юм аа энэ зэс эрдэний хувь гэгчид . Ашиг орлогын хувь гэх сургаар баахан шилжин ирэгч ашиг хонжоо хайгч юмнууд 1000-5с дээш төгрөгөөр элссэн юм гэдэг.Унаган нутгийн иргэд нэг их байдаггүй юм билээ үйлдвэр баригдаж ашиг хуваах сургаар баахан увсууд л гишүүн нь болцон байдаг гэсэн.

baas (182.160.32.111)
2017-11-20 13:29:28
маш олон нэр хэрэглэж залилан хийдэг одоо Түвдэнбалжир нэрээр шантааж хийж яваа наад шоронгийн хулгайчаа шононд нь хийгээчээ амьтан хүний мөнгө залилаад хэвлэлийн бага хурлын баатар болоод яваад байх юм

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-11 09:34:32 - Хууль
МХЕГ-ын байцаагчдын гэрээс 500-аад сая төгрөг бэлнээр хураан авчээ
2017-12-11 09:32:05 - Улс төр
Намын бүлгүүд хуралдана
2017-12-11 08:56:04 - Орон нутаг
ИРГЭН Э: Газраа хамгаалсан иргэдийг төр нь яаж шийтгэдгийг хармаар байна
2017-12-11 08:24:45 - Улс төр
С.Ламбаа: Улс төрийн намууд нь авлига авахыг хуульчлаад өгчихсөн юм биш үү
2017-12-11 08:19:38 - Эдийн засаг
Хөгжлийн банкнаас төгрөгийн зээл аваад, ханшийн зөрүүгээ татвар төлөгчдөөр нөхүүлдэг улс төрчид
2017-12-11 08:16:12 - Нийслэл
А.Оюунцэцэг: М.Билэгт гишүүн уурлаад “Над руу битгий залгаад бай. Өөр шиг чинь хөгжлийн бэрхшээлтэй хүн зөндөө байгаа” гэсэн
2017-12-11 07:31:33 - Нийслэл
“Аз жаргалтай хот”-ын иргэд автобус хүлээсээр хөлдөж “үхэх” үү
2017-12-11 07:24:54 - Спорт
С.Номин: Би дэлхийн ноён оргилууд дээр гарахыг хүсдэг
2017-12-11 07:07:03 - Энтертайнмент
Өнөөдөр бич өдөр
2017-12-10 14:21:39 - Улс төр
С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөлөө
2017-12-10 14:16:36 - Спорт
Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлжээ
2017-12-10 14:08:46 - Улс төр
УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ
2017-12-10 13:05:42 - Орон нутаг
Увс аймагт цагаан зээрийн сүрэг нүүдэллэн иржээ
2017-12-10 11:40:34 - Нийслэл
Ажил олгогчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2017-12-10 11:37:16 - Орон нутаг
Улсын хэмжээнд мал тооллого үргэлжилж байна
2017-12-10 11:09:43 - Байгаль Орчин
Нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна
2017-12-10 11:02:02 - Улс төр
С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөнө
2017-12-09 14:34:56 - Улс төр
Н.Энхболд сайд БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Сун Ён Мүтэй уулзлаа
2017-12-09 13:39:26 - Улс төр
Ардчилсан хувьсгалын 28 жилийн баярын хурал болж байна
2017-12-09 13:31:35 - Энтертайнмент
Дэлхийн хамгийн анхны иргэншилтэй София робот гэр бүл, үр хүүхэдтэй болохыг хүсч байна
2017-12-09 13:03:15 - Орон нутаг
Баян-Өлгий аймгийн зарим нутагт хүн, мал усгүйдэж байна
2017-12-09 11:36:49 - Нийслэл
84 дүгээр сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо
2017-12-09 11:29:17 - Байгаль Орчин
Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна
2017-12-09 11:05:19 - Улс төр
МАХН-ЫН ИХ ЧУУЛГАН: Н.Энхбаярыг чөлөөлж, О.Баасанхүүг намын даргаар сонголоо
2017-12-09 10:34:10 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2017-12-09 10:27:38 - Улс төр
“Хоригддоггүй” хориг
2017-12-09 10:20:21 - Эдийн засаг
Европын холбоонд гологдсон Монголд ямар эрсдэл нүүрлэх вэ
2017-12-09 10:15:30 - Энтертайнмент
Ардын жүжигчин Н.Сувд: Ахмад уран бүтээлчдийнхээ хийсэн ажил, хүч хөдөлмөрийг мартах ёсгүй юм
2017-12-09 10:11:13 - Хууль
“Алга болсон” охиноо ШТС-ын хажууд согтуу байхад нь олжээ
2017-12-08 22:41:25 - Энтертайнмент
Монголын хэвлэл мэдээллийн салбарын шилдгүүд тодорлоо
2017-12-08 22:03:11 - Нийслэл
”Монголын Уламжлалт Анагаах Ухааны Олон Улсын Анхдугаар Их хурал” амжилттай боллоо
2017-12-08 18:04:14 - Улс төр
У.Хүрэлсүх: Засгийн газар авлигын эсрэг бүх үйл ажиллагааг дэмжинэ
2017-12-08 18:03:26 - Гадаад
Мүн Жэ Ин Хятадад айлчилна
2017-12-08 17:01:41 - Гадаад
Трампын шийдвэрээс болж палестинчууд Израилийн цэргүүдтэй мөргөлдөж, 108 хүн бэртэж гэмтжээ
2017-12-08 16:29:47 - Улс төр
Б.Хурцын томилгооны асуудлыг түр хойшлууллаа
2017-12-08 16:18:04 - Шар
Хугархай хөлтэй тулалдсан Никко Монтано UFC-гийн эмэгтэй аварга болжээ
2017-12-08 16:08:53 - Нийслэл
Монгол далайчид ирэх онд есөн сарын турш далайд ажиллана
2017-12-08 16:00:06 - Нийслэл
Хууль бусаар томилогдсон 61 хүнийг төрийн албанаас чөлөөлнө
2017-12-08 15:41:22 - Гадаад
Бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдсан АНУ-ын сенатч Трент Фрэнкс огцорчээ
2017-12-08 15:32:20 - Нийслэл
Энэ сард үхрийн цул махны үнэ 50 төгрөгөөр буурчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй