Д.Тунгалаг: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бүх шатны боловсролын гадна үлдэж байна

Түгээх    
2017-11-20 14:36:13 - Боловсрол

tungalagӨнөөдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг танилцууллаа. Хүүхдийн засаглалын хөтөлбөрийн менежер Э.Цолмон “Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой олон төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаар тайланд нийтдээ 50 төрийн бус байгууллага бүхий таван үндэсний сүлжээ байгууллага оролцож байна.

Мөн “Дэлхийн Зөн Монгол” хүүхдийг ивээх олон улсын байгууллага оролцож байгаа. Хүүхдийн эрхтэй холбоотой олон асуудал байна. Тухайлбал, хүүхдийг хурдан морь унуулах асуудал юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөр эрхлэх насны доод хэмжээний талаар 138 дугаар конвенц, мөн хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай 138 дугаар конвенц байдаг.

Манайх эдгээр конвенцийн хэрэгжилтийг хангах шаардлагатай байна. Мөн Засгийн Газар хүүхдийн эрхтэй холбоотойгоор өмнө нь гаргасан шийдвэрээсээ ухрахыг байхыг зөвлөмжид тусгасан. Өөрөө хэлбэл, Хөдөлмөрийн сайдын насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад заасанчлан жил бүр арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морь, уяа сунгаа, үсэргээ, уралдаанд хүүхдийг оруулахгүй гэдэг зүйл заалтаа барихыг хүсч байгаа юм. Ийнхүү хүүхдийн амь насанд аюул учруулсан этгээдэд хариуцлага тооцохыг хорооноос зөвлөсөн” гэлээ.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газрыг энэхүү дүгнэлт зөвлөмжийн ач холбогдлыг ойлгон, конвенцын бүх зүйл заалтын уялдаа бүхий, салшгүй, харилцан хамааралт байдлыг анхааран ажиллахыг сануулж байгаа юм. Ялангуяа хөрөнгө нөөцийн хуваарилалт, хүүхдийн эрх ба бизнесийн салбар, ялгаварлан гадуурхахгүй байх, гэр бүлийн орчин, байгаль орчин ба эрүүл мэнд, мөн хүүхдээр морь унуулах, хүнд хөдөлмөр эрхлүүлэх зэрэг эдийн засгийн мөлжлөгийн эсрэг чиглэлээр хүүхдийн эрхийг хангаж, хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг яаралтай авахыг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо шаардаж буйгаа энэ үеэр илэрхийллээ. Бид дотуур байрын хүүхдүүдийн нийгмийн асуудал, амьдарч буй орчны талаар “Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалагаас тодруулга авлаа.

-ХҮҮХДҮҮД БАЛГАС ШИГ ДАН ЦОНХТОЙ, ЗУНЫ МОДОН БАЙШИНД АМЬДАРЧ БАЙНА-

tungalag

-Монгол Улс НҮБ-д элсэн орсноор хүүхдийн эрхийг хамгаалах тодорхой үүрэг хүлээдэг. Өнөөдөр энэ үүргээ биелүүлж чадаж байна уу?

-Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо нэг л зүйл дээр маш сайшаалтай хандсан нь “Хүүхдийн эрх, хамгаалалын тухай” хуулиа шинэчилж гаргасан. Гэхдээ хуулийг хэрэгжүүлэх хангалттай хэмжээний төсөв хөрөнгө батлахгүй, мэргэжилтнүүдийг бэлтгэхгүй нь өөрөө хүүхдийн эрхийг зөрчиж байна гэдгийг хэлсэн. НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос өгсөн гол зөвлөмжинд хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж муутайгаас болоод эрх нь зөрчигдөж байна. Мөн сургууль дотуур байрны орчинд зургаан настай хүүхдүүд эцэг эхийн халамж анхааралаас хол суралцаж байгаа нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна. Тиймээс төр засгийн удирдлагууд өөр хувилбар, бодлого бодож олооч ээ гэдгийг хэлсэн байгаа. Боловсролын салбарт ажиллаж буй багш нар, хүмүүс хүүхдэд бие мах бодийн шийтгэл үзүүлэх зэргээр хүмүүжлийн эерэг бус арга хэрэглэж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил байна. Багш нарыг эерэг хүмүүжлийн аргаар сахилга батын арга хэмжээ авдаг болооч ээ гэсэн ийм зөвлөмжийг өгсөн. Сурч боловсрох эрх нь зөрчигдөж буй тодорхой бүлгүүдийг хэлсэн. Үүнд сүм хийдэд шавилан сууж буй хүүхдүүд заавал эзэмших боловсролоо эзэмшихгүй байна. Малчин айлын сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бүх шатны боловсролын гадна үлдэж байна. Ийм хүүхдүүд хэдийгээр боловсролын шатан дотор явдаг боловч хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт гэх мэт зүйлд өртдөг. Боловсролын бодлого тогтвортой биш байнга улс төрөөс шалтгаалан өөрчлөгдөж байгаа нь хүүхдийн чанартай боловсрол эзэмших эрхийг зөрчиж байна гэдгийг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос мэдэгдсэн.

-Унаач хүүхдүүдийн асуудал дээр НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо ямар байр суурьтай байсан бэ?

-Төрийн албанд байгаа авлига, ашиг сонирхлын зөрчил хүүхдийн эрхийг зөрчиж байна. Тухайлбал, унаач хүүхдүүдийн асуудал, энэ хүүхдүүд хичээл сургалтынх нь хугацаанд морин уралдаанд оролцуулахгүй гэсэн төр засгийн шийдвэрийг гаргачихсан байхад дараагийн засаг нь, эсвэл морин спорт уяачдын ашиг сонирхлыг төлөөлсөн төрийн албан хаагчид гарч ирээд хууль дүрмээ өөрчилж байгаа нь хүүхдийн эрхийг зөрчихөд хүргэж байна гэдгийг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо шууд ил тодоор хэлсэн.

-Өнөөдрийн хэлэлцүүлэгт зургаан настай хүүхдүүдийн амьдардаг дотуур байрны асуудал нэлээд хурцаар яригдлаа. Улсын хэмжээнд хичнээн хүүхэд дотуур байранд амьдарч байна?

-Зургаан настай хүүхдүүдийн 50 хувь нь дотуур байранд амьдарч байна. Эцэг, эхчүүд бага насны хүүхдээ өөрийнхөө анхаарал халамжаас гадна байлгаж чадахгүй учраас өнөөдөр гэр бүлүүд тусдаа амьдарч байна. Амьдралын нөхцөл маш доогуур ядуу өрхийн хүүхдүүд сургуулийн дотуур байранд амьдарч байна. Энд зургаан настай хүүхэд амьдрах үйлчилгээ халамж, анхаарал, хүүхдийн хамгаалалын асуудал боловсролын салбарт шийдэгдээгүй байна.

-Төвийн бүсээс алслагдсан аймаг, сумдын хүүхдүүдийн дотуур байрны орчин ямархуу байдаг вэ?

-Манай “Боловсрол эвсэл” Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн сумын сургуулиудаар явж ажиллаж байгаа. Эндээс харахад зөвхөн алслагдсан гэхгүйгээр Архангай, Булган аймагт хүртэл дотуур байрны нөхцөл туйлын муу. Хүүхдүүд балгас шиг дан цонхтой эсвэл бүх цонх нь хагарчихсан гялгар уутаар тагалчихсан, хаалга нь дан, зуны модон байшинд хүүхдүүд амьдарч байна. Сүүлийн үед төсвийн хөрөнгөөр баригдсан дотуур байрнуудын хана нь хагаралтай, цууралтай, хөгцөрч мөөгөнцөртсөн байдалтай байна.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-24 13:42:13 - Улс төр
Аймаг, сумын ИТХ-ын сонгууль явагдаж байна
2018-06-24 13:37:07 - Орон нутаг
Хөвсгөл нуураар аялахад мөрдөх журмыг баталжээ
2018-06-24 13:30:07 - Орон нутаг
Хаврын тариалалт 90 хувьтай байна
2018-06-24 13:22:06 - Спорт
Видео: Ж.Нарантунгалаг Э.Келлиг нокаутаар яллаа
2018-06-24 13:04:41 - Нийслэл
Ирэх мягмар гарагаас дараах байршлуудад ХАЛУУН УС хязгаарлана
2018-06-24 13:00:36 - Боловсрол
Шинэ элсэгчдэд зориулсан боловсролын яармаг болно
2018-06-24 12:53:16 - Энтертайнмент
Өнөөдөр гахай өдөр
2018-06-24 12:42:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 21 хэм дулаан байна
2018-06-23 14:51:25 - Спорт
Өнөөдөр биеийн тамирын заалууд үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-06-23 14:47:09 - Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өсчээ
2018-06-23 14:26:58 - Байгаль Орчин
Нийт нутгийн 40 хувьд зуншлага тааруу байна
2018-06-23 14:08:33 - Орон нутаг
Өвөрхангай аймагт бороо орж үер буужээ
2018-06-23 13:54:49 - Нийслэл
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэлээ
2018-06-23 13:26:45 - Эдийн засаг
Үүрэн холбооны дөрвөн компанийн нийт хэрэглэгчийн тоо дөрвөн саяд хүрэх хандлагатай байна гэв
2018-06-23 13:08:23 - Орон нутаг
Согтуу үедээ Орхон голд осолдох шахжээ
2018-06-23 13:00:45 - Нийслэл
Барилгын салбарт гарсан ослын улмаас таван хүн нас баржээ
2018-06-23 12:55:16 - Боловсрол
Япон улсад анагаахын чиглэлээр 50 оюутан тэтгэлгээр суралцуулах санал тавилаа
2018-06-23 12:43:52 - Энтертайнмент
Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэх талаар санал солилцжээ
2018-06-23 11:54:59 - Эрүүл мэнд
Л.Цэрэндолгор: Хүүхдийн нас хэдий чинээ бага байх тусам төдий чинээ утсанд хурдан донтдог
2018-06-23 10:12:09 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-23 10:01:06 - Эрүүл мэнд
Тарвас идсэний улмаас “SK5” вирусээр халдварлаж үхэж байна гэдэг худал мэдээлэл
2018-06-23 09:58:15 - Эрүүл мэнд
Эмийн харшил – Амь насанд хамгийн их аюултай
2018-06-23 09:58:04 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
2018-06-22 15:31:58 - Боловсрол
МУИС-ийн 73 дахь төгсөлт, эрдмийн баяр боллоо
2018-06-22 15:31:35 - Гадаад
АР: Хууль бус цагаачдын 500 орчим хүүхэд гэр бүлдээ эргэн очлоо
2018-06-22 15:22:26 - Нийслэл
Амралтын өдрүүдэд түр хугацаагаар хаагдах автозамууд
2018-06-22 15:16:40 - Хууль
Зам, тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-21 08:46:27 - Энтертайнмент
А.Дэлгэрцэцэг: Дөрвөн хүүхдийн ээж болчихоод миссийн титэм зүүнэ гэж төсөөлөөгүй
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-21 11:38:19 - Улс төр
С.Ганбаатар: Би найдвартай ялалт байгуулна
2018-06-21 13:34:27 - Эрүүл мэнд
Ч.Нарантуяа: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол маргаашаас улс даяар нэгдсэн байдлаар ажил хаялт эхэлнэ
2018-06-22 08:34:18 - Спорт
Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө гэв
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-21 08:35:10 - Улс төр
МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монгол шуудангийн хувьчлалыг хэн хэн сонирхож байна вэ