“СаусГоби сэндс”-ийн захирлыг Хятадын шоронд юуны учир хорив

Түгээх    
2017-11-21 07:10:15 - Хууль

southgobi

-“САУСГОБИ РЕСУРСЕС”-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА АСАН Б.АМИНБӨХ ГЭЖ ХЭН БЭ-

Өмнөговь дахь Овоот толгой, Заг сүүж, Сүмбэрийн ордод үйл ажиллагаа явуулдаг “СаусГоби Сэндс” ХХК-ийн толгой “СаусГоби Ресурсес” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх Захирал Б.Аминбөхийг БНХАУ-ын Рижао хотын хорих ангид өнгөрсөн сараас эхлэн хорьж байгаа тухай энэ сарын 18-ны өдөр “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

Түүнийг мөнгө угаасан, залилан хийсэн хэргээр шалгаж байгаа гэх бөгөөд чухам ямар хэрэгт холбогдуулан шалгаж, шоронд хорьсон тухай мэдээллийг нууцалж байгаа аж. “СаусГоби Ресурсес” компанийн ТУЗ-өөс түүнийг баривчлагдахаас долоо хоногийн өмнө үндсэн ажлаас нь чөлөөлж, Бин Ван гээчийг оронд нь түр томилсон байна.

Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал асан Б.Аминбөх “СаусГоби Сэндс” компанийн ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захирлаар 2017 оны долдугаар сарын 5-наас томилогдон ажиллаж байжээ. Тэрээр “СаусГоби Сэндс” компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүнээр 2015 оны найман сарын 6-нд томилогдож байсан ба тус компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх гишүүн болон Гүйцэтгэх захирлаар тус тус томилогдон ажиллаж байжээ.

Мөн тэрбээр Өвөрмонгол нэгэн бөгөөд ӨМӨЗО-ы Альшаа аймгийн худалдаа аж үйлдвэрийн холбооны дэд дарга болон Канад улс дахь Өвөрмонголын бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаал тус тус хашиж байсан аж.

Б.Аминбөх нь нүүрсний уурхайн чиглэлээр мэргэшсэн бөгөөд нүүрсний худалдаа, зах зээл, олборлолт, ложистик, бизнес хөгжил болон Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компаниудад тавигдах шаардлагуудын талаар арвин мэдлэг туршлагатай нэгэн юм байна.

Түүгээр ч зогсохгүй Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хятад болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Нейшнл Юнайтед Ресурс Холдинг Лимитед” ("NUR") компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх гишүүнээр ажиллаж байсан. Үүний өмнө Б.Аминбөх БНХАУ болон Монгол Улсад нүүрсний худалдаа эрхэлдэг Өвөрмонголын “Эжина Жин Юун Кун Тай Индустриал Девелопмент” компанийн ТУЗ-ийн дарга, Ерөнхийлөгчийн алба хашиж байжээ.

Мөн БНХАУ-ын Өвөрмонголд байрлах нүүрсний уурхай бүхий “Ронг Чун Коал” компанийг эзэмшиж удирдаж байсан, Бээжингийн Технологийн Дээд сургуулийн Инженерийн удирдлагын бакалавр зэрэгтэй юм байна.

-“САУСГОБИ РЕСУРСЕС” КОМПАНИ ЯМАР ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШДЭГ ВЭ-

Ванкуверт төвтэй “СаусГоби Ресурсес” компанийн хувьд Овоот толгой уурхайн Нар жаргах амнаас 2008 оны дөрөвдүгээр сараас нүүрс олборлож эхэлсэн бөгөөд мөн оны есдүгээр сараас Хятадын зах зээлд нийлүүлж эхэлсэн. 2011 оны наймдугаар сараас Нар Мандах амнаас нүүрс олборлож, борлуулж эхэлсэн байдаг.

“Ресурс Лимитед” (СаусГоби) нь газар зүйн байрлалын хувьд Хятад улстай хамгийн ойр стратегийн ач холбогдол бүхий байршилтай нүүрсний ордуудаас олборлож борлуулдаг. Овоот Толгой уурхай нь Монгол-Хятадын хил дээрх Шивээ Хүрэн-Цехегийн боомтоос 40 км-т байрладаг, СаусГоби Сэндс компанийн гол үндсэн орд юм. Энэ нь Овоот толгойн далд уурхайн ордын хамт Овоот толгой комплексийг бүрдүүлдэг, Нар Мандах болон Нар Жаргах гэсэн хоёр амтай.

Түүнчлэн тус компани Сүмбэрийн нүүрсний ордын лиценз эзэмшдэг ба Төв Сүмбэр, Зүүн Сүмбэр, Билүүт, Өмнөд Билүүт зэрэг талбайнуудаас бүрддэг. Байрлалын хувьд Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт оршдог, Монгол-Хятадын хилийн Шивээ Хүрэн-Цехе боомтуудаас хойд зүгт 50 км зайтай. Овоот толгой уурхайтай ойр байрладаг тул дэд бүтцийг нь хамтран ашиглах бүрэн боломжтой аж.

“СаусГоби Сэндс” -ийн албан ёсны сайтад бичсэнээр, 2013 оны гуравдугаар сарын 25-нд зарласан Канадын “National Instrument 43-101” шаардлагын дагуу “Рунге Пинкок Майнарко” зөвлөх компанийн бэлтгэсэн тооцооллоор Сүмбэрийн орд нь 62.4 сая тонн баттай, 110.3 сая тонн бодитой, 123 сая тонн боломжит баялагтай аж.

Манай улсаас “СаусГоби сэндс” компанид ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай, хоёр удаа 20 жилээр сунгах боломжтой нөхцлөөр 2011 оны долдугаар сарын 6-нд олгосон байна. Уг ашиглалтын тусгай зөвшөөрлийн зэрэгцээ Сүмбэрийн ордод хамаарах талбайд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсан хайгуулын хоёр ч  тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

 “Саусгоби Ресурсес” компаниас саатуулагдсан анхны хүн Б.Аминбөх биш

Б.Аминбөх “Саусгоби Ресурсес” компаниас саатуулагдсан анхны хүн биш юм. Одоогоос таван жилийн өмнө өдийд “Саусгоби Ресурсес” компанийн Сара Армстронг хоригдож, шалгагдаж байлаа. Түүнийг “Саусгоби Сэндс” компанийг их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргийн гэрч хэмээж байсан.

Мөн Жастин Капла, Кристобел Дэвид, Хиларион Кажуком Жуниор гурван жилийн өмнө 35 тэрбум төгрөгийн татвараас зайлхийсэн гэх хэргээр хоригдож улмаар 10 хүртэл жилийн ял сонсч байлаа.  

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 19

Зочин (66.181.161.52)
2017-11-24 12:42:23
Элбэгдорж хятпдын шоронгоос гаргаж ершеел егееч чпдахгvй ш дээ

Зочин (66.181.190.183)
2017-11-23 22:30:29
Өвөрмонгол шал хог.Жинхэнэ хогийн хүмүүс бол өвөрмонгол.Ёстой хуурамч,хулхидана.Хят ад хүмүүс түүнээс хамаагүй дээр юм байна лээ шүү.

зочин (66.181.160.87)
2017-11-23 14:16:46
шунал ихэдвэл шулам болно гэж энэ дээ, одоо үлдсэн насаа нарсанд өнгөрөөж дээ, харин манай монголд улам том улам бүдүүн дарга болно, жинхэнэ авилгачдаас 1 ч хүн шоронд ороогүй биз дээ. офшорчидын цалин ийм их гэж байхуу, бизнес ч гэсэн тийм олон сая дорллар олж чадахуу? үгүй л болов уу. бүгд уул уурхайгаас олсон авилгалын, монгол улсаа зарсан мөнгө болж таарна.

Зочин (66.181.190.43)
2017-11-23 11:38:31
МОНГОЛЫН ИРГЭН БИШ ШҮҮ ДЭЭ.ХЯТАДЫН ИРГЭН ӨВӨР МОНГОЛ ХҮН.

Зочин (202.21.99.42)
2017-11-23 09:17:43
Монголын иргэн өөрийн газар шороо, нутаг дээрээ ажил хөдөлмөр эрхэлж байсныхаа төлөө гадаадын шоронд хоригдоно гэдэг төрийн эмгэнэл. Яагаад иргэнээ бодохгүй байна. Тэр хүн улсынхаа өмчийг хамгаалсан байгаад гадны шоронд хоригдсон байж болно шдээ

Зочин (202.9.42.249)
2017-11-21 19:44:35
Хөөрхийг гаргаж аваасай хамаг мөнгийг нь авах вий дээ

Зочин (59.153.113.215)
2017-11-21 12:04:40
элбэгдорж каплаг суллаад л байсан хятадууд батлаад өгөх нь дээ 35 тэрбумыг сэргээх хэрэгтэй

Зочин (122.201.24.118)
2017-11-21 11:58:52
Улсынхаа баялгийн менгийг угааж явсан биз. Хvн яланд унагаагvй байлгvй дээ, еерее унасан хvvxэд уйлах есгvй гэдэг дээ.

Зочин (202.131.245.10)
2017-11-21 11:37:20
Монголын хөрөнгө оруулагчдийн өнөөгийн үнэн дүр төрх ийм л байга юм. Тэгээд ийм хөрөнгө оруулагчдийн өмнөөс манай төр засгийнхан боож үхчих гээд хөрөнгө оруулагчдийг гомдоочлоо гээд байдгийг нь би ойлгодоггүй юм.

Од (66.181.177.131)
2017-11-21 10:22:13
У.Уранцэцэг ээ. Чи юмны утгыг үнэн зөвөөр нь бүрэн гаргаж бичиж сур."Саусгоби Сендс ХХК-ны удирдлагууд 10 хүртэл жилийн ял сонсч байлаа" гээд ял ээлсэн юм шиг бичих нь чамд ашигтай юм уу? Ял сонссон боловч Эби ахынхаа шийдвэрээр эх орондоо очоод баян тансаг амьдарч байгаа тухай бичиж болохгүй байсан юм уу?

хро (150.129.140.136)
2017-11-21 10:10:29
Өвөр.монгол.хүн өөдгүй худалч.байдаг.Шууд.хя ад.нь.амар.байдаг юм шүү монголчуудаа.

Зочин (202.55.191.42)
2017-11-21 09:12:00
elbegdorjin hun gedegin bainlee 25 huvi ni ezemshideg ni yag unen

Зочин (202.55.191.42)
2017-11-21 09:11:45
elbegdorjin hun gedegin bainlee 25 huvi ni ezemshideg ni yag unen

elbberdorj banhar (223.73.147.215)
2017-11-21 08:26:22
ard ni Elbberdorj , baigaa

elbberdorj banhar (223.73.147.215)
2017-11-21 08:26:22
ard ni Elbberdorj , baigaa

elbberdorj banhar (223.73.147.215)
2017-11-21 08:26:20
ard ni Elbberdorj , baigaa

elbberdorj banhar (223.73.147.215)
2017-11-21 08:26:20
ard ni Elbberdorj , baigaa

elbberdorj banhar (223.73.147.215)
2017-11-21 08:26:18
ard ni Elbberdorj , baigaa

elbberdorj banhar (223.73.147.215)
2017-11-21 08:26:18
ard ni Elbberdorj , baigaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-20 17:15:39 - Шар
Ким Чен Ун БНСУ-ын Ерөнхийлөгчид хоёр тонн, үнэтэй мөөг бэлэглэжээ
2018-09-20 16:37:03 - Гадаад
Помпео Хятад улс ОХУ-аас ч аюултай хэмээн үзэж байна
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-20 16:29:29 - Энтертайнмент
“Бүсгүй мэлмий” нээгдлээ
2018-09-20 16:07:48 - Эдийн засаг
Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-09-20 15:49:26 - Эрүүл мэнд
ФОТО: Эрүүл мэндийн 11 байгууллага 784 сая төгрөгөөр түргэний машинтай боллоо
2018-09-20 15:36:24 - Улс төр
Ц.Батбаяр: Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөх хүсэлтэй байна
2018-09-20 15:21:02 - Шар
Зургаан настай Э.Энхсарнай охин “Дэлхийн бяцхан мисс-2018″ тэмцээнд оролцоно
2018-09-20 15:07:32 - Спорт
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхэллээ
2018-09-20 15:02:12 - Орон нутаг
Ерөнхийлөгч Х.Баттулга “Эх оронч хүүхдүүд” хөтөлбөртэй танилцлаа
2018-09-20 15:01:12 - Нийслэл
"Автомашингүй өдөр"-ийн марафонд 4000 хүн оролцоно
2018-09-20 14:28:23 - Эдийн засаг
ХХБанк ерөнхий боловсролын 65-р сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-09-20 14:21:16 - Нийслэл
52-ын даваа орчим халтиргаа ихэсч замын хөдөлгөөн саатжээ
2018-09-20 13:48:03 - Орон нутаг
Сүхбаатар аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ
2018-09-20 13:45:49 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана
2018-09-20 13:02:29 - Нийслэл
Баянзүрхийн товчооны замыг нээлээ
2018-09-20 12:47:50 - Гадаад
Өвөрмонголд гахайн ханиад дэгдэж, гахайн махан бүтээгдэхүүнийг хориглоод байна
2018-09-20 12:32:49 - Гадаад
Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын иргэдэд 100 мянган ам.долларын эд материалын тусламж үзүүлэв
2018-09-20 12:27:54 - Байгаль Орчин
Ц.Адъяасүрэн: Озоны давхаргын цоорхой 2065 онд нөхөгдөж дуусна
2018-09-20 12:18:24 - Боловсрол
Тусгай сургууль, цэцэрлэг орчмын зам талбайг камержуулна гэв
2018-09-20 12:10:20 - Байгаль Орчин
Замын гадаргууд мөсөн бүрхүүл тогтсон тул болгоомжтой зорчихыг анхааруулж байна
2018-09-20 11:56:33 - Орон нутаг
Газар тариалангийн бүс нутгаар 25-33 мм цас ороод байна
2018-09-20 11:47:51 - Шар
ФОТО: Харумафүжи Д.Бямбадорж Японд уран зургийн үзэсгэлэнгээ нээв
2018-09-20 11:34:04 - Хууль
Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
2018-09-20 11:31:46 - Эрүүл мэнд
Д.Сарангэрэл сайд хамгийн олон хууль бус томилгоо хийжээ
2018-09-20 11:22:01 - Эдийн засаг
Ж.Дэлгэрсайхан: Гадаад, дотоод өрийн дарамт нэмэгдсэнээс үүдэн валютын ханш өөрчлөгдөж байна
2018-09-20 11:19:10 - Орон нутаг
Архангай аймагт 25 өрх гэрээт малчин болжээ
2018-09-20 11:14:11 - Спорт
Б.Халиунаа алтан медалийн төлөө барилдана
2018-09-20 10:59:42 - Улс төр
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа 30 захирлыг хууль зөрчиж томилжээ
2018-09-20 10:50:52 - Энтертайнмент
ФОТО: “Балдорж” шагналын эзнээр "Өнөөдөр" сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдаа нар тодров
2018-09-20 10:49:33 - Улс төр
Хоёр Солонгосын удирдагчдын уулзалт амжилттай зохион байгуулагдсанд баяр хүргэв
2018-09-20 10:46:33 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана
2018-09-20 10:35:06 - Нийслэл
ФОТО: “Намрын ногоон өдрүүд” есдүгээр сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ
2018-09-20 10:17:16 - Нийслэл
Өчигдөр "ДЦС-3" дахин ТЭГ ЗОГСОЛТ хийжээ
2018-09-20 10:15:10 - Эдийн засаг
19 компанийн 344,510 хувьцаа арилжжээ
2018-09-20 09:16:17 - Энтертайнмент
Тейлор Свифтийн ДУРЛАДАГ ГУТАЛ
2018-09-20 08:54:17 - Байгаль Орчин
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ
2018-09-20 08:05:38 - Энтертайнмент
Д.Нансалмаа: Эрүүл мэндэд ашиг тустай малынхаа ГҮЗЭЭГЭЭР ЧИПС хийсэн
2018-09-20 08:01:03 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчилж байна
2018-09-20 08:01:00 - Эдийн засаг
Валютын нөөцөө ихэсгээд байгаа мөртлөө ханшаа барьж чаддаггүй Төв банк
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-17 16:48:14 - Хууль
Цагдаагийн дарга нарыг баривчилжээ
2018-09-17 10:06:36 - Хууль
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс захирал П.Ганхүүг шалгах ажлын хэсэг гарчээ
2018-09-17 17:33:34 - Шар
Жүжигчин А.Туяа: Зарим залуус адгууснаас долоон дор амьдарч байна
2018-09-17 09:03:09 - Технологи
ТАНИЛЦ: “Тоёота” компанид автомашины загвар зохион бүтээгчээр ажилладаг О.ЭНХЖИНТЭЙ ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ