“Paradise Papers”-ээс зарласан оффшортнуудын хэн нь хэн бэ

Түгээх    
2017-11-21 07:27:16 - Хууль

offshor

“Paradise papers”-ийн ээлжит баримтууд задарсны дотор Монголтой холбоотой 16 хүний нэрийг ил болголоо. Эдгээр нэр зарлагдсан хүмүүсийн олонхи нь улстөрчидтэй шууд болон шууд бус байдлаар холбоотой байгаа юм.

“ПЕТРОВЕС”-ЫН Ж.ОЮУНГЭРЭЛИЙН ӨӨР НЭГ ОФФШОР ДАНС ИЛРЭВ-

“Panama Papers”-ээс зарласан баримтуудад мөн л түүний нэр дурьдагдаж байв. Оффшор бүсэд “Moon land investments” гэх компанийн нэрээр данс эзэмшиж байсан “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл оффшорт данстайгаа хүлээн зөвшөөрсөн ганц хүн нь байж мэдэх. Түүний оффшор дансны асуудалд өмгөөлөгч нь “Бату Майнинг” хэмээх Монгол Улсад бүртгэлтэй компанийн 10 мянган ам.долларын үнэ бүхий хувьцааг 2000 оны эхээр худалдаж авсан ч удалгүй бусдад борлуулсан. Иймд одоогийн байдлаар тус компанитай ямар нэгэн байдлаар холбоогүй болно” хэмээх тайлбар өгсөн юм. Гэсэн ч ийнхүү түүний нэр дахин “Paradise papers”-ээс ил болгож буй баримтуудад багтсан байна. Энэ удаад тэрбээр “Petromatad Invest Limited” гэх компанийн нэрээр оффшор бүсэд данс нээжээ.

-СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГИЙН НЭР ЗАРЛАГДАВ УУ-

“Paradise papers”-ээс зарласан дараагийн нэр бол Батболдын Баттүшиг. Түүнийг УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү болов уу гэсэн таамаг байна. Их Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Future Monson holdings limited” компанийн хувьцаа эзэмшигч, 2010 оны нэгдүгээр сарын 20-нд дээрх компанид бүртгүүлсэн хэмээн бичжээ.

Б.Баттүшиг нь өдгөө “И-Март” их дэлгүүр,” Скайтел” группийн ТУЗ-ийн дарга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, “Монголд та хэрэгтэй” ТББ-ын үүсгэн байгуулагч юм. Мөн “МАК” компанийн дэд ерөнхийлөгч Н.Цэлмүүний нөхөр билээ.

-“МОЛЕКУЛ” Б.БАТБАЯРЫН ХҮҮ БАТХИШИГ ОФФШОРТ ДАНСТАЙ ЮУ-

Дээрх жагсаалтад Батбаярын Батхишиг гэх нэр бий. УИХ-ын гишүүн асан “Молекул” Б.Батбаярын хүү байж магадгүй гэсэн таамаглал байна. Түүний нэр дээр “Sino mining investment” нэрээр оффшор бүсэд данс нээжээ. Батбаярын хүү Б.Батхишиг нь “Талс маргад” гэдэг уул уурхайн компанитай. Хөвсгөл далайн эрэгт орших Бүрэнхааны фосфоридын орд дээр 14 ашиглалтын лиценз эзэмшдэг гэгддэг.

offshor

-ХАМГИЙН ОЛОН ЛИЦЕНЗТЭЙ ГЭГДЭХ З.НОМУНДАРЬ ОФФШОРТ ДАНС НЭЭСЭН ҮҮ-

Манайдаа хамгийн олон, хайгуулын 84 тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэгдэх Зоригтбаатарын Номундарь “Poly metal resources” компанийн нэрээр оффшор бүсэд 2007 онд данс нээжээ. Тэрбээр япон нөхөртэй бөгөөд 100 хувь японы хөрөнгө оруулалттай “Adams mining” гэх компанитай. Хэдийгээр 84 тусгай зөвшөөрөлтэй гэгддэг ч давхар 151 хайгуулын лиценз эзэмшдэг талаар эх сурвалжууд мэдээлжээ.

-BAZ ЧУЛУУНБААТАР НЭРТЭЙ ОФФШОРТОН ХЭН БЭ-

Монголд хөрөнгө бэлээрээ толгой баячуудын тоонд зүй ёсоор багтдаг “Моннис” компанийн захирал Б.Чулуунбаатар оффшор бүсэд данстай юу. “Paradise papers”-т BAZ Чулуунбаатар гэх нэрээр 2005 онд Виржинийн арлуудад мөн л “Sino mining investment” нэрээр оффшор бүсэд данс эзэмшдэг хэмээн бичжээ. Хэвлэлүүд “Моннис” компанийн эзэн Б.Чулуунбаатар болов уу хэмээн таамаглажээ. “Sino mining investment” нь Хятадын хөрөнгө оруулалттай компани аж.

-БОДЬ ГРУПП ГОЛОМТ ИНВЕСТМЭНТИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААР ОФФШОРТ ДАНС НЭЭЖЭЭ-

Британийн Виржинийн арлуудад “Бодь” групп “Golomt investment limited”-ийн хөрөнгө оруулагчаар 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нээс бүртгүүлжээ. “Бодь” группийн одоогийн ерөнхийлөгчөөр Лувсанвандангийн Болдхуяг ажилладаг.

-“ЦАГААН ШОНХОР”-ЫН Ч.ЭНХТАЙВАН ОФФШОРТ ДАНСТАЙ ЮУ-

“Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван Кайманы арлуудад 2013 оны нэгдүгээр сарын 11-нд оффшор данс нээснийг “Paradise Papers” ил болгожээ. Оффшор бүсэд Чимэдийн Энхтайван нэрээр “Luck harvest investment limited” компанийн хувьцаа эзэмшигчээр данс нээсэн аж.

Мөн Дашдаваагийн Уянга нэрээр “WLTholdings” нэрээр оффшор бүсэд данс нээсэн бөгөөд тус компани нь автомашины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани гэх мэдээлэл гарч ирэв. Түүнчлэн Сүхболдын Зүчи нэртэй монгол хүн “China copper industrial” компанийн нэрээр оффшор бүсэд 2011 онд данс нээлгэжээ.

2013 онд буюу дөрвөн жилийн өмнө оффшор бүсэд данс нээсэн дараагийн хүн нь Бат-Очийн Төгөлдөр гэх монгол хүн байв. Тэрбээр “Bluewater LTD” гэх компанийн нэрээр оффшор бүсэд данс нээжээ.

Батсүхийн Батцэнгэл нь 2005 онд “Pan Asia capital invest limited” компанийн нэрээр оффшор бүсэд мөн данс нээлгэсэн байна.

Сүүлд нь Чүлтэмсүрэнгийн Ганхуяг нэртэй монгол хүн 2011 онд “China Asian resources” компанийн нэрээ оффшор бүсэд данс нээжээ.

Одоогийн байдлаар оффшор бүсэд нэр нь холбогдсон нэг ч хүн тайлбар өгөөгүй бөгөөд цаашид мөн Монголтой холбоотой нэрс ил болж магадгүй хүлээлт байна.

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 31

zochin (185.39.141.10)
2017-11-22 05:23:09
oyunherel . chavgantsiig sv batboldtoi . hamt ustgah heregtei . tegj medrvvlj ehlehgvi bol . ene uls ulam svirne

luminogiin danhan tolgoit (59.153.87.32)
2017-11-22 01:41:38
luminogiin danhan tolgoit bathishig mongolchuudaas hulgai hiijee

booloo (103.57.93.106)
2017-11-21 23:11:28
ПЕТРОВИС ХХК-ЫН ОЮУНГЭРЭЛ ГУАЙ ТА ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭГЧ КОМПАНИУД ДАМПУУРАХ НЬ, ҮҮД ХААЛГАА БАРИЛАА ГЭЭД ҮЕ ҮЕ ШАТАХУУНЫ ҮНЭЭ НЭМЖ АРД ТҮМНИЙ ХАЛААС РУУ ГАРАА ДҮРЖ БАЙСАН ЧИНЬ ИЙМ УЧИРТАЙ БАЙЖ ДЭЭ ШУНАЛАА ГЭЖ ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ЮМ БОЛОВ УУ

Altanbayr (27.123.214.82)
2017-11-21 21:42:37
Хулгайч нар зөндөө яаж ч чадахгүй байгаа нь сонин

зочин (122.201.31.81)
2017-11-21 20:51:22
Оффшор бүст байгаа хөрөнгө монголын баялагыг завьшсан ард түмний хөрөнгө түүнийг ард түмэн тэмцэхгүй бол хэн нэгэн улс төрч оруулж ирж шийдвэрлэхгүй тэд өөрсдийнхөө булхайг, хамгаалхаас тэмцэхгүй шүү дээ .Д.Сүхбаатар шиг хувьсгалыг удирдах ард хүмний хүү хэрэгтэй магадгүй Ганбаатар шиг ч юмуу хувьсгалын тохироо бараг л бүрдэж байгаа байх шүү Монголын ард түмэн нэгдэхтүн

Зочин (150.129.143.164)
2017-11-21 15:49:12
манай зарим мангарууд талхны мөнгөө оффшорт хийж болно гэж бодоод байх юм наад чинь хамгийн багдаа хоёр сая доллор буюу таван тэрбумаас эхэлнэ тэрнээс бага мөнгө оффшортоо хадгалж өгдөг тэнэг гэж байхгүй талхны мөнгө оффшор хоёр өөршүү

Зочин (202.179.26.1)
2017-11-21 15:27:41
Монгол нэртэй хүн атлаа яахаараа china copper industrial. China asian resources гэх зэрэг Хятад компанийн нэртэй оффшор данс нээлгэдэг байнаа. Яг монгол хүн мөн үү, Хятад юм бол Хятад хүнийхээ нэрийг Хятад улсынхаа нэрийн өмнөөс бичмээр дээ.

Зочин (103.57.94.160)
2017-11-21 13:35:23
Turiin undur albaan tushaaltan offshor ezemshihiig horiglono uu gehees nasaaraa biznes hiisen humuus ofshortoi baihad bolnoshd. yadaj offshoriinhoo tuhai sain sudlaachee.

Nam bus irgen (139.5.216.233)
2017-11-21 13:01:36
Offshore-chidiig bugdiig ni munguu nuusan gazar oron ruu ni nutag zaaj Mongol eh ornoosoo uter turgen huuj zailuulsugai. Mongol hun mun yum bol Mongoldoo munguu hadhalahgui yasiim.

зочин (103.26.193.223)
2017-11-21 12:01:38
цэлмүүн гдэг н ШАРКуудын 1 мөнү?

оффшор (43.250.126.90)
2017-11-21 11:37:06
ОФФШОРЫН ТАЛААР БИЧСЭН СЭТГҮҮЛЧИЙГ БУРУУТГАЖ БАЙГААГ БОДОХОД ОФФШОРЧДЫН БӨГСНИЙ АЛЧУУРНУУД УУ

Зочин (163.172.135.16)
2017-11-21 11:31:04
Medee.mn dandaa sensatsilsan yum niitelne, yag ezenteigee (Z darga) taarsan niigmiin bohir muuhain toli yumdaa huurhii

Зочин (138.197.129.2)
2017-11-21 11:25:40
Medee-ntser bichij baigaa setguulch ni yadaj aldaagui zuv bichih heregteishd.

D (139.5.219.173)
2017-11-21 11:18:40
Ter su batboldiin battushig sino group te hamtarch kompani baiguilsn baigazde. Mongol ulsaas uravsn

Зочин (138.197.129.2)
2017-11-21 11:16:48
Offshore gedeg sedevee ehleed sain oilgochihood olon yum dongodmoordoo. Neg l ih ardiin baatruud

Зочин (139.59.236.35)
2017-11-21 11:13:35
Лу.БОЛД ч ойрд олон но-той хэрэгт холбогдож байна үнэн бололтойдог шүү!

Зочин (27.123.214.83)
2017-11-21 11:08:58
Talh GANHUYAG mun bizdee l gene manaihan neere yarij baigaa hunee yalgaj salgaj medehgui baij sakhan gutgeh yumaa! Ork zangaasaa angijrah heregtei!

МОНГОЛ ЯЛНА (103.9.90.53)
2017-11-21 11:04:49
Женко ерөнхийлөгч маань дараагийн давалгаанд нэр нь гарч холбогдох байхдаа!

Зочин (49.0.213.181)
2017-11-21 10:49:03
дашдаваа уянга таван богд баатарсайханы эхнэр хулангийн дүү

Зочин (202.21.100.210)
2017-11-21 10:23:09
Монголоос цэвэр мөнгө гаргаж оффшорт хийж хадгалдаг бол гаднаас гадаадын мафийн хар тамхи, гэмт хэргийн мөнгийг оруулж ирж бизнес хийдэг моодтой бохир гартай улсууд олон байгаа. Тэд бол гадаадын мафийн гар хөл гэсэн үг.

ty (139.5.217.201)
2017-11-21 10:20:13
цэвэр олсон мөнгө хүмүүс ямар ч ашиггүй хүү өгдөггүй гадны банканд хадгалах уу?

хит (150.129.140.136)
2017-11-21 10:06:10
Люмино хамтлагиин данхар томдсон.толгойтой Баажи.гэх нэхөриин.аав нь.нэх ухаантай царайлсан Батжав гэх эрхэм АПУ компаны гишүүн.бөгөөд.Хотын хөгжил гэр хороолол минь яанаа гээл худлаа ярьж явсаар байгаад.энэ гэрэлтүүлэгиин.тенде ииг авч хүүдээ.өгч.энэ дамын наймааг хиисэн юм

зочин (185.140.114.200)
2017-11-21 09:46:47
Люминогийн Баажи чинь Бат Үүл хотын дарга байхад гэр хорооллыг гэрэлтүүлэх ажлыг Бат Үүлээс аваад 4-5 дахин үнэтэй хямд гэрэл шахаад баяжчихсан хулгайч шдэ

lumino bathishig (59.153.87.32)
2017-11-21 09:27:02
lumino-n danhar Hooson tolgoit bathishig end shaaj baina

Иргэн (202.72.240.5)
2017-11-21 08:57:19
Оффишор гэж юу юм бэ Хулгай хиийгээгүй худал хэлээгүй олсон хувиййн мөнгөө хаана ч хадаглах эрх хувь хүнд байдаггүй юм уу

Зочин (66.181.184.12)
2017-11-21 08:56:22
Офшорт яаж данс нээдэг вэ? данстай болох юмсан Амархан олонд танигдах боломж юм аа даа. Нэр горилогчид ооо хэ хэ хэ

иргэн (182.160.35.228)
2017-11-21 08:41:56
Энэ гаргасан мөнгө Монголын ард түмний хөрөнгө.Эдгээр хүмүүс мөнгө угааж байна."Петровис" ав-гай Оюунгэрэл шатхууны үнээ буулгахгүй бол Иргэд оффошор дах мөнгөө ямар нэг аргаар авах болноо

Зочин (202.131.238.98)
2017-11-21 08:32:44
оффшороо эхлээд ойлгоцгоо. дараа н олон юм хуцацгаа

Зочин (66.181.177.202)
2017-11-21 08:18:52
Еронхийлогчийн зарласан гэх " ... Лицензын 30 гэр бул " гэдэг ортой боловч цоодуулсэн тоо бололтой ; харин тэр тойм ч Гантулга гэгчийн зарласан ".... 200 луйварчин " гэх тоо баримжаа бололтой ... Гудамжны авгайчуудын дэл сул яриа ч оргуй байдаггуй бололтой ... Хорвоо бооронхий ....

Зочин (202.131.233.214)
2017-11-21 08:11:04
Чүлтэмсүрэнгийн Ганхуяг чинь ТАЛХ мөн биздээ.

би (103.57.92.213)
2017-11-21 07:38:09
яааадгииийййм

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-09-23 15:17:29 - Нийслэл
Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна
2018-09-23 11:14:26 - Спорт
Д.Сумъяа ДАШТ-ы хошой ХҮРЭЛ медальтан боллоо
2018-09-23 10:45:22 - Технологи
Хатагтай Вэй робот олон хүний анхаарлыг татаж байна
2018-09-23 10:34:52 - Улс төр
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-23 10:20:56 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ДУЛААН байна
2018-09-23 10:13:58 - Спорт
Эмэгтэй бөхчүүд залуучуудын ДАШТ-ээс гурван медаль хүртэв
2018-09-23 09:54:20 - Байгаль Орчин
Өнөөдөр нийслэлд 12-14 хэмийн дулаан байна
2018-09-23 09:32:58 - Хууль
Б.Махбалын цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
2018-09-22 13:20:41 - Спорт
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангана
2018-09-22 13:16:31 - Байгаль Орчин
Бурхан Халдун уулыг хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-22 12:31:01 - Нийслэл
ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент
Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-20 08:05:38 - Энтертайнмент
Д.Нансалмаа: Эрүүл мэндэд ашиг тустай малынхаа ГҮЗЭЭГЭЭР ЧИПС хийсэн
2018-09-20 09:16:17 - Энтертайнмент
Тейлор Свифтийн ДУРЛАДАГ ГУТАЛ
2018-09-20 17:15:39 - Шар
Ким Чен Ун БНСУ-ын Ерөнхийлөгчид хоёр тонн, үнэтэй мөөг бэлэглэжээ
2018-09-20 11:34:04 - Хууль
Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ