Ч.Ганхуяг: У.Хүрэлсүхийн Засгийн газар ийм популист асуудал яримааргүй юм

Түгээх    
2017-11-21 07:31:52 - Улс төр

gankhuyag

Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчлахаар яригдаж буй энэ үед “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай уг асуудлаар ярилцлаа. Зээлийн хүүг бууруулах бодит шаардлага байгаа хэдий ч чухам ямар аргаар, хэрхэн буулгах вэ гэдэг ихээхэн хүлээлт үүсгээд байгаа асуудал юм.

-БОДИТОЙ, УХААЛАГ, 170 КМ-ЫН ООЧЕРТОЙ ЭДИЙН ЗАСАГ МАНАЙД БАЙНА-

-“Хуулиар зээлийн хүүгийн таазыг тогтоогоод өгчихөөр эдийн засаг хумигдах өндөр эрсдэлтэй”. “Үгүй, харин ч зээлийн хүү өсөхгүй, сайн үзэгдэл болно” гэсэн хоёр талтай ойлголт яваад байна. Банкны салбарт ажиллаж байсан туршлагатай хүний хувьд та энэ асуудалд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Хүүг бууруулахын төлөө монгол хүн бүр ажиллах ёстой. Гол нь хүүг өндөр байлгаад байгаа шалтгаан, оношоо зөв тогтоох хэрэгтэй. Монголбанкны бодлогын хүү 12 хувьтай байна. Төв банк нь ямар ч эрсдэлгүй нөхцөлөөр 12 хувиар арилжааны банкуудаас мөнгө татаж байхад хүү бууруулна гэж яриад яах юм бэ. Инфляциа 8.6 хувь байна гэж онилоод, тогтоогоод өгчихлөө. Засгийн газар 14 хувиар бонд гаргаад, зах зээл дээрээс хамаг мөнгийг нь хамаад авчихаж байна. Хадгаламжийн хүү 16 хувьтай байгаа. Ийм байхад бид хүү буулгана гэж яриад ямар үр дүнд хүрэх юм бэ гэдгээ бодох ёстой. Энэ бүхнийг цэгцлэхийн тулд төр жинхэнэ утгаараа ажиллаж, эерэг, тогтвортой бизнесийн орчныг бүрдүүлсэн улс орон байх шаардлага л үүснэ. Тогтворгүй, засаг нь байсхийгээд солигддог, популист улс төрчид нь ялдаг, тэд нар нь бодлого тогтоодог,эдийн засаг нь өөрөө багтаамж байхгүй,экспортын бүтээгдэхүүн гэж байхгүй,зөвхөн уул уурхайгаасаа хамаарчихсан. Уул уурхайн бүтээгдэхүүнээ гаргахын тулд хамаг мөнгөө шавхаад хэдэн хятад машин аваад, тэднийгээ хил дээрээ дугаарлуулчихсан. Ийм л бодитой, ухаалаг, 170 км-ын оочертой эдийн засаг манайд байна. Манай багтаамж ийм. Махаа экспортолж, ноолуураа боловсруулж чадахгүй. Ийм байхад зээлийн хүүгийн тааз тогтоох асуудал ярих нь туйлын буруу.

-Ийм  нөхцөл байдалд зээлийн хүүгийн таазыг шууд тогтоох нь эргээд эдийн засагт эрсдэл үүсгэнэ гэж үү?

-Энэ нь өөрөө дан ганц банкны асуудал биш. Бид 70 жил хийсэн туршилтаа дахин хийх үү гэдэг асуудал. Дахин төлөвлөгөөний комисстой болох замаар зах зээлийн бодит зарчим дээр тоглож байгаа биднээс илүү ухаантай хүн гарч ирээд л “Тэдэн төгрөгөөр зээл өгвөл хүү нь бага. Түүнээс их байвал мөнгө хүүлж байгаа хэлбэр юм шүү” гэж хэлж байгаатай яг ижил ойлголт юм. Өнгөрснөө харцгаая л даа.1990-ээд онд бид хэдэн хувиар зээл авдаг байлаа. Одоо хэдэн хувиар зээл авч байна. Энэ бүхэн их харьцангуй ойлголт. Өнөөдөр банкны дундаж зээлийн хүүгийн хэмжээ 18, хэрэглээний зээл нь 24-30 хувьтай байгаа. Дээрээс нь монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш, зээлжих зэрэглэл гээд бусад үзүүлэлтүүд харьцангуй сул байгааг хүн бүр мэднэ. Өнгөрсөн онд монгол төгрөгийн савлагаа 24 орчим хувьтай байх үед Засгийн газар 7-8 хувьтай ам.долларын зээл авахад төгрөгөөр гарах зээлийн хүү нь 30 хувь гараад явчихаж байсан. Энэ утгаар нь аваад үзэхэд зээлийн хүүгийн таазыг тогтооно гэж байгаа нь өөрөө “Зээл битгий ав” гэж буйтай адилхан сонсогдож байгаа юм. Ямар ч байсан У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүс ийм популист асуудал яриагүй болов уу гэж  найдаж байна.

-Бид мөнгө хүүлэлт гэж чухам юу юм гэдгээ бодлогын хүрээнд тодорхойлох ёстой байх?

-Монголчууд нуухыг нь авах гээд нүдийг нь сохоллоо гэж ярьдаг. Ийм л зүйл өнөөдөр бид яриад байна. Зээлийн хүүгийн таазыг хуулиар тогтоосноор хүү буурна гэдэг шиг худлаа зүйл байхгүй. Таазыг нь тогтоогоод өгчихөөр зээл зогсчихно. 1990-ээд оны сүүл үест банкны салбар авлигын жагсаалтыг тэргүүлдэг байсан. Тиймээс бид үүнийг алга болгохын төлөө  ажиллаж, тодорхой байдлаар үр дүнгээ өгчихөөд байна. Гэтэл одоо бид банкны салбарт авлига цэцэглүүлж, далд эдийн засаг үүсгэх нөхцөл рүү орохоор ярьж байна. Энэ бол ухралт.

gankhuyag

- ШИДЭТ ДОХИУР БАРЬЖ БАЙГААД Л “ХҮҮ БУУР” ГЭХЭЭР БУУРЧИХГҮЙ-

-Та зээлийн хүүг буурах ёстой, Бууруулах цаг нь болсон гэдэгтэй санал нийлнэ биз дээ?

-Би дээр хэлсэн.Зээлийн хүүг бууруулах ёстой. Гэхдээ зөв арга зам нь хуулиар хүүгийн тааз тогтоож өгөх биш. Зээлийн хүүг хэн нэгэн очоод, “Буу” гэж хэлэнгүүт буурчихдаг ойлголт биш. Төсвийнхөө алдагдлыг бууруулж, инфляцийн түвшингээ зөв удирдах, эдийн засгийн өсөлтөө хангах, багтаамжийг нь нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг нь өсгөх зэрэг ажлуудаа нэн түрүүнд хийх хэрэгтэй. Ингэж байж зээлийн хүү буурдаг. Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр байгаа үед бид дотооддоо хүүгээ буулгах боломжтой. Гол нь хэн нэгэн ухаантан шидэт дохиур барьж байгаад л “Хүү буур” гээд дохичихоор буурчихгүй. Үүнийг ойлгох хэрэгтэй.

-Засгийн газар сайн ажиллаж чадвал бид хэдий хугацаанд таны яриад байгаа эдгээр эдийн засгийн үзүүлэлтээ сайжруулж, дараа нь зээлийн хүүгээ бууруулах бодит боломжийг бий болгох чадах бол?

-“Төмөр зам тавьчихаар гаднаас танк ороодМонгол Улсыг сүйрүүлчихнэ. Морио амьдаар нь хилээр гаргахгүй. Оюутолгой төслийг зогсоовол Монгол ялна” зэргээр ярьдаг улс төрчидтэй байгаа цагт эдийн засаг хурдтай өснө гэж байхгүй. Би үүнд итгэлтэй байна. Эдийн засагт өндөр ач холбогдолтой том төслүүдээ бид яаралтай явуулах хэрэгтэй. Төмөр замаа тавьж, Ноён уулынхаа асуудлыг тодорхой болгон, мега төслүүдээ хөдөлгөх шаардлагатай байна. Ядаж л утаанаасаа салж, хотоо тэл. Ухаалаг хотыг хөгжүүлэх шаардлага байна.

-Таныг зээлийн хүүгийнтаазыг хуулиар тогтоож болохгүй гэж ярихаар эргээд эрх ашгийн зөрчлийн асуудал хөндөгдөх талтай?

-Надад банкны салбарт эрх ашгийн зөрчил үүсгэх шалтгаан байхгүй. Би арилжааны банкинд хувьцаа эзэмшдэггүй. “Ард санхүүгийн нэгдэл”банкуудыг өрсөлдөгч гэж хардаг. Банкуудыг илүү хүүгээ буулгаасай. Түргэн шуурхай ажиллаасай гэсэн хүслээр би хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байна. Банкуудын тогтсон хэв загварыг эвдэхийн төлөө шинэ технологи танилцуулахаар ажиллаж байна. Манай “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьд 24 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Тэгэхээр тааз тогтоохоор яригдаж буй 30 хувь дотор хангалттай багтана. Манайд онц нөлөө ч үзүүлэхгүй. Би анх зээл гэдэг зүйл монголчуудад олддоггүй байхад олгохын төлөө ажиллаж байсан.Зээлээр хүмүүс амьдралаа залгуулаад, хямралаас гарна гэсэн сохор итгэлд хөтлөгдөж явсан үе ч байна. Үүнийг гэхдээ би амжилттай хийсэн. Өнөөдөр зээл авч чаддаггүй байсан үеэ бид хэдийнэ даван туулж, эсрэгээрээ зээлтэй байна гээд гомдоллож явна. Зээлгүй болохын төлөө бид илүү ихээр орлогоо нэмэгдүүлэх учиртай. Энэ чиглэлд сүүлийн хэдэн жил ажиллаж байна.

Гэхдээ хөдлөхгүйгээр ам тосдоно гэж байхгүй. Үүнийг бид яс махандаа тултал ойлгох ёстой. Ер нь гараа тосоод суудаг тэр уламжлалаас бид аль болох зайтай явах хэрэгтэй юм. Төр ч гэсэн тэр, сул мөнгө тараадаг явдлаа одоо болих ёстой. Тэгж байж хөгжлийг, сайхан амьдралыг авчрах тухай ярих нь зүйтэй юм.

gankhuyag

- Г.ЗАНДАНШАТАР ГИШҮҮН ИЙМ ЗҮЙЛ ХИЙЖ БУЙД ИТГЭХГҮЙ БАЙНА -

-Банкны тухай хуулийн өөрчлөлтийг УИХ-д оруулахаас өмнө мэргэжлийн хүрээнийхнээс зөвлөмж авсан, тодорхой асуудлаар зөвлөлдсөн зүйл танд ажиглагдсан уу?

-Би Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай ойрын хугацаанд уулзсан. Ч.Хүрэлбаатар сайд зээлийн хүүд тааз тогтоох явдлыг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлж байна лээ. Энэ бол МАН-ыг эрх барьж буй үед дотор нь хагаралдуулах, эдийн засгийг унагаах, ард иргэдийг улам их ядуурал руу түлхэх, 2020 онд сонгуульд ялагдуулах атгаг санаа. Үүн дээр би Их хурлын үеэр ч байр сууриа илэрхийлнэ. Ийм явуургүй байж болохгүй. 68 хувийн гэнэтийн ашгийн татвар, гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах утга бүхий хуулийг УИХ-аар батлуулдаг. Хуулийн нэрээр нийгмийг туйлшруулж,туйлдуулж байгаад бидний хөгжил, амьдралыг хойш нь татдаг хулгайч нартай хатуу тэмцэнэ гэдгээ л хэлмээр байна.

-Хуулийн төсөл санаачилж,УИХ-д өргөн барьсан ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатартай л тэмцэх нь дээ, та?

-Тийм биш байгаасай л гэж найдаж байна. Г.Занданшатар гишүүн ийм зүйл хийж буйд итгэхгүй байна.

-Банкны зээлийн хүүгийн таазыг хуульчлаад өгчихдөг юм байж. Нөгөө талд БСББ-ууд хүүгээ буулгах чиглэлд бодит алхам хийх боломж гарц байгаа юу?

-Бид хүүг ямагт буулгасаар ирсэн. Ард кредитийн хувьд сүүлийн жилийн тайлангуудаа харахад зээлийн хүүгээ тогтмол бууруулсан байдаг. Сайн зээлдэгч оруулж ирэхийн тулд бид зээлийн хүүгээ бууруулах бодит шаардлагатай цаг ямагт тулгардаг гэж болно.Өөрийн гэсэн үнэлэмжтэй, сайн төлөлттэй зээлдэгчдийг банкуудаас булааж авна гэдэг амар биш. Бидний чанаргүй зээлийн үзүүлэлт ч харьцангуй бага.

-Нөгөө талд активын чанарын үнэлгээ хийгдэж, дараа нь тодорхой ажлууд явагдахаар хүлээлттэй байгаа энэ үед зээлийн хүүгийн таазыг хуулиар тогтоож өгснөөр бодит зах зээлтэйгээ хэр нийцэх бол?

-УИХ-ын гишүүд төлөвлөгөөний комисс мэт аашилж, зээлийн хүүг бууруулна хэмээн зах зээлийг зохицуулах гээд яваад байгаа нь эргээд 70 эмгэнэлт туршилтаа давтахын нэр. Ийм тохиолдолд УИХ-ын гишүүд ямар богинохон ухаантай хүмүүс вэ гэж би бодох юм байна. Үүнийг зээл авч буй бизнесүүд нь дэмжихгүй. Яагаад гэхээр, хувийн бизнес дээрээ тулгуурласан чөлөөт зах зээлийг бид цогцлоож байна. Өнөөдөр Хойд Солонгост, 30 жилийн өмнөх Монголд үнийг шууд тогтоож өгөх нь буруу юм гэдгийг бодит байдал нотолчихлоо. Гадаад дэлхий ертөнцөд монголчуудыг муухай харагдуулах алхам болно. Гадны хөрөнгө оруулагчдыг үргээж байна. ОУВС-гийн хөтөлбөрийн нэрээр далайлгасаар байгаад хамгийн их татвар төлдөг, хүнд ачаа үүрдэг хэдэн ААН-үүдээ л ноолж байгаа юм. Дунд давхаргаа бэхжүүлье. Улсыг баян иргэнтэй болгоё гэж байгаа юм. Тэгснээ 1.5 сая төгрөгөөс дээш цалин авдаг иргэдээсээ илүү татвар авахаар хуульчилчихлаа. Ийм шийдвэрийн өмнө “Илүү ажилласны хэрэггүй юм байна. УИХ-ын гишүүдээсээ гуйлга гуйгаад л амьдраад байя” гэсэн дохиог улс төрчид өгөөд байгаа нь үнэхээр харамсалтай. Ард иргэдээ энэ асуудал дээр боловсруулахын төлөө бид ажиллаж ирсэн. Үүнийхээ оронд бид хөгжлийн том гарцуудаа л ярих ёстой. Хий дэмий гомдоллож суугаад яах юм бэ. Захиргааны аргаар зээлийн хүүг буулгана гэж байхгүй.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 80

Зочин (43.242.243.155)
2017-11-22 23:50:06
Худла их мэдэгчийн дур эсгэж нэг узнэ энэ эргуу тахиан тархит Уншсан номоо сайн цээжилж бай малаа чамаас доор ба гэж юу бхав дээ. Монгоо хуулээд бусдыг луйвардаад явдаг гар шуу дээ чи уе уе юм уншаад тэрийгээ мартхаасаа омно нэг яармар аяддаг жижиг гар шуу дээ чи. Бусдын тархи буу угаамар аяд болдог богс долоогч лагаа чи

Зочин (66.181.186.23)
2017-11-22 21:43:41
Талх хэд байна хө?

Huulegch (202.179.24.24)
2017-11-22 13:31:22
Eniig hen ediin zasagch gedgiin. Uhsen nohoin otsgor. Zugeer l huulegch. Yer ni bank ni bank bustaigaa adilhan huulegch boltson. Za tegeed ter novshiin Bitcointoigoo Mongoloos zailval taarna. Uurhainuud gazriin doorhi bayalagiig shuldag bol bank ni gazriin deerhiig shulaad duuslaa. Ta nart yamar ashig bh yum ve? Ene heden huniig heden jil shulaad hooson bolgochvol daraa ni heniigee shulahiin ve?

zochin (202.5.196.122)
2017-11-22 12:29:30
Ene hun talhni une medehgui baij sangiin said baisan hun dee, Tom tom um yarihaas tsaashgui nuhur, Mungu huulegch guai alibaa umiig uurt ashigtaigaar tailbarlaj busdiin tolgoi erguuleh gej orolddogoo bolih heregtei.

Мөнгө хүүлэгч сандарч байна. (202.9.40.237)
2017-11-22 10:11:34
Энэ нэг мөнгө хүүлэгч боож үхэх нь ээ. Олон хүний амьдралыг сүйтгэсэн долларын ханшны зөрүүг хүүлж байсныгаа өөрчлөхгүй гэж орилоод одоо нэмэргүй. Шаардлагатай бол Иргэний хуулийн 218.1 заалтыг санаатайгаар зөрчиж байсных нь төлөө баривчлах хэрэгтэй.

Зочин (202.21.117.194)
2017-11-22 09:35:59
Дээр үед манжийн хүүлэгч данжаадууд сарын 1 хувинйх үүтэй байсан гэсэн. Одоо манайхан сарын 4 хувь гэсэн. манжууд монголчуудад одооны банкны эздээс илүү хайртай байсан бололтой. банкууд орлого нь тогтмол хүмүүст заавал энэ байр гэхгүйгээр байртай болоход нь туславал өөрсдөө ч утаанд хордохгүй шд. хэдэн төгрөг илүү авахаа бодоод ипотект уян хатан хандаагүйгээс болоод иргэд нь ч, улстөрчид нь ч, банкны эзэд нь ч бүгд утаандаа хордоод уушигны хавдартай болоод дуусах нь

Зочин (94.8.196.37)
2017-11-22 06:51:54
Оффшор дансаа ярилдаа сда минь.

Талхаа (96.235.174.237)
2017-11-22 03:46:49
Талх хэдтэй байна хө

Зочин (103.229.122.140)
2017-11-22 02:28:56
24 хувийн зээл чинь хязгааралтад орох гээд боож үхлээ юү.Болиж үз.

Зочин (203.91.115.36)
2017-11-22 01:47:44
энэ талх ганхуяг юм болгонд оролцох юм жаахан хэмжээ хязгаартай амьдраасай монгол улсд дайсан мэт л хандах юм даа

Talh (66.181.160.31)
2017-11-21 22:30:17
Битгий хуц

Altanbayr (27.123.214.82)
2017-11-21 21:32:53
Энэ нэг мөнгө хүлэгч хуцаж байна

irgen (103.57.92.125)
2017-11-21 21:31:59
Yugaa ch medhgui batsaanuud xyy buulga geel orilood tulaad uulzval a ch bhgui nusnuud ehleed ym hiiged uz unsh yaaj xyy buulgadgiig unshij sudal tegcheed tom ym yrildaa

bgl (66.181.189.167)
2017-11-21 20:54:27
huu mash ondor bgaa, Hadgalamjiin huugeer amidardag japan bolon gadaadiinhan buleg humuus bii bolloo, Business erhlegchid tedend huu tolj bgaa, ban\k bol zugeer zuuchlagch shuudee, Huug buuruulah n zuv. hadgalamj bolon eh uusveriih hug buuruulah bodlogo bari. Jiliin 24% tai businesiin zeel,oron suutsnii 15-20 jiliin hugatsaatai zeeliin ergen tololtiin huvaariig yanzlahgui bol ard irged mash aimaar hund nohtsloor zeel tolj bgaa shuu. 2013 onoos 50 sayiin OS-nii zeel avaad 63 saya tolohod 17 saya n l undsen 50 sayasaa hasagdaj 63-17=46 say-g zuvhon hound tolson bna daa teheer ene yamarve? shuud hug zogsooj todorhoi tolbor togtooh heregtei ban doooo ,

Зочин (27.123.214.83)
2017-11-21 20:41:18
Энэ хүн яагаад талхны үнийг мэддэггүй вээ гэвэл гэртээ талхаа барьдаг байж таараа. Манайх ч гсн дэлгүүрт талхны үнэ ямар бдгийг мэдэхгүй, мэдэх ч албагүй яагаад гэвэл манайх өөрийн талхаа бариад 4 жил болж байна. Үйлдвэрийн дорожоор зодсон будагтай чанаргүй талх иддэг баян айл манайх лав биш.

Зочин (66.181.187.202)
2017-11-21 20:04:45
Haana l bol haana ene daljiganasan nuhur ih medegch tsarailaad teneg teneg um yariad yavah um. Hend ch toogdohgui hereggui amitan gedgee mederdeggui n haramsaltai

ЗОЧИН (122.201.31.124)
2017-11-21 19:15:36
ЧИ ТАЛХНЫ ҮНЭ МЭДДЭГ БОЛЧООД ХУЦ ЗАА ЮУ

зочин (202.9.42.127)
2017-11-21 18:45:56
Банкны хүүг бууруулах шаардлага байгаа үүний тулд гадаадын багкийг монголд оруулах хэрэгтэй. ХААН БАНК болон бусад банкууд моншолын ард түмний өмч хөрөнгө мөн үү. Цөөн хэдэн хүн мөнгө хүүлж байна,түүнийг хамгаалаад байх шаардлага байхгүй. Гадаадын банкийг оруулж ирснээр зээлийн хүү бүс нутгийн хэмжээнд хүрч буурч Монголд жижиг дунд бүх үылдвэрлэл бизнес хөгжих нөхцөл бүрдэнэ. Өөр гарцгүй

Зочин (202.21.124.131)
2017-11-21 18:42:55
Чии талхаа ярь

Зочин (202.21.124.131)
2017-11-21 18:42:53
Чии талхаа ярь

Зочин (122.201.31.99)
2017-11-21 18:19:40
Энэ нэг хаа сайгүй далжиганаж явдаг таваарш байна

Арлам (103.229.123.1)
2017-11-21 17:43:02
Энэ урд үгийн гаралтай нөхөр үнэхээр уугуул гарал үүслийн хувьд үнэхээр эх оронч юмаа

Цэцэг (202.9.41.157)
2017-11-21 17:29:25
Ганхуяаг аа чи , Монголын төрийн дотоод өндөр суудалыг зардаг шашины хүнд тэрэг тэрэгээр нь Хүрэлсүх шиг авилаг өгч чадахгүй бол эсвэл тэр авилагч шашины хүн Хүрэлсүх хоёрыг намнаж чадахгүй бол юу ч гэж яриад нэмэргүй.

hehe (202.180.218.37)
2017-11-21 17:10:27
Арчаагүй новш вэ, банкны хүүний хязгаарыг засаг тогтоож өгөх хэрэгтэй. Банкууд бол буулгаж харагдаач..

Зочин (124.158.94.88)
2017-11-21 16:17:55
bitcoin avch uzeye gebel localbitcoins.com

Зочинэ (66.181.160.114)
2017-11-21 15:18:29
энэ нөхөр хувьцаа хөрөнгө оруулалт нэрээр олон хүнээс доод тал нь 3сая авсан одоо тэгээд чимээгүй байгаа хэзээ буцаажөгөх луйварчин бэ

Зочинэ (66.181.160.114)
2017-11-21 15:18:08
энэ нөхөр хувьцаа хөрөнгө оруулалт нэрээр олон хүнээс доод тал нь 3сая авсан одоо тэгээд чимээгүй байгаа хэзээ буцаажөгөх луйварчин бэ

Зочин (202.179.27.61)
2017-11-21 14:57:11
энэ хүн уг нь их хурал энэ тэрд санаатай юм шигбгаан Ингэж банены бүлэглэлийг хамгаалад байвал талхны үнэ мэддэггүйгээрээ л дуусна дөө

Зочин (103.212.118.105)
2017-11-21 14:47:22
БАНК САНГИЙН БОДЛОГОД ЯМАР Ч БОЛОВСРОЛГҮЙ ХУДГАЙЧИД ШУРГАЛААД БАЙГАА ЭНЭ НӨХЦӨЛД МОНГОЛ ӨӨДЛӨХГҮЙ ЭЭ. ЭНЭГ МАЛУУДЫН Л ХЭЛДЭГ ҮГ ЭНЭ ХҮҮГИЙН ХЯЗГААР ТОГТООНО ГЭДЭГ БОЛ ОГМУДАС ХҮРЧ БАЙНА

bayaraa (203.91.115.41)
2017-11-21 13:17:58
Зөв зүйл зөндөө байна. МБ-ны бодлогын хүү өндөр байхад худлаа тааз тогтооно гээд юүхэв дээ

зочин (103.229.122.140)
2017-11-21 12:59:00
24 хувийн зээл олгодог болоод боож ухэх гээд бна уу даа.

Зочин (66.181.189.194)
2017-11-21 12:18:53
эдийн засгаа сайжруулж ажигүйдэлийг бууруулахгүйгээр хүүг захиргааны аргаар бууруулж болохгүй үндэсний банкууд дампуурч хятад банкийг оруулахад хүргэнэ

Зочин (202.179.26.163)
2017-11-21 11:49:06
хүүхдүүдэд маск зүүж өгөх яах вэ, хөнгөлөлттэй эмийн асуудлаа шийдээч

d baf erdene (27.123.214.92)
2017-11-21 11:42:35
Naad nvxvr cnini bankni ezen esergvvcelgvi iahab dee

F (139.5.219.173)
2017-11-21 11:10:47
Talhiin salaavch

Zochin (150.129.140.131)
2017-11-21 11:09:50
Төр оролцож хүчээр л зээлийн хүүг буулгахгуй бол банкны эзэд бэрдүүд өөрсдөө буулгана гэж бхгуй шүү дээ.харин ч яаж нэмэх үү гээд л толгойгоо гашилгаж суугаа.ард түмний амьдрал сайжрахгуй.эдийн засаг гольдролоороо явахгуй бгаагын гол саад гай нь монгол банк шиг банкгүй болсонд бгаа.банк нэртэй шулаач ломбард л бна.

Зочин (27.123.212.128)
2017-11-21 10:44:57
Мөнгө хүүлж ард түмнээ шулдаг хүн аргагүй шээс нь гоожих гээд б.гаа биз.

bolio (219.142.99.4)
2017-11-21 10:44:20
huug buuruulah yostoi, gargalgaag ni gargaad huug buuruulah talaar ajil hiigeed uzeech yadaj. huruugaa ch hudulguugui baij amaa l hudulguhii

bolio (219.142.99.4)
2017-11-21 10:44:15
huug buuruulah yostoi, gargalgaag ni gargaad huug buuruulah talaar ajil hiigeed uzeech yadaj. huruugaa ch hudulguugui baij amaa l hudulguhii

Зочин (103.229.122.22)
2017-11-21 10:39:40
Жинхэнэ дотоодын мөнгө хүүлэгч луйварчин

зочин (103.212.117.180)
2017-11-21 10:34:40
Ганхуяг бид хоёр зээлийн хүүг бууруулах ёстой гэж ярихаас цааш өөр ямарч арга хэлбэр байдгииг мэдэхгүй ийм л хүн шүү дээ.энэ нөхөр хүн шулах аргаа сайн мэдэх байх.өөр мэдлэггүй хоосон олгой.

зочин (103.212.117.180)
2017-11-21 10:32:59
Ганхуяг бид хоёр зээлийн хүүг бууруулах ёстой гэж ярихаас цааш өөр ямарч арга хэлбэр байдгииг мэдэхгүй ийм л хүн шүү дээ.энэ нөхөр хүн шулах аргаа сайн мэдэх байх.өөр мэдлэггүй хоосон олгой.

зочин (103.212.117.180)
2017-11-21 10:32:20
Ганхуяг бид хоёр зээлийн хүүг бууруулах ёстой гэж ярихаас цааш өөр ямарч арга хэлбэр байдгииг мэдэхгүй ийм л хүн шүү дээ.энэ нөхөр хүн шулах аргаа сайн мэдэх байх.өөр мэдлэггүй хоосон олгой.

Зочин (66.181.183.156)
2017-11-21 10:32:02
Ard sanhvvgiin negdel dampuurah geed numur haij ywaa hvndee ene

зочин (103.212.117.180)
2017-11-21 10:31:58
Ганхуяг бид хоёр зээлийн хүүг бууруулах ёстой гэж ярихаас цааш өөр ямарч арга хэлбэр байдгииг мэдэхгүй ийм л хүн шүү дээ.энэ нөхөр хүн шулах аргаа сайн мэдэх байх.өөр мэдлэггүй хоосон олгой.

зочин (103.212.117.180)
2017-11-21 10:30:58
Ганхуяг бид хоёр зээлийн хүүг бууруулах ёстой гэж ярихаас цааш өөр ямарч арга хэлбэр байдгииг мэдэхгүй ийм л хүн шүү дээ.энэ нөхөр хүн шулах аргаа сайн мэдэх байх.өөр мэдлэггүй хоосон олгой.

зочин (202.9.42.221)
2017-11-21 10:30:13
Бананы зээлийн хууг бууруулж мен хадгаламжийн хууг бууруулах.Яагаад гэвэл бид напр шиг ядуу хадгаламжгуй шазуу улсуудад хадгаламжийн хуу буурлаа гээд дарамт байхгуй.Одоо уезд цеехен менгетэй хумуусийн хуу есеж шалихгуй бна шуу дээ дээрээс нь хуу бодож хурааж авч бна.Тииймэжс зээлийн хуу бууруулвал Ард тумэн аж ахуйн нэгжид ашигтай.Тэгээд л наад банк санхуугийн луйварчид ухэх гээд байгаа шуу дээ.

Зочин (183.177.97.14)
2017-11-21 10:04:38
Зөв ярьж байнаа. Хүүгийн дээд тааз тогтоох нь хүч хэрэглэж буйтай адил зүйл.

Зочин (27.123.214.93)
2017-11-21 10:03:49
долларыг 1000 төг, юаныг 100 төг, вонийг 2 төг, рублийн 50 төг болгож хатуу хуульчлах, зээлийн хүү жилийн 12 хувиас бага байхаар тогтоож мөрдүү. тэгвэл эдийн засаг босоод ирнэ

Зочин (103.9.90.98)
2017-11-21 10:03:16
НЭГ ИХ ОНОЛ ЯРЬСАН ХҮН АМЬДРАЛ ПРАКТИК МЭДЭХГҮЙ НӨХӨР ҮҮ

Од (66.181.177.131)
2017-11-21 10:02:42
Банкны эзнээс ззээлийн хүү бууруулах талаар асуухаар болохгүй л гэнэ биз дээ. Мэдээж "Зээлийн хүү бууруулсугай" гээд тогтоол гаргаад хаячихгүй, холбогдох арга хэмжээ авч зохицуулалт хийнэ биз дээ.

asa (122.201.20.157)
2017-11-21 09:57:59
chi zuer zailj uzee songuuliar zunduu l hudlaa ym yrisan shuu de

Irgen (59.153.114.102)
2017-11-21 09:57:21
Yu xiij buteegeegui baaxan onol xuuli yarij yabaxin Bankni xuu buulgaxgui yaj uildverlel ediin zasag sergexiin chi ch xuugeer tsadaj bgaadoo

Зочин (202.131.245.125)
2017-11-21 09:50:49
Энэ нэг онол ярисан, өөрөө юу ч хийж бүтээгээгүй хүн байнаа.

Зочин (66.181.190.195)
2017-11-21 09:48:28
банкны хүүг бууруулах ёстой!!! нийгэм эдийн засаг хүүнд нь даруулаад сэхэхгүй байхад банкуудын цэвэр ашиг 200 тэрбумтай гардаг биз дээ.... эрүүл биш энэ нийгмийг цэгцлэх цаг нь болсон

мть (150.129.140.136)
2017-11-21 09:47:07
Ганхуй мэдрэлээ үзүүл Бас мэдрэл муутай хүүхэд төрүүлдэг.боовоо үзүүл Монголын удамд бүү гай бол Та нар шиг банкны хүүлэгчдээс болж энэ улс сүйрч бн

Зочин (202.9.41.55)
2017-11-21 09:45:25
Ганхуяг аа. Та ухаантай нь биш. Та ширээний ардаас бодлого ,чиглэлийг амьдралгүй тодорхойлдог. Харин ард түмэн жинхэнэ амьдрал дундаас хөлс дуслаа гоожуулан бодитоор тодорхойлно шүү. Болж өгвөл дахиад 21000 шоунд дор хаяж 3 сар оролцоод наад бодлогогүй үгээ хэлээд үз дээ. Танаас илүү ухаантай залуучууд их бий. Наад банкныхаа хүүг бууруулах асуудалд дүн шинжилгээ хий. Унаж явж учраа олдог юм даа.

zochin (202.9.42.111)
2017-11-21 09:33:06
aimaar pyaldaga nuhur shuu, harahaar zevuu hureed bdg yum

Зочин (202.70.34.115)
2017-11-21 09:31:15
ипотекийн зээлийн хүүг 8 биш 5 болго. наад зээл чинь монгол улсын тусгаар тогтнолд занал хийлж байна. ийм их өртэй хосууд хүүхэд төрүүлэхээ больж байна. энэ бол манайх шиг цөөхөн хүн амтай орны хувьд ганмшиг шүү. тиймээс хүүг нь бууруулж төлбөрийг багасага.

Зочин (202.70.34.115)
2017-11-21 09:27:33
хүү бууруулах нь зөв бас банкны зээл авахаар 1 хувийг суутгаж авдагыг боль

Иргэн (66.181.172.86)
2017-11-21 09:20:16
Талх 300 төгрөг хэвээрээ байгаа хөгшөөн.

Иргэн (202.70.34.70)
2017-11-21 09:19:07
Зээлийн хүү хэд байгаа вэ? Талхны үнэнээс ихүү бага уу???

Зочин (182.160.35.61)
2017-11-21 09:13:05
ГАНХУЯГ АА Эцсийн эцэст танай МАН-ГАРУУДЫН ХИЙЖ БАЙГАА Л АЖИЛ ШҮҮ

Зочин (202.9.41.18)
2017-11-21 09:11:14
Хаана ч явсан хэрүүл сенсаац дэгдээж их мэдэгч царайлж явдаг эргүү толгой талх Ганхуяг мэтийн албан тушаал мөнгөний шуналтай самрагчид үхэж далд орвол таарна.

Зочин (202.55.191.99)
2017-11-21 09:11:14
Энэнд мөнгөө хүүлж л байвал болоо гэсэн бодлоос өөр юу байхавдээ зайлуул

Зочин (202.179.31.54)
2017-11-21 09:10:56
Чи зүгээр зайл!

Zochin (27.123.214.90)
2017-11-21 09:04:38
Ene haa ochij zuv yum yarchla. Huug hucheer buulgaval buh ul hudluh hurungu uned orj unet tsaas buh zuil und orno.hedhen zeel avdag biznes hiideg humuus l bayajih biz. Bid yaj amidarhiin. Bair languunii buh turees nemegdene. Naad bayachuud chin bugdiig n hamaad avchina.

иргэн (103.50.206.62)
2017-11-21 08:54:02
энэ нөхөр чинь Хүрэлсүхийг хамгаалаад байсан биш билүү.Хүрэлсүхийг ямар ёс зүйгүй жудаггүй байр суурьгүй гэдгийг яасан хожим мэдэж ухаарч байна даа.Одо Хүрэлсүхээ сонговол үүнэс илүү нам унах нь үнэн шү.Тууштай туйлбартай ирээдүйгээ харсан байх хэрэгтэй дээ залуу хүн.МАН буруу хүнээ сонговол АН-д бүрэн худалдаглаа л гэсэн үг.

Зочин (27.123.214.84)
2017-11-21 08:53:46
Сайн дурынхны хэруул биш мэргэжлийн эрдэмтдийг угийг сонсож ажил болговол яасийм бэ?! Сэтгуулчид эрэн сурвалжлагаа хегжуулмээр бна.

зочин (202.179.31.61)
2017-11-21 08:42:41
засаг төрөөс сайн юм хүлээгээд хэрэггүй гэсэн үг үү тэгээд

Zochin (103.57.93.22)
2017-11-21 08:31:26
Banknii luibarchin

Zochin (103.57.93.22)
2017-11-21 08:31:12
Banknii luibarchin

Зочин (103.212.118.181)
2017-11-21 08:26:59
дандаа оорт ашигтайгаар тайлбарлана.

Зочин (124.158.74.120)
2017-11-21 08:26:30
Юмны үнэ нэмэгдээд эхэлчихлээ яах вэ ард түмэн минь. Иргэдийн гар дээр ирж байгаа мөнгө нь бахь байдгаараа энэ л одоогийн өнгө төрх

Зочин (218.39.138.50)
2017-11-21 08:23:21
Bankn balrah geed shaaj bna icheechee

Зочин (202.131.233.214)
2017-11-21 08:07:33
talh hed ve

Зочин (66.181.177.202)
2017-11-21 08:07:17
Банкны эздэд итгэдэг цаг ард улдсэн ! Аль нь ч адил луйварчид !! Хойч уе минь оорсдийн замаа сонгоцгоо ... !!!

zochin (202.21.118.2)
2017-11-21 07:58:42
ene neg hudalaa yarisan yuch hiideggui yuch buteedegui neg hogjliin berhsheeltei nohor yu geed dongosood bgaa um be

zochin (202.21.118.2)
2017-11-21 07:58:28
ene neg hudalaa yarisan yuch hiideggui yuch buteedegui neg hogjliin berhsheeltei nohor yu geed dongosood bgaa um be

Зочин (207.244.72.201)
2017-11-21 07:35:45
ЭНЭ БАНКНЫ ЭЗЭН ЭСЭРГҮҮЦЭХ НЬ ОЙЛГОМЖТОЙ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-12 14:07:54 - Нийслэл
Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан “Хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ
2017-12-12 14:04:40 - Энтертайнмент
Бурханч лам: Г.Пүрэвбат: Үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ таниулж сонирхуулъя гэсэн юм
2017-12-12 13:55:57 - Эдийн засаг
Импорт 825.1 сая ам.доллараар өсчээ
2017-12-12 13:50:21 - Нийслэл
Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт явагдаж байна
2017-12-12 13:36:37 - Эдийн засаг
ҮСХ: Дундаж цалин 955.9 мянган төгрөг байна
2017-12-12 12:35:01 - Энтертайнмент
Өмнөд Африкийн эрдэмтэд 3.6 сая жилийн настай эртний хүний араг яс олжээ
2017-12-12 12:31:36 - Хууль
Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдаж байна гэв
2017-12-12 12:21:39 - Энтертайнмент
“Алтан бөмбөг” шагналын эзэн өнөөдөр тодорно
2017-12-12 12:09:24 - Орон нутаг
Өмнөговьд 120 км оочирлож буй жолооч нарт туслах хүмүүнлэгийн аян эхлүүлжээ
2017-12-12 11:34:56 - Шар
Мисс А.Баярцэцэг ТҮК-ийн ажилтанд гэр бэлэглэв
2017-12-12 11:32:07 - Эдийн засаг
Д.Сумъяабазар: Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензиний үнэ нэмэгдэхгүй
2017-12-12 11:09:27 - Спорт
Харумафүжид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2017-12-12 11:00:40 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
2017-12-12 10:59:26 - Орон нутаг
БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ
2017-12-12 10:49:09 - Улс төр
У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал
2017-12-12 10:48:44 - Хууль
С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой
2017-12-12 10:45:09 - Шар
Д.Ганболор кикбоксын дэлхийн хошой аварга боллоо
2017-12-12 10:41:55 - Хууль
МХЕГ-ын байцаагчид, “Монголросцветмет”-ын захирал Д.Ганболд нарыг суллажээ
2017-12-12 10:41:41 - Нийслэл
Морьтны их жагсаал гиннест бүртгэгджээ
2017-12-12 10:36:35 - Улс төр
Гэр хороололд инженерчлэлийн дэд төвүүдийг барина
2017-12-12 10:35:28 - Нийслэл
Өнөөдөр зулын хорин таван
2017-12-12 09:38:11 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдана
2017-12-12 07:39:49 - Улс төр
С.Ганбаатар: О.Баасанхүү эздийнхээ захиалгыг биелүүлэх гээд толгойгүй болсон
2017-12-12 07:33:55 - Хууль
Хэдэн зуун сая төгрөг гэртээ нуучихаад хэнээс авснаа тайлбарлаж чадахгүй байна
2017-12-12 07:30:09 - Нийслэл
Орлого нь өссөн ч зардлаа оновчтой тусгаагүй нийслэлийн төсөв
2017-12-12 07:25:35 - Нийслэл
Замын түгжрэл, зогсоолын асуудлыг бүрэн шийдсэн удирдагчийг шүтэж, Зайсан толгой дээр мөнхлөе
2017-12-12 07:20:17 - Эрүүл мэнд
Хуванцар саванд хонуулсан айрганд агуулагдах хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4.4 дахин их байдаг
2017-12-12 07:15:55 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2017-12-11 18:44:24 - Улс төр
ХҮН-ыг самарсан С.Ганбаатар МАХН-ыг хагаллаа
2017-12-11 17:43:05 - Технологи
ФОТО: Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд хурдан галт тэрэг аялж эхэллээ
2017-12-11 16:57:14 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт 3.54 магнитудын газар хөдөлжээ
2017-12-11 16:56:29 - Хууль
"Манай цэргийн жавхаа" дуу хөшөөтэй боллоо
2017-12-11 16:49:03 - Спорт
Монголын шилдэг боксчдын тэмцээнд У.Мөнх-Эрдэнэ түрүүлжээ
2017-12-11 16:48:07 - Хууль
18 настай хүү амиа хорлосон хэргийг шалгаж байна
2017-12-11 16:41:07 - Гадаад
Ангараг гарагийн зургийг “NASA” олон нийтэд дэлгэжээ
2017-12-11 16:27:30 - Хууль
“Говийн чоно-2018” Ховд аймагт болно
2017-12-11 15:30:45 - Нийслэл
Худалдаачдын холбооноос 300 хүн цээж нүцгэн жагсана гэв
2017-12-11 15:09:49 - Улс төр
О.Баасанхүү: МАХН-д мөнгөтэй нь ганц Н.Энхбаяр биш
2017-12-11 14:22:25 - Улс төр
Шүүгч нар “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг ялгаварлан гадуурхлаа гэв
2017-12-11 14:21:07 - Нийслэл
Ж.Бямбадорж, Ц.Амгаланбаяр нар хамтран ажиллах гэрээгээ сунгажээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй