Ч.Ганжавхлан Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллана

Түгээх    
2017-11-21 12:05:08 - Хууль

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Ч.Алтгангэрэл нар 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр "Лантуун дохио” ТББ-ын тэргүүн, хүчирхийллийн эсрэг "Нүдээ нээ” хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулагч Ч. Ганжавхланг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга "Юуны өмнө баяр хүргэе. Буян гэж байдаг бол буян үйлдэж байна. Заримдаа буян бодож байгаад буруу зүйл хийх их үе зөндөө гардаг. Заримдаа их тодрох гээд буруу тийш хэлбийдэг. Огт юу ч хийхгүй байгаа хүмүүстэй харьцуулахад тэр хүмүүст буруу байхгүй. Зөв гарцыг олоод зөв зүгт явах их чухал. Та нарын хийж байгаад ганц би биш, олон хүн баярлаж байгаа болов уу. Шантрахгүй, зогсолтгүй явах хэрэгтэй. Хүний эрхийн үндэсний байгууллагын хувьд 2 хөлтэй байхыг илүүд үздэг. Эхнийх нь хэвлэл мэдээлэл. Дараагийнх нь иргэний нийгмийн байгууллагууд. Тэдний дэмжлэгтэйгээр нийгэмд бугшсан хүний эрхийн асуудлыг шийдвэр гаргагчдад хүргэж, олон түмний дэмжлэг авна гэж үздэг. Тиймээс бид та нарын санаачлагыг дэмжинэ. Хүүхдийн эрхийн асуудлаар дахиад илүү их мэдээллийг ч авч болно. Ид шидийн орныг ажиллуулах эрх зүйн үндсийг нэн яаралтай боловсронгуй болгох шаардлагатай. Энэ асуудалд би тусалъя. Та нар бас хэлж байгаарай” гэсэн юм.

"Лантуун дохион” ТББ нь сүүлийн 5 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Эрэгтэй голдуу гишүүнтэй. Хүчирхийллийн эсрэг эрчүүд дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор анх байгуулагдсан. Орон нутагт ажиллаж, аян зохион байгуулж байсан. "Залуу хүмүүс байна даа, хүүхэд хамгааллын төв байгуулъя гээд "Ид шидийн орон”-г барихын тулд улсаас ганц удаа гуйлга гуйсан нь газар. Газар авахад туслаач ээ. Өмчлөхөөр биш, эзэмшихээр авъя. Хураамжийг нь төлөөд явъя гэсэн. Улс "чадахгүй ээ” гэсэн хариу өгсөн. Тэгээд бид мөнгөөр газар худалдаж авсан. Сонгинохайрхан дүүргийн хамгийн ядуу 5 хорооны голд нь төвөө барьсан. 6 сар ажиллаад гэрэл цахилгаан, дулааны асуудлыг шийдээд, хөрс, агаарын бохирдолгүй, байгальд ээлтэй байхаар зохицуулсан. 108 утасны хүүхэд хамгааллын төв дэргэдээ 11 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай гэж сонссон. Манай төвд 45 хүүхдийн ортой. Хүчирхийллийн үндэсний төвтэй гэрээ байгуулаад ажиллахаар төлөвлөж байгаа” хэмээн тус төвийн тэргүүн Ч.Ганжавхлан "Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн бүтээн байгуулалтын ажлаасаа танилцуулав.

Цаашдаа "Ид шидийн орон”-ын урсгал зардлыг шийдвэрлэх, манай төр засаг тогтворгүй учраас уг асуудлыг гадны тусламж, дэмжлэгтэйгээр зохицуулахаар шийдээд байгаа. Хандив, тусламжийн зарцуулалтыг хяналттай байлгах үүднээс аудитыг урьж ажиллуулсан. Улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй. Эхний ээлжинд СХД-ийн 5 хорооны 6200 гаруй оршин суугчидтай тулж ажиллана. Хамгийн хүнд амьдралтай 70 айлын хүүхдийг цэцэрлэгтээ авсан. Хүчирхийлэлгүй орчинг бий болгоод яваандаа орон нутагт ажиллах зэргээр цаашлаад явна. Нэг удаа лекц уншаад нэмэргүй. Жишиг загварыг гаргаж ирэхийг эрмэлзэж байна гэж байлаа.

Ийн халуун дотно уур амьсгалд өрнөсөн уулзалтын төгсгөлд Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-д тусгасан асуудлыг хөндөж буй "Нүдээ нээ” хүчирхийллийн эсрэг аянг дэмжиж талархан хүлээж авч байгаа бөгөөд цаашид бүхий л чиглэлээр хамтран ажиллах боломжтойг илэрхийлээд "Лантуун дохион” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхланд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллахыг санал болгов.

Б.ЦЭЛМЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

Зочин (202.179.24.162)
2017-11-21 14:48:32
Eej n shiilegdambatai hamt yal avsan hun Ganchimeg gej hun baidag. Huu n eejteigee adilhan gesen ug bish bolovch jaahan sonin l yum

Зочин (202.21.124.129)
2017-11-21 13:30:57
Sensatsi ih taridag, heruulch, mergejliin bus hun. Zuvluhuuruu avsan n buruu

зараа (182.160.2.12)
2017-11-21 13:08:01
мундаг залуу. хийж буй ажилдаа чин сэтгэл гаргадаг сүрхий хүү. цаашдын ажилд нь амжилт хүсье

Зочин (202.179.26.163)
2017-11-21 12:40:02
амжилт хүсье. монголчууд хэлмэгдэх ёсгүй шүү

Зочин (150.129.142.140)
2017-11-21 12:36:21
Болж байна.

Зочин (202.179.31.73)
2017-11-21 12:27:21
Сайн үйлс хийж байгаа залуусыг сайн дэмжээрэй

Зочин (66.181.190.148)
2017-11-21 12:21:16
АМЖИЛТ ХҮСЬЕ ДЭМЖИЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-24 14:43:02 - Байгаль Орчин
Улаанбаатар хотод 7 хэм хүйтэн бна
2018-02-24 14:37:13 - Спорт
"Үндэсний лиг”-ийн аваргын төлөөх цуврал тоглолтууд үргэлжилж байна
2018-02-24 14:22:28 - Улс төр
Д.Цогтбаатар сайд Японд айлчилж байна
2018-02-24 13:42:25 - Эрүүл мэнд
Илүүдэл жин нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрчээ
2018-02-24 13:30:16 - Улс төр
Хэнтийд нөхөн сонгууль явагдаж, Н.Энхбаяр парламентад тухлах уу
2018-02-24 13:28:08 - Гадаад
Чингис хааныг доромжилсон зургийн асуудлаар Монгол Улс Японы талд эсэргүүцэл илэрхийлжээ
2018-02-24 13:21:45 - Хууль
Манаач хийж байхдаа архидан согтуурч, бусдын гарт зэрлэгээр амиа алджээ
2018-02-24 13:16:27 - Нийслэл
Хандгайтын "Янзага" зусланд нийслэлчүүдийн цасны баяр болж байна
2018-02-24 13:13:07 - Эрүүл мэнд
Монгол Улс ДОХ-оор нас барагсдын тоогоор 14-т бичигджээ
2018-02-24 13:07:37 - Гадаад
SpaceX компани “Falcon 9” пуужингаа амжилттай хөөргөв
2018-02-23 17:55:17 - Орон нутаг
Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой
2018-02-23 17:46:43 - Улс төр
Баялгийн сангийн тухай хэлэлцэж байна
2018-02-23 17:23:28 - Спорт
Алина Загитова: Олимпийн ялалт гайхалтай юм
2018-02-23 17:12:29 - Хууль
Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-02-23 17:02:35 - Хууль
Монголд үйлдвэрлэсэн мөнгөн аяга авахгүй байхыг өвөрмонголчууд сэрэмжлүүлж байна
2018-02-23 17:00:14 - Эрүүл мэнд
Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэнэ
2018-02-23 16:15:06 - Боловсрол
ШУТИС-ийн хичээлийн VIII байрны шав тавих ёслол боллоо
2018-02-23 15:57:28 - Боловсрол
Сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр бүрэн хангалаа
2018-02-23 15:25:40 - Спорт
ОХУ-ын уран гулгагч Алина Загитова Пёнчаны олимпоос эх орондоо анхны алтан медаль авчрав
2018-02-23 14:55:09 - Спорт
“Дюссельдорф 2018” их дуулгын тэмцээн өнөөдөр эхэлж байна
2018-02-23 14:21:10 - Нийслэл
Баянголчууд Ахмад хөгжлийн ордонтой анхны дүүрэг боллоо
2018-02-23 14:17:15 - Нийслэл
"Монгол анагаах ухааны тасаг" шинээр нээгдлээ
2018-02-23 14:14:05 - Шар
Д.Сумъяагийн өвөө, эмээ хоёр 72 жил ханилж “Очир эрдэнэ”-ийн хуримаа хийжээ
2018-02-23 14:13:23 - Шар
Хичээлийн үеэр сурагчаа бие засуулаагүй багшийг 1.25 сая ам.доллараар торгожээ
2018-02-23 14:11:40 - Спорт
Мөсөнд авиралтын шигшээ тамирчид ОХУ-ыг зорив
2018-02-23 14:05:44 - Хууль
Хөдөө орон нутагт шалгалт өгсөн хүн яам, агентлагт ажиллахгүй
2018-02-23 13:12:09 - Эдийн засаг
ОЮУТОЛГОЙ: Тавантолгойн цахилгаан станц дөрвөн жилийн дотор ашиглалтад орох боломж хомс байна
2018-02-23 13:07:47 - Шар
Хойд Солонгосын армийн командлагч Ким Ён Чол “Пёнчан 2018”-ын хаалтын ёслолд оролцоно
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-23 12:22:29 - Орон нутаг
Говийн бүс нутгаар цаг агаар нэмэх хэмд шилжлээ
2018-02-23 12:16:25 - Улс төр
Залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна
2018-02-23 12:07:53 - Шар
Сүүлийн 16 жилд Борнео арал дээр 150 мянган орангутан үхжээ
2018-02-23 11:07:38 - Нийслэл
Өнөөдөр шинийн наймны билигт сайн өдөр
2018-02-23 11:00:50 - Хууль
Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавина
2018-02-23 11:00:11 - Эрүүл мэнд
Ирэх оноос ЭМД-аараа фитнест хамрагдах боломжтой болно
2018-02-23 10:58:23 - Энтертайнмент
Чуулгын уран бүтээлчид өнөөдөр Манба Дацан хийдэд “Мөргөлийн эгшиг” өргөнө
2018-02-23 10:51:14 - Нийслэл
Автомашины тань улсын дугаар 2, 7-гоор төгссөн бол амжиж татвараа төлөөрэй
2018-02-23 10:34:40 - Орон нутаг
Өвөрхангай аймгаас нярайн цогцос олджээ
2018-02-23 09:51:40 - Орон нутаг
Алтан-Овоо, Шилийн Богд руу зорчихгүй байхыг анхаарууллаа
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
2018-02-23 07:53:38 - Боловсрол
“Шалгалттай байна” гээд гаргаагүйгээс бяцхан охин ангидаа шээж, шившиглэгдэн шоолуулсны хариуцлагыг хэн хүлээх вэ
2018-02-22 17:15:59 - Шар
Молдавын нэрт загвар өмсөгч бүсгүй нөхрийнхөө гарт амиа алджээ
2018-02-22 14:50:39 - Хууль
Д.Гантулга гишүүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ гэв
2018-02-24 13:21:45 - Хууль
Манаач хийж байхдаа архидан согтуурч, бусдын гарт зэрлэгээр амиа алджээ
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-24 13:30:16 - Улс төр
Хэнтийд нөхөн сонгууль явагдаж, Н.Энхбаяр парламентад тухлах уу
2018-02-22 16:29:19 - Спорт
Жүдо бөхийн анхны олимпийн медальтан Ц.Дамдин таалал төгсчээ
2018-02-23 13:03:53 - Хууль
Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ
2018-02-23 08:01:21 - Хууль
С.Зоригийг хөнөөсөн хэргийг ахалж байсан хүнээс мэдүүлэг авах санал гаргажээ