Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтийг судална

Түгээх    
2017-11-21 12:50:11 - Хууль

Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмж, бусад эрхийн хүрээнд хамтран ажиллаж ирсэн уламжлалтай юм. Тус холбооны тэргүүн Б.Чулуундолгорыг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж хүлээн авч уулзан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр ярилцлаа. Тухайлбал, “НҮБ-аас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ 2017-2021”-ний чиглэл, зорилгод нийцүүлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сантай хамтран охид, эмэгтэйчүүд, тэр дундаа эмзэг бүлгийн охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар Монгол Улсын Засгийн газарт НҮБ болон түүний гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийхэд хамтран ажиллахаар болов.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрх ихээхэн зөрчигддөг. Зориулалтын эмнэлгийн ор, хэрэгсэл байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаар эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын ойлголт мэдлэг дутмаг учраас эрх зөрчигдөх үндсэн шалтгаан нөхцөл үүсч байгаа. Үзлэгийн ор гэхэд л тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд зориулагдаагүй тул асуудалтай. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн 80-90 орчим хувь нь эмнэлгийн үзлэг, үйлчилгээнд хамрагдаагүй 20-30 жил болж байгаа. Эдгээр иргэдийг хүйсээр ялган эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэггүй, саналыг үл харгалзан үрийн сувгийг боох зэрэг бүдүүлгээр эрхэнд нь халддаг, эмч, эмнэлгийн ажилтнуудын хандлагаас улбаалан нөхөн үржихүйн асуудал байсаар байна гэсэн асуудлыг уулзалтын үеэр онцолж байлаа. Монгол Улсын Үндсэн хууль, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц зэрэг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар ахиц дэвшил гаргах, энэхүү эрхийг нь баталгаатай эдлүүлэх, НҮБ болон түүний гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, тодорхой үр дүнд хүрэхэд холбогдох байгууллагуудаас авсан мэдээлэл, тайлан, судалгаанд дүн шинжилгээ хийж, үр дүнг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-д тусгаж, шийдвэр гаргагчдаар тодорхой арга хэмжээ авахуулах зорилгоор талууд хамтран түүвэр судалгааг явуулахаар тохирлоо.

Үүнд “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, охидын төрөлт, эхийн эндэгдэл, эхийн эндэгдлийн шалтгааны статистик мэдээлэл, судалгаа”, “Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдэд чиглэсэн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаарх сургалт, мэдээллийн хөтөлбөр, төлөвлөгөө болон зөвлөгөө, үйлчилгээний тайлан, кейс баримтжуулалт”, “Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдэд чиглэсэн нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх мэдээлэл, судалгаа”, “Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрхийн зөрчлийн талаарх кейс баримтжуулалт” зэрэг сэдвийн хүрээнд судална.

Б.ЦЭЛМЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (27.123.214.121)
2017-11-21 15:18:53
тийм шүү тэд бас ээж байх эрхтэй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-17 09:09:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-17 08:02:04 - Улс төр
Х.Нямбаатар: Бид М.Энхболд гэдэг хувь хүнтэй тэмцэж, “дайн” хийгээгүй
2018-12-17 08:02:02 - Эдийн засаг
“Тавантолгой түлш” компани сайжруулсан түлшээ худалдаанд гаргаагүй НӨӨЦӨЛЖ байна гэв
2018-12-17 08:01:59 - Улс төр
З. Нарантуяа: Үүсээд буй нөхцөл байдал УИХ-ыг тараах хэмжээнд хүргэж болзошгүй
2018-12-17 07:31:44 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-12-16 14:35:45 - Боловсрол
Ирэх баасан гаригаас сурагчдын амралт эхэлнэ
2018-12-16 14:04:14 - Орон нутаг
Хөвсгөл аймагт мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглолоо
2018-12-16 13:44:21 - Хууль
Эх орноосоо урвасан гэх З.Пагмажавд холбогдох хэргийг шүүх хурал хойшилжээ
2018-12-16 13:01:49 - Нийслэл
Хотын агаар бүхэлдээ бохирдолтой гэж гарчээ
2018-12-16 12:43:54 - Спорт
Эмэгтэй боксчид казахстаныг зорилоо
2018-12-16 10:13:57 - Улс төр
Ирэх долоо хоногт хүйтний эрч сулавтар байна
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 15:07:04 - Гадаад
NBA-ын талбайд морин хуурын аялгуу эгшиглэлээ
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-15 14:02:35 - Эрүүл мэнд
Хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна
2018-12-15 13:43:37 - Хууль
Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 12:26:50 - Эдийн засаг
Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
2018-12-15 09:42:10 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2018-12-14 15:43:24 - Нийслэл
Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018-12-14 15:42:03 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин дунджаас 0.1 хувиар их байна
2018-12-14 15:20:47 - Энтертайнмент
Найруулагч Н.Наранбаатар МУ-ын соёлын элчээр томилогдлоо
2018-12-14 15:01:40 - Эрүүл мэнд
ГССҮТ: Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандана уу
2018-12-14 14:53:59 - Улс төр
Шинзо Абэ: Монгол улстай энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахын төлөө байна
2018-12-14 14:51:42 - Нийслэл
“Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулна
2018-12-14 13:48:10 - Улс төр
Л.Энх-Амгалан: Чуулганы хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшиллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 08:09:37 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргад Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарыг томилно гэсэн тохироог хийжээ
2018-12-14 07:58:08 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэртээ байсан иргэнд хутга тулган, чихийг нь сэтлэж ээмгийг нь дээрэмджээ