С.Бурмаа:“МIM” брэндийн орлого зорилтот бүлгийн хүүхдүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг

Түгээх    
2017-11-22 08:04:49 - Нийслэл

esgii taawchig

“ЭСГИЙ СҮҮЛИЙН ҮЕД НООЛУУР ШИГ ҮНЭТЭЙ БОЛЧИХЛОО”

Өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах зорилготой байгуулагдсан “Made in Mongolia-MIM” брэндийг энэ удаагийнхаа “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖЬЕ” буландаа онцолж байна. Энэхүү брэнд нь өдгөө дээд зэргийн чанартай эсгий урлалын бүтээгдэхүүнийг Ирланд, Недарланд улсад экспортод гаргаж буй бөгөөд Монгол Улсад өндөр чанартай эсгий үйлдвэрлэдэг гэдэг ойлголтыг гадаад, дотоодын худалдан авагчдад төрүүлж чадсан юм.

“МIM” брэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс олсон ашиг нь зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулагддаг гэдгээрээ бусад үндэсний үйлдвэрлэгч нараас ялгаатай. Бид “Асрал төв”-ийн захирал С.Бурмаатай “МIM” брэндийн талаар ярилцсан юм.

-Хэдэн онд “Асрал төв”-ийн үйл ажиллагаа эхэлж, “МIM” брэндийг үүсгэн байгуулсан юм бэ?

-Банчин Ойбүрүл 2001 онд “Асрал төв” ТББ-ыг үүсгэн байгуулж, өрх толгойлсон, олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийг оёдол, эсгий урлалын сургалтад үнэ төлбөргүй хамруулж ажлын байраар хангах зорилгоор “Made in Mongolia-MIM” брэнд бий болсон юм. Мөн “МIM” брэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс олсон ашиг нь зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулагддаг. Бидний үйлдвэрлэж буй эсгий шаахайны загварыг 2007 онд Ирландын загвар зохион бүтээгчид манай улсад ирж гаргаж өгсөн. Түүнээс хойш загвар нь өөрчлөгдөөгүй байна. Манайх шаахайгаа “Орхон” үүлдрийн нарийн ноост хонины ноосоор хийж, Герман улсын эко будгаар буддаг. Цэвэр үхрийн ширээр уллаж хүний гишгэлтэд тааруулаад өвөрмөц дизайнтай уралдаг.

esgii taawchig

-Нарийн ширхэгтэй ноосны олдоц хэр байдаг вэ?

-Ноосны олдоц маш муу. Жилийн өмнө бид малчдаас ноос худалдаж аваад, угааж цэвэрлээд, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байсан.  Яг одоо манай ноосны нөөц дуусч байна. Өнөөдөр хаанаас ноос худалдаж авах вэ гэж бодоод л сууж байна. Зун долоон сард ноос гарна. Тэгэхээр бүтээгдэхүүнээ хийхийн тулд угаасан ноос худалдаж авахаас өөр аргагүй.

-Эсгий шаахайнаас гадна хүүхдийн тоглоом хийдэг. Ер нь хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

-Яг голлох бүтээгдэхүүн маань эсгий шаахай. Гэхдээ эсгийгээр хийж болох бүх л бүтээгдэхүүнийг туршиж үзэж байна. Байгальд ээлтэй, монгол бүтээгдэхүүнээ экспортод гаргах нөхцөл, бололцоо бүрийг л судалж байна даа. Хамгийн сүүлд эсгий шивээсээр хүүхдийн тоглоом хийж болох нь уу гээд туршиж үзлээ. Цаашид хийхээр төлөвлөсөн зүйлүүд байна.

esgii taawchig

-МАНАЙХААС ШААХАЙ ХУДАЛДАЖ АВСАН ХҮМҮҮС 5-7 ЖИЛИЙН ДАРАА ИНГЭЭД УРАГДЧИХЛАА, ЦООРЧИХЛОО ГЭСЭЭР БАРИАД ИРДЭГ-

-Хүмүүс та бүхний хийсэн бүтээгдэхүүнээс алийг нь илүү сонирхон авдаг вэ?

-Эсгийгээр хийсэн дэрний уутыг маш их сонирхон авдаг. Англи руу дэрний уут экспортод гаргадаг. Бас эсгий ширмэл дэвсгэрүүдийг сонирхдог. Гэхдээ бид анхнаасаа эсгий шаахайгаар дагнасан учраас цаашдаа энийгээ л түлхүү хийнэ гэж боддог. Мөн захиалгаар байгууллагын логотой бүтээгдэхүүн хийдэг. Бид саяхан Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэст утасны гэр дээр логог нь бичиж хийж өгсөн. Эсгий шаахайнаас өөр бусад төрлийн бүтээгдэхүүнийг ихэнхдээ захиалгаар хийдэг дээ.

-“MIM брэндийн хувьд бусад эсгий бүтээгдэхүүнээс ялгарах гол онцлог нь юу вэ?

-Гадуур зарагдаж буй монгол эсгийгээр хийсэн бүтээгдэхүүнийг үзэж байхад хялгас ихтэй байдаг. Харин бидний хийсэн бүтээгдэхүүнээс хялгас гарахгүй. Нэг өнгөнд оруулчихсан байхад ахиж будаг гарахгүй.  Бусдаас ялгарах онцлог нь энэ. Хамгийн гол нь монгол хонины ноос чийг татдаггүй. Манай зарим нэг үндэсний үйлдвэрлэгч нар хятад эсгийгээр бүтээгдэхүүнээ хийдэг. Үүнийг нь худалдан авсан зарим хүмүүс чийг татаад байна гэж хэлдэг.

esgii taawchig

-“MIM брэнд гадаадад аль хэдийнэ өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болчихсон юм билээ. Харин манай монголчууд үндэсний үйлдвэрлэлээ хэр дэмжиж байна?

-Монголын маань хэрэглэгчдэд жаахан үнэтэй санагддаг юм шиг байна лээ. Гэхдээ мэддэг, манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хүмүүс байна. Манайхаас шаахай худалдаж авсан хүмүүс 5-7 жилийн дараа ингээд урагдчихлаа, цоорчихлоо гэсээр бариад ирдэг. Тиймээс бид хэрэглэгч нараа хүндлээд манайхыг гээд зориод ирсэн сэтгэлийг нь хүндэтгээд бага зэргийн засвар хийхээр бол үнэгүй янзлаад өгдөг.

-Уншигчид маань эсгий шаахайны үнийг сонирхож магадгүй?

-Хүүхдийн эсгий шаахай 29 мянган төгрөг, эрэгтэй нь 47 мянга, эмэгтэй нь 40 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Энэ үнийг хамгийн анх эсгийгээр шаахай хийж эхлэхдээ л тогтоосон. Үйлдвэрлэл явуулаад, нэлээд олон жилийн нүүр үзэж байна. Бид энэ үнээ одоо болтол өөрчлөөгүй. Эсгий шаахайнд орж буй бүх түүхий эд тус бүрийг ширхэгчлэн тооцоод үзэхээр бараг ашиггүй шахуу ажилладаг. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах зорилтот төсөл учраас энэ хүмүүстээ цалин өгөх ёстой. Өрх толгойлсон эмэгтэйчүүд маань ийм ийм (үзүүлэв.сурв) сайхан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эсгий сүүлийн үед ноолуур шиг үнэтэй болчихлоо. Угаасан ноос кг нь 30 мянган төгрөг хүрч байна. Бидний хувьд манай бүтээгдэхүүний үнэ яг таарсан гэж боддог. Хэдэн жилийн өмнө ноос хямдхан байсан. Одоо ноос үнэтэй болж, хятадууд их худалдаж авдаг болсон. Ингэснээр монголчуудын үндэсний үйлдвэрлэл гэдэг юм алга болох гээд байх шиг санагддаг. Өвөрмонголд манай улсын сургалтын төвийн маш олон багш нар очиж хичээл заадаг юм билээ. Ингэснээр үндэсний үйлдвэрлэл энд биш тэндэхийн үндэсний үйлдвэрлэл болох магадлал маш өндөр байна. Бид хэдийгээр адилхан монголчууд ч гэсэн эх орондоо үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь зөв гэж боддог. 

esgii taawchig

-БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТОД ГАРГАХ ГЭХЭЭР ТЭЭВЭРЛЭХ ХӨЛС, ТАТВАР НЬ ӨНДӨР БАЙНА-

-“MIM брэнд өрх толгойлсон хэдэн эмэгтэйчүүдийг ажлын байраар хангадаг вэ?

-Бид 500 гаруй өрх толгойлсон эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүй сургасан. Дэлхийн эдийн засаг хямраагүй, цаг сайхан байхад хамгийн дээд тал нь 56 эмэгтэйг ажлын байраар хангаж байсан. Одоогийн нөхцөл байдалд Европын эдийн засаг хүндэрч, худалдан авагчид маань цөөрсөн энэ үед Дундговь аймгийн Өндөршил суманд 4, Улаанбаатар хотод 4, нийтдээ найман эмэгтэйг л ажлын байраар хангаж байна даа.

-Хийсэн бүтээгдэхүүнээ гадаадад экспортод гаргахад асуудал, бэрхшээл тулгарч байна уу?

-Шуудан, тээвэрлэлтийн асуудал үнэхээр хүнд байна. Өнгөрсөн жил бидэнд нэг үйлчлүүлэгч маань захиалга өгөөд “Монгол шуудан”-гаар бараагаа явуулсан. Тухайн үед Туркэд улс төрийн асуудал үүсээд, шинэ жилээр зарах байсан бараа нь хоёр сарын дараа очсон байсан. Үйлчлүүлэгч маань энэ жил захиалга өгөхгүй л байна, бараг алдчихсан байх аа. Нэг хайрцаг ачааг дунджаар 130 ам.доллараар явуулдаг.

-Эсгий шаахай хөнгөхөн ч гэсэн овор хэмжээ ихтэй учраас тээвэрлэлтийн зардал нь ийм өндөр байдаг юм уу. Ойролцоогоор нэг хайрцаганд хэдэн шаахай багтах вэ?

-Эрэгтэй шаахай 18, эмэгтэй нь 28 багтдаг. Нэг үеэ бодвол бид эх орондоо чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг боллоо. Тэгээд гадагш нь экпортод гаргах гэхээр тээвэрлэх хөлс, татвар нь өндөр байна. Жишээлбэл, англи хүн манайд захилга өгчихөөд Бээжин рүү очиж үзээд л Хөх хотод захиалга өгөхөөр болчихож байгаа юм. Уг нь манай Монголоос гарч буй ноосоор хийсэн бүтээгдэхүүн шүү дээ. Энэ асуудал дээр анхаарах цаг нь болчихсон юм шиг санагддаг. Жижиг ч гэсэн бид бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна. Бид улсаас мөнгө нэхээгүй. Хамгийн чухал нь бидэнд аливаа асуудлыг хүнд сурталгүй шийдээд өгчих нөхцөл бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Ингэвэл л үндэсний үйлдвэрлэл хөгжих юм шиг санагддаг даа.

М.АМАРЖАРГАЛ

esgii taawchig

esgii taawchig

esgii taawchig

esgii taawchig

esgii taawchig

esgii taawchig

esgii taawchig



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 34

ӨНДӨРШИЛ СУМ (202.179.30.145)
2017-11-23 11:37:36
Дундговь аймгийн Өндөршил суман дахь АСРАЛ ТББ-ын үйл ажиллагаа нь тогтмол явагдаж тодорхой хүмүүс байнгын ажлын байртай, хийж бүтээж буй эсгий бүтээгдэхүүн нь чанартай сайн. Эсгий шаахай нь өмсөхөд чанарлаг дулаахан байдаг. АСРАЛ ТББ-ын хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.

Зочин (66.181.161.90)
2017-11-22 15:30:12
Эдний таавчик ч арай өөр шүү.

Зочин (202.131.227.50)
2017-11-22 13:10:43
Сайн байна. Эх орныхоо түүхий эдийг ашиглаад бүтээгдэхүүн гаргаж байгаа тун сайшаалтай. Аливаа зүйл багаас эхэлдэг Алсдаа том үйлдвэр болон хөгжих ирээдүй харагдаж байна. Та нартаа амжилт хүсье!

Зочин (66.181.161.120)
2017-11-22 12:44:09
Ямар ч хэрэггvй хог хятпд 2 доллараар хийдэг Шандон Шаньсу хэбэй д хийж бгаа Orosuud x ch hiilgej bgaa

Зочин (122.201.31.173)
2017-11-22 11:05:12
70000r zardag yum bol uvurmongol hyatad ruugaa l gargaach. 40000r zarah gej end demii yum yarij suuh yamar shaardlaga baina. 4000r ch avahgyu, 4000r ugaadag, uglaj tailahad amar rezin tavchig avahad bolj l baina.

Зочин (122.201.31.173)
2017-11-22 11:00:04
Esgii taavchig 40000r zardag genuu humuus mungunii unereer demiirch baigaa bishuu. Misheel expod Yanmal oims avah gesen 4000 bolson gesen. Hyamd baih geed hajuugiih n languunii oimsiig avdiimuu gesen chin 7000 gesen. Aliig n ch avaagyu avah ch ugui avch baigaa hun ch baigaagyu. Manaihan yum uildverlene gej yu baihavdee, site harin fb twiteriin hov jiveer hool hiihee bolidoo. 1 n uranhai taavchignii zurag oruulaad nuguuhiig n manaih, manaih gej bulaatsaldaal. Boli boli.

Зочин (182.160.33.47)
2017-11-22 09:44:49
Хятадууд ,Өвөрмонголчууд удахгүй эсгий тавчик хийж эхлэнэ. Учиргүй үзэсгэлэн худалдаанд орж гүйгээд 70000₮ зарлаа гээд онгироод байгаа манай нөхөдүүд анхаарах хэрэгтэй .Хятад дизайнарууд маш сайн эсгий гутал, тавчик хийдэг өндөр үнээр Хятададаа зардаг танил Хятад бүсгүй бий тэр байнга үзэсгэлэн шоуд оролцдог .Конг гонг эмэгтэй бас эсгий хувцас дан дээл хийдэг .

Зочин (103.10.197.130)
2017-11-22 09:31:57
Уул уурхайн түүхээ эдээ Хужаа нарт өгч байна, одоо Малын гаралтай түүхий эдээ бас Хужаа нарт өгч байгаа юмуу? Хятадын мэдэлд орлоо!!!

Зочин (103.10.197.130)
2017-11-22 09:30:52
Ноос олдохгүй хэцүүдээд байхад Сайн байна гэж солиороод байх юм. Юм ойлгохгүй

urlag.b (66.181.160.34)
2017-11-22 09:28:49
Mash sain amjilt

Зочин (66.181.160.34)
2017-11-22 09:27:51
Mash sain amjilt

Зочин (182.160.33.47)
2017-11-22 09:15:37
Монгол малчид Хятадуудад зориулж Хонь хариулж байна шдээ. Монгол ялнаа!!! хаха

Зочин (182.160.33.47)
2017-11-22 09:15:37
Монгол малчид Хятадуудад зориулж Хонь хариулж байна шдээ. Монгол ялнаа!!! хаха

Зочин (182.160.33.47)
2017-11-22 09:15:37
Монгол малчид Хятадуудад зориулж Хонь хариулж байна шдээ. Монгол ялнаа!!! хаха

Зочин (182.160.33.47)
2017-11-22 09:14:40
Эсгий таавчик гээд ад үзээд байдаг одоо өмсөх ч Эсгий таавчик олдохгүй нь дээ хаха. Өвөрмонголчууд эсгий таавчикыг 70000₮ авдаг юмаа. Энэ янзаараа Өвөрмонголчууд нь хийх бололтой.

Зочин (182.160.33.47)
2017-11-22 09:14:40
Эсгий таавчик гээд ад үзээд байдаг одоо өмсөх ч Эсгий таавчик олдохгүй нь дээ хаха. Өвөрмонголчууд эсгий таавчикыг 70000₮ авдаг юмаа. Энэ янзаараа Өвөрмонголчууд нь хийх бололтой.

Зочин (182.160.33.47)
2017-11-22 09:12:24
Яана даа Хятадруу хамаг түүхий эдээ гараад дуусч байна.

Зочин (182.160.33.47)
2017-11-22 09:12:23
Яана даа Хятадруу хамаг түүхий эдээ гараад дуусч байна.

Зочин (182.160.33.47)
2017-11-22 09:12:23
Яана даа Хятадруу хамаг түүхий эдээ гараад дуусч байна.

Зочин (182.160.33.47)
2017-11-22 09:08:24
Монгол хонины ноосноос хялгасыг нь үйлдвэрийн аргаар салгаж Ноолуур гаргаж авдаг юм. Тэр ноолуураар хийдэг юм байна. 1кг хонины ноолуур зах зээлд 30000₮ өссөн байгаа. Тиймээс эсгий таавчик маш үнэтэй болно гэсэн үг. Хүний хөдөлмөрийг үнэлж сураа Үхэр Монголчуудаа!

Зочин (182.160.33.47)
2017-11-22 09:08:24
Монгол хонины ноосноос хялгасыг нь үйлдвэрийн аргаар салгаж Ноолуур гаргаж авдаг юм. Тэр ноолуураар хийдэг юм байна. 1кг хонины ноолуур зах зээлд 30000₮ өссөн байгаа. Тиймээс эсгий таавчик маш үнэтэй болно гэсэн үг. Хүний хөдөлмөрийг үнэлж сураа Үхэр Монголчуудаа!

Зочин (182.160.33.47)
2017-11-22 09:08:24
Монгол хонины ноосноос хялгасыг нь үйлдвэрийн аргаар салгаж Ноолуур гаргаж авдаг юм. Тэр ноолуураар хийдэг юм байна. 1кг хонины ноолуур зах зээлд 30000₮ өссөн байгаа. Тиймээс эсгий таавчик маш үнэтэй болно гэсэн үг. Хүний хөдөлмөрийг үнэлж сураа Үхэр Монголчуудаа!

Зочин (182.160.33.47)
2017-11-22 09:08:24
Монгол хонины ноосноос хялгасыг нь үйлдвэрийн аргаар салгаж Ноолуур гаргаж авдаг юм. Тэр ноолуураар хийдэг юм байна. 1кг хонины ноолуур зах зээлд 30000₮ өссөн байгаа. Тиймээс эсгий таавчик маш үнэтэй болно гэсэн үг. Хүний хөдөлмөрийг үнэлж сураа Үхэр Монголчуудаа!

ЗОЧИН (43.228.128.22)
2017-11-22 09:06:25
АМЖИЛТ ХҮСЬЕ МУНДАГ БНА

Зочин (182.160.33.47)
2017-11-22 09:05:43
5-7 жил өмсчихөөд ичихгүй оёуулна гэж ирдэг ичдэггүй Үхэр Монголчууд. Та нар Хужаа таавчик цоорвол оёуулж чадахгүй шдээ

Зочин (182.160.33.47)
2017-11-22 09:05:43
5-7 жил өмсчихөөд ичихгүй оёуулна гэж ирдэг ичдэггүй Үхэр Монголчууд. Та нар Хужаа таавчик цоорвол оёуулж чадахгүй шдээ

Зочин (182.160.33.47)
2017-11-22 09:05:43
5-7 жил өмсчихөөд ичихгүй оёуулна гэж ирдэг ичдэггүй Үхэр Монголчууд. Та нар Хужаа таавчик цоорвол оёуулж чадахгүй шдээ

Асрал төв MiM (27.123.212.128)
2017-11-22 09:02:27
Бидэнтэй хамтрах хүмүүстэй дуртайяа хамтрах болно. Утас 95952272

Асрал төв MiM (27.123.212.128)
2017-11-22 09:02:24
Бидэнтэй хамтрах хүмүүстэй дуртайяа хамтрах болно. Утас 95952272

өндөр үнэтэй байна (59.153.87.32)
2017-11-22 09:01:27
хэтэрхий өндөр үнэтэй байна. анх тогтоосон үнээ одоо буулгах хэрэгтэй юм. үнэ өөрчлөх гэдгийг өсгөх гэж бүү ойлго. монголоос экспортийн татваргүй гарч байгаа.

0303 (124.158.92.27)
2017-11-22 08:59:06
haaguur zaragdag yum bolo hayag ni bna uu

Зочин (182.160.33.47)
2017-11-22 08:57:36
xaxa

Зочин (66.181.191.242)
2017-11-22 08:52:15
Амжилт хүсье, сайхан загварлаг чанартай харагдаж бна. Хаяг хаана вэ? АНУ жижиг ч гэсэн салбара нээх боломж бгаа юу?

Зочин (122.201.22.69)
2017-11-22 08:16:54
Amjilt hysie

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-12 14:07:54 - Нийслэл
Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан “Хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ
2017-12-12 14:04:40 - Энтертайнмент
Бурханч лам: Г.Пүрэвбат: Үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ таниулж сонирхуулъя гэсэн юм
2017-12-12 13:55:57 - Эдийн засаг
Импорт 825.1 сая ам.доллараар өсчээ
2017-12-12 13:50:21 - Нийслэл
Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт явагдаж байна
2017-12-12 13:36:37 - Эдийн засаг
ҮСХ: Дундаж цалин 955.9 мянган төгрөг байна
2017-12-12 12:35:01 - Энтертайнмент
Өмнөд Африкийн эрдэмтэд 3.6 сая жилийн настай эртний хүний араг яс олжээ
2017-12-12 12:31:36 - Хууль
Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдаж байна гэв
2017-12-12 12:21:39 - Энтертайнмент
“Алтан бөмбөг” шагналын эзэн өнөөдөр тодорно
2017-12-12 12:09:24 - Орон нутаг
Өмнөговьд 120 км оочирлож буй жолооч нарт туслах хүмүүнлэгийн аян эхлүүлжээ
2017-12-12 11:34:56 - Шар
Мисс А.Баярцэцэг ТҮК-ийн ажилтанд гэр бэлэглэв
2017-12-12 11:32:07 - Эдийн засаг
Д.Сумъяабазар: Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензиний үнэ нэмэгдэхгүй
2017-12-12 11:09:27 - Спорт
Харумафүжид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2017-12-12 11:00:40 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
2017-12-12 10:59:26 - Орон нутаг
БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ
2017-12-12 10:49:09 - Улс төр
У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал
2017-12-12 10:48:44 - Хууль
С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой
2017-12-12 10:45:09 - Шар
Д.Ганболор кикбоксын дэлхийн хошой аварга боллоо
2017-12-12 10:41:55 - Хууль
МХЕГ-ын байцаагчид, “Монголросцветмет”-ын захирал Д.Ганболд нарыг суллажээ
2017-12-12 10:41:41 - Нийслэл
Морьтны их жагсаал гиннест бүртгэгджээ
2017-12-12 10:36:35 - Улс төр
Гэр хороололд инженерчлэлийн дэд төвүүдийг барина
2017-12-12 10:35:28 - Нийслэл
Өнөөдөр зулын хорин таван
2017-12-12 09:38:11 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдана
2017-12-12 07:39:49 - Улс төр
С.Ганбаатар: О.Баасанхүү эздийнхээ захиалгыг биелүүлэх гээд толгойгүй болсон
2017-12-12 07:33:55 - Хууль
Хэдэн зуун сая төгрөг гэртээ нуучихаад хэнээс авснаа тайлбарлаж чадахгүй байна
2017-12-12 07:30:09 - Нийслэл
Орлого нь өссөн ч зардлаа оновчтой тусгаагүй нийслэлийн төсөв
2017-12-12 07:25:35 - Нийслэл
Замын түгжрэл, зогсоолын асуудлыг бүрэн шийдсэн удирдагчийг шүтэж, Зайсан толгой дээр мөнхлөе
2017-12-12 07:20:17 - Эрүүл мэнд
Хуванцар саванд хонуулсан айрганд агуулагдах хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4.4 дахин их байдаг
2017-12-12 07:15:55 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2017-12-11 18:44:24 - Улс төр
ХҮН-ыг самарсан С.Ганбаатар МАХН-ыг хагаллаа
2017-12-11 17:43:05 - Технологи
ФОТО: Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд хурдан галт тэрэг аялж эхэллээ
2017-12-11 16:57:14 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт 3.54 магнитудын газар хөдөлжээ
2017-12-11 16:56:29 - Хууль
"Манай цэргийн жавхаа" дуу хөшөөтэй боллоо
2017-12-11 16:49:03 - Спорт
Монголын шилдэг боксчдын тэмцээнд У.Мөнх-Эрдэнэ түрүүлжээ
2017-12-11 16:48:07 - Хууль
18 настай хүү амиа хорлосон хэргийг шалгаж байна
2017-12-11 16:41:07 - Гадаад
Ангараг гарагийн зургийг “NASA” олон нийтэд дэлгэжээ
2017-12-11 16:27:30 - Хууль
“Говийн чоно-2018” Ховд аймагт болно
2017-12-11 15:30:45 - Нийслэл
Худалдаачдын холбооноос 300 хүн цээж нүцгэн жагсана гэв
2017-12-11 15:09:49 - Улс төр
О.Баасанхүү: МАХН-д мөнгөтэй нь ганц Н.Энхбаяр биш
2017-12-11 14:22:25 - Улс төр
Шүүгч нар “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг ялгаварлан гадуурхлаа гэв
2017-12-11 14:21:07 - Нийслэл
Ж.Бямбадорж, Ц.Амгаланбаяр нар хамтран ажиллах гэрээгээ сунгажээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй