Оффшорт “нуусан” мөнгөө оруулж ирээгүй хэн ч бай хариуцлага хүлээнэ

Түгээх    
2017-11-23 07:50:01 - Эдийн засаг

offshor

Өнгөрсөн 2016 оны тавдугаар сарын 9-ний 03:00 цагт Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь нийтэд зарласны дунд манай улсын 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэнийг санаж буй.

Тэдгээр оффшор данстануудын асуудал шийдэгдээгүй байтал хэдхэн хоногийн өмнө мөн л 16 Монгол иргэний нэр оффшор данстай холбоотой нь илчлэгдсэн. Тодруулбал, “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын хүү Б.Баттүшиг, “Бодь интернэшнл” ХХК зэрэг Монголын 16 иргэний нэр ил болоод буй билээ.

Оффшортой холбоотой дээрх дуулиан дэгдсэний дараахан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлд УИХ-ын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн хурлаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Тодруулбал, хуулиар нийтийн албан тушаалтан оффшор бүсэд данс нээлгэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө эзэмшихийг хориглосон заалтыг оруулж ирсэн.

offshor

Үүнээс өмнө төрийн албан хаагч оффшор бүс дэх банк, санхүүгийн байгууллагад данс эзэмших, компани байгуулах, компанийн хувь эзэмших зэргээр оффшор бүсэд санхүүгийн үйлчилгээ ашиглахыг хориглосон, хязгаарласан зохицуулалт байгаагүй юм.

Ийнхүү хууль батлагдаж оффшорчидтой тэмцэх, тэдний “нуусан” хөрөнгийг оруулж ирэх боломж хуулиар бүрдсэн ч хуулийн үйлчлэл нь ямар улс, нутаг дэвсгэр, аль бүсийг хамаарах вэ гэдэг нь тодорхойгүй байсан учраас АТГ болон цагдаагийн байгууллагаас дорвитой арга хэмжээ авч чадалгүй дөрвөн сарын хугацаа өнгөрсөн байдаг.

Өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор оффшор бүсийн 49 орныг баталж, өнгөрсөн аравдугаар сарын 7-нд АТГ-т хүргүүлснээр хууль бүрэн утгаараа хэрэгжиж, Монгол Улс оффшор данстануудтайгаа “дайтах” боломж бүрэн утгаараа нээгдсэн юм.

offshor

-ОФФШОРООС МӨНГӨӨ ОРУУЛЖ ИРСЭН АНХНЫ ТОХИОЛДЛООС ХОЙШ ХОЁР САРЫН ХУГАЦАА ӨНГӨРӨВ-

Одоо Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хавтас нээн оффшор данстануудын асуудлыг шалгаж буй.

АТГ есдүгээр сарын 29-ний өдөр албан ёсны сайтаараа дамжуулан “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн 4 сая 370 мянган ам.доллароо Монгол Улсад оруулж ирлээ. Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм” хэмээн зарласнаас хойш таг чимээгүй болов.

АТГ-ын Хяналт шалгалт, шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар “Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос мэдэгдэж байгаагаар Монголын 43 иргэн, аж ахуйн нэгж оффшор бүсэд данстай. Эдгээрээс төрийн албанд ажиллаж байсан болон төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилласан тэдгээрийн хамаарал бүхий 23 хүнийг манай байгууллагаас шалгаж байгаа. Тэдний нэг нь болох хүн дөрвөн сая ам.доллараа эргүүлэн татсан.

Цаашид энэ асуудал иргэдийн сайн дурын асуудал болно гэж ойлгох хэрэгтэй. Хууль бусаар албан тушаалаа урвуулан ашиглаж, хээл хахуулиар олж авсан хөрөнгөө оффшор бүсэд байршуулсан бол улсын хөрөнгө болгох асуудлыг хууль, зүйн үүднээс ярина. Эдгээр хүмүүс оффшор бүс дэх 49 улсад данс болон эд хөрөнгө эзэмшдэг бол энэ асуудлаа цэгцлэх гурван сарын хугацаа өгч байна.

Хугацааг аравдугаар сарын 7-ноос тоолж эхэлсэн. Хэрвээ хуульд заасан гурван сарын хугацаанд оффшор бүс дэх хөрөнгөө буцаан татахгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна. Хэрвээ хөрөнгөө эргүүлэн татсан бол нэг сарын дотор манай байгууллагад мэдэгдэх ёстой. Ингээд тооцвол хөрөнгөө эргүүлэн татахад дөрвөн сарын хугацаа өгч байна гэсэн үг” хэмээн ярьж байв.

offshor

-ХУУЛИЙН ХУГАЦААНД МӨНГӨӨ ОРУУЛЖ ИРЭХГҮЙ БОЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ-

Ямартаа ч хуулийн хүрээнд олгосон дөрвөн сарын хугацаа тоологдож эхлээд сар гаруй болжээ. Энэ хугацаанд АТГ-ын шаардлагыг биелүүлж оффшор дансаа эргүүлэн татсан хүний мэдээлэл албан ёсоор нэмэгдэж гараагүй байна. Дээрх оффшорчид хуулийн хугацаандаа дансан дахь мөнгөө Монголдоо оруулж ирж, энэ талаараа АТГ-т мэдэгдэж, үнэнээ хүлээвээс “өршөөгдөнө”. Эс бөгөөс тэдэнд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22.10 дугаар зүйлийн хоёрт зааснаар хариуцлага хүлээлгэнэ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.10.2-т “Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан.

Энэ хууль батлагдахаас өмнө оффшор бүсэд хууль ёсны дагуу данс, компани эзэмшиж байсан бол хуулийн дагуу ямар нэгэн хариуцлага хүлээлгэдэггүй байсан бол одоо ямар ч тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тусгасан нь энэ. Тэр ч бүү хэл иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүн, аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг эгүүлэн татах, томилогддог албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх бүрэн боломж бүрдсэн юм.

-ОФФШОР ДАНС, ОФФШОР БҮС БОЛ ТАТВАРААС ЗАЙЛСХИЙХ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГА-

Оффшор гэдэг нь англиар “эргийн гадна”, “хилийн гадна” гэсэн утгатай үг. Оффшор бүсэд татвар маш бага, эсхүл татвар огт ногдуулдаггүй, санхүүгийн болон үйл ажиллагааны нууцлал өндөр, валютын хязгаарлалтгүй, компани бүртгүүлэхэд тавих шаардлага бага, хялбар, санхүүгийн тайлагнал маш энгийн байдаг байна. Оффшор компани гэж татвар, хяналт, нууцлалын хамгийн таатай, хялбар нөхцөлийг санал болгож байгаа бүсэд байгуулагдан үл ажиллагаа явуулж байгаа компанийг хэлдэг байна.

Оффшор бүсэд, оффшор компаниар дамжуулан үйл ажиллагаа явуулж орлого олох нь хууль бусаар олсон, татвараас зайлсхийсэн орлого гэж үздэг бөгөөд ялангуяа энэхүү үйл ажиллагаанд улстөрчид, улс орнуудын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, парламентын гишүүд холбогдож болдоггүй. Учир нь тэд ард түмний татварын мөнгөөр цалинждаг, ард түмнээс итгэл хүлээсэн хүмүүс тул улс орныхоо өмнө хариуцлага хүлээж, улс орныхоо төлөө зүтгэх ёстой. Гэтэл улс орныхоо, татвар төлөгчдийн мөнгийг оффшор бүсэд эргэлдүүлж, ашиг хийх нь ёс зүйн талаасаа хэрхэвч байж болохгүй зүйл гэдгийг шинжээчид хэлдэг байна.

Түүнчлэн оффшорт эргэлдэж байгаа их хэмжээний хөрөнгө нь дэлхий нийтийн санхүүгийн хямралын нэг гол шалтгаан болж буй талаар шинжээчид онцолсоор ирсэн байдаг.

Зарим улс орнууд оффшор буюу нууц дансыг хууль бус гэж үзээд хуулиар хориглодог, заримд нь хориглосон заалт байдаггүй. Гэхдээ аль ч улсад хууль ёсны болоод хууль бусаар олсон орлогоо татвараас зувчуулах нь хориотой. Тийм ч учраас дэлхийн улс орнууд оффшор данстай этгээдүүдэд хатуу хариуцлага тооцож, хэрэг үүсгэж эхэлсэн байна.

offshor

-ДЭЛХИЙН УЛСУУД ОФФШОРЧИДТАЙГОО ХЭРХЭН ТЭМЦДЭГ ВЭ-

Гадны улсууд оффшор данстангуудтайгаа хэрхэн тэмцэж буйг мэдээллэхэд:

1. АНУ, Канад, Япон, Энэтхэг, Украйн зэрэг улсуудын Засгийн газраас оффшор данстай нь илэрсэн өөрсдийн иргэд, компаниудад хариуцлага тооцох, хэргийг мөрдөх тусгай комисс байгуулж шийдвэрлэхээ мэдэгдсэн. Тухайлбал, Канадын сангийн сайд Даяна Либотилиур (Diane Lebouthillier) асуудалд нухацтай хандаж нарийвчлан шалгах, шаардлагатай бол эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн хэрэг үүсгэх болно гэдгээ мэдэгдсэн байна.

2. ”Panama Papers”-ээр ил болсон оффшор данстай нэгэн бол Исланд улсын ерөнхий сайд Зигмунд Ганлассон (Sigmundur Davíð Gunnlaugsson) юм. Улс нь эдийн засгийн хямралд орж, дампуурлаа зарлан яахаа алдаад байхад ерөнхий сайд нь нууц оффшор данстай, түүндээ их хэмжээний мөнгө хадгалж байсанд дургүйцсэн Исландын ард түмэн эсэргүүцлийн жагсаал хийж, ерөнхий сайдаа огцруулсан төдийгүй асуудалд дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна гэж үзэн парламентаа бүхэлд нь огцруулах асуудлыг нухацтайгаар хөндөж байсан.

3. Оффшорт бүртгэлтэй компанид хувь эзэмшиж байсан нь илэрсэн Испанийн аж үйлдвэрийн сайд Хусе Сориа (Jose Manuel Soria) мөн огцорсон бөгөөд Францын ерөнхийлөгч асан Франсуа Олланд оффшор данс нь илэрсэн Францын иргэд, ялангуяа улс төрчидтэй хатуу хариуцлага тооцож, хуульд заасан бүх шийтгэлийг хүлээлгэх болно гэдгээ мэдэгдэж байсан.

4. Мөн оффшор данс түүнээс үүдэлтэй хөрөнгийн гадагш чиглэсэн урсгалтай шийдвэртэй тэмцэж байгаа улсуудын нэг нь ОХУ бөгөөд өнгөрсөн жил Оросын засгийн газраас төрийн өндөр албан тушаалтнууддаа гадаадад данстай байхыг хуулиар хориглосон байдаг.

Үүнээс үзэхэд оффшор бүс, оффшор данс нь компаниуд, хувь хүмүүсийн хувьд татвараас зугтах, хуулийн дагуу эсвэл хууль бусаар олсон хөрөнгө, орлогоо нуух тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд хөрөнгө орлогоо нуухыг хүссэн, татвар төлөхийг хүсээгүй хувь хүмүүс, компаниудын зорин очдог гол газар нь болж хувирсан юм.

Нийгэм, эдийн засгийн харьцаа нь төлөвшсөн, тогтворжсон улсуудын хувьд оффшор данс, бүртгэл нь ихэвчлэн татвараас зайлсхийх орчин нь болдог. Харин хоцронгуй хөгжилтэй, нийгэм, эдийн засгийн бүтэц, харьцаа нь төлөвшөөгүй Монгол мэтийн улсуудын хувьд оффшор данс, оффшор компани гэдэг нь татвараас зайлсхийх төдий бус мөн хууль бусаар олсон байж болох орлогоо нуух гол хэрэгсэл болдог байна.

Б.ЦЭЛМЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 59

зочин (103.10.22.82)
2017-11-27 05:52:00
наад офшор бүсийн жагсаалтад орсон улс дотор дутуу улс их олон байгаа биз .ийм хагас дутуу үйлдлээр олны нүдийг таглаж байгаа юм уу.жагсаалтад багтах офшор бүс бүхий улсуудаа бүгдийг оруул. баярцогтын мөнгө байдаг офшор улс шевцарийг оруулаагүй орхидог санаатай үйлдл үү.

Зочин (194.228.20.153)
2017-11-26 21:57:07
"Хариуцлага хүлээнэ" гэдэг чинь МАНАН төр засгийн хий хоосон, абсурд үг шүү.Энэ үг том сонсогдовч ямар ч үр дүнгүй болгох дайсны далд санааны үг болно. Одоо үүний оронд "ял хүлээлгэнэ", "шийтгэл ногдуулна","бари члан хорино", "торгууль тавина" гэх зэргийн хуулийн үг нэр томьёо хэрэглэдэг болгохыг хуульч сайд Ц.Нямдорж мэдтүгэй.

зочин (103.212.117.154)
2017-11-25 23:08:03
ерөнхийлөгчөөсөө эхлэе

Зочин (122.201.24.23)
2017-11-25 17:43:51
ариуцлага хүлээлэгэх ямарч боломж бхгүйшд

Зочин (103.57.94.100)
2017-11-25 14:58:49
turiin alband nvtsgen amitan orood 2 jiliin daraa hoolioi gedes ni 2ulaa bvdvvrchihsen munguntei blchihson yabj bdg bzd hen hudlaa geh yum be niigmeeree medej bj ulsiin hurungiig idej alban tushaalaa ashiglj huljij bga ni mdeejeer iim hvmvvsiig shuud tsaazlah hregtei tegj bj hulgai hiibel ingdg yuma gdgiig oilguulah hregtei

зочин (66.181.160.5)
2017-11-24 21:42:29
шударгаар олсон мөнгө оффшор руу орохгүй байх өө. төрөөс хулгай хийсэн мөнгө л тийшээ явна. хулгайч нарын мөнгө бол бидний юм, ард олонд хуваарилагдах байсан мөнгө.

зочин (66.181.160.5)
2017-11-24 21:40:39
хариуцлага хүлээлгэнэ, шийтгэнэ гээд л яриад байх юм, хурдхан шийдээд явж болдоггүй юм уу? эсвэд өөрсдөө тийм болоод шээрэгнээд байна уу?

Монголд бүх мөнгө улсынх уу? (202.131.228.118)
2017-11-24 16:35:08
Өнөөдөр төрийн албанд, дараа 4 жил хувийн салбарт, тэгээд буцаад төрийн албанд, тэгээд буцаад лааз өшиглөж байсан хүн оффшор данстай байгаа бол түүнийг нь "улсынх" гэж гөрдөх үү. Ягшдээ!

Иргэн (202.9.42.76)
2017-11-24 15:36:24
Рекетүүд их байна дөө

ЗОЧИН (27.123.214.81)
2017-11-24 14:21:53
НУУХ ЁСТОЙ МӨНГИЙГ ОФФШОРТ ХАДГАЛДАГ АЖ,ШИНЭЭР НЭМЭЛТЭЭР БАТАЛСАН ХУУЛЬ БОЛ ОФФШОРЧДЫГ ХАМГААЛСАН,ШИНЭЭР ДАНС НЭЭХ ЭРХИЙГ НЭЭЖ ӨГСӨН,ОФФШОРЧДЫГ ХАМГААЛСАН ХУУЛЬ БОЛСОН,ОФФШОР УЛС,БҮСИЙГ ЗГ ТОГТООЖ ЗАРЛАХДАА ХАМГИЙН ТОМ ОФФШОРТОЙ,ИАНАЙ ОФФШОРЧДЫН ИХЭНХ НЬ БАЙДАГ 10-ААД УЛС, БҮСИЙГ ЗОРИУДААР ОРУУЛАЛГҮЙ ХАЯСАН,МАНАЙХ ХЯТАД ШИГ ОФФШОРЧИД,АВИЛГАЧТАЙ АА ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ БНА,ХЯТАД СҮҮЛИЙН ХЭДХЭН ЖИЛД 1.3 САЯ АВИЛГАЧДЫГ ШҮҮЖ ШОРОНД ИЛГЭЭСЭН,ХЭДЭН МЯНГАН ОФФШОРЧДЫН МӨНГИЙГ НУТАГТАА ТАТАЖ АВЧРУУЛСАН БНА,МАНАЙД АТГ ГЭЖ АВИЛГАЧИД,ОФФШОРЧИДТ Й ТЭМЦЭХ,ИЛРҮҮЛЖ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ БУС,ХАРИН ТЭДНУУСЫГ ХАМГААЛДАГ ГАЗАР БОЛСОН,ДАРГЫГ НЬ ХӨӨЖ ЯВУУЛЖ,БАЙГУУЛЛАГЫГ НЬ ТАТАН БУУЛГАЖ,ЭРХЭЛЖ БУЙ АЖЛЫГ НЬ УМБГ,ДРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.

Мурийцах уу? (202.131.228.118)
2017-11-24 12:48:51
Оффшорын мөнгийг Монголын төр засаг, олон нийт "шаардаад,шаардаад& quot; оруулж ирж ЧАДАХГҮЙ гэж МУРИЙЦАХ уу? Тэгэх эрх зүйн болон улс төрийн УГТВАР НӨХЦӨЛ манайд БАЙХГҮЙ. Дэмий хоосон ГОРЬДООД Л. Та нар дээрх "хүслээ" 5,10,15,20 жилийн дараа ч ЯРЬСАН ХЭВЭЭРЭЭ байна. Тэр үед удаан горьдоод нүд чинь бүлтийчихсэн, эрүү чинь унжичихсан байх байлгүй.

Зочин (122.201.24.142)
2017-11-23 18:50:14
Банк санхүүгийн байгууллагаа дампуурах байдалд оруулж үхэхдээ хэрэглэх эсвэл үр хүүхдүүдийнхээ төлөө хадгалсан хэдийг хураадаггүй бол эндээ л банкинд хийх байхдаа.

Зочин (202.21.106.111)
2017-11-23 16:48:07
Яагаад монголчууд офшорт мөнгөө хадгалдагиийг мэдэх үү? Монголд банк угаасаа найдваргүй, хүний мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөнөөс элдэв дээрэмчин рекетүүд, цагдаа тагнуулын хувцастай дээрэмчид хүнийг дарамталж шоронд хийж тамалж зовоож мөнгийн авдаг юм. Ийм учраас энэ аюулаас хол байлгахийн тулд олон бизнесмен мөнгөө гадаадад байршуулдаг.

mart (46.149.119.176)
2017-11-23 15:28:09
Ekh uusveriig n sain shalgakh kheregtei.Khunii shudraga khudulmuriig khelmegduulj bolokhgui !Khuuli bus baival yuch uldeekhgui bugdiig khuraaj ulsiin orlogo bolokh zuv baikhaa.Khari umch khuvichlaliig ergen kharj shalgaad zarimas n nemelt tulbur avakh n shudraga bolokh baikhaa....

Зочин (103.206.195.163)
2017-11-23 15:11:08
Төрийн томчууд МАНАН -д харялагдаж бөөн сүлжээ үүсгэн бие биенээ дарамталж байдаг, тэд юуч хийхгүй. Үүний улд ОФФшорын эсрэг хөдөлгөөн цуглаан юу болсон бэ? Эсэргүүцлээ илэрхийлж цуглая, шаардая, өнөө багш эмч төрийн албан хаагчид хаачив??? Энэ хөдөлгөөнд идэвхитэй оролцоцгооё. 20-30жилийн дотор ажил хөдөлсөр хийгээд долларын тэрбумтан болж чадахгүй. Энэ бол авилга, хулгайн мөнгө гэдэг нь тодорхой. ТЭМЦЭЦГЭЭЕ МОНГОЛЧУУДАА

зочин (124.158.111.11)
2017-11-23 14:56:08
офшортой тэмцэхэд АТГ-г шинчилж байгуулах.эсвэл тусдаа айзар байгуулах-ард түмний хяналттай байх. Одоогийн АТГ бол авилгачдыг илрүүлэх биш авилгачдыг айлгаж авилга авдаг газар юм.Дариухан АТГ,Прокурор,шүүхийг цэвэрлээч ээ.Хүрэлсүх,Нямдорж хоёрын үнэн худал ярьсан нь одоо л харагдана.Эрх мэдэл авахын тулд худлаа ярьж эрх мэдэл аваад НО-гоо хамгаалах уу. Ард түмэн минь харах л үлдлээ.

зочин (66.181.160.87)
2017-11-23 14:30:58
ЯАГААД ТЭГЭЭД АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БГАА ЮМ БЭ? ОДОО БИД ЯАНАА. ӨЛСӨЖ ҮХЛЭЭ

Zevsegiin hucheer hurungiig hura (91.231.169.123)
2017-11-23 14:30:09
Hulgailsan umch hurunguu hamgaalah gej hor nairuulj baigaad tornii tsaana yasaa ue udam damjin unguruuh uu.Ali esvel sain duraaraa hulgailsan,avilgald avsan ed hurungu mungu tugruguu butsaaj uguh uu? Ali esvel hucheer turiin umnu suhuruulj baij huraalgah uu? gedeg asar ih yalgaatai.Odoo hunleg eosnii hugtsaa duussan uchir bugdiig olon niited zarlaj hucheer huraaj ulsiin orlogo bolgoj eh oron ard tumneesee uravsan Bayr,,Enhsaihan,Bayrtsogt,D.Zorigt,,Saih anbileg,Da.Ganbold,elbegdorj metiin urvagchidiig nasaar ni horidon ch bagdahaar baina.

Зочин (27.123.212.135)
2017-11-23 14:28:10
Offshort baigaa mungiig mongol in gadaad uriig baragduuly

Зочин (27.123.212.135)
2017-11-23 14:28:09
Offshort baigaa mungiig mongol in gadaad uriig baragduuly

Зочин (27.123.212.135)
2017-11-23 14:28:09
Offshort baigaa mungiig mongol in gadaad uriig baragduuly

зочин (66.181.178.63)
2017-11-23 12:19:33
Ард олноо ядууруулж баяжаад байдаг. Бид ч яахав үхье,. Үр хүүхэдүүд элсэнээс өөр юм үлдэхнэ үү. Эрх чөлөө ардчилал яасан бэ. Хөрөнгө мөнгөгүй бол эдийн засгийн эрх чөлөө лав алга. ОУВС худлаа шүү. Наадуулчин том банкны сүлжээ. Хүчээр гарахгүй бол мөнгө хүүлээд удаан байх сонирхолтой. Ашгийн байгууллага. Өмнөт америк,Африкийн орнуудад чанараа харуулчихсан даа. Ашигласан бол түргэн сал. БНСУ хүнд байдалд орохдоо ОУВС-д хандаагүй ард түмэндээ хандаад гараад мрсэн жишээ байна. Өрөө өрөөр төлөөд 10 жил боллоо. Буруу.

Zochin (27.123.212.134)
2017-11-23 12:11:56
оффшорын эсрэг тэмцэгчид хаачиваа. Батчулуун г.м нөхдүүд алга. амандаа мөнгө чихүүлчихвүү.

Санаа (219.142.99.4)
2017-11-23 10:56:08
Шударгаар хөдөлмөрлөж мөнгөтэй болсон бол оффшортоо хадгална уу орондоо хадгалнауу маньд падлий ч байхгүй. Хумсалж баяжчихаад зугтааж байгаа бол хамгаас их хамаатай. Манайл идэж ууж л баяжсан гарууд зөндөөшд. 30 жилийн дотор тэрбумтан болдоггүй л байхгүй юу

Санаа (219.142.99.4)
2017-11-23 10:55:50
Шударгаар хөдөлмөрлөж мөнгөтэй болсон бол оффшортоо хадгална уу орондоо хадгалнауу маньд падлий ч байхгүй. Хумсалж баяжчихаад зугтааж байгаа бол хамгаас их хамаатай. Манайл идэж ууж л баяжсан гарууд зөндөөшд. 30 жилийн дотор тэрбумтан болдоггүй л байхгүй юу

Зочин (103.229.120.133)
2017-11-23 10:55:31
Яриад л байх юм. Дорвотойхон шиг арга хэмжээ авч эхлээчээ. Манайхан ч ярихдаа л мундаг даа. Хийж чадахгүй. Гөлөгнүүд.

ИРГЭН (202.179.27.11)
2017-11-23 10:44:35
МОНГОЛООС ОФФШОРТ ГАРСАН МӨНГӨ БОЛГОНЫГ Л ОРУУЛЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ. УЛСЫН НЭР ЗААНА ГЭДЭГ ЧИНЬ ЦААНА НЬ НЭР НЬ ОРООГҮЙ УЛС ОРОНД МӨНГӨ НУУЖ БОЛНО ГЭСЭН ҮГ.МӨН ТИЙМ УЛСРУУГАА МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛЧИХСЭН БАЙГАА.ТИЙМЭЭС АРД ТҮМЭН МИНЬ АРД ТҮМНИЙ ЭСЭРГҮҮЦЛИЙН ХОРОО БҮЛГЭМҮҮДИЙГ УЛС ОРОН ДАЯАР БАЙГУУЛЖ НЭГДЭН ХҮЧТЭЙ ТУУШТАЙ ТЭМЦЭХГҮЙ БОЛ ЭРХ ДАРХТАНГУУД АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ ТОХУУРХАЖ БАЙНА.НАМ НЭРТЭЙ БҮЛЭГЛЭЛҮҮДТЭЙ ТЭМЦЭЖ ЧАДАХ ЭСЭРГҮҮЦЛИЙН ХОРОО БАЙГУУЛЦГААЯ.ДУУГҮЙ СУУСААР ДУУСАХ НЬ ЭЭ.

???? (202.179.31.103)
2017-11-23 10:36:54
хаваржин шуугиулсан ерөнхийлөгчийн нэр байна уу тэгээд

Зочин (202.9.40.252)
2017-11-23 10:36:39
Хүүхдээ ийм хэрэгт хутгаж байдаг бас л их шунал даа.Аав ч яах хүү хичнээн жил зовж ичиж гоочлуулж амьдарна даа.Амиа хорлох бий.Аав ээж эмээ өвөө хань ижил нь анхаараарай.

Зочин (103.14.36.18)
2017-11-23 10:24:26
тэгээд хариуцлагаа хурдан тооцооч, худлаа гонгиноод хариуцлага тооцно гэж хэдэн сар л улиглав. Дорвитойхон зангарагтайхан шиг арга хэмжээ авахыг ард түмэн хүлээсээр бүр залхлаа шүү дээ.

Зочин (103.212.116.199)
2017-11-23 10:17:06
Undsen huuliar olgogdson erhee neg jijig huuliar haalguulsan bdag. Neg uls turchiig agnah nereer socialism-iig baiguulah ajil hiij bgaa... medleg, uhaan muut setguulchid... Mongol uragshaa hoishoo yavsaar btal delhiigees hotsorloo. Nerteigeer n neg l ezen haantai boloh... tegeed busad humuusee bugdiig n barij horiod, hooj tuuh

Зочин (122.201.24.142)
2017-11-23 10:16:05
Одоо энд Б.Бартүшиг Монгол банкинд ажилладаг гэж бичиж байна. Данс нээх үедээ л ажиллаагүй байвал хамаагүй биздээ.

Зочин (122.201.24.142)
2017-11-23 10:12:31
АХ ялаад ядуурлыг хэтэрхий өөгшүүлж дэмжсэнээс болж жинхэнэ ард түмний амьдрал дээшлээгүй үймүүлж бужигнуулсан хэдхэн хүн л хөлжсөн гэдэг. Замд нь улсын маш их хөрөнгө үрэгдэж ажилч хүмүүсийн урам зориг мохсон гэдэг.

Зочин (122.201.24.142)
2017-11-23 10:06:17
Оффшорт данс нээсэн бүхнийг тэндээ мөнгөтэй эсэхийг, тэр мөнгийг хийх үедээ улсад ажиллаж байсан үгүйг гэх мэт нарийн шалгаж байж бичих хэрэгтэй. Үүнээс 1-хүмүүс бэлэн мөнгө авч ажил хийхгүй амьдрах хүсэлтэй болж байна. 2-хэт үнэн худал олон хүний нэр гаргавал хүмүүс дөжирсөн байдалд орж тоохгүй. 3-гэмгүй хүн хэлмэгдэгсдийн тоог нэмэх болно. 4-төр засгийг хүчгүйдүүлж замбараагүй байдал газар авна. 5-энэ үймээн дундаас зальтай хүмүүс хожиж гарах магадлал өндөртэй. Гээд олон гай тарьж болохыг анхаарах хэрэгтэй байна.

Зочин (66.181.187.13)
2017-11-23 10:04:19
зАСАГ ШИГ ЗАСАГТАЙ УЛС ОРНУУД ОФШОРТОЙ ХАТУУ ТЭМЦЭЖ ЧАДАЖ БАЙНА. МАНАЙ ЯРЬЖ ЧАДДАГ ХИЙЖ ЧАДДАГГҮЙ ЗАСАГ ХЭЗЭЭ Ч ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ МӨНГӨ ТӨР ТӨСВИЙН МӨНГӨ ЗУВЧУУЛСАН,ТҮҮХИЙН ДУРСГАЛ ҮНЭТ ЗҮЙЛҮҮД ГАДААДАД ГАРСАН,ГАЗАР НУТГАА ҮНЭГҮЙДҮҮЛЭН ГАДНЫХАНД ЗАРСАН ЗЭРЭГ ОНЦГОЙ ГЭМТ ХЭРГҮҮД ШҮҮ. ТАТВАРААС ЗУГТЛАА ГЭДЭГ НЬ ХАМГИЙН ХӨНГӨН ХЭРЭГ,ХЭРГЭЭ ХӨНГӨЛӨХ АРГА ДАА.

иргэн (59.153.87.229)
2017-11-23 10:02:25
Энэ оффшорын бүх хөрөнгө Монголын ард түмний өмч Хулгайд алдагдсан баялаг

зочин (202.131.226.139)
2017-11-23 10:01:41
Батболдын хүү Баттүшиг чинь Монгол банкинд ажилладаг төрийн албан хаагч биз дэ

ard tumen (202.21.99.42)
2017-11-23 09:58:29
49+16 ene humuus munguu mongoldoo oruulj ireed uil ajillagaa yavuulahd l ediinzasag sergen dee mongoliig dampuuruulagch nar ner ustai bugdiin sain zarla

Зочин (202.131.238.98)
2017-11-23 09:55:42
хөрөнгө оруулалт татах гээд гадаадад компани байгуулахаар оффшор болчоод байгаа. Хөрөнгө оруулах нөхдүүд нь гадаадад хамтарсан компани байгуулалбал мөнгө гаргая гэдэг. Зарим нь тийм компани байгуулаад үйл ажиллагаа явуулагүй нөхдүүд ч зөндөө л байна. Ялангуяа Хонконг Малайз Сингапур хавийнхан ийм сонирхолотой байдаг.

ит (103.26.193.125)
2017-11-23 09:46:25
Сү Батболд маш нариин.ухаантай.хятад ын хүүхэд Монголын улс.төрд удсан үнэг Тэрииг барахуу ?

Зочин (202.21.106.149)
2017-11-23 09:45:17
Дэлхийгээр нэг цацагдаад байхад манай дээдчүүд нам шүү

Зочин (66.181.165.17)
2017-11-23 09:44:37
Ofshoroos mongoo tataad irexler yamar ix uusvereer ene ix say dollariig tsugluulsan be? geed l eruu uusgene gej aigaad bgaa baix oo...Yagaad gevel dan xulgai xiij olson mongo yum chin xo.Tegexleer orj irexgui baix oo.Ene toxioldold tor tomor nuuree l xaruulax xeregtei bus uu?

оф (66.181.188.132)
2017-11-23 09:38:18
офшортой петровисоо шатахуун битгий ав,орлого нь татвараас зугтаж офшор болохоос монголд ямар ч ашиггүй

зочин (202.179.31.61)
2017-11-23 09:07:27
ж эрдэнэбат оффшорыг гол бүс болох швецар зэрэг их мөнгө нуусан улсуудыг жагсаалтаас гарагсан тэмцэнэ гэдэг худлаал байхгүй юу

Зочин (117.136.3.70)
2017-11-23 09:04:04
offshor in myngyy orj irwel,c,jorig shig joliyoslogdox uls turin ajiltan amiaa aldana

Зочин (202.179.25.7)
2017-11-23 09:00:10
4 САРЫН ХУГАЦАА НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ. 7 ХОНОГ БАЙЖ БОЛОГҮЙ ЮУ. ЭСВЭЛ 4 САР ДОТОР ӨЧНӨӨН АРГА ОЛ ГЭСЭН ҮГ ҮҮ..

зочин (103.57.92.79)
2017-11-23 08:59:23
Зимбабве улс шиг монголчууд та нар модоо барих цаг нь ойртожээ.гадаад өр зээл чинь бүтээж хийж бгаа баялагаас чинь хэд дахин том тоо бна.30 гаруй тэрбумд хүрч бүтээсэн баялаг чинь 7хон их наяд гэж бгаа.нууц оффшортой нөхөдүүдийн хөрөнгө орлогын хурааж улсын эдийн засагт оруулж хуулийн дагуу татвараас зугатсан хөрөнгө нууж хулгайлсан учир хариуцлага хүлээлгэ

зочин (103.57.92.79)
2017-11-23 08:59:09
Зимбабве улс шиг монголчууд та нар модоо барих цаг нь ойртожээ.гадаад өр зээл чинь бүтээж хийж бгаа баялагаас чинь хэд дахин том тоо бна.30 гаруй тэрбумд хүрч бүтээсэн баялаг чинь 7хон их наяд гэж бгаа.нууц оффшортой нөхөдүүдийн хөрөнгө орлогын хурааж улсын эдийн засагт оруулж хуулийн дагуу татвараас зугатсан хөрөнгө нууж хулгайлсан учир хариуцлага хүлээлгэ

зочин (103.57.92.79)
2017-11-23 08:58:55
Зимбабве улс шиг монголчууд та нар модоо барих цаг нь ойртожээ.гадаад өр зээл чинь бүтээж хийж бгаа баялагаас чинь хэд дахин том тоо бна.30 гаруй тэрбумд хүрч бүтээсэн баялаг чинь 7хон их наяд гэж бгаа.нууц оффшортой нөхөдүүдийн хөрөнгө орлогын хурааж улсын эдийн засагт оруулж хуулийн дагуу татвараас зугатсан хөрөнгө нууж хулгайлсан учир хариуцлага хүлээлгэ

зочин (103.57.92.79)
2017-11-23 08:58:38
Зимбабве улс шиг монголчууд та нар модоо барих цаг нь ойртожээ.гадаад өр зээл чинь бүтээж хийж бгаа баялагаас чинь хэд дахин том тоо бна.30 гаруй тэрбумд хүрч бүтээсэн баялаг чинь 7хон их наяд гэж бгаа.нууц оффшортой нөхөдүүдийн хөрөнгө орлогын хурааж улсын эдийн засагт оруулж хуулийн дагуу татвараас зугатсан хөрөнгө нууж хулгайлсан учир хариуцлага хүлээлгэ

зочин (103.57.92.79)
2017-11-23 08:58:31
Зимбабве улс шиг монголчууд та нар модоо барих цаг нь ойртожээ.гадаад өр зээл чинь бүтээж хийж бгаа баялагаас чинь хэд дахин том тоо бна.30 гаруй тэрбумд хүрч бүтээсэн баялаг чинь 7хон их наяд гэж бгаа.нууц оффшортой нөхөдүүдийн хөрөнгө орлогын хурааж улсын эдийн засагт оруулж хуулийн дагуу татвараас зугатсан хөрөнгө нууж хулгайлсан учир хариуцлага хүлээлгэ

зочин (103.57.92.79)
2017-11-23 08:58:23
Зимбабве улс шиг монголчууд та нар модоо барих цаг нь ойртожээ.гадаад өр зээл чинь бүтээж хийж бгаа баялагаас чинь хэд дахин том тоо бна.30 гаруй тэрбумд хүрч бүтээсэн баялаг чинь 7хон их наяд гэж бгаа.нууц оффшортой нөхөдүүдийн хөрөнгө орлогын хурааж улсын эдийн засагт оруулж хуулийн дагуу татвараас зугатсан хөрөнгө нууж хулгайлсан учир хариуцлага хүлээлгэ

зочин (103.57.92.79)
2017-11-23 08:58:14
Зимбабве улс шиг монголчууд та нар модоо барих цаг нь ойртожээ.гадаад өр зээл чинь бүтээж хийж бгаа баялагаас чинь хэд дахин том тоо бна.30 гаруй тэрбумд хүрч бүтээсэн баялаг чинь 7хон их наяд гэж бгаа.нууц оффшортой нөхөдүүдийн хөрөнгө орлогын хурааж улсын эдийн засагт оруулж хуулийн дагуу татвараас зугатсан хөрөнгө нууж хулгайлсан учир хариуцлага хүлээлгэ

зочин (103.57.92.79)
2017-11-23 08:57:42
Зимбабве улс шиг монголчууд та нар модоо барих цаг нь ойртожээ.гадаад өр зээл чинь бүтээж хийж бгаа баялагаас чинь хэд дахин том тоо бна.30 гаруй тэрбумд хүрч бүтээсэн баялаг чинь 7хон их наяд гэж бгаа.нууц оффшортой нөхөдүүдийн хөрөнгө орлогын хурааж улсын эдийн засагт оруулж хуулийн дагуу татвараас зугатсан хөрөнгө нууж хулгайлсан учир хариуцлага хүлээлгэ

зочин (103.57.92.79)
2017-11-23 08:57:24
Зимбабве улс шиг монголчууд та нар модоо барих цаг нь ойртожээ.гадаад өр зээл чинь бүтээж хийж бгаа баялагаас чинь хэд дахин том тоо бна.30 гаруй тэрбумд хүрч бүтээсэн баялаг чинь 7хон их наяд гэж бгаа.нууц оффшортой нөхөдүүдийн хөрөнгө орлогын хурааж улсын эдийн засагт оруулж хуулийн дагуу татвараас зугатсан хөрөнгө нууж хулгайлсан учир хариуцлага хүлээлгэ

бас би (103.57.92.213)
2017-11-23 08:51:25
Оюутолгой шоронд орох ууууу? Бодьтой хууль гаргамаар юм. Рио тинто амеркийн юта мужид зэсийн уурхай ажиллуулдаг юм. Офшортой холбоотой тул монголыг дууриагаад ану риог шоронд хийнэ. Гое тээээ

Зочин (66.181.161.2)
2017-11-23 08:16:59
Уралаас цацрагийн хор тархаж л байгуу

Зочин (139.5.216.158)
2017-11-23 08:12:15
DAVAANYAM GEECH BOL MAN-iin BUH HULGACH NARTAI BAYARTAI OYUNGERELTEI SODBILEGTEI ER NI BUGDTEI SULJILDSEN HULGAICH

Зочин (202.70.34.115)
2017-11-23 08:10:33
наадуулынхаа болвол бүх хөрөнгийг нь бол хураагаад шууд бол буудаж алаад толгойг нь тасдаад болбол тойрон бүжиглэх хэрэгтэй бол байгаа юмаа. ингэнээр болбол монгол улс өр зээлнээсээ бол гарч гашуун сухайт таван толгойн төмөр замаа бол барьж улмаар бол нүүрсээ БНХАУ руу төмөр замаар бол зөөх нөхцөл бол бүрдэх юмаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-12 17:37:52 - Нийслэл
“Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний төслийн уралдаан зарлалаа
2017-12-12 16:47:54 - Нийслэл
Хугацаа нь дууссан бараа, бүтээгдэхүүнээс болгоомжлохыг анхааруулав
2017-12-12 16:47:20 - Гадаад
ОХУ-ын тамирчид “Пёнчан-2018” өвлийн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ
2017-12-12 16:29:47 - Технологи
Автомашины хаягдал баттерейн хор уршгийн талаар хэлэлцүүлэг боллоо
2017-12-12 16:29:01 - Гадаад
Твиттерт ОХУ-ын олимпийн хоригийг эсэргүүцэн нэгдэж эхэлжээ
2017-12-12 16:18:24 - Хууль
МХЕГ-ын байцаагчдыг суллаагүй, цагдан хорих шийдвэр гаргажээ
2017-12-12 16:14:10 - Улс төр
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 33.7 хувиар өсчээ
2017-12-12 16:05:32 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин урчуудын төлөөлөлтэй уулзлаа
2017-12-12 16:02:28 - Хууль
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болно
2017-12-12 15:57:01 - Гадаад
Путин Сириэс цэргүүдээ татах тушаал өгчээ
2017-12-12 15:24:13 - Улс төр
Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2017-12-12 15:15:28 - Гадаад
Нью-Йоркт дэлбэрэлт үйлдсэн этгээд “Лалын улс” бүлэглэлд үнэнчээ хэлжээ
2017-12-12 15:10:29 - Энтертайнмент
“Монгол Улсын Филармони-45” баярын концерт болно
2017-12-12 15:08:38 - Нийслэл
“Эко дүүрэг” хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ
2017-12-12 14:39:40 - Спорт
Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээ
2017-12-12 14:21:08 - Улс төр
Оюу толгой, Эрдэнэс Таван толгойн үйл ажиллагаанд аудит хийнэ
2017-12-12 14:07:54 - Нийслэл
Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан “Хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ
2017-12-12 14:04:40 - Энтертайнмент
Бурханч лам Г.Пүрэвбат: Үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ таниулж сонирхуулъя гэсэн юм
2017-12-12 13:55:57 - Эдийн засаг
Импорт 825.1 сая ам.доллараар өсчээ
2017-12-12 13:50:21 - Нийслэл
Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт явагдаж байна
2017-12-12 13:36:37 - Эдийн засаг
ҮСХ: Дундаж цалин 955.9 мянган төгрөг байна
2017-12-12 12:35:01 - Энтертайнмент
Өмнөд Африкийн эрдэмтэд 3.6 сая жилийн настай эртний хүний араг яс олжээ
2017-12-12 12:31:36 - Хууль
Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдаж байна гэв
2017-12-12 12:21:39 - Энтертайнмент
“Алтан бөмбөг” шагналын эзэн өнөөдөр тодорно
2017-12-12 12:09:24 - Орон нутаг
Өмнөговьд 120 км оочирлож буй жолооч нарт туслах хүмүүнлэгийн аян эхлүүлжээ
2017-12-12 11:34:56 - Шар
Мисс А.Баярцэцэг ТҮК-ийн ажилтанд гэр бэлэглэв
2017-12-12 11:32:07 - Эдийн засаг
Д.Сумъяабазар: Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензиний үнэ нэмэгдэхгүй
2017-12-12 11:09:27 - Спорт
Харумафүжид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2017-12-12 11:00:40 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
2017-12-12 10:59:26 - Орон нутаг
БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ
2017-12-12 10:49:09 - Улс төр
У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал
2017-12-12 10:48:44 - Хууль
С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой
2017-12-12 10:45:09 - Шар
Д.Ганболор кикбоксын дэлхийн хошой аварга боллоо
2017-12-12 10:41:41 - Нийслэл
Морьтны их жагсаал гиннест бүртгэгджээ
2017-12-12 10:36:35 - Улс төр
Гэр хороололд инженерчлэлийн дэд төвүүдийг барина
2017-12-12 10:35:28 - Нийслэл
Өнөөдөр зулын хорин таван
2017-12-12 09:38:11 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдана
2017-12-12 07:39:49 - Улс төр
С.Ганбаатар: О.Баасанхүү эздийнхээ захиалгыг биелүүлэх гээд толгойгүй болсон
2017-12-12 07:33:55 - Хууль
Хэдэн зуун сая төгрөг гэртээ нуучихаад хэнээс авснаа тайлбарлаж чадахгүй байна
2017-12-12 07:30:09 - Нийслэл
Орлого нь өссөн ч зардлаа оновчтой тусгаагүй нийслэлийн төсөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй