Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэх магадлал өндөр байна

Түгээх    
2017-11-23 11:49:52 - Эдийн засаг

frbӨнгөрсөн лхагва гаригт Холбооны Нөөцийн банкны нээлттэй зах зээлийн хороо энэ сарын эхээр хийсэн Төв банкны хурлын тэмдэглэлээ танилцуулсан байна. Тус тэмдэглэлээс Холбооны Нөөцийн банк ойрын хугацаанд бодлогын хүүг өсгөх нь бараг тодорхой болжээ. Тус банкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүд бодлогын хүүг тогтвортой түвшинд барих талаар хэлж байсан ч 12 дугаар сард хүүг нэмж, цаашид бодлогоо аажмаар чангатгахаа илэрхийлсэн бололтой.

Хурлын тэмдэглэлд дурдсанаар, эдийн засгийн дунд хугацааны төлөвт томоохон өөрчлөлт орохгүй бол ойрын хугацаанд бодлогын хүүг өсгөнө гэсэн байр суурийг бодлого тодорхойлогчид илэрхийлсэн байна. Хөрөнгө оруулагчдын таамаглаж байгаагаар Төв банк энэ онд гурав дахь удаагаа бодлогын хүүг нэмэх магадлал 90 гаруй хувьтай байгаа аж.

Төв банкны зарим бодлого тодорхойлогчид инфляц хоёр хувийн зорилтот түвшнээс доогуур байгаад санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын инфляц 1.3 хувьтай гарсан учраас бодлогын хүүг өсгөх эсэхэд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай гэж зарим гишүүд үзэж байгаа ажээ.

Ирэх сарын 12, 13-нд Холбооны Нөөцийн банк дараагийн хурлаа хийх товтой байна. Энэ хурлаар бодлогын хүүг өсгөж магадгүй гэж зарим эдийн засагчид таамаглажээ. АНУ-ын Төв банк энэ оны гурав, зургадугаар сард хоёр удаа бодлогын хүүгээ нэмсэн. Түүнээс хойшхи гурван уулзалтаар бодлогын хүүд өөрчлөлт оруулаагүй билээ.

Холбооны Нөөцийн банкны удирдлагууд ирэх онд гурван удаа бодлогын хүүг нэмж магадгүйгээ илэрхийлсэн бөгөөд энэ нь Жанет Йелленийг орлох тус банкны дараагийн тэргүүний баримтлах бодлогоос ихээхэн хамаарах аж. Дашрамд дурдахад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны Нөөцийн банкны шинэ тэргүүнд Жером Пауэллийг нэр дэвшүүлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-26 18:28:39 - Энтертайнмент
“Сэтгүүлч ордон”-ы шав тавих ёслолын ажиллагаа болно
2018-09-26 18:19:18 - Нийслэл
Төрийн албаны машинд тэмдэглэгээ тавьж байна
2018-09-26 18:15:59 - Нийслэл
Туул тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилга ирэх онд ашиглалтад орно
2018-09-26 18:09:22 - Энтертайнмент
БНСУ-ын "BTS" хамтлагийн гишүүд НҮБ-ын чуулганд оролцон үг хэлж, түүхэнд бичигдэв
2018-09-26 17:52:55 - Нийслэл
ОХУ-ын Буриад улсад Орос-Монголын хамтарсан цэргийн сургууль болно
2018-09-26 16:37:48 - Орон нутаг
Уул уурхайн эрдэмтэд Эрдэнэтэд чуулж байна
2018-09-26 16:36:29 - Хууль
Төрийн өмчит компанийн албан хаагчдыг шаталсан сургалтад хамруулж байна
2018-09-26 16:33:02 - Гадаад
Монгол иргэд Эквадор улсад 90 хоног визгүй зорчдог боллоо
2018-09-26 16:18:04 - Спорт
Ө.Дүүрэнбаяр мөнгөн медалийн төлөө барилдахаар боллоо
2018-09-26 16:06:29 - Эрүүл мэнд
Иргэний регистрийн дугаарыг төрөх байгууллагаас шууд олгодог болно
2018-09-26 15:36:39 - Нийслэл
ОЮУ ТОЛГОЙ: Эмгэнэл
2018-09-26 15:36:00 - Нийслэл
Сэжигтний гэрээс олдсон 1.3 сая ам.долларын араас багагүй мөнгөтэй төмөр сейф хураан авчээ
2018-09-26 15:15:00 - Нийслэл
Ус, дулаан дамжуулах төв, шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэлээ
2018-09-26 15:07:25 - Спорт
Ө.Дүүрэнбаяр ялж, Н.Түвшинбаяр аварга тэмцээнээ өндөрлүүллээ
2018-09-26 15:01:41 - Эдийн засаг
АХБ: Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрээд байна
2018-09-26 14:50:48 - Улс төр
Хотын дарга С.Батболдын асуудлаар МАН-ын удирдлагууд зөвлөлдөх үү
2018-09-26 14:41:03 - Шар
Трамп Мүн Жэ Инд гарын үсэг зурсан үзгээ бэлэглэжээ
2018-09-26 14:31:50 - Шар
Бүргэдчин Н.Айшолпанд 20 мянган ам.долларын тэтгэлэг олгож, Астанад сургахаар болжээ
2018-09-26 14:26:19 - Орон нутаг
П.Мөнхтөр: Би монгол, англи хэл дээр хэвлэгдсэн нэрийн хуудас л хэрэглэдэг
2018-09-26 14:15:27 - Нийслэл
“Хөдөлмөрч залуучууд” яармаг болно
2018-09-26 14:05:01 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжаны өв, соёлын төвөөр зочлов
2018-09-26 13:48:17 - Спорт
Н.Ганбаатар, Ц.Бямба-Очир, А.Цацавшир нарын барилдах эрхийг хасчээ
2018-09-26 13:38:29 - Байгаль Орчин
Бэлэн байдлын үзлэг явагдаж байна
2018-09-26 12:59:11 - Шар
Ах, дүү хоёр сураггүй алга болжээ
2018-09-26 12:59:09 - Улс төр
Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв
2018-09-26 12:17:11 - Нийслэл
Иргэн Д.Батмөнх ижил зовлонд унасан өрх толгойлсон аавд туслав
2018-09-26 12:06:17 - Спорт
Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар өнөөдөр дэлхийн дэвжээнд гарна
2018-09-26 11:56:21 - Нийслэл
Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ
2018-09-26 11:52:13 - Хууль
Талийгаач Т.Гомбосүрэнгийн авга ах н.Ганхуяг: Миний дүү төрийн албан хаагч нэртэй алуурчдын гарт амиа алдсан
2018-09-26 11:36:57 - Орон нутаг
Хонгор суманд 8,5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
2018-09-26 11:21:46 - Хууль
Вакцинд хамрагдаагүй бол торгох нь зөв эсэхийг ЦЭЦ дэнсэлж байна
2018-09-26 11:15:11 - Улс төр
Ерөнхий сайдыг иртэл Засгийн газар хуралдахгүй
2018-09-26 10:55:05 - Нийслэл
“Цагдаа” толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2018-09-26 10:54:09 - Эрүүл мэнд
Хелико бактерийн эсрэг үндэсний аян зарлалаа
2018-09-26 10:50:48 - Нийслэл
Бэлхийн гүүрийг буулгаж, түр зам гаргажээ
2018-09-26 10:48:30 - Шар
“ТЭЦ-4”-ийн захирал асан С.Анхбаярт хоёр жилийн ял оноожээ
2018-09-26 10:47:35 - Спорт
ДАШТ: Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ
2018-09-26 10:42:01 - Улс төр
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхлэв
2018-09-26 10:39:30 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинээр томилох асуудлыг хэлэлцэнэ
2018-09-26 10:30:57 - Байгаль Орчин
ДОХИО!!!: Өнөөдрөөс эхлэн хүйтэрнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-25 17:27:28 - Нийслэл
АТГ-т шалгагдаж буй төрийн албан хаагчийн гэрээс 1.3 сая ам.доллар олджээ
2018-09-25 13:46:21 - Энтертайнмент
М.Даваажаргал: Аав минь тэнгэрт гарсан ч хүү нь сайхан мэдээтэй ирлээ
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-25 08:29:15 - Хууль
АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ: “ДЦС-4”-т гарсан осолд ГУРВАН КОМПАНИ БУРУУТАЙ
2018-09-26 08:37:10 - Хууль
П.Отгонманлай: Сумын Засаг даргын зурганд сэтгэгдэл бичээд, гэрээ зарж торгуулийн хоёр сая төгрөгийг барагдуулсан
2018-09-25 16:16:07 - Шар
Их Британий саятны охин хачиртай талх идсэний улмаас амиа алджээ
2018-09-25 12:52:56 - Хууль
АТГ: "Эрдэнэт"-ийн захирал асан Ч.Ганзориг нарын таван хүнийг шалгаж байна
2018-09-25 18:02:29 - Шар
Алдарт “Миний эхнэр ба хадам ээж” зургийн нууцыг тайлав