НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчтэй уулзлаа

Түгээх    
2017-11-23 15:07:23 - Улс төр

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар өнөөдөр НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.  Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Азийн хөгжлийн банкны Манила дахь төвийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх Вэнди Вокер, НҮБ-ын Бүсийн тогтвортой хөгжлийн зорилтууд хариуцсан зөвлөх Михайла Прокол, Хөгжлийн хөтөлбөрийн Нью Йорк дахь төвийн Байгаль орчны бодлого хариуцсан зөвлөх Тим Скот, тус хөтөлбөрийн  Бээжин дэх ахлах эдийн засагч Бил Бикалес, Хүн амын сангийн Ази номхон далайн бүсийн Эрүүл мэндийн эдийн засгийн зөвлөх Андерсон Стансиолэ, Хүн амын сангийн Монгол дахь суурийн төлөөлөгч Наоми Китахара, Хүүхдийн сангийн Ази номхон далайн бүсийн Нийгмийн бодлогын мэргэжилтэн Жун Фан нар багтаж байлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг УИХ-ын НББСШУ-ны Байнгын хороо НҮБ-ын Хүн амын сантай амжилттай хамтран ажиллаж байгааг дурдав. Мөн НҮБ-ын гишүүн орнуудын 2015 онд соёрхон баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд болон 2030 он хүртэлх Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд НҮБ-аас манай улсад дэмжлэг туслалцаа үзүүлж, эдгээр зорилтуудыг хөгжлийн бодлого, стратеги болон холбогдох салбарын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт дэмжлэгийг үзүүлэхээр ажиллаж байгаа ажлын хэсгийн нийт бүрэлдэхүүнд талархал илэрхийлэв.

НҮБ-ын суурин зохицуулагч, Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман, шинээр томилогдсон Байнгын хорооны даргад баяр хүргээд “Бидний зорилго бол Монгол Улсын Засгийн газарт Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа биелүүлэхэд олон талт хамтын ажиллагааны байгууллагууд дэмжлэг үзүүлэхээр ирсэнээ уламжлав” гэлээ. Ажлын хэсгийн төлөөлөгчид өөрсдийн хариуцаж буй салбартай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, сонирхсон зүйлээ лавлав. Тухайлбал, Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх явцад хэрхэн хамтарч ажиллах, шаардлагатай мэдээллийг хэрхэн авах, байгаль орчинд нөлөөлж байгаа  асуудлыг Байнгын хороо хэрхэн авч үзэж байгаа, нийгмийн салбарт тусгасан төсвийн мөнгийг хэрхэн ашигтайгаах хуваарилах талаар тодруулав.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Эрүүл мэндийг дэмжих зорилтын хүрээнд Монгол Улс 2030 он гэхэд Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх, монгол хүнийг эрүүл урт удаан амьдрах нөхцлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэх, эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эндэгдлийн түвшинг бууруулах зорилтууд тавьж ажиллаж байна. Боловсролын чиглэлээр сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 70 хувийг цэцэрлэгт хамруулах, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчийг бэлтгэх, олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг дээд боловсролын тогтолцоотой болохоор зорьж байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн чиглэлээр ядуурлыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулан, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлж, ядуурлын түвшинг бууруулах шаардлагатай байна” гэлээ. Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг дээрх зорилтуудын хүрээнд НББСШУБХ-ны даргын хувьд болон Монгол Улсын Их Хурлын гишүүний хувьд тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-аас түлхүү анхаарч ажиллах саналаа хүргүүлснээр уулзалт өндөрлөв.

Г.ИТГЭЛ

 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-25 16:56:41 - Гадаад
Шогакукан компани Чингис хааныг доромжилсон үйлдэлдээ уучлалт гуйв
2018-02-25 16:45:23 - Хууль
Төрийн албаны зөвлөлөөс гэнэтийн шалгалтыг эхлүүлжээ
2018-02-25 16:40:53 - Орон нутаг
Гуравдугаар сард "Бүргэдийн баяр" болно
2018-02-25 16:38:21 - Нийслэл
АНУ-ын Элчин сайдын яамнаас Н-2 виз мэдүүлэх ерөнхий журмыг гаргажээ
2018-02-25 16:34:35 - Улс төр
Ерөнхий сайд БНХАУ-д айлчилна
2018-02-25 12:32:00 - Спорт
Э.Цэндбаатар алтан медалийн төлөө тулалдана
2018-02-25 11:57:33 - Улс төр
В.Путин, С.Шойгу нар Монгол Улсын Батлан хамгаалахын сайдыг Оросын армийн 100 жилийн ойд урьжээ
2018-02-25 11:21:27 - Спорт
Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүлэв
2018-02-25 11:17:53 - Улс төр
Жүдо бөхийн багш, дасгалжуулагчдыг солилцон ажиллах талаар Японы талаас дэмжлэг авав
2018-02-25 11:10:26 - Байгаль Орчин
Ирэх ГУРАВ, ДӨРӨВДҮГЭЭР сарын цаг агаарын байдалтай танилцана уу
2018-02-24 14:43:02 - Байгаль Орчин
Улаанбаатар хотод 7 хэм хүйтэн бна
2018-02-24 14:37:13 - Спорт
"Үндэсний лиг”-ийн аваргын төлөөх цуврал тоглолтууд үргэлжилж байна
2018-02-24 14:22:28 - Улс төр
Д.Цогтбаатар сайд Японд айлчилж байна
2018-02-24 13:42:25 - Эрүүл мэнд
Илүүдэл жин нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрчээ
2018-02-24 13:30:16 - Улс төр
Хэнтийд нөхөн сонгууль явагдаж, Н.Энхбаяр парламентад тухлах уу
2018-02-24 13:28:08 - Гадаад
Чингис хааныг доромжилсон зургийн асуудлаар Монгол Улс Японы талд эсэргүүцэл илэрхийлжээ
2018-02-24 13:21:45 - Хууль
Манаач хийж байхдаа архидан согтуурч, бусдын гарт зэрлэгээр амиа алджээ
2018-02-24 13:16:27 - Нийслэл
Хандгайтын "Янзага" зусланд нийслэлчүүдийн цасны баяр болж байна
2018-02-24 13:13:07 - Эрүүл мэнд
Монгол Улс ДОХ-оор нас барагсдын тоогоор 14-т бичигджээ
2018-02-24 13:07:37 - Гадаад
SpaceX компани “Falcon 9” пуужингаа амжилттай хөөргөв
2018-02-23 17:55:17 - Орон нутаг
Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой
2018-02-23 17:46:43 - Улс төр
Баялгийн сангийн тухай хэлэлцэж байна
2018-02-23 17:23:28 - Спорт
Алина Загитова: Олимпийн ялалт гайхалтай юм
2018-02-23 17:12:29 - Хууль
Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-02-23 17:02:35 - Хууль
Монголд үйлдвэрлэсэн мөнгөн аяга авахгүй байхыг өвөрмонголчууд сэрэмжлүүлж байна
2018-02-23 17:00:14 - Эрүүл мэнд
Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэнэ
2018-02-23 16:15:06 - Боловсрол
ШУТИС-ийн хичээлийн VIII байрны шав тавих ёслол боллоо
2018-02-23 15:57:28 - Боловсрол
Сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр бүрэн хангалаа
2018-02-23 15:25:40 - Спорт
ОХУ-ын уран гулгагч Алина Загитова Пёнчаны олимпоос эх орондоо анхны алтан медаль авчрав
2018-02-23 14:55:09 - Спорт
“Дюссельдорф 2018” их дуулгын тэмцээн өнөөдөр эхэлж байна
2018-02-23 14:21:10 - Нийслэл
Баянголчууд Ахмад хөгжлийн ордонтой анхны дүүрэг боллоо
2018-02-23 14:17:15 - Нийслэл
"Монгол анагаах ухааны тасаг" шинээр нээгдлээ
2018-02-23 14:14:05 - Шар
Д.Сумъяагийн өвөө, эмээ хоёр 72 жил ханилж “Очир эрдэнэ”-ийн хуримаа хийжээ
2018-02-23 14:13:23 - Шар
Хичээлийн үеэр сурагчаа бие засуулаагүй багшийг 1.25 сая ам.доллараар торгожээ
2018-02-23 14:11:40 - Спорт
Мөсөнд авиралтын шигшээ тамирчид ОХУ-ыг зорив
2018-02-23 14:05:44 - Хууль
Хөдөө орон нутагт шалгалт өгсөн хүн яам, агентлагт ажиллахгүй
2018-02-23 13:12:09 - Эдийн засаг
ОЮУТОЛГОЙ: Тавантолгойн цахилгаан станц дөрвөн жилийн дотор ашиглалтад орох боломж хомс байна
2018-02-23 13:07:47 - Шар
Хойд Солонгосын армийн командлагч Ким Ён Чол “Пёнчан 2018”-ын хаалтын ёслолд оролцоно
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-23 12:22:29 - Орон нутаг
Говийн бүс нутгаар цаг агаар нэмэх хэмд шилжлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
2018-02-23 07:53:38 - Боловсрол
“Шалгалттай байна” гээд гаргаагүйгээс бяцхан охин ангидаа шээж, шившиглэгдэн шоолуулсны хариуцлагыг хэн хүлээх вэ
2018-02-24 13:21:45 - Хууль
Манаач хийж байхдаа архидан согтуурч, бусдын гарт зэрлэгээр амиа алджээ
2018-02-24 13:30:16 - Улс төр
Хэнтийд нөхөн сонгууль явагдаж, Н.Энхбаяр парламентад тухлах уу
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-23 13:03:53 - Хууль
Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ
2018-02-23 08:01:21 - Хууль
С.Зоригийг хөнөөсөн хэргийг ахалж байсан хүнээс мэдүүлэг авах санал гаргажээ
2018-02-23 07:39:01 - Хууль
Гэр бүлийн дөрвөн хүн гэртээ шатсан хэрэгт гадны нөлөө байгаа эсэхийг шалгаж байна
2018-02-23 14:13:23 - Шар
Хичээлийн үеэр сурагчаа бие засуулаагүй багшийг 1.25 сая ам.доллараар торгожээ
2018-02-23 09:51:40 - Орон нутаг
Алтан-Овоо, Шилийн Богд руу зорчихгүй байхыг анхаарууллаа