"Архангай Алтан Дорнод дайчид" багийн гайхалтай хожлууд үргэлжилсээр байна

Түгээх    
2017-11-23 15:40:05 - Спорт

sags

-ТӨВ УРГАЦ БАГ УЛИРЛЫН ХОЁРДАХЬ ХОЖЛОО АВЛАА-

Улирлын эхний хоёр тоглолтдоо дараалан ялалт байгуулаад байсан Дархан Бурхантын Буганууд баг 3х3 Азийн аварга ОУХМ Д.Дэлгэрнямаар ахлуулсан Төв Ургац багтай учраа тааран тоглолоо. Хоёр баг дөрвөн үеийн турш тун тэнцүү өрсөлдөөнийг үзүүлсэн юм. Ингээд эцсийн мөчид Төв Ургац баг 79-74-өөр хожил байгууллаа.

Төв аймгийн шигшээ баг самбартаа илүү тоглолтыг үзүүлж багаараа 57 самбар авсан бол Дархан-Уул аймгийн баг 37 самбар авсан байна. Мөн энэ тоглолтод Төв аймгийн залуус багаараа алсын зайн 22 шидэлтийнхээ 7-г амжилттай хийж, 31 хувьтай довтолсон бол Дархан-Уул аймгийн баг 12 шидэж ердөө нэгийг л амжилттай болгосон байна.

Энэ тоглолтонд Төв Ургац багаас ОУХМ багийн ахлагч Д.Дэлгэрням 23 оноо, 19 самбар авч багаа тэргүүлс эн бол Б.Дорждамба 12 оноо, 6 самбараас бөмбөг авалт гүйцэтгэлээ. Харин эсрэг багаас Т.Цогбадрах 13 оноо, 3 самбар, Э.Энхтөгс 12 оноо, 4 самбар, 4 оновчтой дамжуулалт өгсөн байна. Хамгаалалтад энэ өдөр Г.Алтансоёмбо онцгой байж 5 хаалт хийж бүх тоглогчдыг тэргүүллээ. Харин долоон оновчтой дамжуулалт өгсөн З.Доржсүрэн оновчтой дамжуулалтаар бүх тоглогчидыг тэргүүллээ.

-"АРХАНГАЙ АЛТАН ДОРНОД ДАЙЧИД" БАГИЙН ГАЙХАЛТАЙ ХОЖЛУУД ҮРГЭЛЖИЛСЭЭР-

MNBA Үндэсний лигийн хүснэгтийг тэргүүлэгч Архангай Алтан Дорнодын Дайчид баг энэ удаад Завхан аймгийн багийн эсрэг тоглолтоо хийлээ. Тоглолтын эхнээс л Архангай аймгийн баг илүү тоглолтыг үзүүлснээр  88:54-өөр улирлын гурав дахь хожлоо авсан юм. Энэ тоглолтод Архангай аймгийн баг 51 хувьтай довтолсон бол Завхан аймгийн баг 28 хувийн тааруухан довтолгоотой байлаа. Архангай аймгийн бөмбөгний шилжилт тун сайн байсан бөгөөд  багаараа 28 оновчтой дамжуулалт өгсөн бол Завхан аймаг 16 оновчтой дамжуулалт өгсөн байна.

Мөн энэ тоглтонд Завхан аймгийн баг 36 бөмбөг алдалт хийсэн тааруухан үзүүлэлттэй тоглолоо. Харин Завхан аймгийн баг энэ тоглолтонд самбартаа 53-36-аар илүү байжээ. Хожил байгуулсан Архангай аймгийн багаас ОУХМ Э.Цэвэлдорж  16 оноо, 4 самбар, 2 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүллээ. Мөн М.Оюунбаатар 13 оноо, Х.Эрдэнэ-Очир 11 оноо авсан байна. Харин эсрэг багаас Н.Бат-Оргил онцгой байж 19 оноо, 9 самбараас бөмбөг авалт хийж гайхалтай тоглолтоо гаргасан юм. Гэхдээ Завхан аймаг багаараа жигд байж чадсангүй улирлын 3 дахь ялагдлаа хүлээлээ.

-ЭРЧ ХҮЧТЭЙ ХЭНТИЙ ЭБЭГ БАГ ХОЁР ДАРААЛАН ХОЖЛОО-

Хэнтий ЭБЭГ болон Баянхонгор Мазаалай багуудын тоглолт тун гайхалтай боллоо. Тоглолтын эхнээс л тэнцүү өрсөлдөөн үзүүлж шийдвэрлэх үед илүү байсан Хэнтий аймгийн шигшээ баг 93-84-өөр улирлын 2 дахь хожлоо байгууллаа. Хэнтий аймгийн баг энэ тоглолтонд  будагтай талбайгаас 46 оноог авсан бол эсрэг багтаа 34 оноог алдсан.  Мөн хурдан довтолгоогоор 21 оноог авсан бол 12 оноог эсрэг багтаа алджээ. Харин Баянхонгор Мазаалай баг довтолгооны хоёр дахь боломжоор 21 оноог авсан бол  эсрэг багтаа 9-хөн оноо алдсан байна.

Энэ тоглолтонд Б.Мөнхбат 21 оноо 18 самбар авч оноо болон самбараас бөмбөг авалтаар бүх тоглогчидыг тэргүүлсэн бол Э.Элбэг-Эрдэнэ 16 оноо авч Хэнтий ЭБЭГ багийг тэргүүллээ. Хэнтий ЭБЭГ багаас М.Даваадорж 15 оноо, Г.Тамир 14 оноо, Б.Эрдэнэболор 13 оноо авсан байна. Харин эсрэг багаас О.Ганзориг 15 оноо, 9 самбар, 3 бөмбөг таслалт, Э.Ариунболд 11 оноо авлаа. Үндэсний лигийн дараагийн тоглолтууд бямба гаригт МҮЭСТО-д болно. Эхний тоглолт 13 цагаас Өвөрхангай болон Сүхбаатар гэсэн тоглолт болох бол 14:30 цагаас Увс Нуур багийн эсрэг Хөвсгөл Нэг-Үе, 16:00 цагаас Ховд Шонхоруудын эсрэг Сэлэнгэ аймаг гэсэн тоглолтууд болно.

У.УРАНЦЭЦЭГ

sags

sags



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Зочин (202.131.230.238)
2017-11-23 15:55:24
манайхан дэндүү болхи байна, бас тарган тарган гүзээнүүд

Зочин (202.131.230.238)
2017-11-23 15:54:20
дэлхийд эхний 10 ордог болчихоод сагс тоглож сурсан гэж, гайхалтай энэ тэр гэж бичих хэрэгтэй л дээ наана нь ингэж зай бөглөх хэрэггүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-13 19:34:05 - Улс төр
УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн 68 хувь нь ЖДҮЧИН
2018-12-13 17:54:46 - Нийслэл
Сурагчдын амралтаар хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг үүрэгдэв
2018-12-13 17:06:56 - Спорт
Таканоива А.Баасандоржид мэргэжлийн бөхөөр барилдах санал тавьжээ
2018-12-13 16:41:25 - Улс төр
Л.Энх-Амгалан:Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл огцрох үндэслэл бүрдэнэ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-13 16:32:34 - Спорт
Өсвөрийн тамирчид олон улсын тэмцээнээс таван медальтай ирлээ
2018-12-13 16:27:52 - Шар
Стивен Сигал, Б.Эрдэнэтуяа нар дуучин Эмин Агаларовын төрсөн өдөрт уригджээ
2018-12-13 16:13:58 - Энтертайнмент
Аз бол сохор, харин ухаантай хүн баримтаа бүртгүүлдэг
2018-12-13 16:07:10 - Эдийн засаг
Хасбанк ногоон бэлчээр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана
2018-12-13 15:53:59 - Нийслэл
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг олон улсын тээврийн тарифтаа өөрчлөлт орууллаа
2018-12-13 15:40:18 - Хууль
Улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн этгээдийг саатуулжээ
2018-12-13 15:30:51 - Спорт
“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо
2018-12-13 15:28:21 - Спорт
Самбогийн дэлхийн аваргуудын нэрэмжит тэмцээн болно
2018-12-13 15:27:43 - Улс төр
Х.Өлзийбаатар: Эрх баригчдад дундаж давхарга бий болгох сонирхол алга
2018-12-13 15:16:56 - Нийслэл
Салют, бенгалын галыг гар дээрээс худалдаж авахгүй байхыг анхааруулж байна
2018-12-13 14:54:22 - Энтертайнмент
“Монгол гэр” баримтат кино олон улсын шилдгээр шалгарав
2018-12-13 14:50:38 - Нийслэл
Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлнэ
2018-12-13 14:37:22 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-13 14:22:05 - Улс төр
Сэлэмний ир, Жадны үзүүр
2018-12-13 13:46:03 - Улс төр
С.Эрдэнэ: МАН засаглахдаа 4 тэрбум долларын өр тавьсан байна
2018-12-13 13:30:39 - Эдийн засаг
Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая
2018-12-13 13:30:12 - Спорт
Хөлбөмбөгчид чансаагаараа Зүүн Азийг анх удаа тэргүүллээ
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-13 12:28:28 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн яамнаас виз гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж болохгүй
2018-12-13 12:27:32 - Улс төр
Ирц бүрдээгүйгээс өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа
2018-12-13 12:12:57 - Энтертайнмент
Монгол хүүхдүүд “NBA”-ийн тоглолт дээр үндэсний бүжгээ бүжиглэлээ
2018-12-13 11:35:47 - Байгаль Орчин
БНСУ-ын байгууллагууд Монгол орны цөлжилттэй тэмцэнэ
2018-12-13 11:30:56 - Улс төр
Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ
2018-12-13 11:26:03 - Нийслэл
Гэр хорооллын 0-5 насны хүүхдүүдэд хорт утааны эсрэг амны хаалт өглөө
2018-12-13 11:10:59 - Орон нутаг
Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ
2018-12-13 10:59:21 - Орон нутаг
Б.Баяржаргал: Эрдэнэт дэд станцын хоёр трансформаторын нэгэнд нь дотоод гэмтэл гарсан
2018-12-13 10:53:03 - Улс төр
АН Л.Болдын намаасаа гарах хүсэлтийг хүлээж авсангүй
2018-12-13 10:50:29 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-12-13 10:45:54 - Спорт
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгнө
2018-12-13 10:45:23 - Улс төр
Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар хамтарсан мэдэгдэл гаргана
2018-12-13 10:43:31 - Хууль
Халдлагад өртсөн түргэний дөрвөн эмчийн хэргийг прокуророос шалгаж байна
2018-12-13 10:29:55 - Улс төр
Сайд нарын томилгоо болон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ
2018-12-13 09:52:14 - Эдийн засаг
УБТЗ 2018 онд түүхэндээ байгаагүй их ачаа тээлээ
2018-12-13 09:20:00 - Энтертайнмент
МӨНХХАДА: 2019 оны шинэчлэгдсэн загварын RAV4 автомашин хожих сугалаат аянд оролцоорой
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ