“Янаг дэмий” биш үү, МАН-ын дарга аа

Түгээх    
2017-11-23 16:05:20 - Улс төр

amarbayasgalan

Монгол Ардын Намын XXVIII Их хурал дөрөв дэх өдрөө намын Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгох санал хураалтаар үргэлжилж байна. Хэдийгээр өнөөдөр МАН-ын генсек тодрох товтой байсан ч одоогоор Их хурал үргэлжилж Хяналтын ерөнхий хорооны гишүүд болоод Бага хурлын гишүүдээ сонгох санал хураалт явагдаж байгаа.

МАН-ын шинэ генсекийн талаарх шуум сонсоход МАН-ын шинэхэн дарга У.Хүрэлсүх Д.Амарбаясгалангаа авч үлдэх өндөр сонирхолтой байгаа бололтой. Гэхдээ намын даргын тамга шилжихтэй хамт хариуцлага ч мөн давхар шилжиж байгаа гэдгийг МАН-ын шинэ дарга У.Хүрэлсүх ойлгосон болов уу.

Улс төрийн намын дүрэм журам, хариуцлага ёс зүйг сахиулна гэдэг цогтой үгнүүд ганцхан У.Хүрэлсүхийн амнаас тасралтгүй урсдаг. Гэсэн атлаа Ерөнхийлөгчийн сонгуулиар намаа ялагдуулсан МАН-ын дарга асан М.Энхболдод хариуцлагыг нь хүлээлгэж тэдний багыг бүрэн бүрэлдэхүүнээр нь албан тушаалаас нь буулгаж байгаа. Энэ бол улс төрийн хамгийн шударга зарчим. Гэтэл М.Энхболдын үед МАН-ын гал тогоог сахиж байсан Д.Амарбаясгаланг хариуцлагаас сугалж үлдээвэл өөрийнхөө зарчмын эсрэг шийдвэр гаргаж буй алхам болох нь тодорхой.

33-ын бүлэг У.Хүрэлсүхийн тамгаа гардах үед бүгд босч зогсон алга ташсан нь М.Энхболдын багт бүрэн бүрэлдэхүүнээр нь хариуцлага хүлээлгэж байгааг сайшаасан гэж харагдаж байсан. Энгийн жишээ л гэхэд Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй ч хүртэл “Ерөнхийлөгчийн сонгуульд долоон дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна. Үүнээс өөр шалтгаан байхгүй” гэж хэлж үүрэгт ажлаа хүлээлгэж өгч байсныг санах хэрэгтэй.

Д.Амарбаясгалан У.Хүрэлсүхийн хүн байна уу, М.Энхболдын хүн байна уу, түүндээ гол нь бус. Гол нь М.Энхболдын үед хэн генсек хийж байсан тэр нь л хариуцлага хүлээх нь зүй ёсны асуудал. Тэгээд ч 60 тэрбумын жаргалыг амссан, одоо зовлонг нь ч үүрэлцэх цөөхөн хүний нэг. 

Нэгэнт нийт аппаратаар нь хариуцлагын асуудлыг ярьж, явуулж байгаа ийм нөхцөлд “янаг дэмий” биз дээ. 32-ын бүлэг ч гэсэн энэ асуудлыг шүүрэн авч шүүмжлэхийн сацуу МАН-ын шинэхэн дарга У.Хүрэлсүх өөрийнхөө ам руу ингэж дэгээ шидэх ямар ч хэрэггүй мэт. Генсекийн байр суурь бол хамгийн түрүүнд хариуцлагад татагддаг албан тушаал. Тиймээс маргааш хэрвээ Д.Амарбаясгаланг хэвээр үлдээвэл МАН-ын дарга У.Хүрэлсүх хариуцлагын асуудалд хэлсэндээ хүрдэггүй гэх хоч зүүж ар араасаа асуудал хөврөх нь мэдээж. Ялагдагчийг шүүдэг болохоос шагнаж урамшуулдаг практик хүн төрөлхтөнийх биш. 

Ц.ТАМИР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 31

Ц.Батаа (202.9.43.93)
2017-11-24 08:05:01
Монгол улсын олон намын тогтолцоотой.Нэг нам нь хурлаа хийж даргаа сонголоо.Одоо төрийн ажил аа хийх байлгүй дээ. Дарга болж чадаагүй хүмүүс нь гансарсаар, гунигласаар байтал чинь 2020 он удахгүй болно.Нүүр бардам зогсох тухай их ярилаа хэлсэн амдаа хүрээрэй. Ард түмний ой санамж сайн шүү.

irgen (203.91.115.37)
2017-11-24 07:24:49
Tetgweriin nasiig 45 bolgo eswel 40 deesh nastai irgedee ajiltai bolgo ard tumnii diilenh olonhi ni ajilgui amidrahad mash hund bna iim bhad henii huu henbguai ni ch bsan MAN tsaashaa zailaaaaaaa

irgen (203.91.115.37)
2017-11-24 07:24:16
Tetgweriin nasiig 45 bolgo eswel 40 deesh nastai irgedee ajiltai bolgo ard tumnii diilenh olonhi ni ajilgui amidrahad mash hund bna iim bhad henii huu henbguai ni ch bsan MAN tsaashaa zailaaaaaaa

Zochin (202.9.43.166)
2017-11-24 01:39:24
Amarbayasgalan uldej ajilaa duUsga. eruul niigmiin tuluu zaluuchuudad huleelt bna. Tom hariutslaga shuu

Зочин (194.228.20.77)
2017-11-24 01:13:28
Мэдээ.мн сайтын хэл яасан гачин байна? Генсек, шуум гэж Ц.Тамир бичиж байна. Соц.дэглэмийн үеийн МАХН-ын оросжисон хурган дарга нарын гайхуулдаг этгээд үгс юм. Одоо монглын сэтгүүлч нар тэр хурган дарга нарын үр сад гэдгээ нийтэд харуулах гэж тийм жаргоноор бичдэг үү? "Тэдний багыг тушаалаас нь буулгах" гэж Ц.Тамир бичив. Зарим монгол сэтгүүлчийн бичдэг хэл бичиг ингэж үхсэн байдалтай олдох нь өдрөөс өдөрт их боллоо.Мэдээ.мн -ийн даргын тушаалаар ингэж бичүүлж байна уу?

Монгол (27.123.212.128)
2017-11-24 00:43:21
Шударга хун авах гэвэл Амарбаясгаланг авах л болно

Зочин (202.9.42.161)
2017-11-23 23:40:51
Намаасаа хулгай хийдэг Амраа дарга болсон. Гоё гоё. 2020 онд хоггүй ялагдана

Од (66.181.177.131)
2017-11-23 22:39:30
Ц.Тамир жинхэнэ хатгаас юм даа чи. Миегийн даалгавар гүйцэтгэж байгаа царай нь юм байх даа.

unshigch (66.181.161.102)
2017-11-23 21:32:46
MAN namiin zalgamj halaa zaluu bolovsin huchnee demjij baigaa dargiin yu n buruu gej shuumjleed baigaa yum . Ene bol yostoi iluu ug baina daa .

Иргэн (66.181.160.115)
2017-11-23 20:19:46
Генсек нь хариуцлагаа хүлээх л хэрэгтэй нуугдаад үлдэх үү

иргэн123 (122.201.22.129)
2017-11-23 19:54:27
Үнэн ч юм уу гэмээр юм бичсэн байна.

Зочин (66.181.161.20)
2017-11-23 19:39:11
АН МАН-ын тогооны хүн хэн байхыг зөвлөх ч дээ ккк

анчин (43.250.126.90)
2017-11-23 18:57:50
АМАРБАЯСГАЛАНГАА ОДОО БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ. ГАНЦААРАА ХАРИУЦЛАГ ТООЦУУЛАХГҮЙ ТИЙМ НӨХӨР ГЭЖ ЮУ БАЙНА

Зочин (66.181.188.112)
2017-11-23 18:54:17
Uldsen n zuv. Amarbayasgalan bol mundag zaluu

Зочин (139.5.216.171)
2017-11-23 18:52:44
Арай Амарбаясгалангаа авч үлдэж тэнэгдэхгүй байлгүйдээ. Тэгвэл М.Энхболдоос хараат гэсэн үг......

Zochin (27.123.214.83)
2017-11-23 18:50:50
Uldeeh ni zuw shuu dee. Shine hun ajildaa dadah gej hugatsaa aldana. Negent namiin ajil yum chin henii hen baih ni gol bish shuu dee.

зочин (202.9.42.127)
2017-11-23 18:40:17
Багаараа хариуцлагаа үүрэх ёстой.

Зочин (112.72.11.115)
2017-11-23 18:34:08
Энэ АН- сайт Хүрэлсүхэд одоо бүр хэнийг нарийн бичиг болгохын зааж эхлэх нээ

Зочин (103.23.50.2)
2017-11-23 18:25:19
Угаасаа шат шатандаа хариуцлага тооцох ёстой

иргэн (202.179.31.44)
2017-11-23 17:45:31
ерөнхийлөгчийн сонгуульд унасан аймгийн засаг дарга нарааас эхлээд аймаг сумын хэмжээнд хариуцлага тооцох ёстой Ажил нь муу байсан учраас сонгуульд унасан бүр 2 удаа унасан шүүХАРИУЦЛАГА ГЭЖ ЯРЬЖ БАЙГАА БОЛ ЭНДЭЭС ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ ХЭЛСЭН ЯРЬСАНААСАА БУЦСАН БОЛ ШИНЭ ЗАСАГ ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД БАЙХЫН АЧ ХОЛБОГДОЛ БАЙХГҮЙ АРД ОЛОН МАН Д ИТГЭХ ИТГЭЛГҮЙ БОЛНО 32 33 БҮЛЭГ БАЙНА Л БИЗ ДЭЭ СӨРӨГ ХҮЧИН БАЙНА ГЭДЭГ БОЛ ОЛОН ТҮМЭНД ТУСТАЙ АРДЧИЛАЛ ШУДАРГА ЁСОНД ХЭОЭГТЭЙ САЙН ЗҮЙЛ АРД ОЛОН ХҮРЭЛСҮХЭД ИТГЭЛ ӨГЧ БАЙГАА БОДОХ ХЭРЭГТЭЙ

Зочин (182.160.33.254)
2017-11-23 17:22:35
Хүрэлсүх яг Дүрэлзэн шиг болж болохгүй ?

Зочин (202.21.105.110)
2017-11-23 17:06:49
800 тэрбумийн тендер авсан Мөнхбат Хүрэлсүхэд хайр зарлаж байгаад өөх ам руу нь хийгээд 800 тэрбум төгрөгийн тендерээ аваад үлдэнэ гэж харж байгаарай гээд журмын зарим нэг нөхөдтэйгөө мурий тавьсан байх юм.Эхнээсээ хэлээд Хүрэлсүхээ би чамд сайн болсон шүү гээд хэлж яваа сурагтай. 800 тэрбум төгргийн өөхийг нь Хүрэлсүх өнхсөн сурагтай.Мөнхбатаа гэж ёстой панаал эр юм даа.Өгсөн өөх нь хэр зэрэг амттай байсан бол доо.

Zochin (122.201.24.122)
2017-11-23 17:04:47
Amarbaysgan 60trrbumiin esreg baisan yagaad avj uldej boljgui gej

Зочин (59.153.113.88)
2017-11-23 16:55:48
Харин тх янаг дэмий л юм байгаам даа даргаа

Зочин (66.181.172.170)
2017-11-23 16:49:22
Хамгийн заваан ард иргэдтэй байдаг улс бол МОНГОЛ. Бүгд бие биенийхээ өмхий бөгсийг сөхөж ухана. Муу муухайг нь үзэж байж нэг тайвширна. Заваан ард түмэн. Ийм иргэдтэй улс хэзээ ч сайн сайхныг үздэггүй мөнхийн гаслантай ядуу тарчиг амьдардаг жамтай. Бүгд сэтгэлгээний доройтолд орсон ядуу хулгайчууд. Дээрээс нь өмхий үнэртэй дэлхийнгээс тусгаарлагдсан ОРК хүн улс.

хүү (27.123.214.89)
2017-11-23 16:47:29
Амарбаясгаланг үлдээх хэрэгтэй чамд хэрэг болно 32ийн бүлгийг одоо амьтан болго заримыг нь намаас хөө Хаянаа тарвага хахуул өгөөд 30 гаруй хувь авлаа хахуул өгөөгүй бол 5 хувийн санал авах байх байсан

Зочин (202.179.31.120)
2017-11-23 16:29:42
60 Terbum´n hün bayna.

Зочин (101.235.87.63)
2017-11-23 16:23:58
Manai hunch ugaasaa ih ynagldaa ! Odoo suudaldaa bur udaan baihiin tuld nogoo 32-iin bulegiinhniigee ozoj ireedl duhan deern unsdeg boltson bainalee !

Зочин (119.40.98.162)
2017-11-23 16:19:19
бага хуралд орчихвол тэнгэрийн нөгөөхийг атгадаг юм бишүү алалцаад байхаас өөр яахав

хахаха (43.250.126.90)
2017-11-23 16:12:50
Нээрээ л янаг дэмий л дээ

Зочин (59.153.113.90)
2017-11-23 16:09:32
Амарабаясгаланг улдээвэл Хурэлсух дарга худлаа л юм байна!!!!!!!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-11 09:34:32 - Хууль
МХЕГ-ын байцаагчдын гэрээс 500-аад сая төгрөг бэлнээр хураан авчээ
2017-12-11 09:32:05 - Улс төр
Намын бүлгүүд хуралдана
2017-12-11 08:56:04 - Орон нутаг
ИРГЭН Э: Газраа хамгаалсан иргэдийг төр нь яаж шийтгэдгийг хармаар байна
2017-12-11 08:24:45 - Улс төр
С.Ламбаа: Улс төрийн намууд нь авлига авахыг хуульчлаад өгчихсөн юм биш үү
2017-12-11 08:19:38 - Эдийн засаг
Хөгжлийн банкнаас төгрөгийн зээл аваад, ханшийн зөрүүгээ татвар төлөгчдөөр нөхүүлдэг улс төрчид
2017-12-11 08:16:12 - Нийслэл
А.Оюунцэцэг: М.Билэгт гишүүн уурлаад “Над руу битгий залгаад бай. Өөр шиг чинь хөгжлийн бэрхшээлтэй хүн зөндөө байгаа” гэсэн
2017-12-11 07:31:33 - Нийслэл
“Аз жаргалтай хот”-ын иргэд автобус хүлээсээр хөлдөж “үхэх” үү
2017-12-11 07:24:54 - Спорт
С.Номин: Би дэлхийн ноён оргилууд дээр гарахыг хүсдэг
2017-12-11 07:07:03 - Энтертайнмент
Өнөөдөр бич өдөр
2017-12-10 14:21:39 - Улс төр
С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөлөө
2017-12-10 14:16:36 - Спорт
Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлжээ
2017-12-10 14:08:46 - Улс төр
УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ
2017-12-10 13:05:42 - Орон нутаг
Увс аймагт цагаан зээрийн сүрэг нүүдэллэн иржээ
2017-12-10 11:40:34 - Нийслэл
Ажил олгогчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2017-12-10 11:37:16 - Орон нутаг
Улсын хэмжээнд мал тооллого үргэлжилж байна
2017-12-10 11:09:43 - Байгаль Орчин
Нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна
2017-12-10 11:02:02 - Улс төр
С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөнө
2017-12-09 14:34:56 - Улс төр
Н.Энхболд сайд БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Сун Ён Мүтэй уулзлаа
2017-12-09 13:39:26 - Улс төр
Ардчилсан хувьсгалын 28 жилийн баярын хурал болж байна
2017-12-09 13:31:35 - Энтертайнмент
Дэлхийн хамгийн анхны иргэншилтэй София робот гэр бүл, үр хүүхэдтэй болохыг хүсч байна
2017-12-09 13:03:15 - Орон нутаг
Баян-Өлгий аймгийн зарим нутагт хүн, мал усгүйдэж байна
2017-12-09 11:36:49 - Нийслэл
84 дүгээр сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо
2017-12-09 11:29:17 - Байгаль Орчин
Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна
2017-12-09 11:05:19 - Улс төр
МАХН-ЫН ИХ ЧУУЛГАН: Н.Энхбаярыг чөлөөлж, О.Баасанхүүг намын даргаар сонголоо
2017-12-09 10:34:10 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2017-12-09 10:27:38 - Улс төр
“Хоригддоггүй” хориг
2017-12-09 10:20:21 - Эдийн засаг
Европын холбоонд гологдсон Монголд ямар эрсдэл нүүрлэх вэ
2017-12-09 10:15:30 - Энтертайнмент
Ардын жүжигчин Н.Сувд: Ахмад уран бүтээлчдийнхээ хийсэн ажил, хүч хөдөлмөрийг мартах ёсгүй юм
2017-12-09 10:11:13 - Хууль
“Алга болсон” охиноо ШТС-ын хажууд согтуу байхад нь олжээ
2017-12-08 22:41:25 - Энтертайнмент
Монголын хэвлэл мэдээллийн салбарын шилдгүүд тодорлоо
2017-12-08 22:03:11 - Нийслэл
”Монголын Уламжлалт Анагаах Ухааны Олон Улсын Анхдугаар Их хурал” амжилттай боллоо
2017-12-08 18:04:14 - Улс төр
У.Хүрэлсүх: Засгийн газар авлигын эсрэг бүх үйл ажиллагааг дэмжинэ
2017-12-08 18:03:26 - Гадаад
Мүн Жэ Ин Хятадад айлчилна
2017-12-08 17:01:41 - Гадаад
Трампын шийдвэрээс болж палестинчууд Израилийн цэргүүдтэй мөргөлдөж, 108 хүн бэртэж гэмтжээ
2017-12-08 16:29:47 - Улс төр
Б.Хурцын томилгооны асуудлыг түр хойшлууллаа
2017-12-08 16:18:04 - Шар
Хугархай хөлтэй тулалдсан Никко Монтано UFC-гийн эмэгтэй аварга болжээ
2017-12-08 16:08:53 - Нийслэл
Монгол далайчид ирэх онд есөн сарын турш далайд ажиллана
2017-12-08 16:00:06 - Нийслэл
Хууль бусаар томилогдсон 61 хүнийг төрийн албанаас чөлөөлнө
2017-12-08 15:41:22 - Гадаад
Бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдсан АНУ-ын сенатч Трент Фрэнкс огцорчээ
2017-12-08 15:32:20 - Нийслэл
Энэ сард үхрийн цул махны үнэ 50 төгрөгөөр буурчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй