Байгаль хамгаалагчдад бартаат замын мотоцикль гардууллаа

Түгээх    
2017-11-23 16:13:49 - Орон нутаг

ХБНГУ-ын Засгийн газраас Германы Сэргээн босголт, зээлийн банкаар дамжуулан БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах төслийн 2 дахь үе шатыг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад бартаат замын 60 мотоциклийг хүлээлгэж өгөх ёслолын ажиллагааг БОАЖЯ, ХБНГУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгууллаа. Эдгээр мотоциклийн түлхүүрийг Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны Хөндий, Тарвагатай нуруу, Хангайн нуруу, Хустай нуруу зэрэг 8 хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчдад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мөн энэ үеэр гардуулсан.

ХБНГУ-ын Засгийн газар нь Германы Сэргээн босголт, зээлийн банкаар (KfW) дамжуулан БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн I шатанд 11.5 сая евро, II шатанд 13.5 сая евро, нийт 25 сая еврогийн буцалтгүй тусламжийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас (BMZ) санхүүжүүлэн олгож байгаа. Тус яамны Монголын асуудлыг хариуцсан бодлогын ахлах зөвлөх, Дороты Швиллийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат төлөөлөгчдийнх нь хамт хүлээн авч уулзсан. Энэ үеэр ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппел төслийн хэрэгжилтийг амжилттай хэрэгжиж буйг онцлоод төслийн цаашдын үйл ажиллагаанд ХБНГУ-ын Засгийн газар дахин 6 сая еврогийн буцалтгүй тусламж нэмж олгох болсныг мэдэгдсэн юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “Энэ жил БОАЖЯ байгуулагдсаны 30 жил, Монгол-Германы хөгжлийн хамтын ажиллагааны 25 жилийн ой тохиож байна. Байгаль орчны салбарт сүүлийн 20 гаруй жил тасралтгүй хамтран, дэмжин ажиллаж, техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаад БОАЖ-ын сайд, салбарын нийт хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын байгаль орчны салбарт үнэлж барашгүй үр дүнгээ өгсөөр байна. Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл нь хоёр орны байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааны томоохон жишээ бөгөөд Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгуудад хөрөнгө санхүүгийн бодитой тусламж үзүүлж байгаагаараа онцлог юм. Төслийн хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын материаллаг баазыг бэхжүүлэх, хамгаалалттай газар нутгийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг төлөвлөн, амжилттай хэрэгжүүлж байгаад баяртай байна” гэлээ.

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Дуппел ёслолын ажиллагааг нээж үг хэлэхдээ “Энэ онд 25 жилийн ой нь тохиож буй Герман, Монголын хөгжлийн хамтын ажиллагааны гол тулгуурын нэг нь Биологийн олон янз байдлыг хамгаалах юм. Давтагдашгүй үзэсгэлэнт байгальтай Монгол орныТусгай хамгаалалттай газар нутаг нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засгийг бэхжүүлэх үнэт баялаг юм. Герман Улс байгаль хамгаалагчдыг энэхүү чухал үүргээ биелүүлэхэд нь шууд дэмжлэг үзүүлж байгаад би маш их баяртай байна. Төслийн санхүүжилтийг 31 сая евро болгон өсгөх Герман Улсын шийдвэр нь Монгол Улсын тогтвортой хөгжил, түүний биологийн олон янз байдлыг хамгаалахад ихээхэн анхаарч байгааг тодорхой харуулж байна. Бидэнтэй нягт хамтран ажиллаж байгаа БОАЖЯ болон төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хүчин зүтгэл гаргаж буй бүх хүмүүст талархал илэрхийлье” хэмээсэн юм.

Ёслолын ажиллагаанд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Ариунтуяа, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны Хөндий, Тарвагатай нуруу, Хангайн нуруу, Хустай нуруу зэрэг 8 хамгаалалтын захиргаадын дарга нар болон байгаль хамгаалагчид, Гадаад харилцааны яамны төлөөлөл , Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцсон.  Монгол орны байгаль орчны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга К.Глассыг Байгаль орчны тэргүүний ажилтан тэмдгээр, Германы Сэргээн босголт, зээлийн банкны Монгол дах салбарын захирал, П.Гиоргиевыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жуух бичгээр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр шагнасан юм.

Б.ЦЭЛМЭГ

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Eh oron (27.123.214.80)
2017-11-23 19:03:55
Neg darga zun zargadaagvi ymaa shahaj dee odoo unah unaa monvv zamiin zagdaa zobshoorohvv ali esgvvl uuuland hodoo huuli vvlchildeggvi ymuu aan

иргэн (66.181.177.126)
2017-11-23 17:52:11
Aжлаа сайн хийж үүргээ үнэнч гүйцэтгэ Хулгай бүү хийцгээ

Зочин (182.160.33.254)
2017-11-23 17:25:51
Их сайн .Баярлалаа

Зочин (66.181.190.43)
2017-11-23 16:34:19
баахан хужаа мотоцикл шахаад байна уу даа? аль улсад үйлдвэрлэснийг нь бич дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-09-23 15:17:29 - Нийслэл
Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна
2018-09-23 11:14:26 - Спорт
Д.Сумъяа ДАШТ-ы хошой ХҮРЭЛ медальтан боллоо
2018-09-23 10:45:22 - Технологи
Хатагтай Вэй робот олон хүний анхаарлыг татаж байна
2018-09-23 10:34:52 - Улс төр
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-23 10:20:56 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ДУЛААН байна
2018-09-23 10:13:58 - Спорт
Эмэгтэй бөхчүүд залуучуудын ДАШТ-ээс гурван медаль хүртэв
2018-09-23 09:54:20 - Байгаль Орчин
Өнөөдөр нийслэлд 12-14 хэмийн дулаан байна
2018-09-23 09:32:58 - Хууль
Б.Махбалын цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
2018-09-22 13:20:41 - Спорт
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангана
2018-09-22 13:16:31 - Байгаль Орчин
Бурхан Халдун уулыг хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-22 12:31:01 - Нийслэл
ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент
Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-20 08:05:38 - Энтертайнмент
Д.Нансалмаа: Эрүүл мэндэд ашиг тустай малынхаа ГҮЗЭЭГЭЭР ЧИПС хийсэн
2018-09-20 09:16:17 - Энтертайнмент
Тейлор Свифтийн ДУРЛАДАГ ГУТАЛ
2018-09-20 17:15:39 - Шар
Ким Чен Ун БНСУ-ын Ерөнхийлөгчид хоёр тонн, үнэтэй мөөг бэлэглэжээ
2018-09-20 11:34:04 - Хууль
Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ