Японд дадлагажигч илгээх 12 компанийн зөвшөөрлийг хүчингүй болголоо

Түгээх    
2017-11-23 17:47:27 - Улс төр

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нийт 66 байгууллагыг хамруулан шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тушаал гаргаж зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Уг тушаалаар Япон улсад дадлагажигч гаргахаар ХНХЯ-наас тусгай зөвшөөрөл авсан “Аск Эба”, “Баян Алтан бухт”, “Би Жи Сервис”, “Кайкакү”, “Монжа Интернешнл Эдүкейшн”, “Монфүжи”, “Монгол стандарт”, “Сарухай”, “Ти Ай Партнерс”, “Хар-Од”, “Эрмэг жигүүр”, “Эрхэс Очир Эрдэнэ” гэсэн 12 компанийн гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл энэ сарын 20-ноос эхлэн хүчингүй гэсэн үг юм.

 Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтаар баримт бичгийн бүрдүүлэлт хангалтгүй, зуучлалын төлбөр, сонгон шалгаруулалтын журам, хураамж авах тухай тогтоол, шийдвэр байхгүй, зуучлалын үйл ажиллагаа явуулаагүй, зуучлалын үйл ажиллагааны хураамж, япон хэлний сургалтын төлбөрөөс олсон орлогыг санхүүгийн тайланд тусгадаггүй, аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан байхгүй, тусгай зөвшөөрөл авснаас хойш дадлагажигч илгээгээгүй, тусгай зөвшөөрлийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, боловсон хүчин, хүний нөөцийн хувьд хангалтгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй, түр сургалт явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр япон хэлний сургалт явуулсан, сургалтын анги танхим хүрэлцээгүй, багшлах боловсон хүчин хангалтгүй, иргэдээс их хэмжээний төлбөр, хураамж авсан хэрнээ дадлагажигчаар илгээгээгүй талаар өргөдөл, гомдол ирүүлсэн, хүлээн авагч талын хариуцах зардал болох дадлагажигчийн онгоцны тээврийн зардлыг иргэдээс авдаг, хүлээн авагч талын хариуцдаг зардал болох дадлагажигчийн Японд очсон эхний сарын амьжиргааны зардлыг иргэдээс авсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 12

zoolon ekh (66.181.161.44)
2017-11-24 09:47:46
Ene hund ene heden company mongo ogoogui l bna da. Omno ni said bhdaa "zOOLOn EKh" gedeg companiin ger buliin 2 zaluugaas mongo neheed ogohgui bolohoor zovshoorliig ni tsutslaad tegeed shorond 2ulaa uhej neg ailiin golomtiig samarsan sursan gar da. Zuuchilsan avarga ni ch uhej de(ovorhangai). Nugel nudeeree

Японоос (126.247.5.228)
2017-11-24 07:28:27
Сайн судлаагүй зөвхөн мөнгөний төлөө ирчихээд ажил нөхцөлөө голоод явж байгаа нөхдүүд ч байна. Нөгөө талаар Японы хүлээн авах тал нь үнэхээр муу газар байгаад Монгол хүмүүс эрүүл мэнд, цалин хөлс гээд хохирч байгаа ч газарууд байна. Мөн шашины байгууллагад ирчихээд хагас шоронгийн байдалтай амьдарч байгаа хүмүүс ч бий тул ирэхээсээ өмнө сайн судлах хэрэгтэй.

Японоос (126.247.5.228)
2017-11-24 07:24:44
Аль аль талдаа л байгаа. Сайн шалгаад зөв журмаараа байгаад нь зөвшөөрөлийг нь өгөх хэрэгтэй. Манайхан шиг залхуу хүмүүс энд ирж ажиллаж амьдарч сурахад ер илүүдэхгүй.

Зочин (202.179.31.120)
2017-11-23 23:17:55
Тиймээс ажилгүйдлийн мөнгө авья гэхгүй юм хийе гэж байгаа бол дэмж! Өөрсдөө та нар гэрээг нь ч унших шалгах боловсролгүй болохоор татгалзсан цуцалсан хариу өгдөг.

Зочин (202.179.31.120)
2017-11-23 23:16:18
Монголчууд юм хийе гэвэл дэмжих л хэрэгтэй. Бичиг цаасны үйл явцыг түргэн шийдэж амархан зөвшөөрөл өгөх хэрэгтэй. Жигдрээгүй байвал ингэ тэг гээд зөвлөгөө туслалцаа өг. Юмыг дараад байвал энэ улс хэзээ ч хөгжихгүй. Хүмүүсээрээ юм хийлгэж байж энэ улс хөгждөггүй гэхэд ядаж дундаж байдалд очно шүү. Дан газар ухаад мөнхөд явж чадахгүй.

Зочин (202.179.31.120)
2017-11-23 23:13:14
Ер нь бол цаад тал нь баталгаатай зөв хуулийн дагуу бол монгол талаас дэмжих л хэрэгтэй. Хүн гадаадтай арай гэж гэрээ хийгээд ирж байхад зөвшөөрөл өгөхгүй байх утгагүй. Манай улс ингээд зөвшөөрдөггүй хавчдаг юм аа гэж хэлэх хэцүү. Арай гэж гуйж гэрээ хийчихээд? Тайлан заавал аудитаар шалгуулах ёсгүй. Аудит оруулж шалгуулах эрх нь чамд бий бөгөөд шалгуулсан төлбөрөө харин чи өөрөө төлөх хэрэгтэй. Төр!

Зочиг (103.229.122.140)
2017-11-23 21:53:40
Солонгост эмчилгээнд явуулж байгааг шалгаачээ. Иргэдийнхээ эрүүл мэндэд анхаар.Солонгосоос эмч ирж үзлэг зөвлөгөө өгч хүмүүсийн толгойг эргүүлж бна.

Зочин (150.129.140.53)
2017-11-23 21:22:24
Hoorhii.heden. Togrog. Tolood. Gadaadruu. Garch. Heden. Dollor. Oloh. Budaa ......o

Зочин (66.181.189.32)
2017-11-23 20:25:05
Зөвөө зөв. Эмэгтэй янхань эрэгтэй хулгайч нар хүний нутагт очиж монголын нэр бузарлаад юухэв. Монголдоо л тамын тогоондоо алалдаж байвал зохилтой.

Зочин (60.241.185.14)
2017-11-23 18:30:06
SAid hiih hun olddogui yumuu. Mair garuud l said bolhiin

Батэрдэнэ (59.153.115.22)
2017-11-23 18:15:45
Өөрийнхөө зуучлалын компаниар ахиухан хүн гаргаж их мөнгө олох гээд ялих ялихгүй шалтгаанаар зуучлалын зөвшөөрөл хүчингүй болгож байгаа нь ойлгомжтой.

Зочин (101.235.87.63)
2017-11-23 18:01:22
Za ingeedl alich bish bolgood ehledegiin ! Ern MAH garchvireheeree AH-iin hiij ehelsen hamgiin sain hutulbur bolgoniig zogsooj irleedee hoorhiis !

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-12 17:37:52 - Нийслэл
“Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний төслийн уралдаан зарлалаа
2017-12-12 16:47:54 - Нийслэл
Хугацаа нь дууссан бараа, бүтээгдэхүүнээс болгоомжлохыг анхааруулав
2017-12-12 16:47:20 - Гадаад
ОХУ-ын тамирчид “Пёнчан-2018” өвлийн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ
2017-12-12 16:29:47 - Технологи
Автомашины хаягдал баттерейн хор уршгийн талаар хэлэлцүүлэг боллоо
2017-12-12 16:29:01 - Гадаад
Твиттерт ОХУ-ын олимпийн хоригийг эсэргүүцэн нэгдэж эхэлжээ
2017-12-12 16:18:24 - Хууль
МХЕГ-ын байцаагчдыг суллаагүй, цагдан хорих шийдвэр гаргажээ
2017-12-12 16:14:10 - Улс төр
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 33.7 хувиар өсчээ
2017-12-12 16:05:32 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин урчуудын төлөөлөлтэй уулзлаа
2017-12-12 16:02:28 - Хууль
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болно
2017-12-12 15:57:01 - Гадаад
Путин Сириэс цэргүүдээ татах тушаал өгчээ
2017-12-12 15:24:13 - Улс төр
Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2017-12-12 15:15:28 - Гадаад
Нью-Йоркт дэлбэрэлт үйлдсэн этгээд “Лалын улс” бүлэглэлд үнэнчээ хэлжээ
2017-12-12 15:10:29 - Энтертайнмент
“Монгол Улсын Филармони-45” баярын концерт болно
2017-12-12 15:08:38 - Нийслэл
“Эко дүүрэг” хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ
2017-12-12 14:39:40 - Спорт
Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээ
2017-12-12 14:21:08 - Улс төр
Оюу толгой, Эрдэнэс Таван толгойн үйл ажиллагаанд аудит хийнэ
2017-12-12 14:07:54 - Нийслэл
Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан “Хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ
2017-12-12 14:04:40 - Энтертайнмент
Бурханч лам Г.Пүрэвбат: Үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ таниулж сонирхуулъя гэсэн юм
2017-12-12 13:55:57 - Эдийн засаг
Импорт 825.1 сая ам.доллараар өсчээ
2017-12-12 13:50:21 - Нийслэл
Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт явагдаж байна
2017-12-12 13:36:37 - Эдийн засаг
ҮСХ: Дундаж цалин 955.9 мянган төгрөг байна
2017-12-12 12:35:01 - Энтертайнмент
Өмнөд Африкийн эрдэмтэд 3.6 сая жилийн настай эртний хүний араг яс олжээ
2017-12-12 12:31:36 - Хууль
Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдаж байна гэв
2017-12-12 12:21:39 - Энтертайнмент
“Алтан бөмбөг” шагналын эзэн өнөөдөр тодорно
2017-12-12 12:09:24 - Орон нутаг
Өмнөговьд 120 км оочирлож буй жолооч нарт туслах хүмүүнлэгийн аян эхлүүлжээ
2017-12-12 11:34:56 - Шар
Мисс А.Баярцэцэг ТҮК-ийн ажилтанд гэр бэлэглэв
2017-12-12 11:32:07 - Эдийн засаг
Д.Сумъяабазар: Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензиний үнэ нэмэгдэхгүй
2017-12-12 11:09:27 - Спорт
Харумафүжид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2017-12-12 11:00:40 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
2017-12-12 10:59:26 - Орон нутаг
БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ
2017-12-12 10:49:09 - Улс төр
У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал
2017-12-12 10:48:44 - Хууль
С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой
2017-12-12 10:45:09 - Шар
Д.Ганболор кикбоксын дэлхийн хошой аварга боллоо
2017-12-12 10:41:41 - Нийслэл
Морьтны их жагсаал гиннест бүртгэгджээ
2017-12-12 10:36:35 - Улс төр
Гэр хороололд инженерчлэлийн дэд төвүүдийг барина
2017-12-12 10:35:28 - Нийслэл
Өнөөдөр зулын хорин таван
2017-12-12 09:38:11 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдана
2017-12-12 07:39:49 - Улс төр
С.Ганбаатар: О.Баасанхүү эздийнхээ захиалгыг биелүүлэх гээд толгойгүй болсон
2017-12-12 07:33:55 - Хууль
Хэдэн зуун сая төгрөг гэртээ нуучихаад хэнээс авснаа тайлбарлаж чадахгүй байна
2017-12-12 07:30:09 - Нийслэл
Орлого нь өссөн ч зардлаа оновчтой тусгаагүй нийслэлийн төсөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй