О.Ууганбаяр: Сургууль, ар гэрээ орхиж Солонгост ирэхээсээ өмнө сайн бодоорой, өвөл эхэлсэн шүү

Түгээх    
2017-11-24 07:50:17 - Эдийн засаг

solongos

Жил бүр Монголоос хэдэн мянгаар тоологдох хүн БНСУ-ыг зорьж байна. Тэд эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр хил давмагцаа ажил олж хийх гэж зүтгэдэг. Зарим нь хэл мэдэхгүй атлаа Солонгос улсыг зорьж очоод ажил олдохгүй яах учраа мэдэхгүй, зардал мөнгөгүйдээ хулгай хийх тохиолдол хүртэл байдаг тухай албаныхан хэлж байлаа.

Жил ирэх бүр Солонгос улсыг зоригсдын тоо нэмэгдэж, тус улсын зүгээс шаардлагуудаа чангатгасаар буй нь нууц биш юм. Өнөөдрийн байдлаар БНСУ руу гурван сарын визээр 93 мянга гаруй иргэн зорчжээ. Байнга оршин суудаг 18 мянган иргэн байгаагаас харахаар тус улсад 110 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч байна гэсэн үг.

Энэ үед хараар ажиллагдсын тоо ч мөн нэмэгдэж байгаа учир БНСУ-ын талаас шаардлагын босгоо өндөрсгөсөн. Тухайн виз мэдүүлж байгаа хүн ажилтай байх ёстой. 500 мянган төгрөгөөс дээш цалингаар бодож нийгмийн даатгал төлдөг бол 5 сая төгрөг байршуулах шаардлагагүй. Харин 500 мянган төгрөгөөс доош цалингийн дүнгээр нийгмийн даатгал төлдөг бол 5 сая төгрөг байршуулах шаардлага тавих болсон.

Нийгмийн даатгалыг сүүлийн нэг жил тасралтгүй төлсөн байх ёстой. Мөн сүүлийн зургаан сарын банкны гүйлгээний хуулга шаардаж байна. Энэ нь тухайн дансаар хэр их мөнгө эргэлддэг, тогтмол орлого олдог эсэхийг хянах зорилготой. Эдгээр шаардлагыг хангасан иргэдийн виз гарах магадлал өндөр ажээ.

Энэ жил урьд жилүүдийнхээс илүү их хүн БНСУ-ыг зорихоор Хаан банкинд барьцаа таван сая төгрөгөө байршуулахын тулд оочерлож байгаа дүр харагдаж байна. БНСУ-ын Элчин сайдын яамны гадна ч мөн энэ дүр зураг олонтаа харагддаг. Гэсэн ч бодит байдал дээр Монголоос сургууль, амьдралаа хаяад очиж байгаа хүмүүст ажил олдохгүй байгаа талаар тэнд ажиллаж, амьдардаг хүмүүс өөрсдийн цахим хуудастаа бичсээр байна. БНСУ-д магистрт суралцаж байгаа О.Ууганбаяртай холбогдож дараахь тодруулгыг авлаа.

solongos

О.УУГАНБАЯР: АЖЛЫН ОЛДОЦ ТУН МУУ БАЙНА

-Солонгос руу явахаар иргэд ихээр бүртгүүлж байна. Ажлын олдоц хэр байна вэ?

-Яг үнэндээ монголчууд маань хамаг байдгаа шавхаад л энд ирж байгаа нь харагддаг. Гэхдээ ажлын олдоц тун муу байгаа шүү. Өвлийн хүйтэн үед ерөнхийдөө улирлын шинжтэй ажлууд зогсож, ажлын олдоц багасдаг. Гэтэл яг энэ үеэр монголоос хүмүүс маш их ирж байгаа нь харагддаг. Сүүлийн үед ажил асуусан монголчуудтай их тааралдаж байна. Гурван сараар ирчихсэн байдаг. Гэтэл ажил олдохгүй байсаар зарим нь буцаж байх жишээтэй.

-Ажил хийхээр очиж байгаа хүмүүс голдуу хэдээс хэд орчим насны хүмүүс байна вэ?

-Ихэвчлэн 20-50 насныхан байна. Сургуулиа, зарим нь ар гэрээ орхиод ажил хийхээр ирж байгаа харагддаг. Гэтэл тийм эрсдэл гаргаад энд ирээд ажил олдохгүй байхаар зарим нь гэмт хэрэгт холбогдох, хаалтын ажилд орох зэрэг хүндрэл үүсдэг. Тиймээс ирэхээсээ өмнө сайн бодож, судлах хэрэгтэй.

-Хаалтын ажил гэдгийг тодруулахгүй юу?

-Энд ирсэн ажил олдохгүй байгаа хүмүүст ажил олж өгөөд 120-150 мянган вон (265-330 мянган төгрөг)-ийн хураамж суутгаж ажилд зуучилдаг. Гэхдээ энэ нь хамгийн хүнд, хар ажлууд байдаг. Дээрээс нь цалин багатай. Түүнээс гадна зарим хаалтын ажил нь мөнгөө суутгаж авчихаад ажилд явуулахгүй худлаа хэлээд байлгаад байдаг сөрөг талтай. Үүнээс болж хүмүүс их хохирдог. Түшиж тулах хүнгүй, хэл ус сайн мэдэхгүйгээс болоод наашаа зорьж ирээд ер нь л хэрэггүй шүү дээ. Үнэхээр хүлээж аваад, ажилд оруулаад өгч чадах ах дүү, найз нөхөд нь байгаа бол баттай болгочихоод ирсэн нь дээр гэж хэлмээр байна.

-Энд барьцаагаа байршуулах гэж иргэд банкин дээр дугаарлаж байна. Очсон хүмүүс барьцааны таван сая төгрөгөө гурван сар ажиллаад олж чаддаг болов уу?

-Урин дулааны цагт бол цагийн ажил ч нэмэгддэг. Яг ид хүйтэн, ажил багассан үед хүмүүс хамаг юмаа зараад, хүнээс зээлээд, барьцаа мөнгөө байршуулчихаад визэндээ арай гэж тэнцээд, энд ирэхэд нөхцөл байдал тийм ч амар биш. Шуудхан ажил олно, мөнгө хураана гэсэн бодолтой ирж болохгүй л юм шиг санагддаг. Сүүлийн үед ирээд ажил олдохгүй байна гэх хүмүүс л нэмэгдсэн. Ядаж замын зардлаа олчихоод явах юмсан гэж ярьж байгаа хүмүүс ч таардаг. Тиймээс адилхан монгол хүмүүсээ Солонгост ирээд учир нь олдоно гэж бодож цаг хугацаа, мөнгө санхүүгээрээ бүү хохироосой л гэж бодох юм.

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 30

Зочин (202.179.27.59)
2017-11-27 20:44:27
Яг үнэндээ залхуу нь солонгос явж хар ажил хийдэг. Хэрэв хэл ус сураад, өөрийгөө хөгжүүлж чадвал Монголд маш их боломж байна. Зүгээр л залхуу, худлаа шалтаг тоочно, тэгээд тархи нь аль болох хурдан мөнгө олох юмсан гэж бодохоос өөр юм бодохгүй. Юу ч хийж байсан хамаагүй гэнэ.

irgen (202.179.31.121)
2017-11-27 18:38:55
unendee tiim l baigaashde telewzyyd ochj syrwljlga hiih heregtei ajil hestyy gsen deereesn stalin mash baga gsen unheer eh orondo ajilgyi bolood amdrahiin erheer yawj l bnda manai mongolchuud shig ingj yawj baigaa bysad orni humuus bnu ygi l bailgyide.

Зөв амьдарцгаая (202.9.43.49)
2017-11-27 17:42:54
Сэтгэлээрээ ажиллавал эх оронд маань хийх ажил зөндөө байна.Бусдын худал бүлтэрч баяжсан үгэнд авталгүй мөрөөрөө өөрсдийнхөө дуртай ажлыг гололгүй хийж хар гэртээ хаан, бор гэртээ богд байя л даа. Юунд хүний боол болох гэж үхэлдэнэ вэ? Зээл авч битгий шатацгаа, бага багаар хуримтлал үүсгээд ээлж дараатай хэрэглээгээ зохицуулаад хүнд атаархалгүй, сувдаг зангаа хязгаарлаад бүгдээрээ хөдөлмөрлөөд байхад үр дүн нь та нарт шууд мэдэгдэнэ.Бидний хамгийн том алдаа бол нэг дор цөм хийнэ гэж мунхаглаж муйхарддагт байгаа юм. Эцсийн эцэст мөнгө бол гол биш эрүүл энх, амар амгалан, элэг бүтэн байх нь дээдийн аз жаргал юм шүү гэдгийг эртхэн ойлгож авцгааж зөв амьдарцгаая Залуусаа!!!!!

зочин (66.181.180.114)
2017-11-27 11:31:56
Монгол ялаагуй харин ч суйрч байна

Зочин (103.212.116.251)
2017-11-26 18:14:20
Сайхан шаадаг гар байна даа, очиж очиж ийм юмнаас ярилцлага авч байх гэж

Зочин (103.57.94.53)
2017-11-26 09:43:07
3хан сая хүнээ ядуу ядруухан амьдруулж байгаадаа ичдэггүй өмхийнүүдээс болж хэчнээн олон гэр бүл амьдын хагацал үзэж бн. Эх орондоо ажиллан байгаа хүмүүсээ татвараар боомилдог хөгийн бодлоготой

Зочин (103.57.95.15)
2017-11-24 18:52:27
Man namiin zasgiin gazriin ajiliin ur dun sandal shiree erh medel bulaatsaldsaar

Dash (176.59.142.136)
2017-11-24 13:25:17
Hoshnogo tsarailsan jenko-pizda -yu bodoj baigaa muu luivarchin be,,,ter Dagvaa gej sumo-hoshnogo ch gesen de,,

ЗОЧИН (66.181.185.157)
2017-11-24 12:47:43
МОНГОЛ ЯЛСАН ГЭЭД ОРИЛООД БАЙСАН ХААНА БАЙНАА АРД ТҮМЭН ҮНЭХЭЭР ЗОВОЖ БАЙНАДАА ЯАНАА ЯАНАА

oogii (39.7.19.83)
2017-11-24 12:37:57
End olimfi boloh gd gadni huuli busaar ajilaj bga hvnvvsig gargaj bga genet shalgaltuud ihsej bn bas uvuliin iim ved ajil baga baidag yum bn mun gazar tarailan jijig gazar ajiluulaad tsalingiin uguhgvi bultah zalilah hereg bdag bhan shvv eedee tanil tal hel ustai hvntei bhgvi bol hetsvv 2saraas irehiig bodooroi zvgeer mini sanuulag shv

ZOGHIN (211.46.181.115)
2017-11-24 12:02:35
olimp boloh geed ajil er oldohgui b,na olimpoos hoish iree barivchilgaa shiruun b,na anhaar

Зочин (43.242.243.183)
2017-11-24 11:43:01
Манайх нь ээлжийн амралт зарим нь чөлөө авах гээд ажилтай хүмүүс явж байгаа бол ажилгүй 5000 байршуулаад 3 сарын виз аваад явдаг.Монголд ажлын байртай боломж ийн цалин авдаг бол юу ч гээд явах билээ дээ. Улс дээдсүүд МАН АН энэ хоёр мангас уул уурхайн бүх баялаг улсын гэх бүх объект бүгдийг газрын доорх баялгийг хэдэн арван жилээр авчихсан энэ маш цөөхөн гэр бүл баяжив.

Зочин (202.9.43.12)
2017-11-24 11:32:28
Монгол ялцан гээд байгаа хүн шар хадны сэтгэцийн эмнэлэгт очиж хэвт

Зочин (203.91.118.180)
2017-11-24 10:49:16
Яаг үнэн

Зочин (66.181.190.29)
2017-11-24 10:14:48
Монгол ялцан шдааа хахахаха

Зочин (202.179.24.150)
2017-11-24 10:04:03
ҮНЭХЭЭР АЖИЛ ОЛДОХГҮЙ ХЭЦҮҮ БАЙНАА АЖИЛ ОЛГОГЧ НАР АЖИЛД АВЛАА ГЭХЭД ЦАЛИНГАА ӨГӨХГҮЙ ТУН ХЭЦҮҮ БАЙНА ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД ДЭЭР БАЙГАА ЭРХМҮҮД НААД ХЭРҮҮЛ УРУУЛАА БОЛИОД АРД ИРГЭДЭЭ НЭГ ӨНГИИГӨӨД ХАРААД ӨГӨӨЧ.ОЮУТАН ХҮҮХДЭЭ ТӨГСГӨЖ ДИЙЛЭХГҮЙ БОЛОХ НЬ БАЙНА.ЯДАЖ БАЙХАД ЭНЭ ИХ СУРГУУЛИЙН БАГШ НАР НЬ ГАР ХАРААД ӨӨРИЙНХӨӨ ЧАДЛААР СУРЧ БАЙГАА ХҮҮХДИЙН ДҮНГИЙГ НЬ НЭГ ЗҮГЭЭР ГАРГААД ӨГӨХГҮЙ ЗААВАЛ ӨӨРСДИЙНХӨӨ ГАРГАСАН НОМЫГ АВАХГҮЙ БОЛ ДҮНГИЙГ НЬ ДООШ НЬ ТАТАЖ БУУРУУЛЖ ТАВИХ ЮМ ЭСВЭЛ СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ГҮЙЦЭЭЖ ӨГӨХГҮЙ БАЙНА ГЭЭД ШАЛГАЛТАНД НЬ ОРУУЛАХГҮЙ ХЭЦҮҮ ЮМ ИХ БАЙНАА.

Зочин (66.181.161.34)
2017-11-24 10:03:16
Xrtsvv ymaa. Ewii dee. Ajilgvi xvn bxad udur bolgon idex xoolgvi xvn yaj bn.

Зочин (66.181.161.34)
2017-11-24 10:03:15
Xrtsvv ymaa. Ewii dee. Ajilgvi xvn bxad udur bolgon idex xoolgvi xvn yaj bn.

Зочин (66.181.172.170)
2017-11-24 09:54:39
Haana hyamdral zarlaad bn aa? Хэдэн хувийн sale зарлаад байгаан?

Зочин (66.181.172.170)
2017-11-24 09:49:17
Төр ард түмнээ ийм болгосон. С.Баяр, Баярцогт,Сү.Батболд, Зоригт, Сайханбилэг, Алтанхуяг, Багабанди, Мие, П.Очирбат, Элбэгдорж, Золжаргал, Моломжамц, Н.Энхбаяр, Бадамжунай, Фортуна бүгд буруутай.

САРАНТУЯА (27.123.212.134)
2017-11-24 09:45:01
ЭНЭ олон теливизүүд нээрээн солонгост очиж үнэн байдлыг нэвтрүүлэг болгож сурвалж болгож гаргаач ээ эндээ л дээдсүүд гэж худалч хуйтгайчуудынхаа хоорондох хэрүүлийг гаргаад эсвэл солонгос сериалууд гаргаад байх юм

Зочин (202.179.31.242)
2017-11-24 09:41:53
МОНГОЛД АМЬДРАХ ХЭЦҮҮ Л БАЙНА Ш ДЭЭ. БҮГД БАНКНЫ ЗЭЭЛТЭЙ ӨРНӨӨС ӨРНИЙ ХООРОНД. МӨН АЖИЛГҮЙ АЖИЛ ОЛДОХГҮЙ. ХУВИЙН КОМПАНИД АЖИЛЛАХААР ЦАЛИНГАА ӨГӨХГҮЙ. МАНАЙ УЛС ЕР НЬ ЯАЧИХСАН УЛС ВЭ. АРД ИРГЭДЭЭ АЖИЛТАЙ БОЛГООД ТЭЖЭЭГЭЭД АВААД ЯВЧИХАЖ ЧАДАХГҮЙ.

Туул (202.9.42.52)
2017-11-24 09:26:28
ХЭЗҮҮ Ч ЮМАА ДАА ЭНД АЖИЛ ОЛДОХГҮЙ ОЛДСОН Ч ЦАЛИНГАА ТОГТМОЛ ХУГААЦААНДАА ӨГӨХГҮЙ ХЭЗҮҮ УЧРААС Л АРГАА БАРААД МӨНГӨ ОЛОХ ГЭЖ ЯВЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ЭНЭ БОДИТ БАЙДЛЫГ ТӨР ЗАСАГ МИНЬ АНХААР Ч ҮЗЭЭСЭЙ ДЭЭ!!!!!

НАДАД НЭГ САНАЛ БАЙНА (202.179.25.7)
2017-11-24 09:26:09
ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН САЙДАА. ЭСВЭЛ ЕРӨНХИЙ САЙДАА . ЭСВЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ.. ЕРДӨӨСӨӨ БНСУ ЯПОН-ТАЙ БООЛЫН ГЭРЭЭ ХИЙЕ. 18-48 НАСНЫ ИДЭР ЭРЧҮҮДЭЭ ШУУД ЗАРЪЯ. БООЛ БОЛГОЖ... ИРГЭНД АШИГТАЙ УЛСАД АШИГТАЙ . СОЛОНГОСТ АШИГТАЙ . БООЛЧУУД ... ЯМРАВ...

buhimdal (202.9.40.6)
2017-11-24 09:25:38
olon niitiin telebiz solongost ochij gazar dr ni surbaljlaga hj mongolchuudadaa vzvvleech ajil amidral.bvhel ed horongoo zaraad solongos ybah gesen hvmvvs zondoo hogshin.zaluugvi l hvmvvsiin amnaas solongos ybj mongo oloh yum yrij bna.solongos oron mongolchuudiin amidraliig deeshlvvlj bgaa ni vnen shvv.tegehdee hviten bolood odoo ybj bgaa hvmvvs ajil oldohgvi shvv.vneheer solongos ybahiig bodoj bgaa hvmvvs dulaani cagt ybsan dr.

Nnnn (218.238.247.90)
2017-11-24 09:06:14
Ajil oldohgui hetsu bnlee shuu bi ired 10 nj bj say neg ajiltai bls

Nnnn (218.238.247.90)
2017-11-24 09:06:13
Ajil oldohgui hetsu bnlee shuu bi ired 10 nj bj say neg ajiltai bls

Зочин (103.229.120.150)
2017-11-24 08:55:20
ayaya

Зочин (99.203.14.112)
2017-11-24 08:48:31
женко,зика,шаймий нартаа,улс орноо элгээр нь хэвтүүлчихээ алдсан АН-даа баяраллаа

Иргэн (202.9.41.188)
2017-11-24 08:45:06
Монголын телевизууд солонгос очиж нэвтруулгээ бэлдэж бодит байдлаар нийтэд гаргаачээ. Олон нийтийн телевиз хаана байнаа?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-12 17:37:52 - Нийслэл
“Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний төслийн уралдаан зарлалаа
2017-12-12 16:47:54 - Нийслэл
Хугацаа нь дууссан бараа, бүтээгдэхүүнээс болгоомжлохыг анхааруулав
2017-12-12 16:47:20 - Гадаад
ОХУ-ын тамирчид “Пёнчан-2018” өвлийн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ
2017-12-12 16:29:47 - Технологи
Автомашины хаягдал баттерейн хор уршгийн талаар хэлэлцүүлэг боллоо
2017-12-12 16:29:01 - Гадаад
Твиттерт ОХУ-ын олимпийн хоригийг эсэргүүцэн нэгдэж эхэлжээ
2017-12-12 16:18:24 - Хууль
МХЕГ-ын байцаагчдыг суллаагүй, цагдан хорих шийдвэр гаргажээ
2017-12-12 16:14:10 - Улс төр
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 33.7 хувиар өсчээ
2017-12-12 16:05:32 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин урчуудын төлөөлөлтэй уулзлаа
2017-12-12 16:02:28 - Хууль
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болно
2017-12-12 15:57:01 - Гадаад
Путин Сириэс цэргүүдээ татах тушаал өгчээ
2017-12-12 15:24:13 - Улс төр
Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2017-12-12 15:15:28 - Гадаад
Нью-Йоркт дэлбэрэлт үйлдсэн этгээд “Лалын улс” бүлэглэлд үнэнчээ хэлжээ
2017-12-12 15:10:29 - Энтертайнмент
“Монгол Улсын Филармони-45” баярын концерт болно
2017-12-12 15:08:38 - Нийслэл
“Эко дүүрэг” хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ
2017-12-12 14:39:40 - Спорт
Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээ
2017-12-12 14:21:08 - Улс төр
Оюу толгой, Эрдэнэс Таван толгойн үйл ажиллагаанд аудит хийнэ
2017-12-12 14:07:54 - Нийслэл
Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан “Хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ
2017-12-12 14:04:40 - Энтертайнмент
Бурханч лам Г.Пүрэвбат: Үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ таниулж сонирхуулъя гэсэн юм
2017-12-12 13:55:57 - Эдийн засаг
Импорт 825.1 сая ам.доллараар өсчээ
2017-12-12 13:50:21 - Нийслэл
Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт явагдаж байна
2017-12-12 13:36:37 - Эдийн засаг
ҮСХ: Дундаж цалин 955.9 мянган төгрөг байна
2017-12-12 12:35:01 - Энтертайнмент
Өмнөд Африкийн эрдэмтэд 3.6 сая жилийн настай эртний хүний араг яс олжээ
2017-12-12 12:31:36 - Хууль
Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдаж байна гэв
2017-12-12 12:21:39 - Энтертайнмент
“Алтан бөмбөг” шагналын эзэн өнөөдөр тодорно
2017-12-12 12:09:24 - Орон нутаг
Өмнөговьд 120 км оочирлож буй жолооч нарт туслах хүмүүнлэгийн аян эхлүүлжээ
2017-12-12 11:34:56 - Шар
Мисс А.Баярцэцэг ТҮК-ийн ажилтанд гэр бэлэглэв
2017-12-12 11:32:07 - Эдийн засаг
Д.Сумъяабазар: Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензиний үнэ нэмэгдэхгүй
2017-12-12 11:09:27 - Спорт
Харумафүжид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2017-12-12 11:00:40 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
2017-12-12 10:59:26 - Орон нутаг
БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ
2017-12-12 10:49:09 - Улс төр
У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал
2017-12-12 10:48:44 - Хууль
С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой
2017-12-12 10:45:09 - Шар
Д.Ганболор кикбоксын дэлхийн хошой аварга боллоо
2017-12-12 10:41:41 - Нийслэл
Морьтны их жагсаал гиннест бүртгэгджээ
2017-12-12 10:36:35 - Улс төр
Гэр хороололд инженерчлэлийн дэд төвүүдийг барина
2017-12-12 10:35:28 - Нийслэл
Өнөөдөр зулын хорин таван
2017-12-12 09:38:11 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдана
2017-12-12 07:39:49 - Улс төр
С.Ганбаатар: О.Баасанхүү эздийнхээ захиалгыг биелүүлэх гээд толгойгүй болсон
2017-12-12 07:33:55 - Хууль
Хэдэн зуун сая төгрөг гэртээ нуучихаад хэнээс авснаа тайлбарлаж чадахгүй байна
2017-12-12 07:30:09 - Нийслэл
Орлого нь өссөн ч зардлаа оновчтой тусгаагүй нийслэлийн төсөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй