СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ядуу монголыг дахин нэг сүлжээний бизнес идэхээр зэхэж байна

Түгээх    
2017-11-24 08:02:57 - Эдийн засаг

tsagdaa

-ЭНЭ ОНД НИЙТ 24 ТӨРЛИЙН СҮЛЖЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЭРҮҮ ҮҮСГЭЖЭЭ-

Монгол улс цөөхөн хүн амтай дээр нь маш бага эдийн засагтай хэмээн эдийн засагчид онцлон хэлдэг. Харин олон улсад сүлжээний бизнест гаршсан этгээдүүд богино хугацаанд их хэмжээний мөнгө угаах, хууль бусаар хөрөнгөжих зорилгоор манай улсыг зорьсоор байна. Тодруулбал, хэдхэн сарын өмнө манай улсын зах зээл дээр “five wings” гэх нэртэй дахин нэг сүлжээний бизнес орж иржээ. Тэрхүү сүлжээнд одоогийн байдлаар 10 мянган хүн элссэн гэх албан бус тоо байгаа юм.

Энэхүү сүлжээний бизнес нь вальютаас еврог ашиглан олон улсын хөрөнгө оруулалт хийж богино хугацаанд өндөр хүүтэйгээр ноогдол ашиг авнаа хэмээн мөнгийг нь аван интэрнэд сайтанд байршуулан коджуулдаг байна. Мөн элсэж буй иргэдэд багцийн сонголттой аж. Тухайлбал, 70 евро, 90 евро, 270 евро, 810 евро гэх багцуудыг сонгон мөнгөө оруулснаар долоо хоногт тухайн мөнгө нь 4-4,5 хувиар шууд өснө хэмээн тайлбарладаг. Түүнчлэн жилийн дараа гэхэд таны оруулсан мөнгөн дүн 200-300%-иар өснө хэмээн суртчилсаар байна. Энгийнээр тайлбарлавал 10 мянган еврог та 30 мянган евро болгож авна хэмээжээ. Гэтэл манай улсад төдийгүй дэлхийн том зах зээл дээр ч тэр долоо хоногт тэр хэмжээний хүү төлөх байгууллага байхгүйг судлаачид сануулсаар байгаа юм.

Манай улсын банкны хүү жилийн хамгийн дээд тал нь 18% байгаа юм. Харин энэхүү сүлжээний бизнесийн гол арга барил бол санхүүгийн пирамид тогтолцоотой залилан гэж судлаачид сануулж эхэлжээ. Түүнчлэн жилийн хүү их байна гэх тайлбар нь хүний мөнгийг бэлнээр авчихаад жилийн хугацаанд олон хүн элсүүлэхийн тулд жилийн дараа мөнгөө авахыг санал болгодог. Харин гэнэт тухайн иргэн мөнгөө авах гэхээр өгөх боломжгүй хэмээдэг аж.

Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй нийт 54 пирамид тогтолцоотой Понзын схэм хэлбэрийн болон криптовалют буюу цахим вальют хэлбэрээр хөрөнгө оруулах замаар их хэмжээний мөнгө цуглуулдаг сүлжээний бизнесийг Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгажээ. Шалгалтаар 24 төрлийн сүлжээний бизнесийн эзэн холбогдогчид Эрүүгийн хэрэг үүсгэн үйл ажиллагааг бүрэн таслан зогсоож, шалгаж байгаа аж. Дээрх сүлжээний бизнесүүд луйврын замаар мөнгө олж байгаад шалгалтаар нотлогдоод ирэхээр хэсэг хугацаанд үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, сураггүй алга болж байгаад эргэн арга барил нэрээ өөрчлөн үндсэн зарчмаа алдалгүй эргэн гарч ирдэг байна. Иргэд ихэвчлэн өнөөдөр мөнгө өгөөд хэсэг хугацааны дараа тухайн хөрөнгө оруулсан мөнгөн дүнгээ нэг дахин болон түүнээс дээш нугалан авна гэх суртчилгаанд бүрэн итгэж, хөрөнгө мөнгөө харамгүй өгөөд зогсохгүй их хэмжээний зээл тавьж, орон байр, машин үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгөө үрэн таран хийдэг байгаа юм.

Иргэд их хэмжээний мөнгөө өгөхдөө гол нь хуулийн дагуу эсэх, албан ёсны байгууллагын үйл ажиллагаа эрхлэх ААН-ийн зөвшөөрөлтэй эсэх, бэлэн мөнгө, хувьцаан дээр тулгуурласан үйл ажиллагатай бол Монгол банк болон СЗХ-ноос тусгай зөвшөөрөлтэй, Хөрөнгийн биржээр баталгаажсан бүртгэлтэй эсэх, Монгол банкинд эрсдлийн дэнчингийн мөнгө байршуулсан, бүртгэлтэй эсхэд хяналт тавилгүйгээр уран сайхан үгэнд хууртан богино хугацаанд амар хялбар аргаар их хэмжээний мөнгөтэй болох хялбар аргыг сонгох нь эргээд хохирогч болгоод зогсохгүй гэмт хэрэгтэн болох зам руу санаатай, санамсаргүйгээр түлхэж байна хэмээн сүлжээний маркетинг судлаач Д.Чимэддамба хэлж байна.

mongo

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулбал, Манай улсад үйл ажиллагаагаа явуулдаг сүлжээний бизнес эрхэлж буй байгууллага хувь хүнийг шалгаж байгаа. Иргэд шууд худалдааны сүүдэртэй хар тал болох пирамид тогтолцоотой Понзын системд хууртагдан автан хохирогч болсоор байна. Өнгөрсөн жил цагдаагийн байгууллагаас Жи-тайм сүлжээг хууль бус итгэхгүй байхыг хүссэн мэдээлэл хийсэн. Гэтэл иргэд ихээр элсэж хохирсон. Одоогийн байдлаар Жи-тайм сүлжээний бизнесд 43 мянган хүн хохирч, 40 тэрбум төгрөгийн бүртгэлтэй хохирлын хэмжээ байна. Энэ асуудлыг бид шалгасаар байгаа. Монгол улсын нутаг дэвсгэр дээр тухайн компанийнх нь хөрөнгө оруулалт нь баталгаатай орж ирж чадсан тун цөөхөн шууд худалдааны компани байдаг. Харин бусад нь  цахимаар мөнгө оруулах замаар үйл ажиллагаа явуулдаг сүлжээнүүд хууль бус учраас иргэд та бүхнийг хууртаж их хэмжээний мөнгөн дүнгээр хохирохгүй байхыг анхааруулж байна гэв.

Харин олон улсад хэрхэн авч үздэг талаар тодруулбал,  бусдыг элсүүлэх эрх олж авахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардан, бусдыг элсүүлсний төлөө мөнгө өгөх бизнесийн үйл ажиллагааг хууль бус пирамид тогтолцооны луйвар” гэж үзэж Дэлхийн олон улс орнуудад, тухайлбал, АНУ, Англи, Франц, Герман, Канад, Румын, Колумб, Малайз, Польш, Норвеги, Болгар, Австрали, Шинэ Зеланд, Япон, Итали, Непал, Исланд, Филиппин, Өмнөд африк, Шри-Ланк, Тайланд, Иран, Хятад, Мексик, Португал, Голланд, Хятад, ОХУ зэрэг улсуудад пирамид тогтолцооны луйврыг хуулиар хориглосон байна. Ихэвчлэн эдгээр улс орнуудын “Хэрэглэгчийг хамгаалах” хуулинд дээрх заалтыг тусгасан байдаг байна. Түүнчлэн хууль тогтоомжуудад дараах үйлдлийг хориглосон байдаг.

Үүнд: Ямар нэгэн пирамид тогтолцооны луйврыг үүсгэн байгуулах, удирдан ажиллуулах, идэвхжүүлэх,  пирамид тогтолцооны луйварт санаатайгаар оролцох, пирамид тогтолцооны луйварт бусдыг орохыг ятгах, хүчлэх, хэрэглэгчид хэрвээ пирамид тогтолцоонд оролцох буюу түүнийг идэвхжүүлбэл хөрөнгө оруулсан мөнгөө алдаад зогсохгүй, хуулийн дагуу хариуцлага хүлээдэг байна. Тухайлбал, АНУ-д пирамид тогтолцоог үүсгэн байгуулсан, түүнийг явуулж гүйцэтгэхэд тусалсан хүнийг арван мянган доллараар торгох, албадлагын хөдөлмөр хийлгэх, эсвэл арван жил хорих ялаар шийтгэх хуулийн заалттай (АНУ, Лузиана муж, “Competition Act”, зүйл 363). ОХУ-д 1990-ээд оноос эхлэн сүлжээний бизнес ихээхэн эрчимтэй хөгжиж, хууль ёсны томоохон компаниуд салбар, нэгжээ байгуулах ажиллаж байгаагын зэрэгцээ, үндэсний цөөнгүй компаниуд бий болжээ. Үүний зэрэгцээгээр хууль бус санхүүгийн пирамидууд ч олноор төрөн гарч, хүн амд үлэмж хэмжээний хохирол учруулсан олон жишээнүүд байсаар байна.

Пирамид тогтолцооны луйварыг АНУ, Англи, Франц, Герман, Канад, Румын, Колумб, Малайзи, Польш, Норвеги, Болгар, Австрали, Шинэ зеланд, Япон, Итали, Непал, Исланд, Филиппин, Өмнөд африк, Шри ланк, Тайланд, Иран, Хятад, Мексик, Португаль, Голланд, ОХУ, Хонг конг зэрэг улсуудад хуулиар хориглодог ба хатуу хяналттайгаар онцгойлон авч үздэг байна.

Иргэдэд анхааруулж сэрэмжлүүлэх нь:

Эдийн засаг хямрахын хирээр ажилгүйдэл ихсэж, хөдөлмөрийн үнэлэмж багатай, хээл хахууль авилгал ихтэй, төр засагтай итгэх ард түмний итгэл алдарсан, ядууралд хэт автсанаар сүлжээний бизнес нэрийн дор пирамид тогтолцооны луйвар маш хурдацтайгаар газар авсан ч цагдаагийн байгууллага, салбарын судлаачид, шударга иргэдийнхээ тусламжтайгаар богино хугацаанд илэрүүлж таслан сэргийлэх хэмжээ авдаг ч далд хэлбэрт шилжин иргэдийг залилж хууран мэхэлсээр байна.

Өнгөрөгч 2016-оны 11-р сарын 3-нд судлаач Д.Чимэддамба өөрийн фэйсбуук хуудсаараа дамжуулж

-Казахстаны ядуурлыг бууруулах G-Time гэх пирамид тогтолцооны луйварыг илчилсэнээр ЦЕГ-аас иргэдийг сүлжээний бизнест элсэхгүй байхыг анхааруулж сэрэмжлүүлсэнээс хойш зах зээл дээрээс Хонг конгын 520$ -оор элсүүлдэг даатгалын луйвар, Алтан өндөг гэр луйвар, Баяндалай гэх луйвар, Easy 1up гэх луйварууд тус тус илэрээд байна. Энэ төрлийн пирамидийн луйварууд цаашдаа өсөх хандлага ажиглагдаж байгаа нь ч нууц биш. Үйл ажилллагаагаа ихэвчлэн цахим, сошиаль ертөнцөөр идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар байна. Эдгээр луйваруудын нийтлэг ижил тал нь эх сурвалж нь тодорхойгүй, баталгаагүй, бүгд бинар буюу хосолсон маркетингтай,  нэгнээс нөгөөд мөнгө дамждаг, санхүүгийн эх үүсвэрүүд нь хэн нэгнийг хамруулж элсүүлсэнээс үүдэлтэй, олон хүнийг хамруулдаг, дэлхийн болон тивүүдийн шууд худалдааны нийгэмлэгүүдэд бүргэлгүй /www.wfdsa.org/, ашиг мөнгө авахын тулд заавал хүн элсүүлж түвшин ахидаг, дараагын шатанд орохын тулд дахиж элсдэг, зорилго нь зөвхөн мөнгөний төлөө, ямар ч эрх зүйн орчингүй, татвар нуун дарагдуулахаас гадна зугтдаг гэх мэт пирамидийн луйварт байдаг нийтлэг ижил төстэй талууд нь олон хохирогчид хэдхэн хүнийг баяжуулдаг гэсэн маш энгийн математикт пирамид тогтолцооны луйвар тулгуурлан санаатай санамсаргүйгээр иргэд өртсөөр байна. Хэмээн анхааруулж сэрэмжлүүлж байсан нь түүх болон хоцорсон ч өнөөдрийг хүртэл иргэд олон нийтэд анхааруулга сэрэмжлүүлэг өгсөөр байгааг анхаарах ёстой юм. Монгол улсын ААН-ийн тухай хуульд зааснаар, 8.1.4-т Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагааг хориглоно.

Монгол улсын эрүүгийн хуульд зааснаар, 17.3 дугаар зүйл.Залилах 1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 2.Энэ гэмт хэргийг: 2.1.албан тушаалын байдлаа ашиглаж; 2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ 3.Энэ гэмт хэргийг: 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон; 3.2.олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн; 3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 3.2.олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн хэмээн нарийвчлан заажээ.

У.УРАНЦЭЦЭГ

dollar



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 58

Мөрдөгч (182.160.2.78)
2017-12-09 00:16:35
Энэ хуулиар хориотой пирамид тогтолцоотой сүлжээг бүрэн таслан зогсоосон бөгөөд хохирсон иргэдийн өргөдөл гомдолыг аваад эхэлсэнг дуулгах байна. Цаашид иргэд ийм төрлийн баталгаагүй зүйлд хөрөнгө оруулахгүй байхыг анхааруулъяа. Дашрамд дурдахад Монгол улсад ямар ч ААН-гүйгээр хуулиар хоиротой үйл ажиллагааг явуулж байсан.

Хуяг (139.5.218.226)
2017-12-06 01:42:38
Уучлаагай хүмүүсээ би энииг сүлжээ гэж харахгүй баигаа Сүлжээ ихэвчлэн дороо хүн эпсүүлэх бараа бүтээгдэхүүн борлуулах гэх мэтчилэн шаталсан хэлбэрээр явдаг байх Долоо хоног бүг ноогдол ашиг хувиарладаг шүлжээ гэж сонсоогүй Тиим болхоор сүлжээнээс ялгаатай Энэ компаньд хөрөнгө оруулана оруулсан хөрөнгөниихөө тодорхой хувийг 7 хоног бүр ноогдол ашиг хэлбэрээр буцааж авна Энэнд хөрөнгө оруулсан хүн бүр хамрагддаг юм баина лээ 1 жилиин гэрээ хиигддэг юм бна Гэрээниихээ дагуу ажиллавал ашигтай л юм байна лээ

Маа (139.5.218.226)
2017-12-06 01:11:25
Энийг цагдаа хяналтын газрууд нь судлах хэрэгтэй шүү дээ тэгээд үнэхээр луйвар юмуу эсвэл хөрөнгө оруулалт байгаад хөрөнгө оруулагч нартаа ашигтай юмуу цаад компани нь хэр надьартай гэх зэрэгт нь судалгаагаа хийчхээд дараа нь хориглох дэмжих тухайгаа ярих хэрэгтэй ш дээ Үнхээр луйвар бол яаралтай таслан зогсоох хэрэгтэй Харин ашигтай үр дүнтэй бол дэмжих хэрэгтэй шүү дэ Яахав дээ ядарсан ард иргэд чинь хэдэн зоос олоод аваг л дээ болдоггүй юмуу

Зочин (139.5.218.226)
2017-12-06 00:48:42
Үхэр монгол гэж бичээд байгаа хүмүүс та нар өөрсдөө ямар монгол нь юм бэ жинхэн үхэр монгол чинь та нар өөрсдөө вм бишүү хүн мөнгө хөрөнгөө юунд зарах нь та бүгдэд хамаатай гэжүү

зочин (124.158.107.69)
2017-11-27 14:13:49
банкнууддаа луйвардуулаад л сууцгааж байг л дээ

Зочин (124.158.107.69)
2017-11-27 14:12:45
прамид гэж хэн хэлээд байгаа юм бэ зөв ойлголт өгөөчээ өөрсдөө л орохгүй байвал болоо биздээ мөнгө олох нь олж л байг лдээ

зочин (124.158.107.69)
2017-11-27 14:11:13
сүлжээ байсанч юу нь болохгүй гэж сүлжээ гэхээр л буруу байдгийн юмуу монголчууд л сүлжээг буруу ашиглаад байгаа болохоос уг нь бол зар сурталчилгааны нэг төрөл шүү дээ

иргэд (202.21.117.122)
2017-11-27 11:35:47
олон нийтийн сүлжээгээр пирамид залилан үйлдэх гээд зар тараагаад байхад нь хууль хяналтынхан дуугүй байж байчихаад олон хүн хохироод бөөн сенсаци болоод ирэхээр л нэг дуугарах юм. Кибер халдлага, пирамид сүлжээ гээд наад захын хүн мэддэг болсон юмыг эрүүгийн цагдаа энэ тэр нь огт хөдлөхгүй өөгшүүлж байлгасаар олон хүн хамрууулдаг, нөгөөдүүл нь ч ажил хийлгүй мөнгө олох сонирхолтой мэдлэг боловсрол тун муутай байна. Дараа нь хөөцөлдөөд юу ч олж авч чадахгүй бөөн өрөгдөл гомдол болж байхаар урьдчилан сэргийлэх сурталчилгаа, сэнхрүүлэлт л чухал ш дээ.Бөөн бөөн мөнгө хөрөнгө сурталчилгаанд яриад л байдаг юунд зарцуулдаг юм болдоо

Зочин (122.201.31.118)
2017-11-27 10:52:23
н арван хувийн хүүтэй зээлэхэд энэ мөнгийг ипотекийн нөхцлөөр эргэлдүүлсэнээс хамаагүй ашигтай бас үр дүнтэй байх юм. Одоо эдийн засгийг идэвхжүүлэхэд ААН-үүдэд урт хугацааны бага хүүтэй зээл л хэрэгтэй. Үүнд нь төр бодлогоор туслах ёстой. Зээлийнх нь баталгааг нь гаргаад өгчихвөл үндэсний үйлдвэрлэгчид сэргээд л явчихна. Эдийн засаг ч тэлнэ.

Зочин (122.201.31.118)
2017-11-27 10:50:37
Сүлжээ ч яахав. Хэнд ч тодорхой. Харин манай дотоодын арилжааны банкнуудыг яах вэ, та минь? Бэлэн сайхан мөнгө хүүлэгчид дэргэд чинь л байж байна. 20 сая төгрөгний зээл авах бол Дор хаяж 60 сая төгрөгний үл хөдлөхөө барьцаална. Сарын орлого нь зээлээ төлхийн тулд 3 сая байх шаардлагатай. Хэрэв би 2 өрөө байртай байгаад, тогтмол бизнестэй эсвэл сардаа 3 саяын цалинтай байсан бол банк царайчилж явах уу? Гаднаас орж ирж буй мөнгөний багагүй хувь нь иргэдийн амжиргааг дээшлүүлэх зорилгоор бага хүүтэй байдаг. Гэтэл энэ мөнгийг манайхан бизнесийн зорилгоор, эсвэл төрөл садандаа зээлчихдэг. Уг нь одоо энэ тараагдаад буй ипотекийн зээлийг иргэдэд байр авахад биш амжиргаагаа дээшлүүлэхэд нь ийм нөхцлөөр зээлвэл хэн хэндээ маш ашигтай байх юм. Тэр зээлийнх нь зорилго ч ийм юм. Жижиг дунд компаниудад ч ийм зээл хэрэгтэй. Жишээ нь 5 жил ажилласан компанид 200 орчим сая төгрөгийг 5 жилийн дотор жилий

Зочин (202.131.235.198)
2017-11-27 09:52:30
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас. 88671597

zochin (103.229.122.169)
2017-11-27 01:25:02
iim luivar il tod tsahimaar yavaad baihad tsagdaagiihan bolon holbogdoh humuus ni yagaad shuurhai arga hemjee avdaggui yum be..

Ккк (103.10.21.56)
2017-11-27 01:07:04
Тэнэг хүнд мөнгө байгаад нэмэргүй. Зальтай сэргэлэн нэгэн нь аваад явчихдаг юм. Жамтай юм жамаараа болж оркууд уйлалдаад, тв-ээр зарга хийж нэг гараад өгсөн мөнгө нь дашин шог.

хүн хүн (103.10.23.79)
2017-11-26 21:00:14
Хүнд найдхаар өөртөө найд Алдсан ч өөрөө алд Онсон ч өөрөө оно Хэнд ч бүү итгэх Хүнд мөнөнө бүү зээлүүл Эрх мэдэлтэнд бүү долдойд Муудаа бүү дээрлэх Хулгайч эрх мэдэлтэн нарыг энэ насаараа занаж зүхэж үзэн ядаж яав Эх орон эх нутагаа сэтэлээсээ хайрал энэ миний зарчим

Зочин (182.160.3.122)
2017-11-26 19:47:02
Хориглосон хуультайг дахин сануулж байгаад баярлалаа. Монголд орж ирсэн сүлжээнүүд дандаа луйвар байдаг нь үнэндээ. Энд сэтгэгдлээ үлдээсэн хүмүүс бодвол сүлжээнд яьдаг бололтой.

Зочин (66.181.160.79)
2017-11-25 22:23:43
зөвшөөрөл өгдөг газрууд нь юугаа харж юугий нь судалж байж өгдгийн бол,хувь хүн хөрөнгөө юунд зарцуулах нь хэнд хамаатайм

Зочин (103.57.95.67)
2017-11-25 22:17:32
Би наад яриад байгаа компанид чинь аль 2016 оны 7 сард хөрөнгө оруулалт хийсэн шдээ 7 хоног бүр өөрийнхөө хөрөнгө оруулалтыг ногдол ашиг хэлбэрээр гаргаж авдаг шд тэглээч банкаар ч дамжуулж авж үзсэн дэлхийн томоохон улсуудад төлөөлөгчийн газар нь байдаг л юм байна лээ

Зочин (209.169.198.10)
2017-11-25 13:46:14
Монголчууддаа ажлын талбар, ажиллаад амьдрах боломжийг нь нээж өгчөөд тэгж хуцах хэрэгтэй. Тэрнээс хүмүүсийг яа гээд байгаа юм. Гадныханд хууртагдаад л явахаас өөр хувилбар алга ш дээ. Үнэн худал нь мэдэгдэхгүй юмнуудад яагаад зөвшөөрөл өгөөд өчнөөн сараар ажиллуулаад байдаг юм тэгвэл. Сүлжээнд орлоо гээд гэмт хэрэгтэн болж байгаамуу тэгээд. Ямар улсын мөнгийг идэж ууж байгаа биш дээ хөрөнгө оруулалт хийж мөнгөө л өсгөх гэдэг нь хүний л ёс биз дээ.

ЗӨВ МОНГОЛ (27.123.212.132)
2017-11-25 11:41:42
Эрхэм сүлжээчин өөрийнхөө мөнгийг зөв юманд оруулж мөнгө босго.илт луйвар хол явахгүй шүү.ихэд уурлаж байгааг бодоход жинхэнэ шүлжээгээр гаршсан нэгэн бололтой.

Сүлжээчин (27.123.212.137)
2017-11-25 00:43:19
Чимэддамбыг сүлжээ судлаач гэвэл ёстой май хуц гэе. Хогийн хорчин нэр нүүр олж тал засах гэсэн хоосон толгойтой адгийн хөгийн новш. Өөрийгөө нээх сүлжээ судлаач гэчжээ. Зөвхөн өөрийнхөө удирддаг DXN гэсэн кофены сүлжээгээ өргөтгөх гэсэн арчаагүй бодолтой хөгийн хулгайч. Бас та нар боломжийг ашиглаж одоо цагтайгаа хөл нийлүүлж чадахгүй, юу уншихгүй, хөрөнгө оруулалтын сангийн учрыг ойлгож боломжийг харж чадахгүй байгаа бол хохь чинь. Эцэст нь хэлэхэд би өөрийнхөө таван төгрөгөөр луувангаа иднэ үү лаагаа иднэ үү бусад хүмүүст падлий ч байхгүй. Энэ мэдээллийг бичсэн Уранцэцэг гэгч их мэдэгч сэтгүүлч гуай та эхлээд жоохон юм уншаад нүдээ нээ. Дараа нь их мэдэж ярь. Хүн мэдэхгүй юмныхаа талаар худлаа хуцсан дор дуугүй байсан нь өөрийн чинь нэр хүндэд өлзийтэй. Та үүнийг бичсэнээрээ ямар өчүүхэн тархитай хөгийн сэтгүүлч вэ гэдгээ нотолж байна.

Зочин (66.181.181.124)
2017-11-24 22:28:28
Монголчууд бүгд ажилтай орлоготой байсан бол хаанаас сүлжээний компанд орохов дэ ард иргэд ядуу баих н эрх мэдэлтэнгүүд хэрэгтэй юм шиг

zochin (202.9.40.91)
2017-11-24 21:33:43
Мөнгөн бүрэн банк санхүүгийн байгууллага хэрнээ сүлжээний бизнес оруулж ирж байгаа юм байна лээ. мөнхучрал гэж авгай захирал нь оруулж ирсэн гээд ажилчид нь хэлж бсан

Зочин (202.70.34.115)
2017-11-24 20:29:06
Зөв мэдээ хүний мөнгө маш цэвэрхэн луувирдаж байгаа хэрэг тэгээд анх оруулсан мөнгөө авхийн тулд доороо ах дүү найз нөхдөө элсүүлж цэвэрхэн хулгай мөн

Зочин (66.181.161.109)
2017-11-24 19:16:07
энэ сүлжээний луйврийг өмөөрөөд бгаанууд нь хамсаатнууд нь юмуу хаашаа юм.

p (202.70.34.38)
2017-11-24 17:27:09
Шүлжээ пүү-паа.

Зочин (202.179.26.225)
2017-11-24 15:50:38
Нэг хэсэг бөө, үзмэрч олоноор бий болсон. Одоо бариа засалчийн дамжаа курс цэцэглэж байна. Зурагтаар Туснай зөвшөөрөлтэй, 600 мян төг, 45 хонгийн курсд бүртгээд байх юм. Эрүүл мэндийн яам иргэдийн эрүүл мэндээр ямар ч ангаах ухааны мэдлэггүй хүмүүсээр тоглуулахаар туснай зөвшөөрөл өгч байна даа.Буруу бариад цус харвах, жирэмсэн эх дутуу төрхөөс эхлээд асуудал их гарна да. Шалгалт оруулж болиулаач.

Hurel (27.123.212.134)
2017-11-24 13:53:37
Ene-nii orond GTime yu bolj baigaag medeed uguuch manaihan uursduu hvmvvsiin mungiig ni awch shamjigduulsan shde. Bankind bituumjilsen mungu haana baina ter munguur hen yu hiij baina medeed uguuroi. Yas ym ni deer gtime odoo ch hewiin vil ajilgaa busad ulsad ywuulj baigaa. Manaihan uursduu l dundaas ni hunii mungu luiwar hiisen baigaa.

Hurel (27.123.212.134)
2017-11-24 13:48:12
Medee sain sudalj baij bicheerei dee. Naad horiglodog geed baigaa ulsuudad chin naad biznes chin alban esooroo vil ajilgaagaa ywuulj baigaa shvv

аааа (202.131.243.190)
2017-11-24 13:45:55
Onecoin гэж нэг сүлжээ луйвар байнаа, хүмүүс хашрахгүймаа

zochin (202.21.106.165)
2017-11-24 13:43:40
five wings chini suljee bish sh de hadgalamjiin hurungu oruulalt

Zochin (202.70.34.115)
2017-11-24 13:08:52
Bid hendee hurunguu oruulah ni Urantsetseg, Chimeddamba 2t tui hamaagui. Muruuruu yab. Olon yum yariad vbal naad site chini boloklogdono shv. Companiin ner hund, hurungu oruulagchdiin ner hunded buu halt. Taiban amidartsgaa.

Зочин (202.55.191.130)
2017-11-24 12:35:17
шунал дээр тулгуурласан л луйвар шд. богинохон хугацаанд их мөнгө олно гэж тэнэгтээд мөнгөө алдаж байгаа амьтдыг яааядаа байз.

aaa (66.181.188.87)
2017-11-24 12:31:48
jiriin hun ehleed 1 honohgui shorond orno

aaa (66.181.188.87)
2017-11-24 12:30:30
tsagdaa deedchuudiin hiideg biznes

эдийн засагч (202.21.106.120)
2017-11-24 12:29:14
Five wind-ийн хөрөнгө оруулалтын үйл ажмллагааг бүү Gtaim зэрэг мөнгөний пирамид сүлжээтэй хутгаад бай Уранцэцэг гэгч нөхөр. Эхлээд өөрөө жаахан ч гэсэн судалгаа хий. Цахим бизнес Bitcoen бас луйвар уу? Юм мэдэхгүй бантан хутгагчид өөрсөддөө ямар их нүгэл гай дуудаж байгаагаа мэдэх хэрэгтэй шүү.

aaa (66.181.188.87)
2017-11-24 12:29:14
tsagdaa bolon deedchuuliin hiij baigaa biznes

иргэн (43.228.130.169)
2017-11-24 12:26:27
Ороод мөнгөө алдаад уйлаад байваа.Алдвал хохь чинь.

Зочин (203.91.112.198)
2017-11-24 12:13:09
монголчууд яагаад сүлжээнд тэгтлээ их хохирдог вэ учир нь тэд юу ч хийхгүй байж байгаад маш их мөнгө олох санаатай учираас үүний тод жишээ бол бүгд их дээд сургууль төгссөн болхоор даргаас өөр ажил хийх сонирхолгүй юм

зочин (203.91.115.38)
2017-11-24 12:10:02
Хөвсгөл аймагт Үсчин хийж байсан Отгонбаяр гэж сүлжээчин авгай байнаа.Анхааралдаа аваачээ.

хөвсгөлчүүд (66.181.160.71)
2017-11-24 11:21:27
хөвсгөл аймагт сүлжээчин хэдэн авгай нөхрүүд байнаа,янз бүрийн сүлжээ оруулж ирж баяжаад сүүлд ямар нэг арга саам хэрэглээд яваад байдаг эдгээр хүмүүсийн цагдаа нь одоо хирэн таслан зогсоохгүй л байх юм,Тамир төвийн 2 давхар,Тусгалт гангарт сүлжээчид жирийн ард иргэдийг хууран мэхэлж үйл ажиллагаа үе үе явуулдаг,үүнийг хөдөөний хүмүүс мэдэхгүй мөнгө өгч алдах нь ихслээ,ард иргэдээ сэргэмжүүлэх арга хэмжээг цагдаагийн газар олон нийтийн ТҮ суртачилгаа цацааж байх хэрэгтэй

Зочин (66.181.188.187)
2017-11-24 11:17:04
CHIMIDDAMBA GEJ NEG BUTEHGUI LUIBARCHIN BNAA UURUU BAS SULJEECHIN ADILHAN BJ BUSDIIGAA DANDAA MUULJ HORLONO MONGOLD GANTSHAN SAIN SULJEE BII TER CHIMIDDAMBIINH YUM GENE IIM ADGIIN NOBSH UILIIN URIIN HUULIAR LAI LANCHGAA EDLEH BOLNOO GAIGUI.

Өлзий (27.123.214.93)
2017-11-24 10:48:10
Их Хурлын гишүүд санхүүгийн залилан пирамид хэлбэрийн үйл ажиллагааг хориглосон хууль гаргаад болоо ш дээ. Шийтгэлийг нь 10 жилээс цааш, бүх хөрөнгийг хурааж хохирогчдод хувь тэнцүүлэн барагдуулдаг байх гээд......

Зочин (66.181.176.225)
2017-11-24 10:33:32
Ter j time hohirloo baragduulitya gyugaad 2sar bolj bn da daanch tsagdaa prokuror ni hodlohgui yum da kk

Зочин (202.9.43.12)
2017-11-24 10:23:06
Үхэр монголчууд ийм юманд итгээд мөнгө алдаж байвал хохино биз

Зочин (202.21.106.119)
2017-11-24 10:15:28
тэнэгүүд тэгээд мөнгөө алдаад хохирч л байг л дээ. ажил хийхгүй тэгсэн хэрнээ мөнгөний араас үхэн хатан хөөцөлдсөн мөнгө л олж байвал юу ч хийхэд бэлэн тийм хүмүүс хохироод хэд хэд мөнгөө алдаад л болино шдээ.

Зочин (124.158.107.69)
2017-11-24 10:11:27
ядарсан монголчууд нэг нь гэсэн гадаадаас сүлжээгээр ч болов мөнгө олог л дээ

Зочин (124.158.107.69)
2017-11-24 10:10:11
прамид сүлжээ гэж хэн хэлээд байгаа юм бэ хүмүүст зөв ойлгуулах хэрэгтэй шүү дээ

Зочин (124.158.107.69)
2017-11-24 10:08:22
FIVN WINDS н талаар бичээд байгаа Уранцэцэг нь үүнийг судалсан юм уу өөрөө юу ч ойлгоогүй байж битгий хүмүүсийг турхираад байгаа ч

Зочин (103.9.90.130)
2017-11-24 10:00:17
talh ganhuyag gej novsh bgaa shuu

Subdaa (27.123.214.85)
2017-11-24 09:56:36
Tubshinbayr gedeg Hobdiin emegtei bgaa. Nohor ni tsahdaagiin hun bdag. Arhag shuljeechin. Suljee neegeed olon huniig oruuldag. Ooro bayjaad alga boldog udalgui dahiad neg suljee needeg ene huniig shalgaad barij horoichee 99029668 utastai

Subdaa (27.123.214.85)
2017-11-24 09:56:16
Tubshinbayr gedeg Hobdiin emegtei bgaa. Nohor ni tsahdaagiin hun bdag. Arhag shuljeechin. Suljee neegeed olon huniig oruuldag. Ooro bayjaad alga boldog udalgui dahiad neg suljee needeg ene huniig shalgaad barij horoichee 99029668 utastai

Зочин (122.201.23.19)
2017-11-24 09:37:45
G Time-ийн хохирогчид юу болсон бэ? Хохироод л үлдэж байгаа юу?

questra world (66.181.176.38)
2017-11-24 09:16:42
https://www.facebook.com/qwfive/ uuniig uzne uuu? ene yu be? luibar uu? biznes uu?

mongol (103.10.21.33)
2017-11-24 09:11:30
zobhon ene bish mongoloor duuren suljee bga bugdiig ni shalgaj ustgah heregte

Зочин (66.181.176.38)
2017-11-24 09:02:39
onecoin jiliin daraa ashgaa ab gedeg ...... questra world Mongolia 7 honog bur mongoo ogdog gedeg ...... ali edgeer mon uu?

Зочин (66.181.189.32)
2017-11-24 09:00:50
Үхэр монголчууд дандаа амар хялбар аргаар баяжих сонирхолтой,усан тэнэг улс шүү. Ийм юманд итгээд мөнгөө алдаж байвал хохь нь л гэхээс.

mgl (66.181.181.50)
2017-11-24 08:28:42
60 terbum gedeg ug Mongold trend bolchihson yum uu? Songuuliin show ch 60 terbum, alban tushaaliin heel hahuuli ch 60 terbum, Sanduin hereg ch 60 terbum, deer garch baigaa "J Time"-iin hohirol ch 60 terbum. Esvel oor too baihaa bolchihson yum uu?

Зочин (202.9.43.178)
2017-11-24 08:14:50
Тэр албан ёсны 5 сүлжээгээ нэрлээд, ямар юм хийдгийг нь зарлаад өгвөл зүгээр юм даа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-12 17:37:52 - Нийслэл
“Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний төслийн уралдаан зарлалаа
2017-12-12 16:47:54 - Нийслэл
Хугацаа нь дууссан бараа, бүтээгдэхүүнээс болгоомжлохыг анхааруулав
2017-12-12 16:47:20 - Гадаад
ОХУ-ын тамирчид “Пёнчан-2018” өвлийн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ
2017-12-12 16:29:47 - Технологи
Автомашины хаягдал баттерейн хор уршгийн талаар хэлэлцүүлэг боллоо
2017-12-12 16:29:01 - Гадаад
Твиттерт ОХУ-ын олимпийн хоригийг эсэргүүцэн нэгдэж эхэлжээ
2017-12-12 16:18:24 - Хууль
МХЕГ-ын байцаагчдыг суллаагүй, цагдан хорих шийдвэр гаргажээ
2017-12-12 16:14:10 - Улс төр
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 33.7 хувиар өсчээ
2017-12-12 16:05:32 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин урчуудын төлөөлөлтэй уулзлаа
2017-12-12 16:02:28 - Хууль
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болно
2017-12-12 15:57:01 - Гадаад
Путин Сириэс цэргүүдээ татах тушаал өгчээ
2017-12-12 15:24:13 - Улс төр
Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2017-12-12 15:15:28 - Гадаад
Нью-Йоркт дэлбэрэлт үйлдсэн этгээд “Лалын улс” бүлэглэлд үнэнчээ хэлжээ
2017-12-12 15:10:29 - Энтертайнмент
“Монгол Улсын Филармони-45” баярын концерт болно
2017-12-12 15:08:38 - Нийслэл
“Эко дүүрэг” хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ
2017-12-12 14:39:40 - Спорт
Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээ
2017-12-12 14:21:08 - Улс төр
Оюу толгой, Эрдэнэс Таван толгойн үйл ажиллагаанд аудит хийнэ
2017-12-12 14:07:54 - Нийслэл
Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан “Хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ
2017-12-12 14:04:40 - Энтертайнмент
Бурханч лам Г.Пүрэвбат: Үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ таниулж сонирхуулъя гэсэн юм
2017-12-12 13:55:57 - Эдийн засаг
Импорт 825.1 сая ам.доллараар өсчээ
2017-12-12 13:50:21 - Нийслэл
Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт явагдаж байна
2017-12-12 13:36:37 - Эдийн засаг
ҮСХ: Дундаж цалин 955.9 мянган төгрөг байна
2017-12-12 12:35:01 - Энтертайнмент
Өмнөд Африкийн эрдэмтэд 3.6 сая жилийн настай эртний хүний араг яс олжээ
2017-12-12 12:31:36 - Хууль
Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдаж байна гэв
2017-12-12 12:21:39 - Энтертайнмент
“Алтан бөмбөг” шагналын эзэн өнөөдөр тодорно
2017-12-12 12:09:24 - Орон нутаг
Өмнөговьд 120 км оочирлож буй жолооч нарт туслах хүмүүнлэгийн аян эхлүүлжээ
2017-12-12 11:34:56 - Шар
Мисс А.Баярцэцэг ТҮК-ийн ажилтанд гэр бэлэглэв
2017-12-12 11:32:07 - Эдийн засаг
Д.Сумъяабазар: Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензиний үнэ нэмэгдэхгүй
2017-12-12 11:09:27 - Спорт
Харумафүжид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2017-12-12 11:00:40 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
2017-12-12 10:59:26 - Орон нутаг
БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ
2017-12-12 10:49:09 - Улс төр
У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал
2017-12-12 10:48:44 - Хууль
С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой
2017-12-12 10:45:09 - Шар
Д.Ганболор кикбоксын дэлхийн хошой аварга боллоо
2017-12-12 10:41:41 - Нийслэл
Морьтны их жагсаал гиннест бүртгэгджээ
2017-12-12 10:36:35 - Улс төр
Гэр хороололд инженерчлэлийн дэд төвүүдийг барина
2017-12-12 10:35:28 - Нийслэл
Өнөөдөр зулын хорин таван
2017-12-12 09:38:11 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдана
2017-12-12 07:39:49 - Улс төр
С.Ганбаатар: О.Баасанхүү эздийнхээ захиалгыг биелүүлэх гээд толгойгүй болсон
2017-12-12 07:33:55 - Хууль
Хэдэн зуун сая төгрөг гэртээ нуучихаад хэнээс авснаа тайлбарлаж чадахгүй байна
2017-12-12 07:30:09 - Нийслэл
Орлого нь өссөн ч зардлаа оновчтой тусгаагүй нийслэлийн төсөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй