С.Эрдэнэболд: Би улс төрийг сандал, ширээ гэж хардаггүй

Түгээх    
2017-11-24 08:11:19 - Улс төр

erdenebold

АН-ын дэргэдэх АЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон С.Эрдэнэболдтой ярилцлаа.

-СОНГУУЛИЙН ДАРАА АЖЛААС НЬ ХАЛААД ХАЯЧИХДАГ БАЙДЛААС ЗАЛУУС БҮР ЗАЛХЧИХСАН БАЙНА-

-Ардчилсан Залуучуудын Холбоо /АЗХ/ Ерөнхийлөгчийн сонгуулиа намын анхан шатны гишүүд дунд санал хураалт явуулах замаар зохион байгууллаа. Үүний гол давуу тал нь юу байв?

-Бидэнд улс төрийн шинэ соёл үгүйлэгдэж байна. Учир нь, ард түмэн өнөөдрийн улс төрийн нөхцөл байдалд муу дүн тавьж байгаа. Иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэл өмнө нь байснаасаа асар их муудсан. 2016 оны улс төрийн сонгуулиар хөвөгч масс 40 хувь давсан нь сөрөг үзүүлэлт юм. Ерөнхийлөгчийн сонгуулиар цагаан хуудасны тоо ч өндөр байлаа. Сонгогчдын улс төрийн намуудад итгэх итгэл ингэж багассан учраас л цагаан хуудас өгч байгаа юм. Тэгэхээр намууд шинэчлэгдэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна гэсэн үг. 2016 оны сонгуулиас хойш АН шинэчлэгдэх зорилгоор Монгол орны өнцөг булан бүрт залуус, ахмад настан, дунд үеийнхнээ сонсох уулзалтуудыг зохион байгуулж,санаа бодлыг нь сонссон. Намын шинэчлэлийг үзэл баримтлалын, үндсэн дүрмийн, хүний нөөцийн шинэчлэл, санхүүгийн ил тод байдал, оролцооны гэсэн үндсэн таван чиглэлд шинэчлэл хийхийг зорьсон. Шинэчлэл хийгдсэнээр бодлого суурьтай, төлөвшсөн институцийн нам болох юм байна гэсэн гаргалгааг харж, ийшээ зорьсон. Ингэж байж намын дотоод зөрчил багасна. Парламентат ёс бэхжинэ гэж харсан. Намуудын шинэчлэлтийн хүрээнд дэргэдэх бүтцийн байгууллагууд нь давхар шинэчлэгдэх учиртай юм. Үүний нэг нь Ардчилсан Залуучуудын Холбоо. Энэ хүрээнд анхан шатны нийт гишүүдээсээ асуух замаар АЗХ саяхан ­Ерөнхийлөгчийн сонгуулиаа амжилттай зохион байгууллаа.

erdenebold

-АЗХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчид нь 21 аймаг, есөн дүүргээр явж, холбооныхоо залуучуудтай уулзсан. Залуусын намдаа итгэх итгэл, ерөнхий үнэлгээ нь сайжрах хандлага ажиглагдав уу?

-Ер нь материаллаг, механик зүйл гэхээсээ сэтгэл зүрхний үйлдлүүд илүү үнэ цэнтэй байдаг. Тухайлахад, 2010 онд испаничууд хөлбөмбөгийн ДАШТ-ээс цом авсан. Тэр үед Испанийн хөрөнгө оруулалт сэргэж, эдийн засаг ердөө хоёр сарын хугацаанд сайжирч ирсэн байдаг. Яагаад ийм өсөлт бий болов гээд судлаад үзэхээр Дэлхийн аварга болсны дараа хүмүүс хоорондоо бахархал дүүрэн харилцах болсон байдаг. “Бид чинь Дэлхийн аварга үндэстэн шүү дээ” гээд бахархаад эхэлсэн. Энэ нь ажлын бүтээмжийг дээшлүүлж, стрессийг эрс багасгасан байна. Хүмүүс итгэл үнэмшил төгс байдлаар асуудалд хандахын хамгийн давуу тал нь энэ юм. Манай улсад л гэхэд алдарт долдугаар сарын 1-ний үймээний дараа Н.Түвшинбаяр аварга Бээжингийн олимпоос алтан медаль хүртэхэд эв түнжин муутай байсан намын удирдлагууд талбай дээр хөлөмцүү гарч ирээд, тэврэлдэж зургаа авахуулсан байдаг. Энэ бол хандлагын асуудал. Залуучуудад өнөөдөр хандлагын асуудал маш чухал байна.

Залуучууд зөвхөн намчирхахыг хүсэхгүй байна. Аль нэгэн намын гишүүн байхаасаа илүүтэйгээр залууст ажлын байр хэрэгтэй. Улс төрийн нам дахь фракц бүлэгт хамаарахаас илүү үйлдвэрлэлийг дэмжсэн том бодлого, алсын харааг дэмжихэд бэлэн байна. Ялангуяа орон нутагт үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал ихээхэн хүлээлттэй байгаа. Яах вэ, сонгуулийн үед улстөржиж болно. Гэвч сонгуулийн дараа ажлаас нь халаад хаячихдаг байдлаас залуус бүр залхчихсан байна. Бид сая Монгол орны өнцөг булан бүрт ажиллахдаа залуусаа маш сайн сонслоо. Тулгамдаж байгаа асуудлыг нь аль болохоор улс төрийн намын өнцгөөс биш, Монголын нийт залуус гэсэн өнцгөөс харахыг хичээж, эрмэлзэж ажиллалаа. Тийм л уулзалтууд боллоо. АЗХ 90 мянга гаруй 39-өөс доош насны бүртгэлтэй сонгогчтой. Эдгээр 90 мянга гаруй гишүүнээ чадавхижуулах, нийт залуучууд руугаа чиглэсэн бодлогуудыг гаргаж ирэх шаардлага тулгарч байна. Тэгэхээр АН-ын залуучууд дан ганц нам гэлтгүй үндэсний хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг харж, түүнийг шийдвэрлэхийн төлөөх арга замыг хайж ажиллах учиртай юм. Энэ чиглэлд онцгой анхаарч ажиллах хүсэл тэмүүлэлтэй байна.

-Намын анхан шатны гишүүдээс даргаар хэнийг сонгохоо асуудаг энэ байдал цаашид АН-д жишиг болон тогтох болов уу?

-АН-ын зургадугаар Их хурлаас намын даргыг анхан шатнаас сонгодог байхаар тогтсон. Энэ жишгийг гаргахын тулд бид маш их тэмцлийг хийсэн. Үүний дараа намын даргаа анхан шатны гишүүдээс асууж сонгосон байдаг. Ингээд ҮБХ-ны гишүүд намын анхан шатнаас сонгогдож, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг гишүүдээсээ дахиад л асуусан. Үндсэндээ дөрөв дэх том давалгаа нь энэ удаагийн АЗХ-ны Ерөнхийлөгчийн санал хураалт байлаа. Тав дахь том давалгаа нь Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоогоор үргэлжлэх байх гэж харж байна. Хэн дарга байхаас үл хамаарч, иргэдээ сонсдог. Тэднээс санал авдаг шинэ жишиг АН-д тогтлоо. Намын энэ шинэчлэл сая Ерөнхийлөгчийн сонгуулиар ч үр дүнгээ өгсөн гэж болно.

erdenebold

-БИДНЭЭС “ТА НАРЫН АРД ХЭН БАЙГАА ЮМ БЭ” ГЭЖ ХҮМҮҮС ИХ АСУУДАГ-

-Намын дэргэдэх залуусын байгууллагад улс төрд орох гэсэн амбицтай хүмүүс очдог гэх нийтлэг, “муу” ойлголт бий. Та АЗХ-ны ирэх жилүүдийн өнгийг хэрхэн харж байна. Бодлого дээр суурилж, илүү зөвөөр урагшилж чадах болов уу?

-Бидэнд хүчээ нөөгөөд,биеэ оторлоод, бусдын араар нуугдах улс төрийн орон зай багасчихсан байна. Яагаад гэхээр, 2016 оны сонгуулийн ялагдалд биднийг буруутгахгүй байгаа. Тухайн үед  эрх барьж байсан, биднээс нэлээд ах хүмүүсийг буруутгасан. Харин 2020 гэхэд манай залуус 40 нас гараад явчихна. Энэ утгаараа хэн нэгнээс хамааралтай бус болчихно. Биднээс “Та нарын ард хэн байгаа юм бэ” гэж хүмүүс их асуудаг. Асуулт буруу тавигдаж байна. Үүний оронд биднээс “Та нарын дотор юу байгаа юм бэ?” гэвэл итгэл төгс хариулна. Бидний ард найз нөхөд, итгэл үнэмшил нэгт журмын андууд байгаа. Өнгөрсөн 20 гаруй жилийн үгийн шарх, үйлдлийн зовиураараа зөвхөн АН төдийгүй улстөрийн тавцан хүнд байдлыг тууллаа. Гэсэн ч АН-ын ах нар олон давуу талуудыг улс орондоо бий болгосон. Тиймээс ч тэднийг зөв ойлгох хэрэгтэй. Одоо бид зөв зүйлийг нь уламжилж, алдаатай асуудлыг нь гээгээд явах учиртай юм. Бид бие дааж, өөрсдийн оюун санаа, итгэл үнэмшлээр асуудалд хандах ёс зүйн өндөр шаардлагатай нүүр тулгарч байна. Энэ утгаараа ирэх жилүүдэд маш их хөдөлмөрлөнө. Бодлогоо зөв тодорхойлно. Үүний тулд л би мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, энэ өрсөлдөөнд оролцсон.

-Танд 2020 онд УИХ-д өрсөлдөх амбиц байгаа юу?

-“Би-гээс бид” гэсэн зарчмаар явах ёстой. Би гээд л байх юм бол ямар ч том зам жим болж хувирдаг. Бид гэсэн итгэл үнэмшлээр урагшаа явах юм бол ямар ч жижиг жим зам болж өргөсдөг. Хэрвээ би амиа бодсон бол ийм эрсдэлтэй бөгөөд зоримог алхам хийхгүй байх байсан. Залуучуудын хувьд улс төрийг юу гэж харахаас ихээхэн хамаарна. Миний хувьд улс төрийг сандал, ширээ гэж хардаггүй. Улстөрийн алба хашна гэдэг бол өөрийнхөө цаг нар, амьдралыг золиослоод ч болтугай олон нийтийн эрх ашгийн төлөө сэтгэлээ өргөх тийм л зүй тогтол. Бид өнөөдөр зөвхөн өөртөө л анхаарал тавиад, эхнэр хүүхдээ бөөцийлөөд байх юм бол ирээдүй, бусад хүмүүс юу болж хувирах вэ. Монголчууд бид цөөхүүлээ. 1.4 тэрбум хүнтэй, БНХАУ,145 сая хүнтэй ОХУ гэсэн хоёр том хүчирхэг гүрний завсар байгаа 3 сая хүн амтай Монгол Улс. Бид энэ нийгэмдээ хариуцлагатай хандах учиртай. Яах гэж тэр олон сургууль төгсөж, өчнөөн ном бичив. Төдийгөөс өдий хүртэл яах гэж зүтгэж ирсэн юм. Энэ бол зөвхөн өөрийнхөө нэр төрийн төлөө хийсэн зүйл биш. Монгол төрийн алтан жолоонд, бодлого боловсруулж шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийн төлөө энэ мэтээр хөдөлмөрлөж, бүтээлчээр ажиллах ёстой гэсэн үзэл санаа юм.

-Нөгөө талаас залуу үеийн төлөөлөл улс төрд зөв сайн явах нь нийгэмд илүү өгөөжтэй гэсэн санаа бас явдаг?

-Монгол залуучууд бие даасан сэтгэлгээтэй. Хөгжингүй, өрсөлдөх чадвартай байх юм бол нийгэм маань ч ингэж төгөлдөржинө. Тэгээд ч хүн албан тушаалтай байснаараа мундаг болчихдоггүй. Өнөөдөр Ч.Ганжавхлан гэдэг залуу ямар ч албан тушаалгүйгээр өөрийнхөө итгэл үнэмшлээр нийгмийн сайн сайхныг улсдаа авчирч байна. Бид энэ үйлдлийг хараад ичих ёстой. Жирийн нэгэн иргэн ямар ч дарга цэрэггүйгээр маш их ажлуудыг нийгмийн сайн сайхны төлөө хийж чадаж байна. Бид яагаад үүнийг хийж чадахгүй вэ гэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Тийм ч учраас би АЗХ-г удирдах үүргийг ажил хийх боломж гэж харж байгаа. Өмнө нь би нэлээд салбарт ажиллаж турлага хуримтлуулсан. Залуучуудыг хөгжүүлэх чиглэлээр 10 гаруй ном, олон сургалт зохион байгууллаа. “Эерэг сэтгэлгээний давалгаа” төслийг сүүлийн гурван жил хэрэгжүүлж, 110 мянган хүүхдэд лекц уншлаа. Бид хоосон яриад яваагүй. Маш олон зүйл хийхийг зорьсоор ирлээ. Мэдээж алдаа оноо, шүүмжлэлүүд байсан. Гэхдээ итгэл үнэмшлээсээ ухраагүй. Ер нь үр дүн хийсэн ажлаас л харагдана. Энэ ярилцлагын үр дүн магадгүй 10 жилийн дараа харагдах байх. Зөвхөн амин хувиар бодоод явдаг хүмүүс улс төрийн явцуу эрх ашиг гаргадаг. Миний хувьд тийм зүрх, зориг байхгүй. Ийм сэтгэл ч алга. Урагшаа хамтын хүчээр явна гэж бодож байгаа. Зөвхөн УИХ-ын гишүүн болсноор амьдрал хэмжигдэхгүй. Хүний амьдрал гэр бүл, найз нөхдийн аз жаргал, эрүүл энх байдлаас ихээхэн хамаардаг. Бүхнийг бид элэг бүтэн байлгахад залуус бидний оролцоо чухал юм.                                         

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 53

хүн хүн (103.10.23.79)
2017-11-25 20:53:56
Намын дэргэдэх Залуучуудын , Оюутаны Эмэгтэйүүдийн холоо гээд хулгайч эрх мэдэлтэн нарын бөхс долоож албан тушаар цалин горидсон баасаны хар гөлөг , Цүнх бармж гутал арчиж бөхсийг нь цэвэрлэж хулгайн хоолны шавхарууг нь идэж амьдардаг золбон гууд байдаг гэдгийг иргэд сайн мэднэ Энэ бөхс долоогч мөн их улин хуцваа

Цэдэнбал (202.9.42.231)
2017-11-25 09:32:52
Эрдэнэболд шиг залуус энэ улсыг хөгжүүлнэ

Zochin (202.9.40.97)
2017-11-25 07:34:04
Mungu erh medel shuudee ulstur

Зочин (122.201.21.173)
2017-11-25 07:23:44
Elbegdorj-iin hajuud bhdaa, chingis bondoos mungu avsan. tuluugui humuusiin jagsaaltand yavj bnle.

zochin (128.68.62.231)
2017-11-25 02:58:05
harvaas hudlaa gar bna doo

Radna (66.181.183.60)
2017-11-24 21:32:44
Khudal ynen baakhan yum chalchsan iim chulchraanuud khend kherrgtei! Omnokh 1 khyzyygyi chalchigch baakhan mongo shaagaad uls dampuuruulchikhaad alga bolson! Harvardiin kurs togschikhoor l mundag bolchkhuu? Manaid Harvard iig byten togsson Kommunist khyn buudaj alaad yavj l bna? Iim Ochkastii gomikuud odoo khol yavakhgyiee! Ulsaa khogjyylekh ged bgaa bol bayalag byteej tatvar tol! Yadarsan ardiin mongiig shimegchlekh geed l chichreed bgaa biz dee! Odoo ANamiin apparatad ongorson 4 jil avilga khulgai khiij, tsagdaa ATG ees zugtaj bsan khodoonii malnuud l suuj bna! Tegeed khulgaich nar ene ulsiig oorchlokh yy? Shaana biz!

Radna (66.181.183.60)
2017-11-24 21:32:00
Khudal ynen baakhan yum chalchsan iim chulchraanuud khend kherrgtei! Omnokh 1 khyzyygyi chalchigch baakhan mongo shaagaad uls dampuuruulchikhaad alga bolson! Harvardiin kurs togschikhoor l mundag bolchkhuu? Manaid Harvard iig byten togsson Kommunist khyn buudaj alaad yavj l bna? Iim Ochkastii gomikuud odoo khol yavakhgyiee! Ulsaa khogjyylekh ged bgaa bol bayalag byteej tatvar tol! Yadarsan ardiin mongiig shimegchlekh geed l chichreed bgaa biz dee! Odoo ANamiin apparatad ongorson 4 jil avilga khulgai khiij, tsagdaa ATG ees zugtaj bsan khodoonii malnuud l suuj bna! Tegeed khulgaich nar ene ulsiig oorchlokh yy? Shaana biz!

Зочин (66.181.177.205)
2017-11-24 20:52:02
Yuun sain yum akhdaa ter shiree sandlaa ugchikh ggghg

batbayar (66.181.180.186)
2017-11-24 18:51:25
ugaasaa l ebi gargaj iree biz de, shou hurtel zohion baiguulj bsan. shouchin tarvagan nuhur du.

Баатар хурандаа (103.206.195.254)
2017-11-24 17:48:54
Эрдэнэболдоо амжилт

Жагварал (103.206.195.254)
2017-11-24 17:32:44
Эрдэнэболд өсөх ирээдүйтэй сайн хүү. Энд атаархах хэрэггүй. өөрөө өөрсдийгөө хичээ

Зочин (66.181.185.159)
2017-11-24 17:27:41
Мөнгө мөнгө өөр юу ч биш Элбэгдоржийн дүү байна .

elbberdorj novsh (223.73.147.241)
2017-11-24 15:04:52
chi uur yu gej , hardag yum. gichii mini

elbberdorj novsh (223.73.147.241)
2017-11-24 15:04:49
chi uur yu gej , hardag yum. gichii mini

elbberdorj novsh (223.73.147.241)
2017-11-24 15:04:46
chi uur yu gej , hardag yum. gichii mini

elbberdorj novsh (223.73.147.241)
2017-11-24 15:04:45
chi uur yu gej , hardag yum. gichii mini

elbberdorj novsh (223.73.147.241)
2017-11-24 15:04:44
chi uur yu gej , hardag yum. gichii mini

elbberdorj novsh (223.73.147.241)
2017-11-24 15:04:42
chi uur yu gej , hardag yum. gichii mini

bat (66.181.170.231)
2017-11-24 14:50:32
бага Элбэгдорж

Руугаа (27.123.212.132)
2017-11-24 14:41:08
Одоо хэлдэг биш хийдэг хүн нийгэмд хэрэгтэй чам шиг юмнууд үнэхээр чадахгүй гомо минь

Зочин (202.180.218.38)
2017-11-24 14:26:21
Залуус эрүүлээр сэтгэж, тэднийг хөгжүүлж дэмжиж, урам зоригтойгоор итгэлтэйгээр дуу хоолойгоо хүргэж ажиллаара. Хэн нэгэн хүн, хэсэг бүлэг хүн хувилдаад болдог тогтолцоог сольсон явдал маш зөв байна

Зочин (103.206.195.254)
2017-11-24 13:50:23
Залуусаа дэмжиж байж л энэ улс орон хөгжина. Хэн нэгнээ доош хийх гэсэн муухай сэтгэлгээнээсээ салж байж л монгол улс хөгжинө.Энэ залуу өөрийн бодол итгэл үнэмшилтэй юм хийх бүтээх сэтгэлтэй хүн байна. Дэмжиж байна.

Зочин (182.160.32.188)
2017-11-24 12:31:30
хошгируулаад л..... ха ха ха ха ха хи хи хи хи хэх хэ хэ хэ.

Зочин (182.160.32.188)
2017-11-24 12:29:41
хошгируулаад л..... ха ха ха ха ха хи хи хи хи хэх хэ хэ хэ.

unen torh (202.55.191.130)
2017-11-24 11:42:43
Багаасаа дарга болхыг мөрөөдсөн, амьдрал мэдэхгүй, солиотой мангар бацаан л да. Ийм хүн Монголыг өөрчлөхгүй ээ. Зорилго нь уран донгодож байгаад л дарга болох. Өөрөөр энэ хүн Монголд юу ч хийж чадахгүй. Иймэрхүү Элбэгдоржийн багасгасан хувилбарт хэн ч цаашид итгэхгүй.

зочин (150.129.143.79)
2017-11-24 11:33:45
Намуудын худлаа ярьдаг,улс орны уруудан доройтож ирээдүйгээ өрөнд оруулж байгаа байдал. Ярих урлагыг эзэмшигчид ширээнд залардаг хугацаа байгаа учраас хүмүүсийн сэтгэхүй ийм болжээ. Нэг үгээ ч гэсэн ажил хэрэг болгох нь гол шүү. Санаа зөв байна. Харах л үлдлээ.

Зочин (203.91.119.58)
2017-11-24 11:26:55
кккк.Элбэгдорж шиг харин ч нэг сайхан уран донгоддог залуу бна лээ дээ.

Зочин (103.9.90.98)
2017-11-24 11:22:26
Зөв өө, залуусын урмыг бүү хугал, тэднийг бү мохоо, бас залуус өөрсдөө зөв ярьж сэтгэж зүтгэж байгаа хэсгийгээ сайн дэмж, араас нь зүүгдээд зэрэгцээд, үлгэр аваад яв, ингэж байж л эрүүл нийгэмд амьдрах эх суурь тавигдана шүү. тамын тогтооноосоо гарцгаа, энэ бичиж байгаа зүйлээ хараа залуус аа ичих хэрэгтэй,эдгээрийг нас тогтсон хүмүүс бичээгүй гэж мөрийцсөн ч яахав, наад толгойгоо цэнэглэж. ном сонин уншицгаа.

Зочин (112.72.11.103)
2017-11-24 11:22:20
Bas l lut lut shaajnaa.

Зочин (202.131.243.190)
2017-11-24 11:21:19
...энэ бичээд байгаа хүмүүс өөрсдөө ямар нэгэн хариуцлага үүрч үзсийм боловуу.Бүхнийг харлуулж харах юм.Залуу хүнд урам хайрлахын оронд....Монгол улсыг залуу үе л аврана.

Зочин (66.181.178.117)
2017-11-24 10:24:56
Chi bitgii bulter. Tiim baitlaa chi ingej uhej hatan yavahuuu

Zochin (166.216.157.117)
2017-11-24 10:21:16
Bulterch bna doo

Зочин (202.179.18.194)
2017-11-24 10:15:30
Шинэ үе гэдэг чинь энэ дээ. Юм дуулгана аа.

Зочин (66.181.190.43)
2017-11-24 10:15:12
ШААГААД Л. ЧИ САНДАЛ ШИРЭЭНИЙ ТӨЛӨӨ Л ҮХЭЛДЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.

Зочин (66.181.177.221)
2017-11-24 10:12:44
жинхэнэ шаачлаа даа дүү хүү, одоо ийм ярианд итгээд сууж байдаг хүн байдгийн боловуу, энэ мэдээ.мн-ийнхэн өөрсдөө ч итгэхгүй байгаа даа

Зочин (112.72.11.118)
2017-11-24 10:12:27
Bas l elvegdorjiig duuraij uyhan dongdoj bn iimerhuu ymnuud l ajil hiisen bolj uyhan dongdoj ard tumnii tapihi ugaaj sandal shiree moruuduj yvdag uchiraas ard tumen hooson gotsorch bga ym

Зочин (203.91.114.170)
2017-11-24 10:01:19
Элбэгдоржийн сонгууль дээр ажиллаж байсан залуу шиг санахын. Зүгээр л тийм гээд хэлчихгүй. Сайн харвал яг эби.

Зочин (202.72.243.212)
2017-11-24 09:58:22
Терпи казак, атаманом будешь

Зочин (103.229.120.162)
2017-11-24 09:57:15
Eviid oo ireedui neg bandaash haha ooroo giuj bgaad yariltslaga ogchjee bas ovooshd

Zochon (66.181.181.211)
2017-11-24 09:49:38
Shaal hudlaa gar bailee dee.Iim umnuud hudlaa yarij harvadrd gej hudlaa yariad.Bas ih hural ruu sanaatai daa,bitgii goridodroi.

fhj (103.229.122.208)
2017-11-24 09:43:18
Засссс Шал үмхии амтай СТА Элбэгээгиин араас явдаг ярихаас цаашгүй уран илтгэгч Бас нэг дарга ын сандал мөрөөдөгч ОРК

Од (66.181.177.131)
2017-11-24 09:34:05
Чи тийм сүрхий юм бол улс төрийн дөрөө хийгээд байгаа "Ардчилал"-ынхаа талаар ярихгүй яасан юм бэ? Монголд Ардчилал хөгжиж байна уу? үгүй юу? Хөгжиж байгаа гэвэл ямар "ардчилал" хөгжөөд байна аа.Энэ талаар яагаад дууаарахгүй байгаа юм бэ? Тэхээр чи гөлөг л байна ш дээ.

Од (66.181.177.131)
2017-11-24 09:28:03
Энэ хүүхэд бас л бүдүүн гөрж баайна даа. Юу болохы цаг хугацаа харуулна даа.Уул нь чи даруухан ярилцлага өгөөд хийдгээ хийгээд л явж байх хэрэгтэй ш ээ.

Зочин (202.179.25.7)
2017-11-24 09:21:44
ЗА ЯАХАВ ЯРЬЖ БАЙ ... ХАРЖ Л БАЙЯ... САНДАЛ ШИРЭЭНД СУУХНА УУ ҮГҮЙ ЮУ... ОДОО Ч ИЙМЭРХҮҮ ЯРИАНД ДӨЖИРЧ БАЙНА ШҮҮ. 30 ШАХАМ ЖИЛ ИНГЭЖ ЯРЬСАН УЧРААС ....

Зочин (66.181.172.170)
2017-11-24 09:21:25
Хэн батлах юм?

Иргэн (202.21.99.178)
2017-11-24 09:13:18
Одоо та нарт хэн итгэх юм, хошгоруулж ханахгүй байна уу. Тийм мундаг удирдагч юм бол нэг сумыг өөд нь татаад ир

зочин (150.129.143.12)
2017-11-24 08:52:49
Намын дарга нь бусдын замыг мөнгөөр хааж боож л гарсан.анхан шатныхан тэрний төлөө саналаа өгсөн гэдэгт хэн ч итгэхгүй.баттулга мөнгөгүй байсан бол ерөнхийлөгч болохгүй л байхгүй юу,анхан шат ч түүнийг гаргахгүй.юунд ингэж улайн цайм худал ярина вэ,ийм залуугаасаа.бусад нь ч энэ замаар явж албан тушаалд очсон.

Зочин (202.131.230.238)
2017-11-24 08:44:45
Хүн болгон л анхандаа сандал, ширээ гэж хардаггүй юм. Одоохондоо сохор л байгаа юм байна. Хүссэн, эс хүссэн эрх мэдэл, мөнгө 2 луу ордог юм. Харин тэрнээс өөрийгөө хэр зайтай байлгаж чадах вэ гэдэг л чухал. тэгж чадвал хариуцлага нэхэхэд амар байх даа

Зочин (66.181.185.143)
2017-11-24 08:42:27
Zasss boon xudalchuud xen itgex yum

Монгол (27.123.212.130)
2017-11-24 08:37:39
Ийм байгууллага хаанаас тосовоо босгодог вэ? Эндээс ногоо 60 тэрбум эхэлдэг МАНГАР БАЦААН аа !!! Залуусыг зугээр амаар монго яаж олохыг оогшуулдэг газар шуу

Монгол (27.123.212.130)
2017-11-24 08:36:58
Ийм байгууллага хаанаас тосовоо босгодог вэ? Эндээс ногоо 60 тэрбум эхэлдэг МАНГАР БАЦААН аа !!! Залуусыг зугээр амаар монго яаж олохыг оогшуулдэг газар шуу

Зочин (122.201.22.244)
2017-11-24 08:31:08
Болтугай!

Зочин (182.160.35.150)
2017-11-24 08:25:23
мөнгө л гэж хардаг даа. манай АН-ы дарга нарыг хар. албан тушаалаал мөнгө хийж бонд зөндөө исэн. манай АН-ы дарга нарыг хар даа с.эрдэнэ з.энхболд батүүл гээд л .элбэгдорж гэхэд л эрдэнэтийн эзэн.бүгд феодаль. батхүү баттулга алтанхуяг ........

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-19 10:25:00 - Хууль
Хөл бөмбөг тоглож байсан 11 настай хүү амиа алдсан хэрэг гарлаа
2018-06-19 09:28:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
2018-06-19 09:03:22 - Улс төр
МАН-ын залуус МАНДТУГАЙ
2018-06-19 08:58:34 - Энтертайнмент
С.Саранцацралт: Өвс, хүн хоёр нэг л зүйл гэдгийг маш сайн ойлгосон
2018-06-19 08:28:03 - Нийслэл
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн машинаар Туул гол руу бохир цутгасан байжээ
2018-06-19 08:27:59 - Улс төр
Д.Хаянхярваа: Д.Муратын асуудлаар бүлэг задгай саналаар оролцоно
2018-06-19 08:25:58 - Байгаль Орчин
Прагын амьтны хүрээлэнгээс Тахийн талд дөрвөн тахь нутагшуулна
2018-06-19 08:21:20 - Спорт
УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүллээ
2018-06-18 19:52:43 - Нийслэл
Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулна
2018-06-18 19:20:20 - Шар
Германы хаалганд бөмбөг ороход мексикчүүд нэгэн зэрэг үсэрснээс газар "хөдөлжээ"
2018-06-18 18:39:28 - Нийслэл
Хотууд нүүрстөрөгч багатай хөгжлийн шийдэл олохоор нэгдлээ
2018-06-18 18:12:10 - Нийслэл
С.Амарсайхан: Хөгжингүй хотуудын туршлагаас суралцаж Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий
2018-06-18 18:09:09 - Эдийн засаг
Баянхонгор, Дундговь аймагт алтны сорьцын лаборатори байгуулна
2018-06-18 17:59:06 - Шар
“Яг түүн шиг-3” шоуны долоо дахь дугаарын ялагч О.Тэмүүжин болов
2018-06-18 17:31:41 - Эдийн засаг
Б.Лхагважав: Нийгмийн бүх ядуурал татварын зөв систем байгаагүйтэй холбоотой
2018-06-18 17:28:07 - Хууль
Тайванчуудын тусламжтайгаар хүүхэд хөгжлийн төвийг нээлээ
2018-06-18 17:11:26 - Хууль
Өнгөрсөн онд 540, энэ он гарсаар 163 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
2018-06-18 16:55:20 - Гадаад
Пентагон: АНУ тэргүүтэй эвсэл Сирийн Бу-Кемаль хотод агаараас цохилт өгөөгүй
2018-06-18 16:25:31 - Нийслэл
ХХААХҮЯ лаосчуудад 1000 хонь бэлэглэжээ
2018-06-18 16:25:24 - Гадаад
Японд газар хөдлөлтийн улмаас гурван хүний амь хохирч, бэртэж гэмтэгсдийн тоо 200 даваад байна
2018-06-18 15:51:23 - Нийслэл
Ц.Цолмон: “Орон орны парламентчид нэгдэгтүн” гэдэг зарчим хууль тогтоогчдын шинэ тэмүүлэл болж байна
2018-06-18 15:41:56 - Хууль
Сэтгүүлч Б.Дашзэвэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ
2018-06-18 15:29:14 - Спорт
Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн УАШТ болно
2018-06-18 15:17:59 - Хууль
“Камержуулалт-2” уралдааны хүрээнд 571 гаруй сая төгрөгийн 2530 хяналтын камер суурилуулжээ
2018-06-18 15:08:07 - Нийслэл
Худалдаа эрхлэгчдийн 80-90 хувь нь өдрийн зээлтэй
2018-06-18 15:01:29 - Эрүүл мэнд
Сувилагч Ж.Уранчимэг Энэтхэг улсыг зорилоо
2018-06-18 14:59:31 - Хууль
Б.Энхбат: БОАЖЯ-ны сайд асан Д.Оюунхоролыг шалгуулна
2018-06-18 14:49:40 - Нийслэл
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг яагаад зогсоосон талаар асуулга тавьжээ
2018-06-18 14:36:52 - Нийслэл
Мөнгөний нийгэмд биш, хүний нийгэмд амьдрахыг хүсэж байна гэлээ
2018-06-18 14:36:09 - Энтертайнмент
Наадмын тасалбарыг нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр борлуулна
2018-06-18 14:26:38 - Спорт
Буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо
2018-06-18 14:22:37 - Улс төр
Саналын хуудас, техник хэрэгслийг хүргэх ажил эхэллээ
2018-06-18 14:20:13 - Орон нутаг
Үерийн улмаас Хутаг-Өндөр суманд 368 сая төгрөгийн хохирол учирчээ
2018-06-18 13:56:55 - Нийслэл
Зүүн хойд Азийн бүс нутгийн 18 хотын төлөөлөгчид чуулж байна
2018-06-18 13:52:46 - Улс төр
Б.Бат-Эрдэнэ: Төрийн баяр наадам хуулиараа зохион байгуулагдаад явна
2018-06-18 13:40:40 - Нийслэл
Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй
2018-06-18 13:40:09 - Хууль
Ц.Баттулга: “Хатан булаг” суманд хилийн тухай хууль зөрчигдөж байна
2018-06-18 13:24:17 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: Хаврын ээлжит чуулганыг дүгнэж, мэдээлэл хийнэ
2018-06-18 13:20:44 - Улс төр
А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ аварга аа, бөхчүүдийг эвлэрүүлэхгүй байгаа үйлдлээ зогсоо
2018-06-18 13:17:38 - Эдийн засаг
Банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний “АВАРГЫН АЛТАН ЦОМ”-ын эзэн багаар 6 дахь удаагаа шалгарлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-16 10:53:36 - Эрүүл мэнд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ гангараа биш, аюултай зэвсэг
2018-06-16 11:13:02 - Улс төр
Хэнтийн нөхөн сонгуульд ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ
2018-06-16 13:58:41 - Нийслэл
Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан залууг ажлаас нь чөлөөлжээ
2018-06-17 13:28:40 - Нийслэл
Том оврын автобус бетон зуурмагийн машинтай мөргөлдсөн осол гарав
2018-06-16 15:08:16 - Шар
Нэг ч гоол оруулаагүй Саудын Арабын хөлбөмбөгчид шийтгүүлнэ
2018-06-18 09:11:42 - Улс төр
Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал
2018-06-17 16:34:12 - Орон нутаг
Хоёр настай хүүхдээр даага унуулж уралдуулсан эцэг, алдарт уяач нарт арга хэмжээ авчээ
2018-06-16 12:59:53 - Шар
Москвад Мексикийн хөгжөөн дэмжигчийн эд зүйлсийг хулгайлсан хоёр монгол иргэнийг саатуулжээ
2018-06-17 12:30:18 - Байгаль Орчин
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
2018-06-18 08:36:00 - Хууль
Р.Нямхүү: Хүн амины хэрэгтнүүдийг хаацайлдаг цагдаа, прокурортой эцсээ хүртэл тэмцэнэ