Ч.Отгочулуу: Цалин нэмж, зах зээлд шууд мөнгөөр шийдэх гэвэл чөтгөрийн тойрогтоо улам л шигдэнэ

Түгээх    
2017-11-24 10:42:33 - Эдийн засаг

Эдийн засагч Ч.Отгочулуутай 2018 оны төсөв болон эдийн засгийн хэрэгжүүлж буй бодлогын бодит байдлын талаар ярилцлаа.

-2018 оны төсөв ямархуу багцаатай төсөв болов?

-Төсвийн зардал 10 жилийн өмнөхтэй харьцуулвал бараг 10 дахин өсчихсөн. 2018 оны төсөвт ч энэ идэвхтэй өсөлт хэвээр хадгалагдсан байна.Дэлхийн ихэнх орон бүсээ чангалж аль болох л хэмнэлт хийхийг эрмэлзэж байна. Гэтэл манайх эдийн засаг хүнд байна  гэх атлаа төсвийн тэлсэн бодлого хэрэгжүүлэх гэж байгаа нь ирэх онд инфляци өсөхөд нөлөөлж мэдэхээр байна.

-Төсвийн алдагдал инфляцид яаж нөлөөлдөг юм? Үр дагавар нь юу байдаг юм бэ?

-2018 оны төсвийн алдагдал өндөр буюу ДНБ-ий 9 хувьд хүрэхүйц алдагдалтайгаар батлагдаж байгаа юм байна гэж ойлгосон. Ёсчилон батлагдсан хувилбарыг олж үзээгүй л байна. Уг нь бүсээ чангалсан, зоримог төсөв байх болов уу гэсэн хүлээлт байсан ч бодит байдал дээрээ  эсрэгээрээ нэг удаагийн нийгмийн халамж тараах гэх мэтээр аргацаасан зүйл ихтэй усархаг төсөв байна. Энэ төсвийг УИХ-д дахин сонгогдох сонирхолтой, жижиг тойргоос гарч ирсэн гишүүд баталсан. Тэр утгаараа гишүүд өөрсдийн сонгогдсон тойргоо тойглоход чиглэсэн бодлогоор төсөв батлажээ гэж харахаар байна. Ер нь улстөрчид тойрогтоо хийсэн ажил ихтэй болж харагдах сонирхолтой  байдаг л даа. Үүнийг нэг талдаа буруутгах арга алга. Гэхдээ ингэж тойргын баатрууд олноор гарч ирдэгийн сүүдэр нь эдийн засгаа хорлож, унагаж байдаг. Өнгөрсөн 2008, 2012 онд гэхэд сонгогчдод амласан  мөнгөө бэлнээр тараана гэснээс болж эдийн засгаа яаж хямраалаа. Сонгуулийн амлалтыг биелүүлэхийн тулд гаднаасурьдчилан мөнгө зээлж тараасан. Тэгтэл 2012-2016 оны хооронд зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд гурав дахин уналаа шүү дээ. Нөгөө урьдчилаад зээлээд авчихсан мөнгөнийхөө өрийг төлөх гэтэл баялгийн үнэ буурснаас болж мөнгө орж ирдэггүй зовлон эхэлдэг. Ингээд инфляци ба ханшны уналт үргэлжлэхээр төсвийн бодлого маань зөвхөн улс төрчдөд ашигтай харин жижиг дунд үйлдвэрлэгч нэн хортой зүйл болж хувирдаг. Учир нь инфляцийг бууруулах нэрийн дор бодлогын хүүг өсгөнө. Дагаад зээлийн хүү өсөхөөр хөрөнгө оруулалт бас хэрэглээ хумигдаж ажлын байр устана, ядуурал өснө. Ирэх оны төсвийн багцтай танилцаж байхад бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зарцуулж буй зардал харьцангуй бага байсан. Харин төсвийн урсгал зардал нийт зарлагын багагүй хувийг эзэлж байгаа нь эдийн засагт сайн үзэгдэл биш. Инфляцийг өдөөсөн төсөв бол ажлын байрыг устгадаг.Ирэх 2018 оны төсөв ч инфляцийг тэжээсэн төсөв болчихлоо гэж харсан. Инфляци өсөхөөр бодлогын хүү өсдөг. Бодлогын хүү өсөхөөр зээлийн хүү өснө. Ингэхээр бизнес хийж буй хүмүүст зээл олдохоо болино. Хэрэглэгч нар зээл авч чадахаа байгаад ирэхээр эдийн засгаа хумиад эхэлдэг.

-Их л өр, зээл төлнө гээд байгаа?

-Мэдээж төсвийн зардалд өнөө төлөгдөх өр төлбөрийн үйлчилгээ бас бий. Өнгөрсөн жилд ч, энэ онд ч ялгаагүй зээл авч өрийг өрөөр солих маягаар тав, арван жилийн дараагаас төлөхөөр хойш нь шидчихээд байгаа. Энэ жишиг 2018 онд ч үргэлжлэх байх. Том төлбөрүүдийг төлсөн гэхээсээ илүү хойшлуулсан зүйл их байна.

-2018 оны төсөв их л шуугиантай тэгсэн хэрнээ бодлогын хувьд их ойлгомжгүй батлагдаж байна гэсэн шүүмжлэл бий?

-Зөв шүүмжлэл. Энэ оны төсвийг хэлэлцүүлэг хийх хугацаа давчуу гэсэн нэрийдлээр  шахаж яаран баталлаа. Уг нь төсвийг дөрвөн удаагийн хэлэлцүүлэгт оруулж нухацтайхэлэлцэж баталдаг. Олон нийтийн хэлэлцүүлэг, хяналт, оролцоо  ч  байх ёстой юм. Төсвийн боловсруулалт, чанар талаас нь харахад сайн гэж хэлэхэд хэцүү.

-2018 оны төсвийн алдагдал өндөртэйгээр батлагдсан. Төсвийн алдагдлыг багасгах боломж байсан уу?

-Төсвийн алдагдал нь инфляцийг тэжээж байдаг. Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд мөнгөний нийлүүлэлт өсдөг. Нөгөө талаас төсвийн алдагдалыг өрөөр нөхөж байна. Энэ нь ирээдүйд татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгай хийж байна гэсэн үг. Ойлгомжтойгоор тайлбарлая л даа. 10 хүүхэдтэй айл байна гэж бодоё. Том хоёр хүүхдээрээ ажил хийлгэхгүй, гадаадад аялуулах эсвэл төрсөн өдрийн баярыг нь нүсэр  тэмдэглэж, их мөнгө зарцуулж эрхлүүлээд байлаа гэж бодоё. Том хоёр нь аав, ээжээсээ нэхэж, шаардлага тавьдаг учраас тэдний амыг нь хаах гэж нялх байгаа хүүхдүүдийнхээ өмнөөс зээл аваад том хоёрыгоо өнөөдөр тансаглуулж байна гээд ойлгочих. Энэ тансаглалыг айлын бага хүүхдүүд том болсон хойноо төлнө. Төсвийн алдагдлын цаад утга учир нь дээрх хэлсэн жишээтэй дүйцнэ. Төсвийн алдагдал оргүй хоосноос бий болчихгүй. Ямар нэгэн байдлаар өр тавина. Тэр өрийг ирээдүй хойч үе маань төлнө. Та жишээ нь хүүхдийнхээ нэрийн өмнөөс тэгж их өр тавих уу. Энэ сахилга бат мөн үү. Сэтгэлгүй л байгаа хэрэг. Хүн үр хүүхдүүддээ хийхгүй тийм муу зүйлийг Засгийн газар сонгогч нарт, ирээдүй үедээ хийж байна.

-Манай улсын өнөөгийн нөхцөл байдал яг ийм байна. Засгийн газар бонд гаргадаг ч арилжааны банкууд худалдан авч улмаар иргэдэд зээл гаргахаа больчихсон?

-Засгийн газрын бодлогоос инфляци хамаарна. Өнөөдөр банкууд бизнес эрхэлж буй хүмүүст зээл олгохын оронд амарчилж Засгийн газрын бондыг худалдаад авчихаж байна. Тэгээд дундаас нь өндөр хүү авч байна. Энэ нь банкны буруу биш, бодлого гаргаж буй улстөрчдийн алсын хараагүйг харуулна. Засгийн газрын бондын мөнгө татвар төлөгчдийн мөнгө болохоос биш УИХ-ын гишүүд, сайдын хармаанаас гарч байгаа мөнгө биш. Үнэндээ Засгийн газар бонд гаргасан нь өөрөө өөрсдийгөө хуурах хэрэгсэл болоод хувирчихсан учирсүүлийн хэдэн жил төсвийн алдагдлыг бонд гаргаж нөхдөг жишиг тогтчихлоо. Гэтэл дэлхийн эдийн засгийгдоргиосон 2007, 2008 оны хямралын цаана баталгаа, барьцаагүй үнэт цаас гаргаж, эрсдлийг эрсдэлгүй мэтээр хаасаар явсны эцэст засаг хямарсан. Яг үүнтэй адил Засгийн газраас гаргаж байгаа бонд улстөрчдийн хүсэл хэрэгцээг хангадаг ид шидийн сав болж хувирсан. Гэтэл үүний цаана бодит эдийн засаг дээр эрсдлийг татвар төлөгчид, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид үүрч, төлж байгааг хэн ч ярьдаггүй. Энэ нь манай улсын эдийн засгийг хямраах томоохон хүчин зүйлийн нэг. Ирэх жил Засгийн газар бонд гаргахгүй гэх баталгаа алга. Шинэ Сангийн сайдыг бизнесийн санхүүгийн эрх чөлөөг дэмжсэн, нийлүүлэгч талаа дэмжсэн байх болов уу гэсэн хүлээлт байсан ч бас л нэг удаагийн халамжийг дэмжсэн төсөв оруулж ирлээ. Эдийн засагт мөнгө, төсвийн бодлого хоёр харилцан уялдаа холбоотой байдаг. Гэтэл мөнгөний бодлого хэрэгжүүлдэг төв банкны удирдлага нь гадаад валютын цэвэр нөөц, гадаад цэвэр актив хоёроо ч ялгахгүй мэдэгдэл хийдэг. Ингэж макро эдийн засгийн бодлогыг барьж буй хүмүүс санаатай ч юм уу санамсаргүй ч юм уу бодит байдлыг худлаа илэрхийлж, хэлснийхээ эсрэг зүйл ярьж байдаг нь зах зээлд сөрөг дохио өгдөг.

-Тухайлбал, эдийн засагт ямар дохио өгч байна?

-Монголбанкны гадаад валютын цэвэр нөөц хасах 400 сая ам.доллар гарлаа гэж өнгөрсөн жил зарлаад байсан. Гэтэл энэ нь гадаадын цэвэр актив байсан бололтой юм. Монголбанкны албан статистик тооноос харахад нөөц нь нэг тэрбум ам.доллар байсан. Бас тэр своп нь хэрэгсэл юм билээ. Нэг дор шууд төлдөг эд ч биш. Өөрөөр хэлбэл Албан ёсны вэб хуудас рүү нь ороод харахаар өөр тоо, өөрсдөө тайлбарлахдаа огт өөрийг  хэлж байгаа нь улстөр ч юм шиг.Мөн өнгөрсөн жил Сангийн сайд манай төсвийн алдагдал ДНБ-ий 30 хувьд хүрчихжээ, удахгүй 70 хувь хүрэх нь гэсэн мэдэгдлийгхийсэн. Тэр мэдэгдлийн дүндулсын манай зээлжих зэрэглэлийг хоёр шатаар шууд бууруулчихсан. Төсөв, мөнгөний бодлого барьж буй албан тушаалтнууд эдийн засгийн бодит нөхцөл байдлыг хэлдэггүй, улстөржүүлжхудлаа ярьдаг эсвэл хольж хутгаад буруу зөв хэлдэг нь цаад том агуулгаараа  эдийн засгаа хорлоод байдаг. Төсөв, мөнгөний бодлогод улстөржсөн өнгө аясаар хандвал эдийн засаг хэзээ  ч урагшаа явдаггүй. Төсөв мөнгөний бодлогын эцсийн хэрэглэгч нь зах зээлд оролцож буй хэрэглэгч, жижиг дунд үйлдвэрлэгч ард түмэн байдаг.Харамсалтай нь төсөв, мөнгөний бодлогоо улстөрчдийн өөрсдийгөө тодруулдаг чимэг эсвэл өрсөлдөгчөө балбадаг зэвсэг болгож хувиргасан. Энэ нь улс төрийг ч тэр, эдийн засгийг ч татаж унагаж байна. Манайхны жишээ татах дуртай Чили, Норвегид төсвийн бодлогыг боловсруулахдаа иргэдийн хяналтыг зайлшгүй оруулахаар хуульчилсан. Төсвийг тайлагнахдаа эдийн засгийн хараат бус зөвлөл байгуулж,улстөрчдийн оролцоогүйгээр мэргэжлийн хүмүүс төсвийг тайлагнаж байна. Гэтэл манайд Сангийн яамыг дээрэлхээд сурчихсан хэдхэн улстөрчид төсөв боловсруулдаг. Төсвөө хийхдээ өөрсдийнхөө мөрөөдлийн жагсаалтаа оруулж ирдэг, сонгогдох тухайгаа боддог, тэгээд эргээд өөрсдөө хянаж тайлагнадаг. Үнэндээ тэдний тансаглалыг төсөв  даахаа больчихоод байна. Уг нь төсвийн бодлого ард түмэндээ хамгийн ойр, шилэн байх ёстой юм. Гэтэл манай улсын төсөв хэдхэн хүний гарт монопольчлогдсон гэмээр байна даа. Өнгөрсөн жил эдийн засаг хасах 1.7 хувьтай гарч байсан нь улстөрчдийн буруу мэдэгдлээс үүдэлтэйгээр хэрэглээний шок их нөлөөлсөн.

-Үүнээс гарах гарц юу байна?

-Төсвийн шинэчлэл, реформ гэсэн гоё үгнүүд ч яах вэ. Гол нь эдийн засгийг эрүүл орчныг бүрдүүлэхэд улстөрчдийн эр зориг дутаад байна. Төсөв, мөнгөний бодлогын сахилга батыг сахиулахын тулд хийх реформ нь сонгогчдод заавал таалагдах алба байхгүй. Манай улстөрчид ойрын зайнд харж, дахиад  яаж сонгогдох тухайгаа боддог. Гэтэл эрүүл эдийн засгийг дараагийн үеийнхэндээ яаж үлдээх вэ гэсэн алсын хараатай төрийн зүтгэлтэн алга байна. Хэрвээ 2020, 2030 оноос эдийн засгийн эрүүл орчныг бүрдүүлье гэвэл энэ жил зоригтой шинэчлэл хийхээс аргагүй. Дан ганц ОУВС ид шидийн юм шиг бүхнийг сайхан болгочихно гэж байхгүй. Алдагдалгүй төсөв батлах эрхзүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Манай улс гадаад өрийг эдийн засгийн 40 хувиас дээшлүүлэхгүй гэсэн хуультай боловч 60 хувь болгосон өнгөрсөн жил 88 хувь болгочихсон. Дүрмээ эхэлж зөрчих юм, тэгээд зөрчилгүй харагдахын тулд дүрмээ өөрчилчих ч юм. Ирэх 2019, 2020 онд сонгуулийн жилүүд эхэлчих учраас төсөв бүр долоон дор болж батлагдана. Үүнээс гарахын тулд тогтолцооны хувьд төсвийн бодлого дээр бие даасан хараат бус зөвлөлийг бий болгох хэрэгтэй. Тэгж байж сонгуулийн галзуурлаас төсвөө аварч чадна. Төсөв дээр таамаглал, шинжилгээ, үнэлгээ өгдөг эргээд төсвийн хэрэгжилтийг тайлагнадаг төсвийн бие даасан зөвлөлийг байгуулах ёстой. Олон улсын Валютын сангаас ч хөтөлбөрийн хүрээндтанайх төсвийн зөвлөлтэй бол гэсэн шаардлагыг манайд өгсөн гэж ойлгосон. Төсвийн зөвлөлийг байгуулахгүй бол ер нь реформи хийгүй бол тэр аймагт төчнөөн төгрөгөөр зам тавихад мөнгө алга, багш нарт халамжийн мөнгө тараасан байна гэх тухай яриад хол явахгүй. Нэгэнт тогтолцоо нь буруу учраас жижиг зүйл рүүгээ орж шүүмжилснээр юуг ч өөрчлөхгүй. Уг нь Сангийн яам татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага. Тэгтэл үзвэл үнс болчих гээд байгаа аятай хав дарж байгаад төсвөө баталдаг. Төсвийг ороод үзэхэд иргэд шууд ойлгочих хэмжээний биш зориудын гэмээр ойлгомж муутайгаар хийдэг.

-Багш, эмч нарын цалинг 50 хувиар нэмэх бодит бололцоо байгаа юу. Тэдний цалинг нэмнэ гэсэн хүлээлт нийгэмд үүссэн байгаа?

-Цалин нэмэх бодит бололцоо байхгүй байна гэмээр харагдсан. Би төсвийн задаргааг харсан л даа. Урсгал зардал өндөр байна лээ. Өрийн үйлчилгээний зардал бас өндөр байна. Хичээгээд ямар боломж байна вэ гэж үзвэл хэрвээ зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өндөр байгаад төсөвлөснөөс илүү их хэмжээний орлого орж байгаа бол боломжтой байж болно.Багш нарын цалингийн фонд таван жилийн өмнө 30 тэрбум төгрөг байсан бол одоо 300 тэрбум төгрөг болчихсон байна лээ. Үүнийг 50 хувиар нэмье гэж үзвэл концесст төлөх гэх мэт өөр бусад зардлуудаа танаад 150 тэрбум төгрөг гаргая гэвэл гаргаж болох л байх.

Тэгэхдээ бодлогын хувьд зөвхөн багш нарын цалинг нэмчихлээ гэхэд нийгэмд хүлээлт үүснэ, цаашлаад бүгд барьцаж цалингаа нэмүүлэх гэнэ. Эмч нарын цалинг нэмэх ёстой гэж бас ярьж байгаа биз дээ. Тэгээд араасаа хувийн хэвшлийнхнийг чирнэ. Миний хувьд цалин нэмэхийн эсрэг байгаа юм биш. Гэхдээ бодит нөхцөл байдал дээр цалин нэмэгдэхэд юмны үнэ өсдөг зүй тогтлоос л айж байна. Дахиад инфляци өсч зээлийн хүү өснө. Зээлийн хүү өссөнөөр эдийн засаг хумигдана. Ажлын байр байхгүй болно. Ийм чөтгөрийн тойрогт орчихдог талтай. Түүний оронд мөнгөн бус замаар нийгмийн асуудлыг шийдэхийг юуны өмнө анхаарвал дээр болов уу. Цалин нэмж, зах зээлд шууд мөнгөөр шийдэх гэвэл чөтгөрийн тойрогтооулам л шигдэж, хойч үедээ улам их өр үлдээхийн цондон болно. Тэгэхээр багш нарын цалинг 50 хувиар нэмэх нь боломжгүй зүйл болов уу.

-Энэ Засгийн газрын мөнгөний бодлогын гол хийх ойрын ажил банкны хүүг бууруулна гэгдээд байгаа. Энэ хэр бодитой хэрэгжиж чадах вэ?

-Зээлийн хүү өөрөө үнэ байдаг. Аливаа юм олдоц муутай ховор байх тусмаа үнэ цэнэтэй өндөр байдаг. Сүүлийн жилүүдэд инфляцихарьцангүй тогтвортой байсан бол сая 7 хувьд хүрчихсэн байна. Манай улсын мөнгөний нийлүүлэлт жил болгон 10-11 их наяд төгрөгт багтдаг байсан бол одоо 14 их наяд болсон. Нэгхэн жилийн дотор мөнгөний нийлүүлэлт 3 их наядаар өссөн байна. Ингэж мөнгөний нийлүүлэлт өсч байгаа нь үнийг эргээд өсгөдөг. Үнэ өссөнөөр инфляци бий болно.

Инфляци өсөхийн зэрэгцээгээр ам.долларын ханш нэмэгдэж байна. Шатахуун дизелийн түлшний татварыг нэмэх шийдвэрийг гаргачихсан. Энэ бүх нөхцөл байдлаас үзэхэд бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь зайлшгүй, бодлогын хүү өсөх нь гарцаагүй болох вий дээ.

-Зээлийн хүүг бууруулах асуудлыг төсвийн бодлоготойгоо нийцүүлээд хүчээр шийдэж болдоггүй юм уу?

-Мөнгөний бодлогоороо УИХ инфляцийг 8 хувиа бага байлгана гээд үүндээ зориулж бодлогын хүүг тохируул гэлээ. Нөгөө талдаа төсвийн алдагдлаа өндрөөр баталчихлаа. Үүний золиосонд жижиг дунд үйлдвэр явна. Яагаад вэ гэвэл, Монголбанк инфляцаа барихын тулд бодлогын хүүг өсгөж л таарна. Өөрөөр хэлбэл ийм өндөр алдагдалтай төсөв баталчихаад аман дээрээ зээлийн хүү бууруулна гэж байгаа нь хоосон улс төр хийж байгаа л хэрэг. Төсвийн шинэчлэл явуулж зээлийн хүүг бууруулна гэдэгт үнэхээр итгэх итгэл төрөхүйц эдийн засгийн бодлогыг би л лав олж харахгүй байна. Манай улсын эдийн засгийн өсөлт маань бодитой өсөлт мөн үү эсвэл үнийн өсөлт үү гэдэг нь эргэлзээтэй. Эдийн засгийн өсөлтийг харахад нэлээд хувийг нүүрсний экспорт эзэлсэн байна. Тэгэхээр яг иргэдэд хүрсэн амьжиргаанд нөлөөлөхүйц эдийн засгийн өсөлт биш болж таарч байна. Ялангуяа инфляци өссөн үед эдийн засаг өсч байна гэдэг нь өөрсдийгөө хуурч буй л хэрэг.

Б.ДОЛЗОДМАА

Эх сурвалж:Өдрийн сонин



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 13

Зочин (202.179.6.66)
2017-11-24 12:52:19
Зөв дүгнюлт

Зочин (66.181.161.22)
2017-11-24 12:45:51
Vnen vg bn. Oilgoloo.

Зочин (66.181.161.22)
2017-11-24 12:45:49
Vnen vg bn. Oilgoloo.

Зочин (66.181.161.22)
2017-11-24 12:45:49
Vnen vg bn. Oilgoloo.

зочин (103.57.94.177)
2017-11-24 11:24:10
Өмчгүй ажилгүй орлогогүй байлгах нь энэ төрийн эрх барьж бгаа манангийн гол зорилго 27жил үргэлжилж бна.цаашидаа үргэлжилнэ.монгол залууст ажлын байр ажилтай орлоготой болгож өгнө гэж сонгууль болгоноор амлаж тэр нь худал хуурамч амлалт болж өөрсдөө төрд гарч хулгай луйвар хийх арга нь энэ дээ төрийн хулгайч нар нэг үйлдвэр ажлын байр бий болгох сэтгэл алга даа.27жил хүлээв.нас 54 хүрэв. худал хэлж 27жилийг өнгөрөөв.монгол хүн бүрийн өмч хөрөнгөгүй ядуу тарчиг амьдралаар явуулах хүсэл зорилго нь биелж байвал энэ төрийн хулгайч нар баярлаж бахдаж баяжиж суух нь сайхан юм бна даа.

зочин (103.57.94.177)
2017-11-24 11:23:52
Өмчгүй ажилгүй орлогогүй байлгах нь энэ төрийн эрх барьж бгаа манангийн гол зорилго 27жил үргэлжилж бна.цаашидаа үргэлжилнэ.монгол залууст ажлын байр ажилтай орлоготой болгож өгнө гэж сонгууль болгоноор амлаж тэр нь худал хуурамч амлалт болж өөрсдөө төрд гарч хулгай луйвар хийх арга нь энэ дээ төрийн хулгайч нар нэг үйлдвэр ажлын байр бий болгох сэтгэл алга даа.27жил хүлээв.нас 54 хүрэв. худал хэлж 27жилийг өнгөрөөв.монгол хүн бүрийн өмч хөрөнгөгүй ядуу тарчиг амьдралаар явуулах хүсэл зорилго нь биелж байвал энэ төрийн хулгайч нар баярлаж бахдаж баяжиж суух нь сайхан юм бна даа.

зочин (103.57.94.177)
2017-11-24 11:16:46
Өмчгүй ажилгүй орлогогүй байлгах нь энэ төрийн эрх барьж бгаа манангийн гол зорилго 27жил үргэлжилж бна.цаашидаа үргэлжилнэ.монгол залууст ажлын байр ажилтай орлоготой болгож өгнө гэж сонгууль болгоноор амлаж тэр нь худал хуурамч амлалт болж өөрсдөө төрд гарч хулгай луйвар хийх арга нь энэ дээ төрийн хулгайч нар нэг үйлдвэр ажлын байр бий болгох сэтгэл алга даа.27жил хүлээв.нас 54 хүрэв. худал хэлж 27жилийг өнгөрөөв.монгол хүн бүрийн өмч хөрөнгөгүй ядуу тарчиг амьдралаар явуулах хүсэл зорилго нь биелж байвал энэ төрийн хулгайч нар баярлаж бахдаж баяжиж суух нь сайхан юм бна даа.

зочин (103.57.94.177)
2017-11-24 11:16:29
Өмчгүй ажилгүй орлогогүй байлгах нь энэ төрийн эрх барьж бгаа манангийн гол зорилго 27жил үргэлжилж бна.цаашидаа үргэлжилнэ.монгол залууст ажлын байр ажилтай орлоготой болгож өгнө гэж сонгууль болгоноор амлаж тэр нь худал хуурамч амлалт болж өөрсдөө төрд гарч хулгай луйвар хийх арга нь энэ дээ төрийн хулгайч нар нэг үйлдвэр ажлын байр бий болгох сэтгэл алга даа.27жил хүлээв.нас 54 хүрэв. худал хэлж 27жилийг өнгөрөөв.монгол хүн бүрийн өмч хөрөнгөгүй ядуу тарчиг амьдралаар явуулах хүсэл зорилго нь биелж байвал энэ төрийн хулгайч нар баярлаж бахдаж баяжиж суух нь сайхан юм бна даа.

зочин (103.57.94.177)
2017-11-24 11:16:17
Өмчгүй ажилгүй орлогогүй байлгах нь энэ төрийн эрх барьж бгаа манангийн гол зорилго 27жил үргэлжилж бна.цаашидаа үргэлжилнэ.монгол залууст ажлын байр ажилтай орлоготой болгож өгнө гэж сонгууль болгоноор амлаж тэр нь худал хуурамч амлалт болж өөрсдөө төрд гарч хулгай луйвар хийх арга нь энэ дээ төрийн хулгайч нар нэг үйлдвэр ажлын байр бий болгох сэтгэл алга даа.27жил хүлээв.нас 54 хүрэв. худал хэлж 27жилийг өнгөрөөв.монгол хүн бүрийн өмч хөрөнгөгүй ядуу тарчиг амьдралаар явуулах хүсэл зорилго нь биелж байвал энэ төрийн хулгайч нар баярлаж бахдаж баяжиж суух нь сайхан юм бна даа.

зочин (103.57.94.177)
2017-11-24 11:15:13
Өмчгүй ажилгүй орлогогүй байлгах нь энэ төрийн эрх барьж бгаа манангийн гол зорилго 27жил үргэлжилж бна.цаашидаа үргэлжилнэ.монгол залууст ажлын байр ажилтай орлоготой болгож өгнө гэж сонгууль болгоноор амлаж тэр нь худал хуурамч амлалт болж өөрсдөө төрд гарч хулгай луйвар хийх арга нь энэ дээ төрийн хулгайч нар нэг үйлдвэр ажлын байр бий болгох сэтгэл алга даа.27жил хүлээв.нас 54 хүрэв. худал хэлж 27жилийг өнгөрөөв.монгол хүн бүрийн өмч хөрөнгөгүй ядуу тарчиг амьдралаар явуулах хүсэл зорилго нь биелж байвал энэ төрийн хулгайч нар баярлаж бахдаж баяжиж суух нь сайхан юм бна даа.

зочин (103.57.94.177)
2017-11-24 11:14:25
Өмчгүй ажилгүй орлогогүй байлгах нь энэ төрийн эрх барьж бгаа манангийн гол зорилго 27жил үргэлжилж бна.цаашидаа үргэлжилнэ.монгол залууст ажлын байр ажилтай орлоготой болгож өгнө гэж сонгууль болгоноор амлаж тэр нь худал хуурамч амлалт болж өөрсдөө төрд гарч хулгай луйвар хийх арга нь энэ дээ төрийн хулгайч нар нэг үйлдвэр ажлын байр бий болгох сэтгэл алга даа.27жил хүлээв.нас 54 хүрэв. худал хэлж 27жилийг өнгөрөөв.монгол хүн бүрийн өмч хөрөнгөгүй ядуу тарчиг амьдралаар явуулах хүсэл зорилго нь биелж байвал энэ төрийн хулгайч нар баярлаж бахдаж баяжиж суух нь сайхан юм бна даа.

Зочин (202.179.24.150)
2017-11-24 11:07:23
ЕР НЬ ХУВЬД ГАРГАСАН БУЮУ ХУВИЙН КОМПАНИУДЫГ ЭРГЭЖ НЭГ ШАЛГАЖ БАЙМААР БАЙГААН.НИЙГМИЙН ДААТГАЛ БАГА ТӨЛНӨ ГЭДЭГ МАШ ИХ ХОХИРОЛТОЙ БАЙГААН ЯАГААД ГЭХЭЭР АДАГЛААД НЭГ ОРОН СУУЦ АВАХ ЭСВЭЛ ГАДААДРУУ ЯВАХ БОЛДОГ 500 С ДООШОО ТӨЛӨГДСӨН БОЛОХООР ЗЭЭЛ Ч АВЧ ЧАДАХГҮЙ ГАДАГШАА ГАРАХ БОЛДОГ ДАНСАНДАА МӨНГӨ БАЙРШУУЛАХ ГЭЭД БАС БОЛООГҮЙ ЭЭ ТЭТГЭВЭРТ ГАРАХ БОЛДОГ МАШ БАГА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОДОГ ГЭЭД ЕР НЬ БОЛ ИХ ХОХИРЧ БАЙНА.ҮҮНИЙГ ТӨР ЗАСАГ ШАЛГАДАГ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА.

Зочин (202.179.24.150)
2017-11-24 11:01:03
ЦАЛИН НЭМЖ АЛДАГДАЛД ОРЖ БАЙХААР АЖЛЫН БАЙР ОЛНООР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ.ЗАЛУУЧУУД БОЛОН ДУНД НАСНЫ ХҮМҮҮС ИХЭНХ НЬ АЖИЛГҮЙ БАЙНА.СОЦ НИЙГМИЙН ҮЕД БАЙСАН ҮЙЛДВЭРҮҮДИЙГ УЛС БҮГДИЙГ НЬ ХУВЬЧИЛЛЫН НЭРЭЭР ЗАРААД ДУУССАН ЭНЭНИЙ ГАЙГААР ОЛОН ЗАЛУУЧУУД ИД ХӨДӨЛМӨРЛӨХ НАСАН ДЭЭРЭЭ АЖИЛГҮЙ НЭГ ИХ ГАХАЙ ҮҮРЧ АМЬДРАЛАА АВЧ ЯВДАГ БОЛОХ ГЭСЭН ЯАСАН АРХИНЫ АРДААС МОРДСОН/ЗАРИМ НЭГ НЬ/ЭНЭ МАШ БУРУУ АЛХАМ БАЙСНЫГ НИЙГЭМ ДАЯРАА ЯАЖ АМЬДАРЧ БАЙГААГ ХАРААД ТӨРИЙН ЭРХМҮҮД ЭРХ БИШ ГАДАРЛАЖ БАЙГАА ГЭЖ БОДОЖ БАЙНА.ТА ХАР Л ДАА ХУВИЙН КОМПАНИУД САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА НЭГ НЬ БАЙГАА ЗАРИМ НЬ АЖЛЫН ОЛДОЦГҮЙ ГЭЭД НИЙГМИЙН ДААТГАЛЫГ НЬ ХҮРТЭЛ ИХ ЦАЛИН АВСАН Ч ИХ БАГААР ТӨЛЖ ИРГЭД БИДНИЙГ ИХ ХОХИРООСОН.БҮР БОЛООГҮЙ АЖИЛЛУУЛЖ АЖИЛЛУУЛЖ 50 НАС ХҮРЭХИЙН ДАВААН ДЭЭР АЖЛЫН ОЛДОЦГҮЙ БАЙНА ГЭЭД ГАРГААД ХАЯСАН БИДНИЙГ 50 НАС ХҮРЧ БАЙГАА ГЭЭД АВАХ ГАЗАР ОЛДОХГҮЙ ИНГЭЭД Л АЖИЛГҮЙЧҮҮДИЙН ЭГНЭЭД ОРООД ОДОО ТУНЧ ХЭЦҮҮ БАЙНА.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-12 14:21:08 - Улс төр
Оюутолгой, Эрдэнэс тавантолгойн үйл ажиллагаанд аудит хийнэ
2017-12-12 14:07:54 - Нийслэл
Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан “Хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ
2017-12-12 14:04:40 - Энтертайнмент
Бурханч лам: Г.Пүрэвбат: Үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ таниулж сонирхуулъя гэсэн юм
2017-12-12 13:55:57 - Эдийн засаг
Импорт 825.1 сая ам.доллараар өсчээ
2017-12-12 13:50:21 - Нийслэл
Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт явагдаж байна
2017-12-12 13:36:37 - Эдийн засаг
ҮСХ: Дундаж цалин 955.9 мянган төгрөг байна
2017-12-12 12:35:01 - Энтертайнмент
Өмнөд Африкийн эрдэмтэд 3.6 сая жилийн настай эртний хүний араг яс олжээ
2017-12-12 12:31:36 - Хууль
Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдаж байна гэв
2017-12-12 12:21:39 - Энтертайнмент
“Алтан бөмбөг” шагналын эзэн өнөөдөр тодорно
2017-12-12 12:09:24 - Орон нутаг
Өмнөговьд 120 км оочирлож буй жолооч нарт туслах хүмүүнлэгийн аян эхлүүлжээ
2017-12-12 11:34:56 - Шар
Мисс А.Баярцэцэг ТҮК-ийн ажилтанд гэр бэлэглэв
2017-12-12 11:32:07 - Эдийн засаг
Д.Сумъяабазар: Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензиний үнэ нэмэгдэхгүй
2017-12-12 11:09:27 - Спорт
Харумафүжид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2017-12-12 11:00:40 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
2017-12-12 10:59:26 - Орон нутаг
БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ
2017-12-12 10:49:09 - Улс төр
У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал
2017-12-12 10:48:44 - Хууль
С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой
2017-12-12 10:45:09 - Шар
Д.Ганболор кикбоксын дэлхийн хошой аварга боллоо
2017-12-12 10:41:55 - Хууль
МХЕГ-ын байцаагчид, “Монголросцветмет”-ын захирал Д.Ганболд нарыг суллажээ
2017-12-12 10:41:41 - Нийслэл
Морьтны их жагсаал гиннест бүртгэгджээ
2017-12-12 10:36:35 - Улс төр
Гэр хороололд инженерчлэлийн дэд төвүүдийг барина
2017-12-12 10:35:28 - Нийслэл
Өнөөдөр зулын хорин таван
2017-12-12 09:38:11 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдана
2017-12-12 07:39:49 - Улс төр
С.Ганбаатар: О.Баасанхүү эздийнхээ захиалгыг биелүүлэх гээд толгойгүй болсон
2017-12-12 07:33:55 - Хууль
Хэдэн зуун сая төгрөг гэртээ нуучихаад хэнээс авснаа тайлбарлаж чадахгүй байна
2017-12-12 07:30:09 - Нийслэл
Орлого нь өссөн ч зардлаа оновчтой тусгаагүй нийслэлийн төсөв
2017-12-12 07:25:35 - Нийслэл
Замын түгжрэл, зогсоолын асуудлыг бүрэн шийдсэн удирдагчийг шүтэж, Зайсан толгой дээр мөнхлөе
2017-12-12 07:20:17 - Эрүүл мэнд
Хуванцар саванд хонуулсан айрганд агуулагдах хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4.4 дахин их байдаг
2017-12-12 07:15:55 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2017-12-11 18:44:24 - Улс төр
ХҮН-ыг самарсан С.Ганбаатар МАХН-ыг хагаллаа
2017-12-11 17:43:05 - Технологи
ФОТО: Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд хурдан галт тэрэг аялж эхэллээ
2017-12-11 16:57:14 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт 3.54 магнитудын газар хөдөлжээ
2017-12-11 16:56:29 - Хууль
"Манай цэргийн жавхаа" дуу хөшөөтэй боллоо
2017-12-11 16:49:03 - Спорт
Монголын шилдэг боксчдын тэмцээнд У.Мөнх-Эрдэнэ түрүүлжээ
2017-12-11 16:48:07 - Хууль
18 настай хүү амиа хорлосон хэргийг шалгаж байна
2017-12-11 16:41:07 - Гадаад
Ангараг гарагийн зургийг “NASA” олон нийтэд дэлгэжээ
2017-12-11 16:27:30 - Хууль
“Говийн чоно-2018” Ховд аймагт болно
2017-12-11 15:30:45 - Нийслэл
Худалдаачдын холбооноос 300 хүн цээж нүцгэн жагсана гэв
2017-12-11 15:09:49 - Улс төр
О.Баасанхүү: МАХН-д мөнгөтэй нь ганц Н.Энхбаяр биш
2017-12-11 14:22:25 - Улс төр
Шүүгч нар “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг ялгаварлан гадуурхлаа гэв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй