Сайд Х.Баделхан төрийн зарим чиг үүргийг гэрээгээр шилжүүлэх асуудлаар ТББ-уудтай санал солилцов

Түгээх    
2017-11-24 13:10:12 - Улс төр

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан “Төрийн байгууллагын гүйцэтгэх зарим чиг үүргийг бусад байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэх” заалтыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг төрийн бус байгууллаар гэрээлэн гүйцэтгүүлэх болсон билээ. Үүнтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мэргэжлийн холбоодын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж төрийн зарим чиг үүргийг гэрээгээр хариуцуулах асуудлаар санал солилцлоо.

Түүний эхний очсон ТББ нь Монголын барилгачдын холбоо байлаа. Монголын барилгачдын холбоо нь 1990 онд үүсч байгуулагдсан өөртөө 10 шахам албатай, 950 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймаг хотод салбартай барилгын ууган мэргэжлийн холбооны хувьд Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг нэр хүнд бүхий байгууллагуудтай салбарынхаа болон гишүүдийнхээ эрх ашгийн төлөө үндэсний хэмжээнд хамтран өргөн цар хүрээтэйгээр ажилладаг юм. Барилгын салбарт гэрээгээр /Аутсорсинг/ хэлбэрээр ажиллаж байгаа ААН болон бригадуудыг бүртгэлж, онлайн сургалтад хамруулж мэргэжлийн үнэмлэх зэрэг олгох ажлыг хийж эхлээд байна. Товчхондоо өнөөдөр манай улсын хаана, ямар байгууллага болон хувиараа хэдэн хүн нийлж барилгын ажил хийгээд байгааг бүртгэлжүүлэх, хяналт тавих, нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлүүлэхээр нэгтгэх их ажлыг үүрч байгаа салбарыхаа ууган ТББ билээ. Тус холбооны зүгээс сайдтай санал солилцохдоо илэрхийлсэн гол санал нь онлайн сургалтал хамрагдсан хүмүүстээ хяналтын карт олгож баталгаажуулах, бүртгэлжүүлэх, үүнийгээ барилгын салбарт ажил эрхлэхэд нь шалгуур үзүүлэлт болгодог байх явдал байв. Товчхондоо, хөдөлмөр хамгаалалт, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах эрх олгох ажлыг дээрх хуульд заасан чиг үүргээр гэрээлэн хэрэгжүүлэх боломжтойгоо илэрхийлсэн юм. Сайд тус холбооны ажлын ач холбогдлыг өндрөөр үнэлж яамны зүгээс бодлогын хэмжээнд дэмжинэ гэв.

Дараа нь тэрбээр Монголын барилгын үндэсний ассоциацийн үйл ажиллагаатай танилцлаа. Эгнээндээ 150 гаруй гишүүн компанитай, гишүүн байгууллагуудынхаа ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалж төлөөлж чаддаг энэ ТББ нь барилгын салбарын нийт бүтээн байгуулалтын ажлын 80-90 хувийг нь бид хийсэн гэж бахархалтайгаар хэлж байлаа. Тэд зөвхөн ассоциацийн хүрээнд бус барилгын салбараа, улс орны эдийн засгаа өргөн хүрээнд харж, төр, засгийн өмнө тулгамдсан асуудал болоод байгаа ипотекийн зээл олгох хөтөлбөрийг үргэлжлүүлэх, моргэйжийн зээлийн хүүг бууруулах, санхүүжилтийн эх үүсвэр,  зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга замын талаар санал бодлоо илэрхийлэнажил хэрэгч, алсын хараатай халуун яриа өрнүүлэв. Зах зээлийн нөхцөлд барилгын салбар хамгийн их эрсдэлд ордог болохоор тэрхүү хатуу шуургыг олонтаа давсан эдгээр манлайлагчид салбарын зарим чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэх ажилд хуулийн хүрээнд бүх талаар оролцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн. Сайд болон ассоциацийнхан нийгмийн шударга ёс, хууль эрх зүйн хүрээнд сонгон шалгаруулалт явуулж аль ТББ ямар чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх боломжтойгоо шийдвэрлэх нь хамгийн зөв зүйтэй шийдвэрт хүргэнэ гэдэг дээр санал нэгдлээ.

Дараа нь барилгын салбарт хэрэглэж буй барилгын материалын 60 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэж, ОХУ-д бараа бүтээгдэхүүнээ экспортлохоор гэрээ хэлцлээ хийж эхэлсэн сайн мэдээгээр угтсан  Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны ажилтай танилцлаа.  Барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох чиг үүрэг тус холбоонд гэрээгээр шилжсэнээр шаардлага хангаагүй боловч хууль бус аргаар “зөвшөөрөл олж авах” бус мэргэжлийн холбооны нарийн шүүлтүүрээр ямар ч хүнд сурталгүйгээр 756 үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжид ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл олгоод байгаа аж

Мөн мэргэжлийн бус хэнийг ч хийдэг ажилдаа халгаахын аргагүй өвөрмөц онцлогтой, нарийн мэргэжлийн холбоо ч гэж хэлж болохоор Монголын архитеторуудын эвлэл  болон Монголын барилгын салбарын “шигшээ багийнхан” гэж нэрлэж болох шавхагдашгүй баялаг туршлагатай ахмадуудаас бүрдсэн барилгын ажлын бүх төрлийн норм стандарт, магадлал, экспретиз, чанарын баталгаажуулалтыг эх орныхоо хаана ч газар дээр нь очиж хийдэг Монголын барилгачдын үндэсний холбоотой танилцлаа. Энэхүү ТББ нь анх 11 холбооноос бүрдсэн Үндэсний хэмжээний нэгдсэн холбоог байгуулжээ. Гэвч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан холбоод нь тарж, гарсаар арав гаруйхан хүнтэй энэ холбоо түрээсийн байранд ямар ч ажил өгсөн хийхэд бэлэн гэсэн эрч хүчээр дүүрэн сууна. Учир нь тэдний чаддаг ажил, мэддэг мэдлэг, хуримтлуулсан туршлага нь мөнгөөр үнэлэхийн аргагүй төдийгүй өнөөдрийг хүртэл сэтгэлийн гал нь бөхөөгүй “Төрд бид хэрэгтэй” гэсэн  итгэл найдвараар сайдаа угтсан юм. Ийнхүү УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, чадамж боломжтой газар дээр нь танилцаж төрийн байгууллагын одоогийн гүйцэтгэж байгаа чиг үүргээс алийг нь хэрхэн хийж гүйцэтгэх боломжтой талаар санаа бодлыг нь сонслоо.

 Үр дүнд нь дээрх төрийн бус байгууллагууд зөвшилцөх, сонгон шалгаруулалтад оролцох замаар төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх боломжтой гэдэг дээр санал нэгдэж хүнд суртлыг багасгах, хариуцлагыг тодорхой эзэнтой болгох, мэргэжлийн ажил үйлчилгээний эрх олгох болон хяналт тавих ажлыг мэргэжлийн байгууллагад нь хариуцуулах замаар дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэв.

Б.ЦЭЛМЭГ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (66.181.178.192)
2017-11-25 10:03:42
Энэ сайд барилгыг самархаар шийдэв бололтой.Хувийн ашиг сонирхолтой холбоод нэортэй хэсэг бүлэг этгээдүүдэд төрийн эрх шилжүүлэх нь. Түрүүчээсээ эрх авсан МАЭ мэргэшсэн архитекторын эрх авхад төлбөрөө 550 мянган төг болгож нэмээд байна.Энэ сайд. Засаг юм хийхгүй юм байна. Түрүүчээсээ малааамьдаар нь гаргах шийдвэр гаргалаа. Одоо огцороо.Ерөнхий сайдаа.

зочин (202.179.31.61)
2017-11-24 15:14:08
зөв шүү

Зочин (202.21.106.113)
2017-11-24 13:58:28
БААХАН БОЛСОН БОЛООГҮЙ ТАНИЛ ТАЛ ТББ Д МӨНГӨ ӨГХӨНДЭЭ. ТИЙМ БОЛ ЭНЭ НҮСЭР ТОМ ТӨРИЙН АЛБАА ЦӨӨЛЖ ТАТВАР ТӨЛӨГЧДЫН МӨНГИЙГ ҮРГҮЙ ЗАРЦУУЛХАА БОЛЬ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгсөв
2018-12-17 10:56:20 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй
2018-12-17 10:40:55 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчлал хийлээ
2018-12-17 10:39:50 - Нийслэл
Агаарын бохирдолтой холбогдуулан иргэдийн гаргасан хүсэлтэд НҮБ хариу мэдэгдэл гаргажээ
2018-12-17 10:32:07 - Энтертайнмент
“Aвьяаслаг Монголчууд-2018” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо
2018-12-17 10:27:50 - Нийслэл
Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ
2018-12-17 10:20:56 - Эрүүл мэнд
Нүүрс тээврийн 13 мянган жолоочид эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна
2018-12-17 09:09:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-17 08:02:04 - Улс төр
Х.Нямбаатар: Бид М.Энхболд гэдэг хувь хүнтэй тэмцэж, “дайн” хийгээгүй
2018-12-17 08:02:02 - Эдийн засаг
“Тавантолгой түлш” компани сайжруулсан түлшээ худалдаанд гаргаагүй НӨӨЦӨЛЖ байна гэв
2018-12-17 08:01:59 - Улс төр
З. Нарантуяа: Үүсээд буй нөхцөл байдал УИХ-ыг тараах хэмжээнд хүргэж болзошгүй
2018-12-17 07:31:44 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-12-16 14:35:45 - Боловсрол
Ирэх баасан гаригаас сурагчдын амралт эхэлнэ
2018-12-16 14:04:14 - Орон нутаг
Хөвсгөл аймагт мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглолоо
2018-12-16 13:44:21 - Хууль
Эх орноосоо урвасан гэх З.Пагмажавд холбогдох хэргийг шүүх хурал хойшилжээ
2018-12-16 13:01:49 - Нийслэл
Хотын агаар бүхэлдээ бохирдолтой гэж гарчээ
2018-12-16 12:43:54 - Спорт
Эмэгтэй боксчид казахстаныг зорилоо
2018-12-16 10:13:57 - Улс төр
Ирэх долоо хоногт хүйтний эрч сулавтар байна
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 15:07:04 - Гадаад
NBA-ын талбайд морин хуурын аялгуу эгшиглэлээ
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-15 14:02:35 - Эрүүл мэнд
Хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна
2018-12-15 13:43:37 - Хууль
Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 12:26:50 - Эдийн засаг
Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
2018-12-15 09:42:10 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 08:09:37 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргад Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарыг томилно гэсэн тохироог хийжээ
2018-12-14 07:58:08 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэртээ байсан иргэнд хутга тулган, чихийг нь сэтлэж ээмгийг нь дээрэмджээ