Үржлийн бус бог мал экспортлохыг зөвшөөрөв

Түгээх    
2017-11-24 17:02:35 - Улс төр

Засгийн газрын хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

УЛСЫН НӨӨЦӨД ӨВС, ТЭЖЭЭЛ ХУДАЛДАЖ АВНА

Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэн улсын нөөцөд нэмж өвс, тэжээл худалдан авах ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгав.

Өвөлжилт хүндэрч, зам, даваа хаагдсан үед улсын нөөцийн зарим салбар, цэгээс малчдад өвс, тэжээл хүргэхэд тээврийн зардал их гарахын зэрэгцээ цаг алдах тохиолдол бий. Иймээс Баянхонгор аймгийн Баянцагаан, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Завхан аймгийн Түдэвтэй суманд улсын нөөцийн түр цэг байгуулж, өвс, тэжээл байршуулахаар боллоо.

Өнгөрсөн зун манай орны 80 орчим хувь нь гантай буюу гандуу байсан бол намар цас, бороо холилдон орж, өдөртөө хайлмагтан шөнөдөө хөлдсөнөөс нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээс үзвэл Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Хэнтий, Сүхбаатар аймагт зуд болох нөхцөл хэдийнэ бүрджээ.

ҮРЖЛИЙН БУС БОГ МАЛ ЭКСПОРТЛОХЫГ ЗӨВШӨӨРӨВ

Малын тоо толгойн өсөлт, хадлан, тэжээлийн хүрэлцээ, хангамжтай уялдуулан малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумаас үржлийн бус бог малыг экспортод гаргахыг зөвшөөрлөө.

Мах импортоор авах улсын холбогдох яам, мэргэжлийн байгууллагатай гэрээ, хэлцэл хийж, аймаг, орон нутгийг бодлого, зохицуулалтаар дэмжихийг холбогдох сайд нарт даалгав.

Мөн импортлогч улсын мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн бэлтгэсэн малыг хорио цээрийн тусгаарлагдсан бүс, байгууламжаар дамжуулан үзлэг шинжилгээнд хамруулах, экспортлох зэргийг зохион байгуулахыг нэр бүхий аймгуудын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Манай улс дотоодын хэрэгцээндээ дунджаар 11 сая гаруй толгой мал хэрэглэдэг судалгаа бий. Гэхдээ малын генетик нөөцийг алдагдуулахгүйгээр зургаан сая гаруй мал экспортлох боломжтой юм.

Одоогоор манай улс БНХАУ, ОХУ, Вьетнам, Иран зэрэг улстай гэрээ хийж 18 мянган тонн мах гаргаад байна. Мөн БНХАУ-ын талд хүсэлт тавьж мал нядлах, мах боловсруулах 36 үйлдвэрт хянан магадлагаа хийлгэжээ.

Салбарын яам энэ онд 13,6 мянган тонн хонь, 13,8 мянган тонн ямааны мах, нийт 27,5 мянган тонн мах экспортлох тооцоо хийгээд байна.

ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООЛОО

Монгол Улсад 2018 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт монгол ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг хавсралтаар баталлаа.

 Хавсралтад заагаагүй салбарт үйл ажиллагаа эрхэлдэг, 20-иос дээш монгол ажилчинтай аж ахуйн нэгж, байгууллагад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын тав хүртэл хувь байхаар тогтов. Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо хавсралтаар баталсан хувиас илүү гарсан нөхцөлд 100 хүртэлх гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авах бол салбарын сайд, 100-гаас дээш бол Засгийн газар шийдвэрлэж байх юм.

Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт төлбөртэйгээр хамруулж байхыг сайд Д.Сарангэрэлд даалгалаа.

2017 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар манай улсад 91 орны 9500 орчим гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байна. Засгийн газар 2020 гэхэд гадаадын ажиллах хүчний тоо, хэмжээг 50 хувь хүртэл бууруулахыг зорьж байгаа юм.  

ТОВЧ МЭДЭЭ

 -  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 09 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцож, ОХУ-д ажлын айлчлал хийсэн дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

-  Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд П.Пеллегрини энэ сарын сүүлээр манай улсад айлчилна. Айлчлалын үеэр монголын талаас баримтлах удирдамжийг зөвшөөрлөө. Хоёр улсын Шадар сайд албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж, бизнес форум зохиохоор төлөвлөөд байна.

 -  Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид энхийг сахиулж байгаа “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”-ийн цэргийн багийг эгүүлэн татах тухай хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болов. Эмнэлгийн хамт олон НҮБ-ын бие бүрэлдэхүүн, орон нутгийн нийт 36 мянга гаруй хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа юм.

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 14

Steklobanki-jaw (178.159.37.129)
2017-11-29 03:13:28
Чистящие средства оптом в Твери - Банки ТВИСТ дешево Promo Code: ABYRVALG251295

zochin (203.91.117.8)
2017-11-25 18:41:36
6-n say er subai maliig nas bied hurgene gedeg chini malchid bidnii dor hayaj 6-n jiliin hudulmur shvv dee Vnendee malchdiin hudulmuriin vnlemj gej alga Odoo tegeed heden malaa zvgeer shahuu gadagshaa gargah gej bna Jishee avaad vzie Neg suvai maliig 6-n jil malchin hvn mallajee gej bodhod dor hayaj 150000-200000 tugrugnii hudulmur huls hvch shaardana Odoo zah zeeld borluulj chenj nart uguhluur deed tal ni 100000 tugrug hvrehtei gvitei boloj bna Turiin deed udirdlaguuddaa handaj helhed ene mal gedeg amitan chini hvnii huls hudulmuruur udii zeregtei usuj vrjij bgaa shvv

Зочин (202.70.34.115)
2017-11-25 11:57:27
Монгол Улсын үндсэн хуульд мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна гэж заасан байдаг. Бөөн бөөнөөр нь хил давуулж зарах нь хэр зохимжтой юм.

zz (182.160.36.19)
2017-11-25 09:57:05
59.153.112.110 gyai Mah kombinatyyd ni huchin chadlaaraa ajillaj chadahgui sul zogsoj bna. Ta baahan uildver barij tusviin mungu udehne uu. myy luivarchin aan.

ЗӨВ МОНГОЛ (27.123.214.84)
2017-11-25 09:30:40
дээдсүүдэд маань толгой нь ажилдаг ганц хүн байхгүй юм байхдаа.аль эсбэл нөгөө нөөцийн мах гэж улсаас мөнгө гаргуулж иддэг хэдэн махны наймаачдын лобби явж байна уу....?????.та нар юу гэж бодож байна .....??????

ЗӨВ МОНГОЛ (27.123.214.84)
2017-11-25 09:24:27
буруу шиидвэр байна.малчидийн хотонд эр хонь бараг байхгүй болсон байна лээ.одоо тэгээд үлдсэниийг гаргачихвал хурга ,турж үхэх шахсан хөгшин эх хонь л хотондоо үлдэх нь.нөгөө малыг чанаржуулах нь хаачваа.....эрхэм төрийн түшээдээ ...????????

bt (66.181.185.178)
2017-11-25 06:54:16
mash buruu alham bn MAA maan hagzihgui tuuhii ediin baaz bolohnee

bt (66.181.185.178)
2017-11-25 06:53:58
mash buruu alham bn MAA maan hagzihgui tuuhii ediin baaz bolohnee

bt (66.181.185.178)
2017-11-25 06:50:31
mash buruu alham bn MAA maan hagzihgui tuuhii ediin baaz bolohnee

Дорж (107.167.112.237)
2017-11-24 23:07:26
Хотод нь машин, хөдөөд нь мал багтахгүй чихэлдэж байна. Монголд 10 сая мал байхад л хангалттай. Бусдыг нь гаргаж зар.

irgen (112.72.11.123)
2017-11-24 20:19:48
huramg zasag hurdan ogsrosoi

Malchin (139.5.216.29)
2017-11-24 19:18:26
Mal shig shaaruud ve.Mongolchuudaa malnaas ni salgahaar shiidjee dee.Urid umnuh yamarch zasag iim shiidver gargaj baigaagui dee...

Malchin (139.5.216.29)
2017-11-24 19:18:13
Mal shig shaaruud ve.Mongolchuudaa malnaas ni salgahaar shiidjee dee.Urid umnuh yamarch zasag iim shiidver gargaj baigaagui dee...

Үндсэн хууль (59.153.112.110)
2017-11-24 18:21:36
Мал экспорлох нь ухралт.Мах боловсруулах үйлдвэрүүд барих ажлаа яаравчлах хэрэгтэйг мэдсээр байж ийм байдалд хүрсэн нь Засаг төртэйгээ ноцолдож намрын улирлаа пуусгасантай холбоотой нэг дутагпал мөн.Зэс хайлуулах үйлдвэр барихыг сунжруулж хамаг алтаа бусад дагалдах метаолаа алдаж байгаа мөртлөө,алт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа зэрэг нь эрх мэдэлтэнгүүдийн гал унтраадаг арга.Ийм байдалтай мөн ч олон жилийг өнгөрүүлэв.Одоо бүр эрчимтэй өрнүүлэх бололтой.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-11 09:34:32 - Хууль
МХЕГ-ын байцаагчдын гэрээс 500-аад сая төгрөг бэлнээр хураан авчээ
2017-12-11 09:32:05 - Улс төр
Намын бүлгүүд хуралдана
2017-12-11 08:56:04 - Орон нутаг
ИРГЭН Э: Газраа хамгаалсан иргэдийг төр нь яаж шийтгэдгийг хармаар байна
2017-12-11 08:24:45 - Улс төр
С.Ламбаа: Улс төрийн намууд нь авлига авахыг хуульчлаад өгчихсөн юм биш үү
2017-12-11 08:19:38 - Эдийн засаг
Хөгжлийн банкнаас төгрөгийн зээл аваад, ханшийн зөрүүгээ татвар төлөгчдөөр нөхүүлдэг улс төрчид
2017-12-11 08:16:12 - Нийслэл
А.Оюунцэцэг: М.Билэгт гишүүн уурлаад “Над руу битгий залгаад бай. Өөр шиг чинь хөгжлийн бэрхшээлтэй хүн зөндөө байгаа” гэсэн
2017-12-11 07:31:33 - Нийслэл
“Аз жаргалтай хот”-ын иргэд автобус хүлээсээр хөлдөж “үхэх” үү
2017-12-11 07:24:54 - Спорт
С.Номин: Би дэлхийн ноён оргилууд дээр гарахыг хүсдэг
2017-12-11 07:07:03 - Энтертайнмент
Өнөөдөр бич өдөр
2017-12-10 14:21:39 - Улс төр
С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөлөө
2017-12-10 14:16:36 - Спорт
Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлжээ
2017-12-10 14:08:46 - Улс төр
УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ
2017-12-10 13:05:42 - Орон нутаг
Увс аймагт цагаан зээрийн сүрэг нүүдэллэн иржээ
2017-12-10 11:40:34 - Нийслэл
Ажил олгогчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2017-12-10 11:37:16 - Орон нутаг
Улсын хэмжээнд мал тооллого үргэлжилж байна
2017-12-10 11:09:43 - Байгаль Орчин
Нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна
2017-12-10 11:02:02 - Улс төр
С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөнө
2017-12-09 14:34:56 - Улс төр
Н.Энхболд сайд БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Сун Ён Мүтэй уулзлаа
2017-12-09 13:39:26 - Улс төр
Ардчилсан хувьсгалын 28 жилийн баярын хурал болж байна
2017-12-09 13:31:35 - Энтертайнмент
Дэлхийн хамгийн анхны иргэншилтэй София робот гэр бүл, үр хүүхэдтэй болохыг хүсч байна
2017-12-09 13:03:15 - Орон нутаг
Баян-Өлгий аймгийн зарим нутагт хүн, мал усгүйдэж байна
2017-12-09 11:36:49 - Нийслэл
84 дүгээр сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо
2017-12-09 11:29:17 - Байгаль Орчин
Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна
2017-12-09 11:05:19 - Улс төр
МАХН-ЫН ИХ ЧУУЛГАН: Н.Энхбаярыг чөлөөлж, О.Баасанхүүг намын даргаар сонголоо
2017-12-09 10:34:10 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2017-12-09 10:27:38 - Улс төр
“Хоригддоггүй” хориг
2017-12-09 10:20:21 - Эдийн засаг
Европын холбоонд гологдсон Монголд ямар эрсдэл нүүрлэх вэ
2017-12-09 10:15:30 - Энтертайнмент
Ардын жүжигчин Н.Сувд: Ахмад уран бүтээлчдийнхээ хийсэн ажил, хүч хөдөлмөрийг мартах ёсгүй юм
2017-12-09 10:11:13 - Хууль
“Алга болсон” охиноо ШТС-ын хажууд согтуу байхад нь олжээ
2017-12-08 22:41:25 - Энтертайнмент
Монголын хэвлэл мэдээллийн салбарын шилдгүүд тодорлоо
2017-12-08 22:03:11 - Нийслэл
”Монголын Уламжлалт Анагаах Ухааны Олон Улсын Анхдугаар Их хурал” амжилттай боллоо
2017-12-08 18:04:14 - Улс төр
У.Хүрэлсүх: Засгийн газар авлигын эсрэг бүх үйл ажиллагааг дэмжинэ
2017-12-08 18:03:26 - Гадаад
Мүн Жэ Ин Хятадад айлчилна
2017-12-08 17:01:41 - Гадаад
Трампын шийдвэрээс болж палестинчууд Израилийн цэргүүдтэй мөргөлдөж, 108 хүн бэртэж гэмтжээ
2017-12-08 16:29:47 - Улс төр
Б.Хурцын томилгооны асуудлыг түр хойшлууллаа
2017-12-08 16:18:04 - Шар
Хугархай хөлтэй тулалдсан Никко Монтано UFC-гийн эмэгтэй аварга болжээ
2017-12-08 16:08:53 - Нийслэл
Монгол далайчид ирэх онд есөн сарын турш далайд ажиллана
2017-12-08 16:00:06 - Нийслэл
Хууль бусаар томилогдсон 61 хүнийг төрийн албанаас чөлөөлнө
2017-12-08 15:41:22 - Гадаад
Бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдсан АНУ-ын сенатч Трент Фрэнкс огцорчээ
2017-12-08 15:32:20 - Нийслэл
Энэ сард үхрийн цул махны үнэ 50 төгрөгөөр буурчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй