С.Чинзориг:Мэргэжилтэй ажилчин бусдаас дутахгүй сайхан амьдарч болно

Түгээх    
2017-11-24 17:41:50 - Нийслэл

“Монгол Улсын Засгийн газар ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах асуудлыг тэргүүлэх чиглэлдээ оруулан тодорхойлсон. Сүүлийн жилүүдэд ажилгүйдлийн түвшин буурахгүй байгаа бөгөөд ажилгүйдлийг бууруулах нэг үндсэн чиглэл нь мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг дэмжих, чадавхижуулах, материаллаг баазыг нь сайжруулах юм. Харамсалтай нь манай мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй  мэргэжлийн нарийн судалгаа хийлгэж, түүндээ нийцсэн сургалт явуулж чадахгүй байгаа.

Сүүлийн үед МСҮТ, политехник коллежид элсэгчдийн тоо буурах хандлагатай байгаад дүгнэлт хийж шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхой болгож цаашид суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хамгийн наад зах нь ур чадвартай мэргэжилтэй ажилчин дээд боловсролтой хүнээс дутахгүй сайхан амьдарч болно гэдгийг залуучуудад ойлгуулах. Их дээд сургуульд элсэх босго оноог сүүлийн жилүүдэд нэлээд бууруулсан нь ЕБС төгсч байгаа хүүхдүүдийг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг сонгохгүй байхад нөлөөлж байх талтай учир энэ байдлыг өөрчлөх талаар яриа хэлэлцээ өрнүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа.  Түүнээс гадна мэргэжилтэй ажилчдыг ур чадвараасаа хамаараад мэргэжлийн зэрэгтэй болгох, энэ нь үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг байхаас гадна зэргээсээ хамаарч ялгамжтай цалин хөлс авдаг байх тогтолцоог бий болгохын тулд тодорхой хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах шаардлага бий” хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны бодлого хариуцсан ахлах зөвлөх Доротий Швилл нарыг хүлээн авч уулзах үедээ ярьсан юм.

Тэрбээр мөн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газарт асуудал оруулж шийдвэр гаргуулах ёстой гэж үзэж буйгаа ч дуулгасан. 

Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад сурч төгссөн залуучуудын 35 орчим хувь нь ажлын байргүй гэдэг шалтгаанаар ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Нөгөө талаас нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 85 хувь нь ес хүртэлх ажиллагсадтай жижиг аж ахуйн нэгж учраас  мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад суралцаж ур чадвар эзэмшсэн залуучуудыг Хөдөлмөрийн биржээр зуучлан 100 хувь ажлын байраар хангах нь хүндрэлтэй асуудал болоод буйг сайд яриандаа онцолсон. 

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс тодорхой хэмжээний ур чадвар эзэмшсэн залуусыг өөрт бий болгосон ур чадвартаа түшиглэн ажлын байртай болох, хувиараа аж ахуй эрхлэхэд нь жижиг зээл, шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг нь лизингээр олгодог үйлчилгээг бий болгож чадвал ур чадварт түшиглэсэн ажлын байр  бий болгох боломж нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа С.Чинзориг сайд Элчин сайд болон зочдод танилцууллаа. Элчин сайд Штефан Дуппел манай хоёр орны хамтын ажиллагаа мэргэжлийн боловсролын салбарт түлхүү анхаарах ёстойг цаг үе харуулж байгааг дурдаад энэ чиглэлд бүхий л талаар хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн. Мэргэжлийн боловсролын салбарын эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байгаа сайдыг дэмжиж хуулийн шинэчлэл дээр Германы туршлагаас хуваалцах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэлээ. Тэрбээр “Залуусыг мэргэжлийн боловсрол руу татах таны санаа их зөв. Монголын эдийн засгийг мэргэжлийн боловсролын сургууль төгсч мэргэжил эзэмшсэн, ур чадвартай залуус авч явна гэдгийг сурталчлан таниулах ажлыг хийх хэрэгтэй бөгөөд энэ тал дээр бид зохих хэмжээгээр дэмжиж туслах боломжтой. Мэргэжлийн боловсролыг дэмжих Германы төсөл хэрэгжиж байгаа төвүүдэд элсэх хүсэлтэй хүүхдийн тоо жил бүр өсч байгаа гэсэн таатай мэдээлэл бий. Тиймээс төсөл хэрэгжиж байгаа сургуулийн нэг Барилгын политехник коллежид герман хэлний анги нээсэн. Мэргэжлийн сургуульд сурч байхдаа герман хэл сурсан хүүхдүүдэд Германд дадлага хийх боломж бүрдэх юм. Энэ нь дунд сургууль төгсч байгаа хүүхдүүдийг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг сонгох нэг хөшүүрэг болж болох юм гэж найдаж байгаа” хэмээн ярьсан юм. Мөн ирэх Германы хос мэргэжлийн сургалтыг олон нийтэд сурталчлах томоохон арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байгаагаа дуулгасан. Цаашид мэргэжлийн боловсролын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийдүүлэхийн тулд одооноос хаа хаанаа идэвхтэй ажиллах ёстой гэдэгт хоёр тал санал нэгдсэн юм.

Хатагтай Доротий Швиллийн хувьд Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яаманд Монгол Улсыг хариуцан ажилладаг бөгөөд энэ удаа хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хэрэгжиж байгаа төслүүдтэй газар дээр нь танилцаж үнэлгээ дүгнэлт өгөхийн цаашдын хамтын ажиллагаанд аль чиглэлийг түлхүү анхаарах ёстой вэ гэдгийг судлах зорилгоор ирсэн гэнэ. Доротий Швилл “Мэргэжлийн боловсролын салбарын хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төслийг үргэлжлүүлэх хүсэл эрмэлзлэл бидэнд байгаа. Харин ямар хугацаагаар, ямархуу цар хүрээтэй үргэлжлэх вэ гэдгийг ирэх онд болох хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийднэ” хэмээсэн бөгөөд төслийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа хуваалцсан юм.

 Б.ЦЭЛМЭГ

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

Зочин (202.131.230.19)
2017-11-26 14:54:30
хүнии төлөө хамаг амь амьдралаа зориулж ажиллаж бга эмнэлэгиин эмч сув нараа хүнии өмнө эгц харж чаддаг болгож цалинжуулхад яна.

hi (5.29.16.137)
2017-11-25 18:50:05
Bvx deed surguuli ni biznes xoochixson surgaltiin chadbar muu bolchixson ene ved yaaj Mongold xvvdvvdee surgax be? gadaadad ochixod diplom ni xvchingyi.Surguulia togsood ajillax chadbargyi iim xvvxdvvd bi bolj baina.

ард (66.181.183.103)
2017-11-25 13:04:02
Ариун цагаан хөдөлмөрөөрөө энгийн даруу сайхан амьдарахад хэцүү болсон цаг үе нийгэм болчоод байна. Олон жил өндөр төлбөр төлж чанаргүй сургууль төгсөөд ажилтай болох баталгаа байхгүй байна энэ олон сургууль төгссөн ажилгүй хүүхдүүдээ яах вэ??? Чинзориг оо. Ямар төлөвлөлт байхгүй ямарч захиалг байхгүйгээр олон олон хүүхэд ямарч зорилгогүй итөлбөр төлж сурч байна төгсгөсөн сургуульд ажилтай болох эсэх нь ямарч падгүй ийм л байна

irgen (203.91.115.38)
2017-11-25 08:13:55
Ard tumniig uneneese ajiltai orlogotoi bolgiyo gj bodj bga bol huwiinhniig ugui hiij tor buh yumaa butsaaj awch 90 oniih shig ajild oruul tgeed bas UIH-d awgai huuhed ah duus ni huwidaa kompanitai humuusiin neriig hzeech dewshuulehgui bai tegehgui l bol naad yria chin hzeech heregjihgui hudlaa bolood 27 jil ongorloo

irgen (203.91.115.38)
2017-11-25 08:13:48
Ard tumniig uneneese ajiltai orlogotoi bolgiyo gj bodj bga bol huwiinhniig ugui hiij tor buh yumaa butsaaj awch 90 oniih shig ajild oruul tgeed bas UIH-d awgai huuhed ah duus ni huwidaa kompanitai humuusiin neriig hzeech dewshuulehgui bai tegehgui l bol naad yria chin hzeech heregjihgui hudlaa bolood 27 jil ongorloo

irgen (203.91.115.38)
2017-11-25 08:13:45
Ard tumniig uneneese ajiltai orlogotoi bolgiyo gj bodj bga bol huwiinhniig ugui hiij tor buh yumaa butsaaj awch 90 oniih shig ajild oruul tgeed bas UIH-d awgai huuhed ah duus ni huwidaa kompanitai humuusiin neriig hzeech dewshuulehgui bai tegehgui l bol naad yria chin hzeech heregjihgui hudlaa bolood 27 jil ongorloo

irgen (203.91.115.38)
2017-11-25 08:13:38
Ard tumniig uneneese ajiltai orlogotoi bolgiyo gj bodj bga bol huwiinhniig ugui hiij tor buh yumaa butsaaj awch 90 oniih shig ajild oruul tgeed bas UIH-d awgai huuhed ah duus ni huwidaa kompanitai humuusiin neriig hzeech dewshuulehgui bai tegehgui l bol naad yria chin hzeech heregjihgui hudlaa bolood 27 jil ongorloo

irgen (203.91.115.38)
2017-11-25 08:13:33
Ard tumniig uneneese ajiltai orlogotoi bolgiyo gj bodj bga bol huwiinhniig ugui hiij tor buh yumaa butsaaj awch 90 oniih shig ajild oruul tgeed bas UIH-d awgai huuhed ah duus ni huwidaa kompanitai humuusiin neriig hzeech dewshuulehgui bai tegehgui l bol naad yria chin hzeech heregjihgui hudlaa bolood 27 jil ongorloo

irgen (203.91.115.38)
2017-11-25 08:12:20
Ard tumniig uneneese ajiltai orlogotoi bolgiyo gj bodj bga bol huwiinhniig ugui hiij tor buh yumaa butsaaj awch 90 oniih shig ajild oruul tgeed bas UIH-d awgai huuhed ah duus ni huwidaa kompanitai humuusiin neriig hzeech dewshuulehgui bai tegehgui l bol naad yria chin hzeech heregjihgui hudlaa bolood 27 jil ongorloo

Төөгий (107.167.112.237)
2017-11-24 23:12:13
Монголд хар ажил хийснээс Со-д очиж харласан нь 10 дахин ашигтай. Монголд хар ажилчдыг дээрэлхэж хулхидсаар байгаад залхаадаг юм билээ. Со-д бол ядаж л хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцана. Монголчууд жаахан мөнгөний бараа харчихаараа өөрийгөө хаан болсон юм шиг бодож муусайн ажилчдаа морь мал шиг санадаг.

Shaa (73.189.115.134)
2017-11-24 22:50:47
Muusqin baychuud ih doromjilj bna aa

Irgen (202.179.11.10)
2017-11-24 22:34:29
Chin zorigoo chi yarij chadahaas hiij chadahgui dee

unshigch (66.181.161.49)
2017-11-24 21:18:08
Chinzorig saidaa tani yariad baigaa chin bodit amidral deer uur baidag yum aa . Yag unendee MSUT d suraltsagchid harin ch ajilguichuud baidag yum bilee . Tedend ajliin bair hangalttai gej bitgii hoshgiruul . Ih deed surguuly tugsugchid bol ogt uur shuu dee . Ted chin busdaas dutahgui amidarch chaddag humuus baidag yum.

ИРГЭН (202.179.24.10)
2017-11-24 21:16:06
БИДНЭЭС ДУТАХГҮЙ САЙХАН АМЬДРАНА ГЭЭЧ.ТА НАРААС БУСАД НЬ ЯДУУЧУУД

Зочин (66.181.189.198)
2017-11-24 19:01:14
Terbishdagviin Ajilsag Mongol khutulburiig Chinzorig said toiruugaar yariad baikh shig baikh youm.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-13 19:34:05 - Улс төр
УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн 68 хувь нь ЖДҮЧИН
2018-12-13 17:54:46 - Нийслэл
Сурагчдын амралтаар хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг үүрэгдэв
2018-12-13 17:06:56 - Спорт
Таканоива А.Баасандоржид мэргэжлийн бөхөөр барилдах санал тавьжээ
2018-12-13 16:41:25 - Улс төр
Л.Энх-Амгалан:Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл огцрох үндэслэл бүрдэнэ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-13 16:32:34 - Спорт
Өсвөрийн тамирчид олон улсын тэмцээнээс таван медальтай ирлээ
2018-12-13 16:27:52 - Шар
Стивен Сигал, Б.Эрдэнэтуяа нар дуучин Эмин Агаларовын төрсөн өдөрт уригджээ
2018-12-13 16:13:58 - Энтертайнмент
Аз бол сохор, харин ухаантай хүн баримтаа бүртгүүлдэг
2018-12-13 16:07:10 - Эдийн засаг
Хасбанк ногоон бэлчээр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана
2018-12-13 15:53:59 - Нийслэл
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг олон улсын тээврийн тарифтаа өөрчлөлт орууллаа
2018-12-13 15:40:18 - Хууль
Улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн этгээдийг саатуулжээ
2018-12-13 15:30:51 - Спорт
“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо
2018-12-13 15:28:21 - Спорт
Самбогийн дэлхийн аваргуудын нэрэмжит тэмцээн болно
2018-12-13 15:27:43 - Улс төр
Х.Өлзийбаатар: Эрх баригчдад дундаж давхарга бий болгох сонирхол алга
2018-12-13 15:16:56 - Нийслэл
Салют, бенгалын галыг гар дээрээс худалдаж авахгүй байхыг анхааруулж байна
2018-12-13 14:54:22 - Энтертайнмент
“Монгол гэр” баримтат кино олон улсын шилдгээр шалгарав
2018-12-13 14:50:38 - Нийслэл
Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлнэ
2018-12-13 14:37:22 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-13 14:22:05 - Улс төр
Сэлэмний ир, Жадны үзүүр
2018-12-13 13:46:03 - Улс төр
С.Эрдэнэ: МАН засаглахдаа 4 тэрбум долларын өр тавьсан байна
2018-12-13 13:30:39 - Эдийн засаг
Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая
2018-12-13 13:30:12 - Спорт
Хөлбөмбөгчид чансаагаараа Зүүн Азийг анх удаа тэргүүллээ
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-13 12:28:28 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн яамнаас виз гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж болохгүй
2018-12-13 12:27:32 - Улс төр
Ирц бүрдээгүйгээс өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа
2018-12-13 12:12:57 - Энтертайнмент
Монгол хүүхдүүд “NBA”-ийн тоглолт дээр үндэсний бүжгээ бүжиглэлээ
2018-12-13 11:35:47 - Байгаль Орчин
БНСУ-ын байгууллагууд Монгол орны цөлжилттэй тэмцэнэ
2018-12-13 11:30:56 - Улс төр
Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ
2018-12-13 11:26:03 - Нийслэл
Гэр хорооллын 0-5 насны хүүхдүүдэд хорт утааны эсрэг амны хаалт өглөө
2018-12-13 11:10:59 - Орон нутаг
Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ
2018-12-13 10:59:21 - Орон нутаг
Б.Баяржаргал: Эрдэнэт дэд станцын хоёр трансформаторын нэгэнд нь дотоод гэмтэл гарсан
2018-12-13 10:53:03 - Улс төр
АН Л.Болдын намаасаа гарах хүсэлтийг хүлээж авсангүй
2018-12-13 10:50:29 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-12-13 10:45:54 - Спорт
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгнө
2018-12-13 10:45:23 - Улс төр
Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар хамтарсан мэдэгдэл гаргана
2018-12-13 10:43:31 - Хууль
Халдлагад өртсөн түргэний дөрвөн эмчийн хэргийг прокуророос шалгаж байна
2018-12-13 10:29:55 - Улс төр
Сайд нарын томилгоо болон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ
2018-12-13 09:52:14 - Эдийн засаг
УБТЗ 2018 онд түүхэндээ байгаагүй их ачаа тээлээ
2018-12-13 09:20:00 - Энтертайнмент
МӨНХХАДА: 2019 оны шинэчлэгдсэн загварын RAV4 автомашин хожих сугалаат аянд оролцоорой
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ