2021 он дуусахад Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг болгоно

Түгээх    
2017-11-24 17:44:56 - Эдийн засаг

mongol bankТөв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар Монголбанк өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан тогтоодог.

Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хөрөнгийг хамгаалах, банк алдагдал хүлээх тохиолдолд алдагдлын тодорхой хэсгийг нөхөх  гол үүрэгтэй юм.  Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн зохистой хэмжээ нь улс орны банк, санхүүгийн тогтолцооны найдвартай, хэвийн байдлыг хангахад гол нөлөө үзүүлдэг бөгөөд банкны үйл ажиллагааны алдагдлыг шингээж чадахуйц хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байснаар банкны актив чанаргүй болох үед банкийг төлбөрийн чадваргүй болохоос тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж чаддаг.

Банкны хяналт шалгалтын дунд хугацааны стратегийг хэргжүүлэх хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-276 тоот тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 100.0 (зуун) тэрбум төгрөг болгож тогтоох шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр нь 2017 оны 8 дугаар сараас эхлэн арилжааны банкуудад хийгдэж байгаа активын чанарын үнэлгээ, түүний үр дүнтэй холбоогүй юм. Активын чанарын үнэлгээний гол зорилго нь банкны санхүүгийн тайлан тэнцэлд бүртгэгдсэн байгаа зээл, түүнтэй адилтган тооцох актив хөрөнгийн ангиллыг бодитой үнэлсэн эсэх, зээлийн эрсдэлийн санг зохистой байдлаар байгуулсан эсэх, зээлийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэл учирсан тохиолдолд алдагдлыг шингээх хангалттай хэмжээний нөөц бололцоо байгаа эсэхийг үнэлнэ.

Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлсэнээр банкуудын санхүүгийн зуучлалын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, эрсдэл даах чадварыг сайжруулах нөхцөл бүрдэх юм. Мөн жижиг банкуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, санхүүгийн салбарт зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа банкуудын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хүүгийн түвшинг бууруулах боломж бүрдэнэ. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тогтоож байгаа нь ирэх дөрвөн жилийн туршид манай улсын эдийн засгийн байдал сэргэж, өснө гэсэн тооцоолол судалгаанд үндэслэн гаргав.

Б.ЦЭЛМЭГ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Зочин (202.131.230.19)
2017-11-26 14:44:50
орон нутгиин хаан банкииг шалгамаар юм.ганцхан сая төгрөгиин хадгаламжиигнэ хугацаагар луивардаж болохгүи шүү. араи чараи цуглуулсан дээрээснэ мөнгө төг хэрэгтэи бгаагна далимдуулж болохгүи шдээ.2,3 сараар хад- иин зээл өгчихдөг.зээлээ төлж чадахгүи бол шууд банкни орлого болгочихдог.ядарсан дээр нэ дарлахгүи шүү.банкууд

Руугаа (139.5.219.209)
2017-11-24 17:53:26
Санхүүгийн зохицуулах хороо гэж нэг дарамтын рекэт хийдэг газар бий болсон юм бишүү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-11 09:34:32 - Хууль
МХЕГ-ын байцаагчдын гэрээс 500-аад сая төгрөг бэлнээр хураан авчээ
2017-12-11 09:32:05 - Улс төр
Намын бүлгүүд хуралдана
2017-12-11 08:56:04 - Орон нутаг
ИРГЭН Э: Газраа хамгаалсан иргэдийг төр нь яаж шийтгэдгийг хармаар байна
2017-12-11 08:24:45 - Улс төр
С.Ламбаа: Улс төрийн намууд нь авлига авахыг хуульчлаад өгчихсөн юм биш үү
2017-12-11 08:19:38 - Эдийн засаг
Хөгжлийн банкнаас төгрөгийн зээл аваад, ханшийн зөрүүгээ татвар төлөгчдөөр нөхүүлдэг улс төрчид
2017-12-11 08:16:12 - Нийслэл
А.Оюунцэцэг: М.Билэгт гишүүн уурлаад “Над руу битгий залгаад бай. Өөр шиг чинь хөгжлийн бэрхшээлтэй хүн зөндөө байгаа” гэсэн
2017-12-11 07:31:33 - Нийслэл
“Аз жаргалтай хот”-ын иргэд автобус хүлээсээр хөлдөж “үхэх” үү
2017-12-11 07:24:54 - Спорт
С.Номин: Би дэлхийн ноён оргилууд дээр гарахыг хүсдэг
2017-12-11 07:07:03 - Энтертайнмент
Өнөөдөр бич өдөр
2017-12-10 14:21:39 - Улс төр
С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөлөө
2017-12-10 14:16:36 - Спорт
Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлжээ
2017-12-10 14:08:46 - Улс төр
УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ
2017-12-10 13:05:42 - Орон нутаг
Увс аймагт цагаан зээрийн сүрэг нүүдэллэн иржээ
2017-12-10 11:40:34 - Нийслэл
Ажил олгогчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2017-12-10 11:37:16 - Орон нутаг
Улсын хэмжээнд мал тооллого үргэлжилж байна
2017-12-10 11:09:43 - Байгаль Орчин
Нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна
2017-12-10 11:02:02 - Улс төр
С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөнө
2017-12-09 14:34:56 - Улс төр
Н.Энхболд сайд БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Сун Ён Мүтэй уулзлаа
2017-12-09 13:39:26 - Улс төр
Ардчилсан хувьсгалын 28 жилийн баярын хурал болж байна
2017-12-09 13:31:35 - Энтертайнмент
Дэлхийн хамгийн анхны иргэншилтэй София робот гэр бүл, үр хүүхэдтэй болохыг хүсч байна
2017-12-09 13:03:15 - Орон нутаг
Баян-Өлгий аймгийн зарим нутагт хүн, мал усгүйдэж байна
2017-12-09 11:36:49 - Нийслэл
84 дүгээр сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо
2017-12-09 11:29:17 - Байгаль Орчин
Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна
2017-12-09 11:05:19 - Улс төр
МАХН-ЫН ИХ ЧУУЛГАН: Н.Энхбаярыг чөлөөлж, О.Баасанхүүг намын даргаар сонголоо
2017-12-09 10:34:10 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2017-12-09 10:27:38 - Улс төр
“Хоригддоггүй” хориг
2017-12-09 10:20:21 - Эдийн засаг
Европын холбоонд гологдсон Монголд ямар эрсдэл нүүрлэх вэ
2017-12-09 10:15:30 - Энтертайнмент
Ардын жүжигчин Н.Сувд: Ахмад уран бүтээлчдийнхээ хийсэн ажил, хүч хөдөлмөрийг мартах ёсгүй юм
2017-12-09 10:11:13 - Хууль
“Алга болсон” охиноо ШТС-ын хажууд согтуу байхад нь олжээ
2017-12-08 22:41:25 - Энтертайнмент
Монголын хэвлэл мэдээллийн салбарын шилдгүүд тодорлоо
2017-12-08 22:03:11 - Нийслэл
”Монголын Уламжлалт Анагаах Ухааны Олон Улсын Анхдугаар Их хурал” амжилттай боллоо
2017-12-08 18:04:14 - Улс төр
У.Хүрэлсүх: Засгийн газар авлигын эсрэг бүх үйл ажиллагааг дэмжинэ
2017-12-08 18:03:26 - Гадаад
Мүн Жэ Ин Хятадад айлчилна
2017-12-08 17:01:41 - Гадаад
Трампын шийдвэрээс болж палестинчууд Израилийн цэргүүдтэй мөргөлдөж, 108 хүн бэртэж гэмтжээ
2017-12-08 16:29:47 - Улс төр
Б.Хурцын томилгооны асуудлыг түр хойшлууллаа
2017-12-08 16:18:04 - Шар
Хугархай хөлтэй тулалдсан Никко Монтано UFC-гийн эмэгтэй аварга болжээ
2017-12-08 16:08:53 - Нийслэл
Монгол далайчид ирэх онд есөн сарын турш далайд ажиллана
2017-12-08 16:00:06 - Нийслэл
Хууль бусаар томилогдсон 61 хүнийг төрийн албанаас чөлөөлнө
2017-12-08 15:41:22 - Гадаад
Бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдсан АНУ-ын сенатч Трент Фрэнкс огцорчээ
2017-12-08 15:32:20 - Нийслэл
Энэ сард үхрийн цул махны үнэ 50 төгрөгөөр буурчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй