М.Энхтуяа: Хүүхэд дөнгөж төрөөд уйлаад, эхийн сүүгээ хөхөж байгааг харах үнэхээр сайхан

Түгээх    
2017-11-25 09:28:26 - Эрүүл мэнд

emch

-ТАСРАЛТГҮЙ 34 ЖИЛ АЖИЛЛАХДАА 11,500 ХҮҮХЭД ЭХ БАРЬЖ АВСАН-

Эх хүүхэд хоёрын хоёр яс салж, хорвоод нэг хүн мэндэлж, эх орон аав, ээж элгэн саднаа баярлуулдаг. Эхийн хэвлийнээс дөнгөж төрөөд уйлах, эх хүүхдээ хөхүүлж байхыг харах сайхан мэдрэмж хэмээн хуучлан суугаа энэ эмчийг С.Энхтуяа гэдэг. Тэрээр тасралтгүй 34 жил нэгдүгээр төрөх эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байна. Түүнийг олон сайхан эх хүүхэд төрүүлсэн, сайхан сэтгэлт чадварлаг эмч гэдгийг олон гэр бүл магтан ярих нт бий. Ийнхүү АУ-ны магистр, клиникийн профессор, зөвлөх зэрэгтэй эмч М.Энхтуяатай ярилцлаа.

-Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу. Хэдэн оноос эх барих эмчээр ажиллаж эхэлсэн бэ?

-Намайг Машлавын Энхтуяа гэдэг. 1977 онд арван жилийн сургуулиа төгсөөд тухайн үеийн анагаахын дээд сургууль элсэн орж, зургаан жил сураад 1983 онд шууд Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт хувиарлагдсан. Хувиарлагдаж ирээд одоог хүртэл тасралтгүй 34 жил ажиллаж байна. Би анх “Сэрэлт” киног үзээд эмч болох хүсэл төрж байсан юм. Тэр дундаа эх барих эмч болохоор шийдсэн. Тухайн үед анагаахын дээд сургуулийн оюутнууд гуравдугаар курсээсээ эхлэн дадлагад гардаг байлаа. Би дөрөвдүгээр курстээ Булган аймагт эх баригчаар ажиллаад эхэлсэн. Дараа жил нь тавдугаар курстээ анхныхаа хүүхдийг эх барьж авч байлаа. Анх хүүхэд эх барьж авахад их сандраад энгэртээ наагаад л бөөн цус, дөнгөж төрсөн хүүхдийн зунгаг болж байсан. Эх барихын эмчийн гараа тэндээс эхэлж байсан юм. Мөн тавдугаар курсэд байхдаа дуудлаганд их явдаг байсан. Анх Булган аймагт очиж байхад н.Цэрэндорж гэж хүний гавъяат эмч байсан. Тэр хүн их мундаг хүн байж билээ. Тэр үед тэр хүнийг хараад “яаж энэ хүн шиг мундаг эмч болох вэ?” гээд л хардаг байлаа.

Мөн Нарантуяа эмч одоо нас барсан сүүлд гавъяат болсон юм. Тэр хүн тэр үед төрөх тасгийн эрхлэгч байсан. Тэр эмчтэй бид хоёр Могод суманд очиж хийсвэр хагалгаа хийж байлаа. Шууд л галтогооны өрөөнд ширээн дээр даавуу дэвсээд хэсгийн газрын мэдээ алдуулалтаар хагалгаа хийж байсан. Би их залуухан байсан болохоор нэг их цусанд дунд юу болоод байгааг ч сайн мэдэхгүй. Эмч маань сандархаар нь “тайван тайван” гэж хэлж байсан санагддаг. Тэр төрж байсан хүн гэдэс нь гарч ирнэ, хэсэг газрын мэдээ алдуулсан байсан болохоор өвдөнө, орилно, оёно их хэцүү байсан. Тухайн үед би эмчдээ их сайн тусалж байсан санагдаж байна. Тэр үед эмч нар оюутан байхаасаа эхлээд хүнд анхны тусламж үзүүлэхэд гаршсан төгсдөг байлаа.

emch

-Сүүлийн үед төрөхөөр ирж буй ээжүүд их бэлгийн замын өвчлөлтэй байна гэх юм. Олон эрсдэл үүсэх гэл үндэс болдог гэдэг. Энэ талаар? 

-Одоо дээр үеийг бодвол бэлгийн замын өвчлөлтэй эх ихээр ирж байна. Гэхдээ эхчүүд намайг анх эмч болж байх үеийг бодвол өөртөө их хяналт тавьдаг болсон байна. Анх төрөх нэг болон хоёрдугаар тасаг гэж тасагтай байлаа. Би хоёрдугаар тасгийн М.Энхтуяа гэдгээрээ алдаршсан байсан. Тэр тасагтай 20 гаруй жил ажилласан. Тэр тасагт ямар хүмүүс ирдэг вэ? гэхээр аль шинжилгээ муу, хавсарсан өвчтэй, төрсөний дараах хүндрэлүүдтэй, жирэмсэн эх өөрийн биеэ их айхтар оролдсон ирдэг байсан. Тэр үед аборт нээлттэй биш байх үед жирэмсэн ээжүүд өөрийн биеэ их оролдсон муудсан ирдэг байлаа. Тийм хүмүүстэй 20 гаруй жил ажилласан. Бас надтай хамт бас манай тамгийн эрхлэгч, зөвлөх эмч нар их тусалж ажилладаг байсан. Тэд нарын дунд аль хүндрэлтэй тохиолдлуудтай ажиллаад сурсан.

Одоо бол эмнэлгийн үйл ажиллагаа сайхан жигдэрсэн байна. Бэлгийн замын өвчлэлтэй хэрхэн яаж тэмцэх талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас, НҮБ-ээс их олон сургалт ирж байна. Гэхдээ бас хувь хүнээс шалтгаалах олон хүчин зүйл байсаар байгаа юм. Манай улсад ДОХ-ын тохиолдол нэмэгдсээр байна. Мөн манай улс сүрьеэ гэх өвчнөө хяналтаас алдчихсан. Мөн тэмбүү бол улс даяар дэндүү тарсан. 1930 аад оны үед тэмбүү өвчнөөс салгах гээд улаан тариа хийдэг байсан үерүүгээ эргээд орох шинжтэй болоод байна. Би энэ тэмбүү гэх өвчнийг их тарж байгаад харамсаж байна. Соцализмийн үед сүрьеэгийн өвчнөө их сайн хянадаг байсан. Дээр үед идээ бээр нь гоожоод л ирдэг байсан. Харин одоо бол хүчтэй эм тариа их болсон учраас харахад өрөвсөл гайгүй юм шиг хэрнээ цусанд нь байж л байх жишээтэй. Одоо бас цусаар дамждаг халдварт өвчин ихэссэн байна.

-Эхийн эндэгдэлд эмч нарын буруутай үйлдэл хэр нөлөөлж байна вэ?

-Одоо харьцангуй эхийн эндэгдэлд эмч нарын үйлдлээс болж эндэх нь багасчихсан. Харин эхийн хавсарсан өвчлөл ихтэй байгаа учраас эндэгдэл байсаар байна. Тэгэхээр суурь өвчин их байна. Манай улсын хувьд бөөр шээсний замын өвчин маш их байна. Охидууд хавар намрын цагт нимгэн явдаг, гадаа задгай нойлд биеэ засдагтай холбоотой. Түүнчлэн манай хотын орчин ямар байгаа билээ дээ. Үүнтэй холбоотой хавсарсан суурь өвчлөлтэй жирэмслэлт, төрөлт их байна.

-Эх хүүхдийн эндэгдэл болон төрөх үед гарах хүндрэлд гол нөлөөлж буй ямар өвчлөл байна вэ?

-Жирэмсэн хүн гэдэг энгийн хүнийг бодоход биеийн эсэргүүцэх чадвар их сулардаг. Түүнтэй холбоотойгоор тухайн хүнд өөрт нь ямар суурь өвчлөлийн голомт байна тэр нь сэдэрдэг. Тэгэхээр хүний өрөвслийн анхдагч голомт шүд, хоолойноос эхэлдэг. Багадаа хүн 2-3 удаа хоолой өвдсөн л бол тухайн хүний улаан хоолойд идээ байж л байдаг. Хэзээ эсэргүүцэл суларна тэр үед идээ нь дахин сэдэрч идээлнэ. Шүд цоорхой, хамар байнга өвддөг гэх зэрэг шалтгаан нь идээт голомт болно. Гэтэл тухайн хүний байнгын бөөр өвддөг бол шээсэнд нь микроп байж л байдаг. Энэ бүгд цусаар урсаж байгаа  шүү дээ. Тэр идээт өрөвсөл хэзээ бие суларна тухайн үед илэрч гарч ирээд байгаа юм. Гэхдээ халдвартай хүн болгон хүндрээд байна уу гэвэл тийм биш.

Тухайн хүний бие ийн онцлогоос их хамаардаг. Жирэмсэн хүний нэг онцлог нь халдварын клиник маш бүдэг явагддаг юм. Зүгээр энгийн бие чилээрхэх, хамрын ханиад хүрсэн төдий мэдэгдэхгүй явагддаг. Тэгэхээр энэ хүний бие нь жаахан сул байна даа гэж харахаар яг төрөх явцдаа гэнэт огцом бактер хордлого гэх юманд орчихоод байдаг.

emch

-НЭГ ДОР ЭХ, ХҮҮХЭД ХОЁР ХҮНИЙ АМЬ ХАРИУЦАЖ АЖИЛДГААРАА ОНЦЛОГ-

-Бактер хордлого гэдэг юу гэсэн үг вэ?

-Энэ нь маш хүчтэй хэмжээний бактерийн хор цусаар хүчтэй гэнэт тархахыг хэлж байгаа юм. Тэр нь тухайн хүнийг их ядарч байх үед гэнэт гарч ирэх эсвэл жирэмсэн байх үед бактераасаа болоод умай нь өрөвсчихсөн. Үүнд бэлгийн замын халдварууд ч орно.

Жирэмслэл гэдэг нь өөрөө эсэргүүцлийг сулруулдаг эмгэг юм. Тэгэхээр тухайн хүн өөрөө эрүүл байх хэрэгтэй. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг шүү дээ. Энэ хэдийгээр физлогийн үйл ажиллагаа ч гэсэн эмгэг байвал эхийн амь насанд аюултай шүү дээ төрөлт гэдэг чинь. Их богино хугацаанд яаралтай арга хэмжээ авахгүй бол эх хүүхэд хоёрын амь насыг авч оддог ийм процесс. Тийм учраас мэргэжлийн эмч нар байнгын бэлдээд байдаг юм.

-Жирэмсэн хугацаандаа янз бүрийн эм бэлдмэлийн хэрэглээд байна. Хүний амаар эм авч байна шүү дээ?

-Тийм. Энэ бол маш буруу зуршил. Үүний илэрхийлэл бол хүүхэд их том хөөнгө гардаг. Мөн эх өөрөө их таргалалт явагдаад байдаг. Тэгэхээр манай жирэмсэн эхчүүдэд эрүүл хооллолт гэх зүйл байхгүй болчихоод байна.

-Жирэмсэн үедээ эх яг ямар витамин хэрэглэх ёстой байдаг вэ?

-Сүүлийн үед эхчүүд өөрсдөө их кальцийн дутагдалтай байна. Яагаад дутагдалд ороод байна гэхээр тухайн эх сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байна. Одоогийн хүүхдүүдийн идэж байгаа хоол хүнс хэр баталгаатай вэ?, хэр шимтэй вэ? гэдэг асуудалтай байна шүү дээ. Би бол малын бүтээгдэхүүн их хэрэглэдэг байсан дээр гэж бодож зөвлөдөг. Аргагүй тохиолдолд юм уу, жирэмсний эхний үед фолийн хүчил гэх эмийг заавал өгнө. Яагаад гэхээр тархи, нугасны мэдрэлээс сэргийлдэг. Түүнээс хойш нэг витамин бичиж өгнө. Түүнээс тухайн эх өөрөө их тураалтай, хавсарсан эмгэгтэй бол витамин заавал уух хэрэгтэй.

emch

-Сүүлийн жилүүдэд хүчилтөрөгчийн архаг дутагдалтай хүүхэд ихээр төрж байна шүү дээ. Мөн түнхний мултралтай хүүхэд, ургын гажгууд их байна гэдэг. Үнэхээр тиймуу?

-Манай одоогийн энэ нийгэмд урагт их нөлөөлдөг хүчин зүйлүүүд их байна. Наад зах нь гар утас байна. Байнгын гар утас хэрэглээд байвал нөлөөлнө. Эхсээр нэвтэрч чадаж байгаа бүхэн урагт нөлөөлнө. Тухайлбал, эмийн бодисууд, телевиз, агаарын бохирдол байна. Улаанбаатар ийм аймар агаартай байхад тэр эхээс яаж 100%-ийн хүчилтөрөгчтэй хүүхэд төрөх вэ дээ гэж бодмоор. Гудамжаар алхахад хүртэл тайван байж чадахгүй байнгын машин тэрэг, утаа, машины сигнал дугарч стрэсдэж байна. Тэгэхээр одоо үед манайд урагт нөлөөлөх нөлөө маш их байна. Тэр хүн өөрийгөө л хамгаалах хэрэгтэй. Бид нар маш их бохирдолтой орчинд амьдарч байна.

Харин түнхний мултралыг манайх эрт үед илрүүлж байна. Төрөх тасагт эрт илрүүлэхийн тулд дунд чөмөгний толгой гарч ирж байна уу гэдгийг үзэж байна. Кальцийн дутагдлын үед дунд чөмөг их хожуу гардаг. Тэрийг сайн гаргахгүй бай байгаад хүүхдээ гишгүүлэх юм бол мултардаг.  Тийм учраас эрт илрүүлэлт байнга яригдаж, хийгдээд байгаа юм.

-Та 34 жилийн турш эх барьж авсан байна шүү дээ. Хэдэн хүүхэд эх барьж авав?

-Би энэ хугацаанд 11,500 хүүхэд эх барьж авсан байна.

-Хүүхэд эхийн хэвлийнээс шууд гарч ирээд гаран дээр чинь тарвалзах мэдрэмж их сайхан байхдаа?

-Тэгэлгүй яахав. Тэр үе л их сайхан. Бид нар чинь хоёр хүний амь нэг дор хариуцаж ажиллаж байдгаараа бусдаас онцлог мэргэжилтэй. Гэхдээ эрүүл  эх ч гэсэндээ гэнэтийн хүндрэл гардгаараа манай мэргэжил их эрсдэлтэй. Далд байгаа хүүхлээ байнга чагнана, байнга үзнэ. Заримдаа их удаан төрдөг, их олон цаг төрдөггүй тохиолдол их байдаг. Тохиолдол болгонд бид нар хүүхдээ их анхаардаг. Тэгээд л сайхан төрөөд хүүхэд уйлаад, эхэс нь сайхан салаад эх хүүхдээ хөхүүлээд хэвтэж байгаа тэр мөч нээрээ үнэхээр хамгийн сайхан шүү. Хүүхэд төрсний дараа эхийн царай болон эмч нарын царай байдал инээд цалгиад тайвшраад уур амьсгал сайхан болоод ирдэг. Төрөх эмч нар олон хүндрэл ихтэй төрөх гэж байгаа эх хүүхдүүдийн араас байнгын санаа зовж суудаг. Одоо бол арга техник их сайхан хөгжсөн байна.

Төрөлт гэдэг чинь умайн булчин тэлж хүүхдээ доош шахаж гаргахыг хэлнэ. Умайн булчинд өвдөлт намдаах тариа хийхээр тухайн хүнд мэдрэгдэх өвдөлт багасаад стрэсс арилаад  ирэхээр жигд сайхан төрнө. Түүнийг бид нар урьдчилж тооцож байдаг.

Хүүхдийн толгой нь бултайгаад гараад ирэхээр л хөөрхөн шүү.

emch

-Та энэ нэгдүгээр төрөх буюу одоогийнхоор Өргөө амаржих газар тасралтгүй 34 жил ажилласан байна шүү дээ?

-Тийм. Миний энэ 34 жилийн турш ажилласан гол бахархал бол МУ-ын хэмжээнд анх үүсгэн байгуулагдсан, олон түмний дунд алдартай энэ нэгдүгээр эмнэлэгт тасралтгүй ажилласнаараа бахараж байна. Намайг анх эмч болж байхад багшил байсан Дамбадаржаа, Гунгаамаа гээд их олон багш нар бий. Мөн миний гол багш маань Хөдөлмөрийн баатар Жав багш юм. Мөн Ардын эмч Үйлс эмч байна. Энэ хоёр хүний торгон шавь нь гэж би өөрийгөө бодож явдаг. Энэ хүмүүс энэ нарийн хэцүү мэргэжлийн эзэмшүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн хүмүүс юм. Одоо манай Өргөө амаржих газар олон гавъяат эмчтэй, олон ардын эмчтэй боллоо. Ирэх жил манай амаржих газрын 90 жилийн ой тохиох гэж байна.

Анх манай амаржих газар 1928 онд нэгдүгээр төв эмнэлгийн хажууд зургаан ортой төрөх тасаг байгуулагдаж байсан. Тэр үед гурван сувилагч, 900 төгрөгийн төсөвтэйгөөр ажилладаг байлаа. Анх манай эмнэлгээс бүх төрөх эмнэлгүүд салаалж гарч байлаа. Манайхаас улсын хэмжээнд эх барих эмч нарыг бэлтгэж гаргадаг байлаа.

1960 онд Нийслэлийн хоёрдугаар амаржих газар салж гарч байсан. мөн 1962 онд Цацраг туяа гэх эмнэлэг салаалж гарч байсан юм. 1966 онд гуравдугаар амаржих газар бие дааж гарч байсан. 1987 онд Эх нялхасын эрүүл мэндийн төв гарч байсан. Миний санахын эндээс эмч нарыг нь бэлдэж өгөөд гаргаж байсан. Тэр үед төгсөөд ирсэн залуусыг манайд хоёр жил сургаад гаргадаг байсан юм. Одоо эх нялхасын төрөх тасгийн эрчимт эмчилгээний тасаг гэж мундаг туршлагатай тасаг бий. Тэр тасгийн эрхлэгийн анх Амармандахыг бэлдэж гаргаж байсан. Тэгэхээр манайх улсын хэмжээний төрөх эмнэлгийн боловсон хүчнийг бэлтгэж өгдөг. Одоо ч хэвээрээ л байгаа. Тийм учраас ирэх онд ойгоор манайд амаржсан эхчүүд буриа нэг эргэж ирэх биздээ.

-Иргэд сүүлийн үед эмч нарын ёсзүйг муудсан гэж ихээр ярих болсон шүү дээ?

-Тиймээ. Тэрийг хүлээн зөвшөөрөлгүй яахав. Хаа газар сайн муу тал байна. манайх бол үйлчилгээний алба учраас хүн гомдоох, хүнийг сэтгэл ханамжгүй гаргах тохиолдол талууд байсан. Одоо ч байхгүй гэхгүй. Гэхдээ тэр маань тоо хэмжээ нь улам багассаар байна. Бага байх гэдэгт итгэлтэй байна. Бага байлгахын төлөө хичээж ажилласаар байна. Аль болох хүн гомдоохгүй, аль болох сэтгэл дундуур гарахгүй байхын төлөө л байна.

-Таньд маш их баярлалаа.

-Баярлалаа.

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Д.БИЛГҮҮН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 31

Зочин (139.5.219.20)
2017-12-02 23:25:34
чанга ааштай, гэхдээ маш сайн эмч дээ. Машшшшш гэдэг ч багадна. Эрүүл энхийг хүсье. Дахиад олон ээжийг үртэй нь уулзуулж учруулах болтугай

БСБ (202.72.246.147)
2017-11-28 19:04:48
Та минь 90-н жилийн ойн баяраараа Гавъяат эмч авах болтугай. Миний 3 н хүүхэд, Дүүгийн минь 3 хүүхдийг эх барьсан эмч. Амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе, Алтансүхээс

Түвшинзул (27.123.214.91)
2017-11-28 10:24:36
Энэ эмч аль хэдийнээ "Гавъяат эмч" болох ёстой гэж хардаг юм. Яагаад өгөхгүй байгааг ойлгохгүй юм. Энхтуяа эмчээс илт дутуу чадвартай зарим нэг эмч "Гавъяат эмч" болчихоод л байгаа юм даа. Үнэхээр агуу чадварлаг, дайчин эмч дээ. Эмч хүн өөрийнх нь төлөө л өөрт нь чангахан үг хэлэх үе байдаг. Үүнийг загналаа гэж ойлгож болохгүй

Soongo (122.201.24.192)
2017-11-27 06:07:57
Оооооооо, мундаг мундаг, тухайн мэргэжлээрээ тасралтгүй, тууштай ажиллаж улам их пдадлага туршлагатай болж байгаа ийм эмч нар зөндөө байгаа шүү, юугаар ч солишгүй мэдлэг, туршлага гэж мундаг юм байна шүү, Үйлст эмч ч мундаг, монголын минь хойч ирээдүйг авч явах үрсийг минь хорвоод хүн болж ирэхэд нь хамгийн түрүүнд инээмсэглэлээрээ алгаа тосч авдаг эх баригч эмч нарт бүгдэд нь хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе, мундаш та нар мундаг, мундаг мундаг эрэгтэй эх баригч нар ч байгаа, байгаа шүү монголд сайн сайхан юм зөндөө байгаа, улс төрч дотор нэг ч сайхан хүн байхгүй шүү байхгүй, үзье гэсэн ч сайхан сэтгэлтэй нэг ч хүн байхгүй, уучлаарай мөнхөд гомдож явдаг болохоор энд бас оруулчихлаа

zochin (66.181.160.44)
2017-11-26 22:20:20
Aash muutai es zuigui buduuleg biee tooson hun baina lee bas 2 gartai !!!

Зочин (66.181.189.192)
2017-11-26 17:17:25
Mash mundag emch shu

Сарнай (49.0.212.153)
2017-11-26 16:55:03
Хоёр сайхан үрийг минь эх барьж авсан ачтай буянтай эмчдээн үргэлж баярлаж явдаг шүү. Та минь эрүүл байж аз жаргалаар бялхаж яваарай.

Зочин (43.242.243.183)
2017-11-26 07:40:05
Эмчид ээ баярлалаа. нийт Монголын эмч нарын мэргэжлийн ажилд өндөр амжилт хүсье. Монголын бяцхан үрс маш олон болтугай гэж ерөөе.

Зочин (43.242.243.183)
2017-11-26 07:35:18
Эмчид ээ баярлалаа. нийт Монголын эмч нарын мэргэжлийн ажилд өндөр амжилт хүсье.

Г.Норовсамбуу (202.9.43.55)
2017-11-26 00:05:37
Mundag emch tanidaa ajliin amjilt, hamgiin gol n eruul enh, setgeliin amar amgalang husiyeee. Manai 3 huuhed sain usch tornij bgaa. Huugiin tani naiz Amaraagiin Ger bulees.

Г.Норовсамбуу (202.9.43.55)
2017-11-26 00:05:17
Mundag emch tanidaa ajliin amjilt, hamgiin gol n eruul enh, setgeliin amar amgalang husiyeee. Manai 3 huuhed sain usch tornij bgaa. Huugiin tani naiz Amaraagiin Ger bulees.

Зочин (27.123.214.83)
2017-11-25 21:27:16
Сайн эмч, сайн багштай ерөөлөөр учирдаг гэсэн.Энэ сайхан эмч 3 хүүхдийн минь авсан ээж юм.Сайхан сэтгэлтэй, хүний төлөө эмчдээ ГАВЬЯАТ болохыг ерөөе.Төр засаг хүнийг хийж бүтээснээр дүгнэдэг байлгүй дээ.

Bolor (202.9.40.208)
2017-11-25 20:36:19
2 saihan uriig min eh barisan buyantai hun shu, mash ih bayrlaj yvdag shuu tand eruul enh hamgiin sain saihan iig husey erooy,

Цэцэг (202.9.41.185)
2017-11-25 20:27:00
Би хааяа боддын яагаад эх барих эмч болоогүй юм бол болсон бол хамгын тансаг юугаарч сольшгүй ажил байх байжээ гэж .Үнэхээр гайхамшигтай мэргэжил тэр болгон хүнд заяадаггүй онцгой мэргэжил Энхтуяа эмчдээ төр алдар хүндлэл өгөх байлгүй дээ

Үйлчлүүлэгч (112.72.11.108)
2017-11-25 19:00:09
Энхтуяа эмч дээ насан туршдаа баярлаж явдаг. Үнэхээр сайн эмч.

зочин (59.153.114.48)
2017-11-25 18:58:31
34 жил ажиллахадаа авилга авч ард иргэдийг гомдоож чирэгдүүлж байгаагүйн сайшааж магтаж бна.зарим эмч сувилагч нар яагаад энэ эмч шиг сэтгэл зүтгэл гаргаж ард иргэдэд буян хийж ажлын төлөө зүтгэх сэтгэлгүй бна.энэ талаар асуудал ард иргэдийн дунд байнга гарна.гарах гарахдаа шинэ хүн төрлөө эмч сувилагч нар жишиг тогтоож тэдэнд мөнгө өгдөг хаанахын хэн зохиосон жишиг вэ.энэ чинь авилга биш үү.тангараг өргөсөн эмч төсвөөс цалин авч бгаа эмч ямар учираас мөнгө авдаг бнаа. авахгүй байж болно доо.би ажлаа хийсээн гээд хэлж болно доо.

зочин (59.153.114.48)
2017-11-25 18:58:12
34 жил ажиллахадаа авилга авч ард иргэдийг гомдоож чирэгдүүлж байгаагүйн сайшааж магтаж бна.зарим эмч сувилагч нар яагаад энэ эмч шиг сэтгэл зүтгэл гаргаж ард иргэдэд буян хийж ажлын төлөө зүтгэх сэтгэлгүй бна.энэ талаар асуудал ард иргэдийн дунд байнга гарна.гарах гарахдаа шинэ хүн төрлөө эмч сувилагч нар жишиг тогтоож тэдэнд мөнгө өгдөг хаанахын хэн зохиосон жишиг вэ.энэ чинь авилга биш үү.тангараг өргөсөн эмч төсвөөс цалин авч бгаа эмч ямар учираас мөнгө авдаг бнаа. авахгүй байж болно доо.би ажлаа хийсээн гээд хэлж болно доо.

зочин (59.153.114.48)
2017-11-25 18:58:00
34 жил ажиллахадаа авилга авч ард иргэдийг гомдоож чирэгдүүлж байгаагүйн сайшааж магтаж бна.зарим эмч сувилагч нар яагаад энэ эмч шиг сэтгэл зүтгэл гаргаж ард иргэдэд буян хийж ажлын төлөө зүтгэх сэтгэлгүй бна.энэ талаар асуудал ард иргэдийн дунд байнга гарна.гарах гарахдаа шинэ хүн төрлөө эмч сувилагч нар жишиг тогтоож тэдэнд мөнгө өгдөг хаанахын хэн зохиосон жишиг вэ.энэ чинь авилга биш үү.тангараг өргөсөн эмч төсвөөс цалин авч бгаа эмч ямар учираас мөнгө авдаг бнаа. авахгүй байж болно доо.би ажлаа хийсээн гээд хэлж болно доо.

зочин (59.153.114.48)
2017-11-25 18:57:47
34 жил ажиллахадаа авилга авч ард иргэдийг гомдоож чирэгдүүлж байгаагүйн сайшааж магтаж бна.зарим эмч сувилагч нар яагаад энэ эмч шиг сэтгэл зүтгэл гаргаж ард иргэдэд буян хийж ажлын төлөө зүтгэх сэтгэлгүй бна.энэ талаар асуудал ард иргэдийн дунд байнга гарна.гарах гарахдаа шинэ хүн төрлөө эмч сувилагч нар жишиг тогтоож тэдэнд мөнгө өгдөг хаанахын хэн зохиосон жишиг вэ.энэ чинь авилга биш үү.тангараг өргөсөн эмч төсвөөс цалин авч бгаа эмч ямар учираас мөнгө авдаг бнаа. авахгүй байж болно доо.би ажлаа хийсээн гээд хэлж болно доо.

зочин (59.153.114.48)
2017-11-25 18:56:47
34 жил ажиллахадаа авилга авч ард иргэдийг гомдоож чирэгдүүлж байгаагүйн сайшааж магтаж бна.зарим эмч сувилагч нар яагаад энэ эмч шиг сэтгэл зүтгэл гаргаж ард иргэдэд буян хийж ажлын төлөө зүтгэх сэтгэлгүй бна.энэ талаар асуудал ард иргэдийн дунд байнга гарна.гарах гарахдаа шинэ хүн төрлөө эмч сувилагч нар жишиг тогтоож тэдэнд мөнгө өгдөг хаанахын хэн зохиосон жишиг вэ.энэ чинь авилга биш үү.тангараг өргөсөн эмч төсвөөс цалин авч бгаа эмч ямар учираас мөнгө авдаг бнаа. авахгүй байж болно доо.би ажлаа хийсээн гээд хэлж болно доо.

зочин (59.153.114.48)
2017-11-25 18:56:35
34 жил ажиллахадаа авилга авч ард иргэдийг гомдоож чирэгдүүлж байгаагүйн сайшааж магтаж бна.зарим эмч сувилагч нар яагаад энэ эмч шиг сэтгэл зүтгэл гаргаж ард иргэдэд буян хийж ажлын төлөө зүтгэх сэтгэлгүй бна.энэ талаар асуудал ард иргэдийн дунд байнга гарна.гарах гарахдаа шинэ хүн төрлөө эмч сувилагч нар жишиг тогтоож тэдэнд мөнгө өгдөг хаанахын хэн зохиосон жишиг вэ.энэ чинь авилга биш үү.тангараг өргөсөн эмч төсвөөс цалин авч бгаа эмч ямар учираас мөнгө авдаг бнаа. авахгүй байж болно доо.би ажлаа хийсээн гээд хэлж болно доо.

зочин (59.153.114.48)
2017-11-25 18:56:20
34 жил ажиллахадаа авилга авч ард иргэдийг гомдоож чирэгдүүлж байгаагүйн сайшааж магтаж бна.зарим эмч сувилагч нар яагаад энэ эмч шиг сэтгэл зүтгэл гаргаж ард иргэдэд буян хийж ажлын төлөө зүтгэх сэтгэлгүй бна.энэ талаар асуудал ард иргэдийн дунд байнга гарна.гарах гарахдаа шинэ хүн төрлөө эмч сувилагч нар жишиг тогтоож тэдэнд мөнгө өгдөг хаанахын хэн зохиосон жишиг вэ.энэ чинь авилга биш үү.тангараг өргөсөн эмч төсвөөс цалин авч бгаа эмч ямар учираас мөнгө авдаг бнаа. авахгүй байж болно доо.би ажлаа хийсээн гээд хэлж болно доо.

Dash (116.34.250.37)
2017-11-25 15:44:38
Buyantai sain emch shuu eruul enh sain saihan buhniig husie^^

Dash (116.34.250.37)
2017-11-25 15:44:37
Buyantai sain emch shuu eruul enh sain saihan buhniig husie^^

БАТ (202.21.125.2)
2017-11-25 14:46:05
202.179.24.150 ЗОЧИНТОЙ САНАЛ НЭГ БАЙНА.ЭНЭ САЙХАН ЭМЧДЭЭ АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ,ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ. УРТ НАСЛАЖ УДААН ЖАРГААРАЙ.

Зочин (66.181.166.24)
2017-11-25 14:38:40
Ёстой нэг олдох насны буян гэдэг энэ шүү дээ

Зочин (202.179.24.150)
2017-11-25 13:41:31
Эмчийн мэргэжил их сайхаан тэр дундаа эх барих эмч байна гэдэг олон хүнийг хорвоод ирэхэд нь тосон авч ээж аавуудыг баярлуулдаг маш сайхан мэргэжил.Таньд цаашдын ажилд тань амжилт хүсье олон хүмүүсийг байрлуулж яваарай.

Олон хүүхэдтэй аав (202.131.225.197)
2017-11-25 13:36:33
Монголын үрс маш олон болтугай!

Bi (66.181.161.14)
2017-11-25 12:03:43
Bi ene emch deer ochnooon uzuulj bsan. Uneheer saihan setgeltei hun. Mashsain emch shuuu

Bi (66.181.161.14)
2017-11-25 12:00:52
Bi ene emch deer ochnooon uzuulj bsan. Uneheer saihan setgeltei hun. Mashsain emch shuuu

Зочин (202.9.42.116)
2017-11-25 11:32:12
Torohiin emch nar mongo awch bj toruuldegiig zogsooj chadah hun bhgu gej u mongogui hun torj bolohoo baisan niigem ymu 200.0 ogno 300.0 ogno mongoo beldehgui bol bolohgui owduuleed bailgaad bdag gsen gj olon hunees sonslo arai chde nugel ni nudeeree garahwide

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-20 16:07:48 - Эдийн засаг
Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-09-20 15:49:26 - Эрүүл мэнд
ФОТО: Эрүүл мэндийн 11 байгууллага 784 сая төгрөгөөр түргэний машинтай боллоо
2018-09-20 15:36:24 - Улс төр
Ц.Батбаяр: Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөх хүсэлтэй байна
2018-09-20 15:21:02 - Шар
Зургаан настай Э.Энхсарнай охин “Дэлхийн бяцхан мисс-2018″ тэмцээнд оролцоно
2018-09-20 15:07:32 - Спорт
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхэллээ
2018-09-20 15:02:12 - Орон нутаг
Ерөнхийлөгч Х.Баттулга “Эх оронч хүүхдүүд” хөтөлбөртэй танилцлаа
2018-09-20 15:01:12 - Нийслэл
"Автомашингүй өдөр"-ийн марафонд 4000 хүн оролцоно
2018-09-20 14:28:23 - Эдийн засаг
ХХБанк ерөнхий боловсролын 65-р сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-09-20 14:21:16 - Нийслэл
52-ын даваа орчим халтиргаа ихэсч замын хөдөлгөөн саатжээ
2018-09-20 13:48:03 - Орон нутаг
Сүхбаатар аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ
2018-09-20 13:45:49 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана
2018-09-20 13:02:29 - Нийслэл
Баянзүрхийн товчооны замыг нээлээ
2018-09-20 12:47:50 - Гадаад
Өвөрмонголд гахайн ханиад дэгдэж, гахайн махан бүтээгдэхүүнийг хориглоод байна
2018-09-20 12:32:49 - Гадаад
Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын иргэдэд 100 мянган ам.долларын эд материалын тусламж үзүүлэв
2018-09-20 12:27:54 - Байгаль Орчин
Ц.Адъяасүрэн: Озоны давхаргын цоорхой 2065 онд нөхөгдөж дуусна
2018-09-20 12:18:24 - Боловсрол
Тусгай сургууль, цэцэрлэг орчмын зам талбайг камержуулна гэв
2018-09-20 12:10:20 - Байгаль Орчин
Замын гадаргууд мөсөн бүрхүүл тогтсон тул болгоомжтой зорчихыг анхааруулж байна
2018-09-20 11:56:33 - Орон нутаг
Газар тариалангийн бүс нутгаар 25-33 мм цас ороод байна
2018-09-20 11:47:51 - Шар
ФОТО: Харумафүжи Д.Бямбадорж Японд уран зургийн үзэсгэлэнгээ нээв
2018-09-20 11:34:04 - Хууль
Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
2018-09-20 11:31:46 - Эрүүл мэнд
Д.Сарангэрэл сайд хамгийн олон хууль бус томилгоо хийжээ
2018-09-20 11:22:01 - Эдийн засаг
Ж.Дэлгэрсайхан: Гадаад, дотоод өрийн дарамт нэмэгдсэнээс үүдэн валютын ханш өөрчлөгдөж байна
2018-09-20 11:19:10 - Орон нутаг
Архангай аймагт 25 өрх гэрээт малчин болжээ
2018-09-20 11:14:11 - Спорт
Б.Халиунаа алтан медалийн төлөө барилдана
2018-09-20 10:59:42 - Улс төр
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа 30 захирлыг хууль зөрчиж томилжээ
2018-09-20 10:50:52 - Энтертайнмент
ФОТО: “Балдорж” шагналын эзнээр "Өнөөдөр" сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдаа нар тодров
2018-09-20 10:49:33 - Улс төр
Хоёр Солонгосын удирдагчдын уулзалт амжилттай зохион байгуулагдсанд баяр хүргэв
2018-09-20 10:46:33 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана
2018-09-20 10:35:06 - Нийслэл
ФОТО: “Намрын ногоон өдрүүд” есдүгээр сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ
2018-09-20 10:17:16 - Нийслэл
Өчигдөр "ДЦС-3" дахин ТЭГ ЗОГСОЛТ хийжээ
2018-09-20 10:15:10 - Эдийн засаг
19 компанийн 344,510 хувьцаа арилжжээ
2018-09-20 09:16:17 - Энтертайнмент
Тейлор Свифтийн ДУРЛАДАГ ГУТАЛ
2018-09-20 08:54:17 - Байгаль Орчин
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ
2018-09-20 08:05:38 - Энтертайнмент
Д.Нансалмаа: Эрүүл мэндэд ашиг тустай малынхаа ГҮЗЭЭГЭЭР ЧИПС хийсэн
2018-09-20 08:01:03 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчилж байна
2018-09-20 08:01:00 - Эдийн засаг
Валютын нөөцөө ихэсгээд байгаа мөртлөө ханшаа барьж чаддаггүй Төв банк
2018-09-20 08:00:57 - Шар
Автобусуудаа угааж цэвэрлэе, нийтийн тээврийнхээн
2018-09-20 08:00:55 - Эдийн засаг
Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт ба бизнесийн орчин
2018-09-20 07:46:01 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-17 16:48:14 - Хууль
Цагдаагийн дарга нарыг баривчилжээ
2018-09-17 10:06:36 - Хууль
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс захирал П.Ганхүүг шалгах ажлын хэсэг гарчээ
2018-09-17 17:33:34 - Шар
Жүжигчин А.Туяа: Зарим залуус адгууснаас долоон дор амьдарч байна
2018-09-17 09:03:09 - Технологи
ТАНИЛЦ: “Тоёота” компанид автомашины загвар зохион бүтээгчээр ажилладаг О.ЭНХЖИНТЭЙ ярилцлаа
2018-09-18 07:54:43 - Хууль
Сайд нь буруугүй, дарга нь ч буруугүй. Цахилгаанчинд тохогдсон “ДЦС-4”-ийн осол
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-18 14:20:52 - Хууль
Цагдаагийн дарга нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-18 18:07:52 - Нийслэл
Алга болсон хоёр настай хүүг Эрдэнэтээс олжээ