С.Мөнгөнцэцэг: Дуурийг хүчээр биш хүсч үздэг болсон нь гайхалтай

Түгээх    
2017-11-25 09:51:13 - Энтертайнмент

duuri

УДБЭТ-ын хамт олон түүхт 55 жилийн ойгоо тохиолдуулан сар бүр сонгодог урлагийн аль нэг мэргэжлийг сурталчлах олон талт ажлуудыг зохион байгуулахаар зорьж байгаа билээ. Улмаар 11-дүгээр  сарыг гоцлол дуучдын сар болгон зарласан байна. Тухайн сардаа зориулж УДБЭТ- ын үе үеийн гоцлол дуучдын зургаар үзэсгэлэн гаргаж, нэг гоцлол дуучин болон концертмейстер багшийг онцлон уран бүтээлийн тоглолтуудыг нь зохион байгуулжээ. Монголын сонгодог урлагийн үзэгчдийн сэтгэлийг ариусгагч эгшиглэнт театрынхаа уран зүмбэрт алтан тайзыг хүн бүхэнд тэгшхэн заяадаггүй уран хоолой, авьяас билэг, эрдэм оюунаараа чимж яваа хүмүүс бол дуурийн дуучид юм. Эрвээхий хатагтай Чио Чио Сан. Дуурийн урлагт шимтэн дурлагсад, дууриар "өвчилж " эхэлж буй залуу үеийнхэн энэ нэрийг Содномцэрэнгийн Мөнгөнцэцэг гэх дуучинтай холбон ойлгодог, тэр эмэгтэйн дуу хоолойгоор төсөөлдөг болов уу. МУГЖ С.Мөнгөнцэцэгтэй ярилцсанаа та бүхэнд хүргэж байна. 

-ДУУРИЙН ТЕАТР МИНИЙ ХУВЬД БУРХАНЫ СҮМЭЭС ЯЛГААГҮЙ БОЛЧИХСОН- 

-Дуурийн театр байгуулагдаад 55 жил болжээ. Энэ олон жилийн хэдийг нь та энэ театрын тайзан дээр өнгөрөөв? 

-Миний хувьд дуурийн театрт гоцлол дуучнаар ажиллаж эхлээд 10 дахь жилээ болох гэж байна. Энэ хугацаанд гадаадын болон Монголын 20 гаруй дуурийн гол ба туслах дүр бүтээгээд,  энэ театрын  хамт олонтойгоо арван жилийг ардаа үджээ.

Ж.Пуччинигийн "Чио Чио Сан" дуурь таныг үзэгчдэд илүү таниулсан болов уу гэж боддог?

"Чио Чио Сан" дууриар би үзэгчидтэйгээ анх нүүр тулж байлаа. Чио Чио Сан бол сапроно хоолойтой эмэгтэй дуучид мэргэжлийн өндөр түвшинд хүрч байж бүтээдэг оргил дүр. Анх дуурийн дуучин болох замыг сонгоод СУИС-д дөрвөн жил, Болгарын их сургуульд долоон жил суралцахдаа энэ л дүрд өөрийгөө бэлдэж, зорьж, тэмүүлсээр ирсэн гэхэд буруудахгүй. Дуулаачийн урлагт суралцсан арав гаруй жил маань Аида, Чио Чио Сан гэх дүрийн төлөөх бэлтгэл байсан. Зөвхөн өөрөө зовох төдийгүй маш олон хүнийг зовоосны эцэст энэ сайхан дүрийг бүтээснээрээ өөртөө олзуурхдаг шүү. Дуурийн дуучин болгон энэ хоёр дуурийг дуулаад байдаггүй.

-Биднийг бага байхад л дуурийн яагаан театр ийм л байсан. Одоо ч байсаар л байгаа. Та хүүхэд байхдаа дуурийн дуучин болно гэж энэ байшинг харж явсан уу?

-Би хөдөөний Төв аймгийн хүүхэд. Тэр бүр Улаанбаатар хотод ирээд Дуурь бүжгийн эрмийн театр гэж ийм ягаан байшин байдаг даа гэж харж явсангүй. Бараг мэдэхгүй шахам 15 нас хүрсэн. Гэхдээ телевизээр дуурийн дуучид маш гоё дуулдаг, маш гоё хувцастай их л гоё эгч нар байна гэж хардаг байлаа. Дуурийн дуучин болъё гэж боддогүй байсан хэрнээ энэ гоё хувцаснуудыг нь нэг өмсөөд үзчих юмсан гэж боддог байлаа. Харин 15 настайгаасаа Улаанбаатар хотод орж ирж, дуурийн мэргэжлийг сонгосон цагаасаа эхлэн энэ ягаан байшинтай тасралтгүй холбоотой, энэ байшинд өрнөж буй үйл явдалтай миний амьдрал үргэлж мөнх холбоотой өрнөсөн. Энэ байшин надад маш ээлтэй, сүншигтэй. Бурханы сүмээс ялгаагүй болчихсон доо. 

duuri

-ДУУРИЙН ДУУЧНААР ТӨГСӨЖ БАЙГАА ОЮУТНУУДАД АЖЛЫН МЕСТ АЛГА-

-Хүүхэд байхдаа харан шунаж, өмсөж үзэхийг хүссэн гоё даашинзуудаа өмсөхийн тулд таниас маш их хүч, хөдөлмөр шаардсан байх. Магадгүй шантраад болъё гэж бодсон үед байгаа байх?

-Маш олон удаа уйлж, насныхаа залууд өөр мэргэжил эзэмшье гэж бодох үе надад олон байсан. Яагаад гэхээр арван жил төгсөөд надад Анагаахын сургуульд орох боломж байсан. Ээж аав маань намайг эмч болгоно гэж чиглүүлж байсан юм. Хими, биологидоо сайн байсан болохоор багш маань ч намайг эмч бол гэдэг байсан. Тиймээс шантрах үедээ чадахгүй байж дуучин болно гэж явж олигтой эзэмшсэн мэргэжилгүй үлдсэнээс ядаж анагаахад хоёр гурван жил сурсан бол нэг өрхийн эмнэлэгт очоод ажлын месттэй байсан юм болов уу гэж бодох үе байлаа. Ингээд Болгарт очиж сурч байхдаа гэрээ маш их санаж буцах бодол их л төрдөг байлаа. Гэвч зорьсоноо хаялгүй энэхүү мэргэжлийг эзэмшээд явж байгаадаа одоо маш их баярладаг.

-Нийтийн дуучдын ихэнх нь СУИС-ийн дуулаачдын ангийг төгссөн байдаг юм билээ. Яагаад дууриараа дуулдаггүй, нийтийн дуу руу “урвачихдаг” юм бол?

-Урваж буцаж байгаа юм биш. Ер нь манай улсад дуурийн дуулаачийн ажлын мест бага байгаатай холбоотой гэж ойлгож болно. Манайх цорын ганц дуурийн театртай. Бусад орнуудад боломжийн гэсэн томоохон хотууд болгон дуурийн театр, филармонитай байдаг гэдэг утгаараа тэнд ажлын мест хангалттай. Дээрээс нь ойрхон орнуудтайгаа хамтын ажиллагаатай байдаг. Өглөө нь өөр оронд очоод дуулчихаад орой нь гэртээ ирчихдэг. Ямар  асуудалгүй байдаг юм билээ. Манай Монголд жил бүр 40-60 оюутан дуурийн дуулаач мэргэжлээр төгсөөд Дуурийн театрт ажилд орох боломж алга. Дуурийн театрын гоцлол дуунд 20-30 хүний орон тоо, найрал дууны анги 30-40 хүний л орон тоотой. Гэтэл жил бүр төгсөж буй залуу дуучдыг хаанаа шингээх вэ. Хэуүү шүү дээ. Тиймээс тэр төгсөгчид бусад урлагийн байгууллагууд руу, орон нутгийн театрууд руу тарж ажиллаж байна. Тараад тараад ажлын байр хомс байсаар л байна. Тэгэхээр өнөөх хүүхдүүд мэргэжлээ ашиглаж, амьдралаа залгуулахын тулд хувиараа уран бүтээлч хийж, нийтийн дуу дуулаад уран бүтээлээ хийгээд явж байна. Амьдралын шаардлагаар гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Гоцлол дуучин гэхээр дандаа гоцлол дүрд дуулна гэсэн үг үү?

-Гол ба туслах дүр гэж байна. Дүрд тоглоно гэдэг бол гоцлол дуучин хүний үүрэг. Найрал дуу гэдэг бол масс хэсэгт орж дуулна гэсэн үг. Гоцлол дуучин шаардлагатай тохиолдолд найралд дуулах тохиолдол бий.

duuri

-МАНАЙ ҮЗЭГЧИД ЧАМИРХАГ Л ДЭЭ-

-Та бүхний ярианаас сонсож байхад дуурийн дуучны мэргэжил их хэцүү бололтой. Дуучин хүн тайзан дээр гараад дуулахаас гадна жүжиглэнэ, биеийн хөдөлгөөн харуулна гээд маш олон төрлийг авъяас шаарддаг?

-Бид бүх хүчээ 100 хувь гаргаж дайчлах гэж үздэг. Өөрт байгаа боломжийг 100 хувь гэж үзээд тэр бүгдээ тайзан дээр гаргахыг хичээдэг. Гэхдээ хэзээ ч тийм тохиолдол гардаггүй. Яагаад гэхээр багийн ажиллагаа юм. Бүх зүйл надаас хамаардаггүй. Миний хамтарч дуулж байгаа хүн, хажуугаар орж ирээд хоёр гуравхан мөр дуулж байгаа хүн, урд тоглож байгаа симфони оркестроос, ард дуулж байгаа найрал дуунаас  миний бүтээмж хамааралтай болчихдог.

-Монгол Улсын гавьяат жүжүигчин гэх цол хүмүүст илүү хариуцлага хүлээлгэж, бие зөв авч явах ёстой гэсэн ойлголт нийгэмд төрүүлдэг.Энэ цол тэмдэг таньд хэр их ачаалал нэмсэн бэ?

-Олон улсын тэмцээнд түрүүлж ирээд энэ эрхэм хүндтэй цолыг хүртсэн. Маш өндөр хариуцлага дагуулна. Тэр агуу том цолтой дуучдын эгнээнд элссэн гэдэг утгаараа тэднийхээ жишигт хүрч байж чадахгүй бол надад их инээдтэй ичгэвтэр байх байх. Тиймээс нэрэндээ зохицож харагдах юмсан гэж анхандаа их айж эмээдэг байсан. Сүүлд бол дасаад ирсэн. Энэ бүхнийг дааж зохицуулж явахад их ухаан шаардана.

-Таны арван жил дуурийн тайзан дээр дуулах хугацаанд үзэгчид дуурийг хэр ойлгож, хэр их соёлжиж байна вэ?

-Манай үзэгчид огт өөр үзэгчид байдаг. Энд тэнд бөхийн өргөө, соёлын төв өргөөнд тоглолт үзэх тохиолдол надад гардаг. Ингээд тухайн үзэгчидтай өөрийнхөө театрын үзэгчдийг харьцуулаад харахад манай үзэгчид харьцангуй соёлтой болсон нь мэдрэгддэг. Дуурийн тоглолтыг дурлаж, зорьж ирж үздэг болсон байна. Хүчээр биш хүсч үздэг болсон байна. Хэдэн жилийн өмнөхийг бодоход зритель дүүрэн байх болсон. Гэх мэтчилэн сонгодог урлагийг ойлгож байгаа хүмүүс өдрөөс өдөрт өсч байгаа нь бидэнд маш их баярлууштай санагддаг.

-Дуурийн театрыг зорьж дуурь үздэг хүмүүсийг баян тансаг амьдралтай, хэт чамирхах гэсэн хүмүүс байдаг гэж өөнтөгч нүдээр харах хүмүүс бий. Та санал нийлэх үү?

-Чамирхаг л дээ. Чамирхагангаа тэр хүмүүс чинь урлаг, дуурийн урлагийг ойлгоно шүү дээ. Эхний хэдэн удаа чамирхаг. Тэрнээс цааш урлагийг ойлгож мэдэрч эхэлдэг. Магадгүй тэр хүн өөрийнхөө үр хүүхдийг ч ирээдүйд урлагийн мэдрэмжтэй болгох гэж бэлдэж байж болно. Ер нь хүмүүс юу ч гэж ойлгож болно шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд таваас зургаан жилийн өмнө манай үзэгчдэд тиймэрхүү зүйл анзаарагддаг байсан. Харин одоо бол огт өөр болсон. Тэд дуурийн урлагийг сонирхон шимтэн, дурлан үздэг болжээ.

duuri

-ТАЙЗАН ДЭЭР ГОЛДУУ Л ҮХЭЖ, УЙЛЖ ЖҮЖИГЛЭДЭГ-

-Тайз ер нь амьтай юу. Ахмад уран бүтээлчид тайзандаа мөргөөд явж байх нь олонтоо харагддаг?

-Амьтай. Бид тайзан дээр гарахаараа шууд л амьдралаас тасраад явчихдаг. Шууд жүжгэндээ ороод л өөрийн эрхгүй арьс арзганаад, уйлаад, уурлаад, үзэн ядаад тайзнаас бууж ирдэг. Тэгээд тэр байдлаасаа гарах гэж хүч шаарддаг. Бид тайзны ард хамт олноороо жаргал зовлонгоо хуваалцаад сууж ярилцдаг. Энэ үе маш сайхан. Зорилго нь бид буцаад жирийн амьдрал руугаа шилжих процесст их тустай. Харин ингэж дотор онгойтол ярилцахгүйгээр жүжгээ дуусгаад яаран сандран тараад харьчихаараа би шөнө унтаж чаддаггүй. Өдрийн жүжгийн үйл явдлуудаа, алдаа оноогоо бодоод хонодог. Тэгэхээр тайзны амьд байгаатай энэ бүхэн холбоотой гэж би боддог.

-Тайзан дээр хэчнээн удаа үхэж, дурлаж, уйлж явав аа?

-Манай ихэнх сапроно хоолойтой эмэгтэй гоцлол дуучид тайзан дээр голдуу л үхэж жүжиглэдэг. Ямар сайндаа би долоон сартай жирэмсэн байхдаа дуулж байгаад үхэж жүжиглэхэд манай эмээ үзэж сууж байгаад “Ямар муухай юм бэ. Хүүхдээ аваад үхчихлээ шүү дээ. Хадам ээж нь бас хараад сууж байгаа. Юу гэж бодож байгаа бол” гээд санаа нь зовж ярьсан байсан. Гэх мэтчилэн таван сартай жирэмсэн байхдаа Тоска гэх бүсгүйн дүрд дуулж байгаад хадан дээрээс нисч үхдэг хэсгийг нисч байгаа юм шиг гэрлийн эффект оруулаад жүжиглэдэг. Манай ээж үзээд сууж байгаад “ Хүүе ямар өндрөөс үсэрчихэв ээ” гээд бас бөөн юм болж байсан гэх мэт тохиолдлууд байна гардаг.

duuri

-БИ ЧАДТАЛАА Л ДУУЛЪЯ ГЭЖ БОДОЖ БАЙНА-

-Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу. Хэдэн хүүхэдтэй вэ?

-Миний нөхөрийн Ц.Чинбат гэдэг. “Танан” хувьцаат компанийн захирал. Хүмүүс бас таньж магадгүй. Сагсан бөмбөгийн дээд лигийн “Танан гарьд” багийн продюссер. Бид хоёр Болгарт сурч байхдаа танилцаж, тэгээд оюутны ширээнээс хайр дурлалаа эхлүүлж одоо гурван сайхан хүүхдийн аав ээж болчихоод байж байна. Дуурийн дуучин болоод арван жил болох хугацаандаа гурван хүүхэд төрүүлж өсгөөд явж байна. Ер нь манайд урлагийн талын хүн байхгүй. Харин нөхрийн талд өвөө нь ардын зураач Чойдог гэж хүн байдаг. Манай нөхөр гэрт нэг  л урлагийн хүн хангалттай гэсэн үзэл баримтлалтай. Урлагийн хүн цаг наргүй ажилтай мөртлөө манайд урлагийг үнэлэх үнэлэмж, хангамж муу байдаг учраас хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож байгаа байх. Үнэхээр миний хүүхдүүд мундаг байгаад Монгол улагийг дэлхийд гаргаж чадах авъяас нь тодорвол мундаг дуучин болгоно гэж ярьдаг. Гэхдээ манай хүүхдүүдээс тийм тионор хоолой гарахгүй байх./инээв/. 

-Та Бүхний ажил мэргэжлийн онцлог эмэгтэй хүнийг гоё сайхан байхыг шаарддаг. Та хэрхэн гоо сайхан, биеийн галбиртаа анхаардаг вэ? 

-Урлагийн хүн тайзан дээр мэдээж гоё байх ёстой. Хүмүүс биднийг тайзан дээр байгаагаар маань төсөөлдөг юм билээ. Тайзан дээр ийм гоё харагддаг байж амьдрал дээр ийм онцгүй эмэгтэй юм уу гэж хэлүүлэхгүй байх юмсан гэж их хичээдэг. Хүүхдүүдээ гаргаад жингээ барих гэж их хичээсэн. Долоо хоногтоо хоёр удаа ууланд заавал алхдаг. Манай дуурийн дуучдад фитнест явахыг хориглодог. Яагаад гэхээр амьсгаа өөр болчихдог. 

duuri

-Та ер нь хэдэн нас хүртлээ дуурь дуулъя гэж бодож байна вэ? 

-Би чадталаа л дуулъя гэж бодож байна. Тэр нь миний хувийн зохион байгуулалтаас шалгаална. Өөрийгөө хоолойг гамнасан нөхцөлд би гадаад төрхөө яаж ийгээд барьж байгаад нэлээд олон жил дуулна гэж бодож байна. Гэхдээ хамтран дуулах партнёртойгоо насны хувьд ойролцоо байхгүй бол бас болдоггүй. Насны зөрүүтэй хүмүүс тайзанд ээр хайр дурлалтын дуу дуулаад зогсоод байх хэцүү. Тэгэхээр эрэгтэй хамтрагчидаас бас хамааралтай болчихдог.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ЦЭЛМЭГ

duuri



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 12

Зочин (103.212.119.21)
2017-11-26 21:01:05
tegvel massaaj

Зочин (202.131.225.197)
2017-11-26 16:14:51
зохиолын дуучид гээд ад үзэгдээд байгаа хүмүүс чинь эрхбиш сургууль номы нь дүүргэж алтан үеийн мундаг багш нараар нүдүүлснийх үг хуваарилалт, амьсгаа, ноот нугалааг зөв гаргаж үгээ сайхан тод хэлж дуулдаг шдээ. рок поп гэсэн хэдэн аман дотроо бувтнаж ташаагаа яйжигнуулсан юмнуудтай харьцуулах ч юм биш

Зочин (27.123.214.80)
2017-11-26 12:56:47
Yg urtnasan guai shig haragdaj bnaa .mergejilee zuv songojee.

Зочин (122.201.21.173)
2017-11-26 10:04:08
Saihan emegtei bna.

Зочин (83.86.75.235)
2017-11-25 18:50:06
Монголын дуучид сайн шүү

Zochin (43.242.243.33)
2017-11-25 16:07:19
Duuriig hucheer bish, husch uzdeg bolson genee, unen uu, bi duuri, balet uzdeg ulsiig arai uuruur oilgodog sh dee, zugeer l soyoltoi hun bolj haragdah, zindaarhah gej l oilgohgui ch gesen ochdog yum bish uu

Saihnaaa (166.137.143.66)
2017-11-25 12:42:48
Ymar Saihan amitan be????? Yaaaa naaaaaaa !!!!!!!

ард (66.181.183.103)
2017-11-25 12:23:49
Сонгодог урлагийнхан.спортынх н л улс орныхоо нэрийг дэлхийн тавцан мандуулж явна даа. Улс орны хөгжихийн хирээр сонгодог урлаг хөгжиж уруудахын хирээр алиа марзан шог хошин дэлгэрдэг гэдэг. Ард иргэд сонгодог урлагт дуртай болж зрител дүүрэн байна гэдэг гэгээрч боловсорч дуурийн урлагийг ойлгож эхлэж байгаа сайн хэрэг. Шинжлэх ухаан.сонгодог урлаг.өндөр боловсрол.ес суртахуун улс орныг авч явна. Алиа марзан.хоосон чалчаа шог хошиноор яахав.

unshigch (43.250.126.138)
2017-11-25 12:02:38
Munguntsetseg bol uneheer mundag duuchin . Amjilt husye .

Зочин (202.70.34.115)
2017-11-25 11:27:30
чио чио сан ын зураг байна.

Зочин (103.229.122.115)
2017-11-25 10:16:18
Mundag chadaltai busgui

Зочин (66.181.177.202)
2017-11-25 10:11:05
Угуй энэ нэг зохиолын ч гэнэ уу , нийтийн ч гэнэ уу ДУУНЦАР , ДУУЧИН гэх ЦАРУУДААС цалхаж гуйцлээ ! Гудамжины хогийн чалчидасуудаа энд тэндэхийн хогжимийн нотнуудаас хулгай хийж , холин бантан болгоод гиншиж байцгаах юм . Хонины бэлчээрт бол ч яая гэхэв , орондоо , орж гарахдаа гишиж явдаг хунийг монголчууд буян заяа муутан гэдэгсэн .... Сонгодог буюу уртын , ардын бол оор хэрэг ээ ...

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-12 14:07:54 - Нийслэл
"Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ынхан “хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ
2017-12-12 14:04:40 - Энтертайнмент
Бурханч лам: Г.Пүрэвбат: Үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ таниулж сонирхуулъя гэсэн юм
2017-12-12 13:55:57 - Эдийн засаг
Импорт 825.1 сая ам.доллараар өсчээ
2017-12-12 13:50:21 - Нийслэл
Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт явагдаж байна
2017-12-12 13:36:37 - Эдийн засаг
ҮСХ: Дундаж цалин 955.9 мянган төгрөг байна
2017-12-12 12:35:01 - Энтертайнмент
Өмнөд Африкийн эрдэмтэд 3.6 сая жилийн настай эртний хүний араг яс олжээ
2017-12-12 12:31:36 - Хууль
Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдаж байна гэв
2017-12-12 12:21:39 - Энтертайнмент
“Алтан бөмбөг” шагналын эзэн өнөөдөр тодорно
2017-12-12 12:09:24 - Орон нутаг
Өмнөговьд 120 км оочирлож буй жолооч нарт туслах хүмүүнлэгийн аян эхлүүлжээ
2017-12-12 11:34:56 - Шар
Мисс А.Баярцэцэг ТҮК-ийн ажилтанд гэр бэлэглэв
2017-12-12 11:32:07 - Эдийн засаг
Д.Сумъяабазар: Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензиний үнэ нэмэгдэхгүй
2017-12-12 11:09:27 - Спорт
Харумафүжид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2017-12-12 11:00:40 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
2017-12-12 10:59:26 - Орон нутаг
БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ
2017-12-12 10:49:09 - Улс төр
У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал
2017-12-12 10:48:44 - Хууль
С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой
2017-12-12 10:45:09 - Шар
Д.Ганболор кикбоксын дэлхийн хошой аварга боллоо
2017-12-12 10:41:55 - Хууль
МХЕГ-ын байцаагчид, “Монголросцветмет”-ын захирал Д.Ганболд нарыг суллажээ
2017-12-12 10:41:41 - Нийслэл
Морьтны их жагсаал гиннест бүртгэгджээ
2017-12-12 10:36:35 - Улс төр
Гэр хороололд инженерчлэлийн дэд төвүүдийг барина
2017-12-12 10:35:28 - Нийслэл
Өнөөдөр зулын хорин таван
2017-12-12 09:38:11 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдана
2017-12-12 07:39:49 - Улс төр
С.Ганбаатар: О.Баасанхүү эздийнхээ захиалгыг биелүүлэх гээд толгойгүй болсон
2017-12-12 07:33:55 - Хууль
Хэдэн зуун сая төгрөг гэртээ нуучихаад хэнээс авснаа тайлбарлаж чадахгүй байна
2017-12-12 07:30:09 - Нийслэл
Орлого нь өссөн ч зардлаа оновчтой тусгаагүй нийслэлийн төсөв
2017-12-12 07:25:35 - Нийслэл
Замын түгжрэл, зогсоолын асуудлыг бүрэн шийдсэн удирдагчийг шүтэж, Зайсан толгой дээр мөнхлөе
2017-12-12 07:20:17 - Эрүүл мэнд
Хуванцар саванд хонуулсан айрганд агуулагдах хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4.4 дахин их байдаг
2017-12-12 07:15:55 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2017-12-11 18:44:24 - Улс төр
ХҮН-ыг самарсан С.Ганбаатар МАХН-ыг хагаллаа
2017-12-11 17:43:05 - Технологи
ФОТО: Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд хурдан галт тэрэг аялж эхэллээ
2017-12-11 16:57:14 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт 3.54 магнитудын газар хөдөлжээ
2017-12-11 16:56:29 - Хууль
"Манай цэргийн жавхаа" дуу хөшөөтэй боллоо
2017-12-11 16:49:03 - Спорт
Монголын шилдэг боксчдын тэмцээнд У.Мөнх-Эрдэнэ түрүүлжээ
2017-12-11 16:48:07 - Хууль
18 настай хүү амиа хорлосон хэргийг шалгаж байна
2017-12-11 16:41:07 - Гадаад
Ангараг гарагийн зургийг “NASA” олон нийтэд дэлгэжээ
2017-12-11 16:27:30 - Хууль
“Говийн чоно-2018” Ховд аймагт болно
2017-12-11 15:30:45 - Нийслэл
Худалдаачдын холбооноос 300 хүн цээж нүцгэн жагсана гэв
2017-12-11 15:09:49 - Улс төр
О.Баасанхүү: МАХН-д мөнгөтэй нь ганц Н.Энхбаяр биш
2017-12-11 14:22:25 - Улс төр
Шүүгч нар “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг ялгаварлан гадуурхлаа гэв
2017-12-11 14:21:07 - Нийслэл
Ж.Бямбадорж, Ц.Амгаланбаяр нар хамтран ажиллах гэрээгээ сунгажээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй