Японы зах зээлд ноолууран бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой гэв

Түгээх    
2017-11-25 12:58:37 - Нийслэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Өнөөдөр өмнө нь ажиллаж байсан яамдаараа орж, эхлүүлж байсан ажлуудтайгаа танилцаж, хэрхэн хамтарч ажиллах вэ гэсэн үүднээс ирж байна. Оройн мэнд хүргэе. ХАА хамгийн том салбар мөртлөө хамгийн бага салбар болж хувирсан. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хөнгөн үйлдвэрийн салбараас төрөн гарсан боловсон хүчний хувьд уналтад ороод байгаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг төрийн бодлогоор босгоход онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэж байна.

Өнөө өглөө  бид ҮАБЗ-ийн хурлыг анх удаа хийсэн. Хуралд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг оролцсон. Ажилгүйдэл, ядуурал өнөөдөр Монголын тулгамдсан асуудал болсон. Үүнийг арилгахад ХАА маш том үүрэгтэй салбар. Малчин хүний орлого бол малын гаралтай түүхий эд. Бид дэлхийн ноолуурын 30 хувийг хангадаг. Гэтэл боловсруулж, бүтээгдэхүүн болгож гаргаж чаддаггүй. Энэ бол бодлогын алдаа. “Говь” шиг 2-3 үйлдвэр хэрэгтэй. Японы зах зээлд ноолууран бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой.

Махны асуудал үеийн үед хүндрэлтэй байдаг. Биокомбинатыг шинэчлэхээр Унгар Улсаас яригдаж байгаа 25 сая ам.долларын хугацаа ирэх оны 5 дугаар сард дуусна. Би 8 дугаар сарын сүүлээр Унгарт очихдоо Ерөнхий сайдтай нь үүнийг тусгайлан ярьсан. Өчигдөр ч Төрийн нарийн бичгийн даргатай нь үүнийг ярилаа. Манай малын вакцины асуудал гаднаас хараат байгаа.

Малчдын ахуйг бид сайжруулах ёстой. Сургууль, дотуур байр, цэцэрлэг, эмнэлэг хэрэгтэй. Ингээд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд шинэ сум төсөл хэрэгжүүлсэн. Б.Батзориг сайд очиж үзэх хэрэгтэй. Өнөөдөр залуу малчид ахуйгаа дагаад хот руу нүүж байна. Иймд үүнд анхаарах хэрэгтэй. Малчдын орлогыг сайжруулахын тулд ХАА-н бирж хэрэгтэй гэж 2013 оны 4 дүгээр сард байгуулсан. Биржид очсон бүтээгдэхүүн үйлдвэрт очдог, тэндээсээ экспортод гаргадаг байя гэсэн. Малчны хот-малчны ахуй, малаас гаралтай түүхий эд-бирж-үйлдэр-экспорт гэсэн ийм сүлжээ хэрэгтэй гэж ойлгуулах гээд тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд ойлгоогүй.

Жилд Монгол Улс 10 сая ширхэг арьсыг бараг түүхийгээр нь Хятадад экспорлодог. Арьс боловсруулах үйлдвэр байгуулахад Дархан, Багануур тохиромжтой гэж үзэж байгаа. Өнөөдөр нэг ширхэг хонины нэхийг 500 төгрөгөөр худалдан авч байна. Малын гаралтай түүхий эд ингэж үнэгүйдэж байгаа асуудлыг анхааралдаа авч, төрийн бодлогоор зохицуулалт хийх хэрэгтэй. Хөдөө аж аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар Монгол орны тэргүүлэх салбар болох учиртай” гээд салбар хариуцсан Сайд Б.Батзоригт ажлын амжилт хүслээ.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (183.202.104.55)
2017-11-26 04:26:52
gantshan manaid ch bish haana ch uneguideed bna.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-19 09:58:50 - Хууль
ФОТО: Гал гарсан Баянзүрх худалдааны төвийн түрээслэгчдээс тайлбар авч эхэлжээ
2018-12-19 09:53:08 - Улс төр
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2018-12-19 09:49:23 - Нийслэл
Улаанбаатар хотын шинэ нисэх буудал улсын баяр наадмаар нээлтээ хийнэ
2018-12-19 09:46:51 - Улс төр
УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдана
2018-12-19 09:19:46 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2018-12-19 09:13:23 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Шүүлтүүртэй маск 3-89 мянга, агаар цэвэршүүлэгч 290-1.260 мянган төгрөгийн үнэтэй байна
2018-12-19 08:57:23 - Эдийн засаг
Чанартай, эрүүл мах бэлтгэлийн тогтолцоо бий болгох төслийг ХААН Банк дэмжин эхлүүллээ
2018-12-19 08:14:14 - Улс төр
МАН-ЫН БАГА ХУРАЛ: Хагарсан нам аа эвлүүлэх үү, гишүүддээ хариуцлага тооцох уу
2018-12-19 08:06:15 - Хууль
АТГ өчигдөр ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар 10 орчим гишүүнээс мэдүүлэг авчээ
2018-12-19 07:57:28 - Эрүүл мэнд
Хоолонд хордсон 40 хүүхдийн дөрвийнх нь биеийн байдал хүнд байна
2018-12-19 07:40:35 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-12-18 18:18:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо
2018-12-18 17:26:43 - Улс төр
Прокуророос дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
2018-12-18 17:25:05 - Нийслэл
Олон улсын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
2018-12-18 16:46:49 - Шар
Биеийн тамирын шалгалтад бүдэрсэн оюутныг их сургууль төгсгөхгүй
2018-12-18 16:30:04 - Шар
Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-18 16:10:40 - Улс төр
Өнөөдөр АТГ УИХ-ын гишүүдээс мэдүүлэг авчээ
2018-12-18 15:58:43 - Улс төр
Хүүхдийн хамгааллын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээ ярилцлаа
2018-12-18 15:41:19 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-18 15:40:04 - Хууль
Ажлын байран дээрээ есөн хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2018-12-18 15:31:01 - Спорт
Т.Баярцэцэг олон улсын буудлагын тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарлаа
2018-12-18 15:17:44 - Энтертайнмент
Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд 20% хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй
2018-12-18 14:21:26 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД:Сүүлийн өдрүүдэд зарчим ярьсан зальжин гишүүд их боллоо
2018-12-18 14:13:17 - Орон нутаг
Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг эрс өсчээ
2018-12-18 14:02:00 - Спорт
Б.Гангаамаа “Мөсний алтан алх” шагналын эзэн боллоо
2018-12-18 13:41:01 - Хууль
Цагдаагийн алба хаагчид дохионы хэл сурлаа
2018-12-18 13:31:23 - Нийслэл
ТҮЦ машинаас шүүхийн шийдвэрийн зарим бичгийг авах боломжтой болжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-18 13:05:36 - Хууль
Оргон зайлах явцдаа бусдаас 12 сая төгрөг залилжээ
2018-12-18 12:27:45 - Спорт
МУГТ Б.Сэр-Од олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-18 12:24:04 - Боловсрол
Шилдэг залуу эрдэмтдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжилт шагнал олголоо
2018-12-18 12:12:12 - Орон нутаг
Малчны хотонд галзуу үнэг орж иржээ
2018-12-18 12:07:14 - Хууль
Г.Баасан: АТГ гэх айдсын хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал өөрөө М.Энхболдын мэдэлд байна
2018-12-18 11:44:30 - Улс төр
МАН-ын Бага хурлаар нэр бүхий 10 орчим хүнийг намын гишүүнчлэлээс ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ
2018-12-18 11:34:16 - Эдийн засаг
Мөнгөний бодлогын хорооны нээлттэй захидал
2018-12-18 11:28:22 - Хууль
“Шинэ жил-эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ
2018-12-18 11:11:46 - Хууль
Гурван шүүгчийн цалинг 30 хувь бууруулах шийтгэл ногдуулав
2018-12-18 11:08:26 - Хууль
“Зайсан хилл”-д зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна
2018-12-18 11:05:57 - Спорт
Ой тогтоолтын тамирчид ДАШТ-ийг зорилоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-18 07:55:08 - Нийслэл
Хотын дарга С.Батболд эргэн ирнэ
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ
2018-12-17 14:42:28 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД: Шаардлагын хариуг 24 цагийн дотор ирүүлэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ