Ээжийгээ алдаж, итгэл алдарсан бүсгүй Дээд шүүхэд найдлага тавьж байна

Түгээх    
2017-12-01 07:25:20 - Хууль

gemt hereg

-АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС ГЭМТ ЭТГЭЭДЭД 25 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖ БАЙВ-

Одоогоос хоёр жил гаруйн өмнө буюу 2015 оны наймдугаар сарын 18-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суудаг, өндөр настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Талийгаач хаалгаа тайлж өгөхгүй хэд хоног байснаас үүдэн нэгэн иргэн цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр амиа алдсан байдалтай олсон талаар манай сайт тухайн үед нь сурвалжлан мэдээлж байв.

Тухайн үед цагдаагийн байгууллагаас хэвлэлийн хурал зарлан энэхүү хэргийг үйлдсэн гэмт этгээдийг 24 цагийн дотор илрүүлсэн, 70 настай талийгаач эмээг ач охинтой нь үерхдэг байсан залуу шунахайн сэдлээр хөнөөсөн болох нь тогтоогдсон талаар мэдээлсэн юм. Сэжигтэн Б нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төрсөн, 24 настай залуу байв.

Сэжигтэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдаг. 2015 оны наймдугаар сарын 16-ны өдөр сэжигтэн Б нь талийгаач З-гийн гэрт хоёр удаа очсон болон талийгаачийн гэрийн орчим хог түүж байсан иргэн Г-д өмсөж байсан хувцсаа өгч буй нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байжээ.

gemt hereg

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар талийгаачийн гэрээс монетон бөгж, хутга, алчуур, таблет, “Нокиа” маркийн гар утас алдагдсан болох нь тогтоогдсон бөгөөд дээрх нөхцөл байдалтай холбогдуулан сэжигтэн Б-д Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Онц хүнд хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.12, 91.2.15, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.

Ийнхүү удааширсан онц хүнд, ээдрээ түвэгтэй дээрх хүн амины хэрэгт Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнх-Од яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тухайн хэргийг 2017 оны зургадугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.7 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.12, 91.2.15, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 25 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан сар баривчлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг нь хүндэд нь багтааж биечлэн эдлэх 25 жилийн хорих ял оногдуулсны хоёр жилийг нь гянданд, 23 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Х.ОД: ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ХОХИРОГЧИЙГ БУС, ЯЛТНЫГ ХАМГААЛЖ БАЙНА

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нь анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрийг Германд амьдардаг талийгаачийн охин Х.Од хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ийм шийдвэр гаргасан Монгол Улсын шүүхэд гомдолтой байгаагаа хэлэв.

Тэрбээр “Энгийн иргэн хүний хувьд Монгол Улсын хууль хяналтын байгууллага хэрэгтнээ шийтгэх чадамжгүй болсон юм байна гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Ялангуяа цаанаа нөлөө бүхий хүнтэй төрөл садан бол хэргийг шийдүүлэхгүй хэдэн ч жил үргэлжлүүлж болдог юм байна. Харин өөрсдөө гомдол гаргаж шийдвэрлүүлэхдээ хохирогчид нь ч мэдэгдэхгүйгээр гуравхан долоо хоногийн дотор шийдвэрлүүлж чаддаг юм байна. Монгол Улсын хууль, хяналтын байгууллагуудад гомдож, өмнөөс нь харамсаж байна.

Давж заалдах шатны шүүх хурал хэзээ, хаана болсныг ч би мэдээгүй. Надад юу ч дуулгаагүй. Хоёр жил гаруйн хугацаанд гурван удаа нэмэлт мөрдөн байцаалт явуулсан хэргийг ямар ч шаардлагагүй, өмнө нь хангалттай нотлогдсон асуудлаар дахин буцаахаар шийдсэн нь өөрийн эрхгүй хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр ингээд цаг авах юм байна гэсэн ойлголт төрүүллээ. Хууль хяналтын байгууллага яаж ажиллаж байгаа нь ойлгомжтой. Хохирогчийг бус ялтныг хамгаалж байна гэж үзэхээс өөр аргагүйд хүрээд байна” хэмээн ярьж байна.

gemt hereg

-ӨНӨӨДӨР УЛСЫН ДЭЭД ШҮҮХ УГ ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ-

Тэрбээр одоо Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрт л найдлага тавьж байна. Улмаар “Монгол Улсын Дээд шүүх эрх биш ээжийг минь хөнөөсөн хэргийн үнэн мөнийг тогтоолгохын төлөө шантрахгүй явж байгаа энгийн иргэний итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй гэж итгэж байна” хэмээв.

70 настай буурай бусдын гарт амиа алдсан хэргийн хяналтын шат буюу хамгийн сүүлийн шатны шүүх хурал өнөөдөр Улсын Дээд шүүхэд болохоор товлогджээ. Уг хэргийг өнгөрсөн лхагва гаригт буюу энэ сарын 29-нд шүүх тов гарсан байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч өвчтэй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм. Талийгаачийн охин Монгол Улсын хууль хяналтын байгууллагуудад итгэл алдарсан хэдий ч өнөөдрийг хүртэл явж ирсэн итгэл найдвараа алдахгүйн тулд шүүх хуралд оролцохоор  эх орондоо ирээд буй юм. Бид шүүхээс ямар шийдвэр гаргасныг эргэн мэдээлэх болно.

Б.ЦЭЛМЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 26

Зочин (202.179.27.148)
2017-12-04 21:44:48
Германд төрж өссөн хүн бөгж,очиж очиж үерхдэг охиныхоо эмээг алж хороон бөгж, "Нокио"зэрэг зүйлийг шунахай сэдлээр авах хүмүүжил байна гэхэд нэг л итгэхгүй байна шүү.Энэ залуу 25 жилийн ял авчихаад байхад тэр /үерхэдэг/охин нь юунд нь тэгж их шүүхэд гомдоод байдаг юм!!! Миний бодлоор бол энэ хэргийн захиалагч нь "тэр охин өөрөө биш байгаа даа" гэж хардахаар байна шүү.Охиныг илүү байцаах хэрэгтэй юм шиг... Шүүх мэдэж л байгаа байлгүй дээ.бүү мэд!

АРД ОЛОН (119.40.103.66)
2017-12-04 14:57:00
ХЭЗЭЭ,ХЭЗЭЭ,ХЭЗЭЭ БҮР ХЭДИЙД ҮНЭН ГЭЖ ЮМ МОНГОЛ ЭХ ОРОНД МНЬ БИЙ БОЛОХ ВЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ,,,, ,,,,,???????????????????

Зочин (150.129.140.122)
2017-12-03 10:00:42
Америкаас тэнд хараар олон жил амьдарсан айлын хүүхдүүд ирж Монголд дуртай юмаа хийж байна гэсэн. Газар газрын тэнэмэлүүд цугларч заваарахнээдээ.

Зочин (150.129.140.122)
2017-12-03 09:57:28
Энэ арай дэндүү байнаа. Монголд үнэнээр амьдрах арга алга. Ардчилалын буянд танхай дураараа авирлаж явдаг хүмүүс хожиж тэр эрх мэдлээ хадгалахыг эрмэлзэж элдвийн худлаа мэдээлэл тарааж хүмүүсийг хооронд нь уралцуулж байна.

Zochin (112.255.1.195)
2017-12-01 14:35:23
ENE NYAMDORJ ODOO SHUUH TSAGDAAGIIHNIIG UNDESEEREN SOLIH HEREGTEI YAJ NASTAI HUNIIG ALSAN NOVSHIIG OMGOOLOOD SUUJ BDAG SHUUGCH,TSAGDAA,OMGOOLOGCH BDGIIN BE,TA NAR NAAD ALUURCHINGIIN HEDEN TOGROG MONGO BOLDGIINMUU,JARGAAD BGAAMUU MALUUDAA,BUSGUI MINEE NYAMDORJ BOLOHGUI BOL ERONHII SAID ERONHIILOGCH SETGUULCHIDED HANDAJ ETSEE HURTEL YAV YASAN NOVSHIIN ALUURCHIN BE MUU MALIIG ALAACH.

иргэн (112.72.11.112)
2017-12-01 14:07:19
Юу бичивээ гаргахгүй юм КККККК

иргэн (112.72.11.112)
2017-12-01 14:07:17
Юу бичивээ гаргахгүй юм КККККК

Зочин (103.26.193.146)
2017-12-01 12:37:12
puux.ene hereg odoo boltol shiidegdeegui baigaa yum uu ali heden jiliin umnu l germanaas ohin ni bain bain irdeg hural ni hoishlogdood bolodggui...ntr geed unshij baisan yum bn.arai ch de..

Зочин (182.160.3.141)
2017-12-01 11:30:51
Хууль шүүхийн байгууллагын хүмүүс батлагдаж нотлогдоод шийдвэрлэсэн хэргийг хүчингүй болгож дахин авч үзэхээр болж байгаа нь хардлага төрүүлэхээс аргагүй юм.Шүүхийнхэн хэрэв ийм бузар хэрэг хийсэн хүмүүсээс авилга авч хэрэг шийдвэрлэдэг бол тэдгээр шүүгчид тэр алуурчнаасаа дор хүмүүс гэж үзэхээс өөр арга алга.Ийм бохир хүмүүсээс авилга аваад тэр нь хоолойгоор нь яаж давдаг байнаа.

Зочин (66.181.187.135)
2017-12-01 10:33:10
шүүх цагдаа бол хог шүү дээ.хэрэгтэнг мэдсэн бол шүүх гэж байхаар өөрийн гараар багалзуурдаж хөнөөвөл арай шударга шийтгэл болно.

Зочин (124.158.110.82)
2017-12-01 10:18:29
Дээд шүүх хэргээ буруу шийдүүлж хэлмэгдсэн хүмүүсийн хэргийг мөн адил нухацтай авч үздэг гэдэгт итгэдэг. Хүний үгээр бусдын амьдралаар тоглож болохгүй

иргэн (202.9.42.210)
2017-12-01 09:52:07
Иймэрхүү юм уншдаггүй сэтгэл өвдөөд өдөржингөө зовдог юм. Гарчигаас нь харахад иймэрхүү хэргийг илрүүлчих чадал алга байгаад үнэн гайхах юм. Агаар нь ийм, агаарын бохирдлын мөнгөөр эрх бүхий хүмүүс хэдэн арван тэрбумыг идээд байдаг, Эрх бүхий хүмүүс нь бидний татварын мөнгийг нь бас хамаг газрын эд баялагийг нь аваад гадаадад оффшорт гаргаж мөнгө олоод байдаг. Зүгээр л тайван бас цэвэр агаар амьсгалж амьдармаар байна. Бусад улсын хэдэн зуун сая хүмүүс тайван амьдраад байх юм

иргэн (202.9.42.210)
2017-12-01 09:52:06
Иймэрхүү юм уншдаггүй сэтгэл өвдөөд өдөржингөө зовдог юм. Гарчигаас нь харахад иймэрхүү хэргийг илрүүлчих чадал алга байгаад үнэн гайхах юм. Агаар нь ийм, агаарын бохирдлын мөнгөөр эрх бүхий хүмүүс хэдэн арван тэрбумыг идээд байдаг, Эрх бүхий хүмүүс нь бидний татварын мөнгийг нь бас хамаг газрын эд баялагийг нь аваад гадаадад оффшорт гаргаж мөнгө олоод байдаг. Зүгээр л тайван бас цэвэр агаар амьсгалж амьдармаар байна. Бусад улсын хэдэн зуун сая хүмүүс тайван амьдраад байх юм

зочин (139.5.219.210)
2017-12-01 09:46:48
Шүүгчдийн цалинг дунджаар 5 сая буюу төрийн бусад албан хаагчдаас бараг 10 дахин нэмээд байхад ажиллагаа нь улам муудаж байна. Өчигдөр телевизийн мэдээгээр "шүүгчид нөлөөлөлд улам их орж байна" гэсэн хурал гарч байсан.Цалинг нь нэмэх тусам тэдэнд өгөх АВЛИГА нь тэр хэмжээгээр дахин нэмэгдэнэ биз.

Зочин (49.0.171.43)
2017-12-01 09:38:32
ih l oluulaa bolno 3 say tsoohon baina geed baigaa ih olon bolbol uunees aimaar herguud udur tutam bish minute tutam garna neg negnee uzen yaddag hernee mongoliin urs mash olon bolog gedegiin uchiriig bi oilgohgui l yavaa

зочин (66.181.176.57)
2017-12-01 09:28:56
Дүү минь үнэн хэзээд ялдаг учиртай манай шүүхийхэн хир ажиллаж байгааг хүмүүс чиний адил анзааран харж байна.Нүгэл нүдээрээ гэж үгтэй.

zochin (98.228.96.94)
2017-12-01 09:21:20
germand ny ochij buuduulbal yasiin

ТУУЛ (202.9.42.52)
2017-12-01 09:18:15
ИЙМ УЛС БАЙСНААС ГАЛАВ ЮҮЛЖ ДЭЛХИЙ СӨНӨВӨЛ МӨН САЙХНАА ЭНЭ МОНГОЛ ҮНЭН ХЭЗҮҮ БАЙНА ӨДӨР БҮР ЯНЗ БҮРИЙН АЙМШИГТ ЯВДЛУУД ГАРСААР ШҮҮХ НЬ БАЯН МӨНГӨТЭЙ ХҮНД ҮЙЛЧИЛСЭЭР БАЙХ ЮМ ЭНД АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЗОРИГТОЙ АЖИЛЛАЖ ЧАДАХ ААВЫН ХҮҮ БАЙДАГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА ЧААВАС ГЭЖ!!!!!

зочин (202.72.245.122)
2017-12-01 09:01:47
Миний дүү одоо хүлээж бай удахгүй ерөнхийлөгч цаазын ялыг сэргээнэ тэгэхээр нь наад муу алуурчин чинь бултах газаргүй болно.

Зочин (202.131.235.198)
2017-12-01 08:39:06
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: 88671597

Зочин (202.9.43.12)
2017-12-01 08:33:56
Монгол улс бие даасан улс болж хэзээ ч чадахгүй. Тиймээс Орос улсын харьяат болсон дээр юм.

Зочин (73.221.181.240)
2017-12-01 08:29:57
Дэлхийн шившиг болсон ийм улс нэртэй юм байснаас орос юмуу хятадад дагаар орвол таарна, сда.

Зочин (202.21.127.30)
2017-12-01 08:11:38
монголын шүүх ажиллагаа яг ингэж явагддаг. Хэрвээ ямар нэгэн танилтай бол өдөр бүр хүн алаад байсан ч тэгж ингэж байгаад л ямар ч байсан амьдарсаар л байна гэмт этгээд

Зочин (182.160.32.176)
2017-12-01 07:56:13
шимнус элбэгдоржийн дампууруулсан шүүх прокурорыг энэ баттулга янзлахгүйнээ. хогийн м.энхболд баттулга хоёрыг биш ганбаатарыг л сонгох байсан боловч энэ хоёр хүн хог луйвардсан даа. хууль ёс хэрэгждэггүй заяагүй ард түмэн тагжийсан пэндийсэн юмнуудад дарлуулж байхдаа таарсан ардчилсан хочтой амьд үхдэлүүд

STALIN (182.160.34.115)
2017-12-01 07:53:41
MONGOLIIN SHUUH NOHOIN BAASNUUD,YAJ INGEJ CHADAJ BNAA.NASTAI XUNIIG XONOOGOOD ICHIHGUI,YALIIN XUCHINGUI BOLGOJ BDAG MONGOLIIN SHUUH ICHIJ UHMEER,YAJ OORSDIIGOO SHUUGCH GEJ XELJ CHADAJ BNAA.MONGOLD SHINE XUVISGAL ZAAVAL GARAH BOLNO XARJ BAIGARAI,ENE BALIAR MANAN UDAHGUI SONOJ,XURELSUHIIN ZASGIIN GAZAR OGTSORTS ZAILAH BOLNOO.

Зочин (66.181.160.88)
2017-12-01 07:49:43
Дампуу монгол хэн нь танил тал мөнгө ихтэй байна тэрний л зөв болно доо ийм улс сөнөж буй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 10:47:32 - Спорт
Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо
2018-09-21 10:42:40 - Байгаль Орчин
Дархан-Уул, Сэлэнгэ аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ
2018-09-21 10:41:13 - Нийслэл
Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй
2018-09-21 10:40:19 - Орон нутаг
Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ
2018-09-21 10:35:56 - Спорт
ДАШТ: Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана
2018-09-21 10:35:22 - Улс төр
Монгол Улс, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-21 10:34:25 - Улс төр
Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-21 08:50:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2018-09-21 07:59:48 - Улс төр
Нийслэлийн МАН-ын дарга ӨНӨӨДӨР тодорно
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 07:49:36 - Спорт
Чөлөөт бөхийн холбоо П.Орхоны допингийн асуудлыг хэрхэн шийдсэнээ тайлагнахгүй юм уу
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ