Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд АТГ-ын үйл ажиллагаатай танилцав

Түгээх    
2017-12-05 15:39:16 - Хууль

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, тус байнгын хорооны гишүүн О.Батнасан, Л.Болд, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь нар өнөөдөр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал УИХ-ын гишүүдэд байгууллагынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, тайлбар өгсөн юм. Тэрээр “Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлд заасан чиг үүргийн дагуу олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах, таслан зогсоох үүргийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна” гэлээ.

Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны хийсэн “Хөгжлийн банкны зээлдэгч”, “Оффшор бүсэд данс бүртгэлтэй Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж”, “Эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд”, “Ашигт малтмалын лиценз эзэмшигчид”, “Төрийн байгууллагын үйлчилгээ, чанар, хүртээмж”, “Нийтийн албан тушаалтнуудын томилгооны талаарх судалгаа”-г танилцуулсан. Түүнчлэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээр илэрсэн зөрчил, гэмт хэргийн шинж илэрсэн хэргүүдийг Мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлэн шалгаж байгааг мэдээллээ.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал байгууллагынхаа үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга болон гишүүдэд саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, орон нутагт Авлигатай тэмцэх газрын салбар нэгж байгуулах нь чухал байгааг хэлсэн. Улсын хэмжээнд иргэдэд хүрч ажиллах, төрийн албан хаагчдад сургалт, семинар зохион байгуулж, авлигын хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр бүх шатанд жигд ажиллахад орон нутгийн салбар шаардлагатай байгаа аж. Мөн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хяналт шалгалт, дүн шинжилгээний үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэх арга замын талаарх саналаа танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүд саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Банк хоорондын гүйлгээний хэдэн хувь нь оффшор данс руу шилжиж байгааг тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр бид гадагшаа хэр их мөнгө гарч байгааг мэдэх боломжтой” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Оффшор бүсэд хуулийн хүрээнд данс нээгээд, татвараа шударгаар төлж, олон улсын зах зээлд гарах гэж буй бизнес эрхлэгчдийг ялгаж ойлгох хэрэгтэй” гэв.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Аймгуудад салбар нэгж байгуулахыг дэмжиж байна. Мөн авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй хууль тогтоомжид өөрчлөлт оруулах нь зүйтэй. Цаашид Авлигатай тэмцэх газар судалгаа, шинжилгээнд суурилж ажиллах нь чухал” гэдгийг онцлон хэлсэн.

УИХ-ын гишүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулахад санал нэгтэй байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Авлигатай тэмцэх газар жилд нэг удаа Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг. Байнгын хорооны зүгээс үйл ажиллагааг нь дэмжиж ажиллах болно” гэснээр уулзалт өндөрлөв.

Б.ЦЭЛМЭГ

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Хнз (182.160.34.32)
2017-12-06 07:47:48
Гишүүд тэнд ажиллаа гэхээр АТГ ын урагшгүй үйл ажиллагааг ахиулах байх гэж харж байлаа.Гэвч гавьсангүй дээ.Юуны өмнөьэнэ төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг гэж нэг оромдсон домгын юм байдгийг дээр доргүй л мэдэндээ.Олон түмэнд идэмхий уухаараа хайхуулагдсан этгээдүүд төрийн том албанд зөрчилгүй гээд заларч байхна энүүхэнд.Одоо олон түмний дунд жинхэнэ хийт болоод байгаа офшшорын асуудлыг бүдгэрүүлж бүр гадаад луйврын мөнгөө нуух нь зөв юм шиг зарим гишүүн ярьж бүр гайхшрууллаа.Офшшоры одууд Баяр,Батболд,Оюунгэрэ л,Цоггт баатар зэрэг сайн эрүүдийг бүр оодруулах шиг боллоо.АТГ бий болоод хэдэн жил боллоо?Амжилт юу байв?Тэднээс ард түмэн юуг хүлээж байнав?Тэд энэ үүргээ хэрхэн биелүүлж байна гээд тодорхой зүйлүүд шийдэмгий яригдах байх гэж харж байсан ч зөалөн элээд өнгөрлөө.Энэ нь ч санаандгүй зүйл биш байхаа.Нөгөө Баярцогтыг болохоор бүх зүйлийг нь уудалж чаддаг.МАН ын сайн

зочин (122.201.19.99)
2017-12-05 17:18:24
АТГ-дарга Энхжаргал гэж улаан хамарласан нөхөр хэзээ ажлаа өгөх гэж байна

Зочин (27.123.212.139)
2017-12-05 16:09:37
Balairtsgaagaad hiih umaa olj yadahaar utaagaa arilgah argaa olooch

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-24 14:43:02 - Байгаль Орчин
Улаанбаатар хотод 7 хэм хүйтэн бна
2018-02-24 14:37:13 - Спорт
"Үндэсний лиг”-ийн аваргын төлөөх цуврал тоглолтууд үргэлжилж байна
2018-02-24 14:22:28 - Улс төр
Д.Цогтбаатар сайд Японд айлчилж байна
2018-02-24 13:42:25 - Эрүүл мэнд
Илүүдэл жин нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрчээ
2018-02-24 13:30:16 - Улс төр
Хэнтийд нөхөн сонгууль явагдаж, Н.Энхбаяр парламентад тухлах уу
2018-02-24 13:28:08 - Гадаад
Чингис хааныг доромжилсон зургийн асуудлаар Монгол Улс Японы талд эсэргүүцэл илэрхийлжээ
2018-02-24 13:21:45 - Хууль
Манаач хийж байхдаа архидан согтуурч, бусдын гарт зэрлэгээр амиа алджээ
2018-02-24 13:16:27 - Нийслэл
Хандгайтын "Янзага" зусланд нийслэлчүүдийн цасны баяр болж байна
2018-02-24 13:13:07 - Эрүүл мэнд
Монгол Улс ДОХ-оор нас барагсдын тоогоор 14-т бичигджээ
2018-02-24 13:07:37 - Гадаад
SpaceX компани “Falcon 9” пуужингаа амжилттай хөөргөв
2018-02-23 17:55:17 - Орон нутаг
Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой
2018-02-23 17:46:43 - Улс төр
Баялгийн сангийн тухай хэлэлцэж байна
2018-02-23 17:23:28 - Спорт
Алина Загитова: Олимпийн ялалт гайхалтай юм
2018-02-23 17:12:29 - Хууль
Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-02-23 17:02:35 - Хууль
Монголд үйлдвэрлэсэн мөнгөн аяга авахгүй байхыг өвөрмонголчууд сэрэмжлүүлж байна
2018-02-23 17:00:14 - Эрүүл мэнд
Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэнэ
2018-02-23 16:15:06 - Боловсрол
ШУТИС-ийн хичээлийн VIII байрны шав тавих ёслол боллоо
2018-02-23 15:57:28 - Боловсрол
Сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр бүрэн хангалаа
2018-02-23 15:25:40 - Спорт
ОХУ-ын уран гулгагч Алина Загитова Пёнчаны олимпоос эх орондоо анхны алтан медаль авчрав
2018-02-23 14:55:09 - Спорт
“Дюссельдорф 2018” их дуулгын тэмцээн өнөөдөр эхэлж байна
2018-02-23 14:21:10 - Нийслэл
Баянголчууд Ахмад хөгжлийн ордонтой анхны дүүрэг боллоо
2018-02-23 14:17:15 - Нийслэл
"Монгол анагаах ухааны тасаг" шинээр нээгдлээ
2018-02-23 14:14:05 - Шар
Д.Сумъяагийн өвөө, эмээ хоёр 72 жил ханилж “Очир эрдэнэ”-ийн хуримаа хийжээ
2018-02-23 14:13:23 - Шар
Хичээлийн үеэр сурагчаа бие засуулаагүй багшийг 1.25 сая ам.доллараар торгожээ
2018-02-23 14:11:40 - Спорт
Мөсөнд авиралтын шигшээ тамирчид ОХУ-ыг зорив
2018-02-23 14:05:44 - Хууль
Хөдөө орон нутагт шалгалт өгсөн хүн яам, агентлагт ажиллахгүй
2018-02-23 13:12:09 - Эдийн засаг
ОЮУТОЛГОЙ: Тавантолгойн цахилгаан станц дөрвөн жилийн дотор ашиглалтад орох боломж хомс байна
2018-02-23 13:07:47 - Шар
Хойд Солонгосын армийн командлагч Ким Ён Чол “Пёнчан 2018”-ын хаалтын ёслолд оролцоно
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-23 12:22:29 - Орон нутаг
Говийн бүс нутгаар цаг агаар нэмэх хэмд шилжлээ
2018-02-23 12:16:25 - Улс төр
Залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна
2018-02-23 12:07:53 - Шар
Сүүлийн 16 жилд Борнео арал дээр 150 мянган орангутан үхжээ
2018-02-23 11:07:38 - Нийслэл
Өнөөдөр шинийн наймны билигт сайн өдөр
2018-02-23 11:00:50 - Хууль
Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавина
2018-02-23 11:00:11 - Эрүүл мэнд
Ирэх оноос ЭМД-аараа фитнест хамрагдах боломжтой болно
2018-02-23 10:58:23 - Энтертайнмент
Чуулгын уран бүтээлчид өнөөдөр Манба Дацан хийдэд “Мөргөлийн эгшиг” өргөнө
2018-02-23 10:51:14 - Нийслэл
Автомашины тань улсын дугаар 2, 7-гоор төгссөн бол амжиж татвараа төлөөрэй
2018-02-23 10:34:40 - Орон нутаг
Өвөрхангай аймгаас нярайн цогцос олджээ
2018-02-23 09:51:40 - Орон нутаг
Алтан-Овоо, Шилийн Богд руу зорчихгүй байхыг анхаарууллаа
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
2018-02-23 07:53:38 - Боловсрол
“Шалгалттай байна” гээд гаргаагүйгээс бяцхан охин ангидаа шээж, шившиглэгдэн шоолуулсны хариуцлагыг хэн хүлээх вэ
2018-02-21 09:24:36 - Хууль
Ш.Түвдэнбалжир: М.Энхболд ээжийг нь хятад гэсэн гээд намайг шүүхэд өгчихөж
2018-02-22 14:50:39 - Хууль
Д.Гантулга гишүүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ гэв
2018-02-22 17:15:59 - Шар
Молдавын нэрт загвар өмсөгч бүсгүй нөхрийнхөө гарт амиа алджээ
2018-02-21 08:50:30 - Орон нутаг
Сураггүй болсон иргэн машинтайгаа шатаж амиа алдсан байжээ
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-23 13:03:53 - Хууль
Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ
2018-02-22 16:29:19 - Спорт
Жүдо бөхийн анхны олимпийн медальтан Ц.Дамдин таалал төгсчээ
2018-02-24 13:21:45 - Хууль
Манаач хийж байхдаа архидан согтуурч, бусдын гарт зэрлэгээр амиа алджээ