"Вьетнам, Хятад, Монголын тээврийн гурвалсан харилцааг онцгой анхаарах шаардлагатай"

Түгээх    
2017-12-05 16:54:30 - Улс төр

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнгийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож, өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьсанд нь баяр хүргээд, ажлын амжилт хүсэв. УИХ-ын дарга М.Энхболд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа идэвхжиж, дээд өндөр түвшний төлөөлөгчдийн харилцан айлчлал тогтмолжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, “2017онд Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч Монгол Улсад, манай Гадаад харилцааны сайд Вьетнам Улсад айлчилж, Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан гээд онцлог, чухал үйл явдлууд болж өнгөрлөө”гэж тэмдэглэсэн юм.

Тэрбээр хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоо гүнзгийрэн бэхжиж, парламент дахь найрамдлын бүлэг, Байнгын хороод болон Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ.

Хатагтай Доан Тхи Хыөнг хүлээн авч уулзаж буйд нь Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, Вьетнамын Үндэсний Ассамблейн даргын мэндчилгээг уламжлав. Түүнчлэн ирэх оны эхээр болох Ази, Номхон далайн парламентын чуулганы хуралдаанд оролцохыг урилаа.

Хатагтай Доан Тхи Хыөнг “Манай хоёр орон уламжлалт сайн харилцаатай. Манай улстай дипломат харилцаа тогтоосон 13 дахь улс нь Монгол. Бид энэ жил дипломат харилцааны 63 жилийн ойгоо тэмдэглэлээ. Манай ард түмэн, Үндэсний Ассамблейн гишүүд бидний нөхөрсөг харилцааг гүнээ хүндэтгэдэг бөгөөд ялангуяа дайны хүнд хэцүү цагт та бүхний үзүүлсэн тусламж дэмжлэгийг ямагт талархан дурсаж байдаг” гэлээ.

Мөн Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Та бүхэн, ялангуяа Монгол Улсын Их хурал тусалж дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээрх Элчин сайдын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжихээ илэрхийлээд, “Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх нь нэн чухал юм. Энэ онд болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар 2020 он гэхэд худалдааны эргэлтийг 70.0 сая ам.долларт хүргэх зорилт тавьсан. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбарт хамтран ажиллах өргөн боломж бидэнд бий. Монголоос мах, махан бүтээгдэхүүн, боловсруулсан арьс шир, Вьетнамаас тахиа, гахайн гүн хөлдөөсөн мах харилцан экспортлох талаар Комиссын хуралдаанаар ярьж тохирсон. Эдгээр зорилтыг ажил хэрэг болгох нь чухал юм. Хоёр орны харилцаа аль болох олон салбарыг хамарсан, харилцан тэнцвэртэй, үр ашигтай байх нь бидний эрх ашигт нийцнэ хэмээн онцоллоо.

Тэрбээр Вьетнам Улс энэ оны 11 дүгээр сард АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд, Монгол Улс АПЕК-т элсэх, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох  сонирхолтой бөгөөд үүнд Вьетнам Улс цаашид ч идэвхтэй дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэв. Хатагтай Доан Тхи Хыөнг энэ асуудлыг Вьетнам Улс идэвхтэй дэмжсээр ирсэн, цаашид ч хэвээр үргэлжилнэ гэдгийг хэлээд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжийг сайтар ашиглаж, өргөжүүлэхэд онцгой анхаарах болно, энэ үйл хэрэгт дамжин өнгөрөх тээврийн асуудал нэн чухалтул Вьетнам-Хятад-Монголын тээврийн гурвалсан харилцаанд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцоллоо.

Г.ИТГЭЛ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Vietnam (172.113.218.138)
2017-12-06 11:19:50
Asia-d dain degdvel Vietnam, Thailan, Birma 3 niileed 5 saya tsereg gargaad Hujaag urd zugees ni darj chadna gesen tootsoo baidag yum bilee. Hun am ihtei zevseg saitai. 20 guchihan jiliin dotor durvun tom gurentei (France, Japan, USA, China) dain hiij bugdiig ni yalsan daichin ard tumen.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-24 14:43:02 - Байгаль Орчин
Улаанбаатар хотод 7 хэм хүйтэн бна
2018-02-24 14:37:13 - Спорт
"Үндэсний лиг”-ийн аваргын төлөөх цуврал тоглолтууд үргэлжилж байна
2018-02-24 14:22:28 - Улс төр
Д.Цогтбаатар сайд Японд айлчилж байна
2018-02-24 13:42:25 - Эрүүл мэнд
Илүүдэл жин нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрчээ
2018-02-24 13:30:16 - Улс төр
Хэнтийд нөхөн сонгууль явагдаж, Н.Энхбаяр парламентад тухлах уу
2018-02-24 13:28:08 - Гадаад
Чингис хааныг доромжилсон зургийн асуудлаар Монгол Улс Японы талд эсэргүүцэл илэрхийлжээ
2018-02-24 13:21:45 - Хууль
Манаач хийж байхдаа архидан согтуурч, бусдын гарт зэрлэгээр амиа алджээ
2018-02-24 13:16:27 - Нийслэл
Хандгайтын "Янзага" зусланд нийслэлчүүдийн цасны баяр болж байна
2018-02-24 13:13:07 - Эрүүл мэнд
Монгол Улс ДОХ-оор нас барагсдын тоогоор 14-т бичигджээ
2018-02-24 13:07:37 - Гадаад
SpaceX компани “Falcon 9” пуужингаа амжилттай хөөргөв
2018-02-23 17:55:17 - Орон нутаг
Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой
2018-02-23 17:46:43 - Улс төр
Баялгийн сангийн тухай хэлэлцэж байна
2018-02-23 17:23:28 - Спорт
Алина Загитова: Олимпийн ялалт гайхалтай юм
2018-02-23 17:12:29 - Хууль
Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-02-23 17:02:35 - Хууль
Монголд үйлдвэрлэсэн мөнгөн аяга авахгүй байхыг өвөрмонголчууд сэрэмжлүүлж байна
2018-02-23 17:00:14 - Эрүүл мэнд
Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэнэ
2018-02-23 16:15:06 - Боловсрол
ШУТИС-ийн хичээлийн VIII байрны шав тавих ёслол боллоо
2018-02-23 15:57:28 - Боловсрол
Сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр бүрэн хангалаа
2018-02-23 15:25:40 - Спорт
ОХУ-ын уран гулгагч Алина Загитова Пёнчаны олимпоос эх орондоо анхны алтан медаль авчрав
2018-02-23 14:55:09 - Спорт
“Дюссельдорф 2018” их дуулгын тэмцээн өнөөдөр эхэлж байна
2018-02-23 14:21:10 - Нийслэл
Баянголчууд Ахмад хөгжлийн ордонтой анхны дүүрэг боллоо
2018-02-23 14:17:15 - Нийслэл
"Монгол анагаах ухааны тасаг" шинээр нээгдлээ
2018-02-23 14:14:05 - Шар
Д.Сумъяагийн өвөө, эмээ хоёр 72 жил ханилж “Очир эрдэнэ”-ийн хуримаа хийжээ
2018-02-23 14:13:23 - Шар
Хичээлийн үеэр сурагчаа бие засуулаагүй багшийг 1.25 сая ам.доллараар торгожээ
2018-02-23 14:11:40 - Спорт
Мөсөнд авиралтын шигшээ тамирчид ОХУ-ыг зорив
2018-02-23 14:05:44 - Хууль
Хөдөө орон нутагт шалгалт өгсөн хүн яам, агентлагт ажиллахгүй
2018-02-23 13:12:09 - Эдийн засаг
ОЮУТОЛГОЙ: Тавантолгойн цахилгаан станц дөрвөн жилийн дотор ашиглалтад орох боломж хомс байна
2018-02-23 13:07:47 - Шар
Хойд Солонгосын армийн командлагч Ким Ён Чол “Пёнчан 2018”-ын хаалтын ёслолд оролцоно
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-23 12:22:29 - Орон нутаг
Говийн бүс нутгаар цаг агаар нэмэх хэмд шилжлээ
2018-02-23 12:16:25 - Улс төр
Залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна
2018-02-23 12:07:53 - Шар
Сүүлийн 16 жилд Борнео арал дээр 150 мянган орангутан үхжээ
2018-02-23 11:07:38 - Нийслэл
Өнөөдөр шинийн наймны билигт сайн өдөр
2018-02-23 11:00:50 - Хууль
Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавина
2018-02-23 11:00:11 - Эрүүл мэнд
Ирэх оноос ЭМД-аараа фитнест хамрагдах боломжтой болно
2018-02-23 10:58:23 - Энтертайнмент
Чуулгын уран бүтээлчид өнөөдөр Манба Дацан хийдэд “Мөргөлийн эгшиг” өргөнө
2018-02-23 10:51:14 - Нийслэл
Автомашины тань улсын дугаар 2, 7-гоор төгссөн бол амжиж татвараа төлөөрэй
2018-02-23 10:34:40 - Орон нутаг
Өвөрхангай аймгаас нярайн цогцос олджээ
2018-02-23 09:51:40 - Орон нутаг
Алтан-Овоо, Шилийн Богд руу зорчихгүй байхыг анхаарууллаа
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
2018-02-23 07:53:38 - Боловсрол
“Шалгалттай байна” гээд гаргаагүйгээс бяцхан охин ангидаа шээж, шившиглэгдэн шоолуулсны хариуцлагыг хэн хүлээх вэ
2018-02-21 09:24:36 - Хууль
Ш.Түвдэнбалжир: М.Энхболд ээжийг нь хятад гэсэн гээд намайг шүүхэд өгчихөж
2018-02-22 14:50:39 - Хууль
Д.Гантулга гишүүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ гэв
2018-02-22 17:15:59 - Шар
Молдавын нэрт загвар өмсөгч бүсгүй нөхрийнхөө гарт амиа алджээ
2018-02-21 08:50:30 - Орон нутаг
Сураггүй болсон иргэн машинтайгаа шатаж амиа алдсан байжээ
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-23 13:03:53 - Хууль
Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ
2018-02-22 16:29:19 - Спорт
Жүдо бөхийн анхны олимпийн медальтан Ц.Дамдин таалал төгсчээ
2018-02-24 13:21:45 - Хууль
Манаач хийж байхдаа архидан согтуурч, бусдын гарт зэрлэгээр амиа алджээ