Цэвэр агаар тансаг хэрэглээ болж, савалсан хүчилтөрөгч эрэлт ихтэй байна

Түгээх    
2017-12-06 07:32:25 - Нийслэл

tsever agaar

Одоогоос хэдхэн жилийн өмнө БНХАУ-ын агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, иргэд нь 14-20 ам.доллараар Канадаас цэвэр агаар худалдан авч байсан мэдээлэл дэлхийд цацагдаж байлаа. Мөн эрх баригчид нь иргэдийнхээ сэтгэл санааг өөдрөг байлгахын тулд төв талбайдаа том дэлгэц байрлуулан мандаж, жаргаж буй нарыг харуулж байсан удаатай.

Харин өнөөдөр 30 шахам сая хүн амтай Бээжин хот утаанаасаа салсан тухайгаа бахархалтайгаар зарлаж байна. Гэтэл ганцхан сая хүнтэй Улаанбаатар хот утаанаасаа салж чадахгүй, идэр ес эхлээ ч үгүй байхад үүдэн хоймрын цаадахийг ч олж харахгүй өтгөн саарал манан дунд амьдарч байна.

Агаарын бохирдлыг дагаад “Цэвэр агаар зарна” гэх зар хаа сайгүй үзэгдэж, ийм төрлийн бизнес цэцэглэж, эрэлт ч ихтэй байгаа. Одоогоос 20 жилийн өмнө агаар худалдаж авна гэвэл хүмүүсийн хөх инээд хүрэх байсан биз. Иргэд өөртөө агаар худалдаж авах нь ховор. Харин балчир үрс, өндөр настай эцэг эхчүүдийнхээ уушгийг хамгаалахын тулд худалдаж авах нь элбэг байдаг аж. Тиймээс бид агаар буюу хүчилтөрөгч хэдэн төгрөгийн үнэтэй байгааг судалсан юм.

-МЯНГААС 55 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ЦЭВЭР АГААР-

Агаар буюу хүчилтөрөгч Улаанбаатар хотын зах зээлд дунджаар 1000 төгрөгөөс эхэлж байна. Хамгийн хямдхан нь эмийн сан, үйлчилгээний газруудад нэг аягыг нь 1000 төгрөгөөр зардаг хүчилтөрөгчийн коктейль. Нэг аягыг уухад гурван цаг ойд алхсантай тэнцдэг хэмээн эмч нар зөвлөдөг. Мөн баллонтой амьсгалдаг хүчилтөрөгчийг эмийн сан болон дэлгүүрүүдээс 5900-15000 төгрөгөөр худалдан авч болно. Ийм агаарыг хүүхэд 20 хоног хэрэглэх боломжтой. Эсвэл өдөрт гурван дуслаар уудаг шингэн хүчилтөрөгчийг 55 мянган төгрөгөөр худалдан авч, ирэх оны гурван сар хүртэл хэрэглэж болно.

-450 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ҮНЭТЭЙ АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ-

Нийслэлчүүд өдөр, шөнөгүй гэрт, гадаагүй утаагаар амьсгалж буй энэ үед агаар цэвэршүүлэгч хамгийн эрэлттэй барааны тоонд оржээ. Томоохон худалдааны төв болон цахилгаан барааны дэлгүүрүүдэд агаар чийгшүүлэгч 20 мянган төгрөгөөс дээш үнэтэй байсан бол цэвэршүүлэгч нь 120 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Ийм цахилгаан төхөөрөмж ойн цэнгэг агаарыг бэлэглэж чадахгүй ч гэсэн гэрт орж ирдэг угаарын хийг шүүнэ. Гэртээ утаа амьсгалахгүй, шөнө тайван унтаж чадна гэсэн үг.

-50 МЯНГААС 1,5 САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭТЭЙ ЦЭВЭР АГААР БУЮУ АМРАЛТЫН ГАЗРУУД-

Өнгөрсөн сард Нийслэлийн аялал жуулчлалын газраас агаарын бохирдолтой холбогдуулан Тэрэлжийн зарим амралтын газруудад хямдрал зарлахыг уриалсан. Эндэхийн амрын газрын дундаж ханш 50-60 мянган төгрөг. Нэг өдрийн 150 мянгаас 1.5 сая төгрөгийн өртөг бүхий өрөөтэй амралт ч байна. Хотын төвөөс зайдуухан байдаг хүүхдийн сувиллууд боломжийн үнэтэй бадаг юм билээ. Гурван хоол, асаргаа сувилгаатайгаа нийлээд нэг өдрийн ханш нь 50-250 мянган төгрөг байна. Харин аавууд хүүхэдтэйгээ амарна гэвэл 50-100 мянган төгрөгийн хэлбэлзэлтэй харьцангуй хямдрал үзүүлдэг ажээ. 

-АМНЫ ХААЛТ 1500-65 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ-

Нүдэнд үл үзэгдэгч утааны хорт тоосонцорыг уушгилахгүй байх нэг арга нь амны хаалт зүүж хэвших явдал юм. Тиймээс ч энэ жил амны хаалт зүүсэн хүн өмнөх жилээс олширсон дүр зураг харагдана. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдийг амны хаалт зүүхийг зөвлөж байгаа.

Эмийн санд Монгол, Хятад, Солонгост үйлдвэрлэсэн амны хаалтыг 1500-15000 төгрөгөөр худалдаалж байлаа. Жишээлбэл, дотоодын үйлдвэрийн зургаан давхар шүүлтүүртэй, утаанаас хамгаалах амны хаалт 2000 төгрөгийн үнэтэй бол БНХАУ-аас оруулж ирдэг эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэсэн гурван төрлийн амны хаалт 20 мянган төгрөг байна.

Цахим сүлжээгээр зарагдаж буй даавуун гадаргуутай “жинхэнэ ориг” гэх тодотголтой амны хаалт 65 мянган төгрөгөөр зарагддаг аж. Нийслэл хотод өдрийнхөө хоолны мөнгийг арай ядан олдог иргэд маш олон болсон өнөө цагт цэвэр агаар тансаг хэрэглээ мэт болсон санагдав.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

Зочин (122.201.31.66)
2017-12-06 11:53:39
Шаа шаа. Битгий нэгнээсээ хуулаад бай. Тэгээд ч асуудал тийм сүр бадруулаад байхаар биш.

зочин (119.40.100.222)
2017-12-06 11:43:30
гэр хороололыг зохицуулаач ээ улам нэмэгдэнэ улам их утаатай болно

ЗОЧИН (202.179.31.73)
2017-12-06 11:18:42
ХӨДӨӨД ШИНЭ ХОТ БАЙГУУЛААД ШИНЭ ОРОН СУУЦАНД ОРУУЛААД ЦАЛИН ДЭЭР НЬ ХӨДӨӨД АМЬДАРЧ БАЙГААГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГООД ДЭЛГҮҮРИЙН БАРАА ХОТООС ХЯМД НӨХЦӨЛТЭЙ БАЙХААР ЗОХИЦУУЛАГДВАЛ ХӨДӨӨ РҮҮ БУЮУ ШИНЭ ХОТ РУУ ЗОРИХ ИРГЭДИЙН УРСГАЛ Ч ЯВЖ ӨГНӨ ДӨӨ УУЖИМ ДЭЛГЭР ГАЗАР НУТГАА БҮРЭН ХЭМЖЭЭГЭЭР АШИГЛАМААР БАЙХ ЮМАА НИЙТ ГАЗАР НУТГИЙНХАА 0,4 ХУВЬД ХҮН АМЫН МААНЬ 60 ГАРУЙ ХУВЬ НЬ УТААН ДУНД ЧИХЦЭЛДЭН ХЭРЭЛДЭЖ АМЬДАРЧ БАЙНА ДААА

ЗОЧИН (202.179.31.73)
2017-12-06 11:14:21
УЛААНБААТАРТ 10 МЕТР СЕКУНД САЛХИТАЙ БАЙХАД УТАА ТОГТОХГҮЙ ЮМ ГЭСЭН ҮНЭН БОЛОВУУ УЛААНБААТАРЫН УРД ХОЙД ЗАХАД ТОМ СЭНСНҮҮД БАЙРЛУУЛЧИХВАЛ УТААГ ҮЛДЭН ХӨӨЧИХ ЮМ БИШ БАЙГАА ТА НАР ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА........

Зочин (66.181.188.169)
2017-12-06 10:28:33
Муусайн гэр хорооллынхноос утааны татвар авах хэрэгтэй. Эд нар чинь яг харх шиг, гэрээ ачаад л нүүгээд явчихна. Энэ гэр хорооллын хархнуудаас мөнгө авахгүй бол өөр төрдийн татвараар дарж хотод амьдрах аргагүй болгох хэрэгтэй. Хотод амьдармаар байгаа бол зах зээлд зарагдахгүй байгаа өчнөөн мянган орон сууцнаас худалдаж аваад хотод суурьш, чадахгүй бол хөдөөдөө амьдар

hnn (219.142.99.4)
2017-12-06 10:16:37
beijingees turshlaga sudlaach. erduu l heden tom sens bairluulaad l bolooshd. ene tom hot odoo tselmeg huh tengertei agaar gej yanziin saihan bn shuu dee

hnn (219.142.99.4)
2017-12-06 10:16:25
beijingees turshlaga sudlaach. erduu l heden tom sens bairluulaad l bolooshd. ene tom hot odoo tselmeg huh tengertei agaar gej yanziin saihan bn shuu dee

Zochin (202.21.102.218)
2017-12-06 09:07:40
Ger horoololoo basaltwool r tusuluur dulaal uur arga bhgui

Зочин (202.9.43.12)
2017-12-06 09:00:50
Агаарын бохирдол ирэх жилийн өвөл улам нэмэгдэнэ. Энэ хорт утаанд хөгшин залуу гэлтгүй хордож үхэцгээх байх даа.

Зочин (66.181.184.177)
2017-12-06 08:03:25
Ger horoolol

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-26 18:28:39 - Энтертайнмент
“Сэтгүүлч ордон”-ы шав тавих ёслолын ажиллагаа болно
2018-09-26 18:19:18 - Нийслэл
Төрийн албаны машинд тэмдэглэгээ тавьж байна
2018-09-26 18:15:59 - Нийслэл
Туул тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилга ирэх онд ашиглалтад орно
2018-09-26 18:09:22 - Энтертайнмент
БНСУ-ын "BTS" хамтлагийн гишүүд НҮБ-ын чуулганд оролцон үг хэлж, түүхэнд бичигдэв
2018-09-26 17:52:55 - Нийслэл
ОХУ-ын Буриад улсад Орос-Монголын хамтарсан цэргийн сургууль болно
2018-09-26 16:37:48 - Орон нутаг
Уул уурхайн эрдэмтэд Эрдэнэтэд чуулж байна
2018-09-26 16:36:29 - Хууль
Төрийн өмчит компанийн албан хаагчдыг шаталсан сургалтад хамруулж байна
2018-09-26 16:33:02 - Гадаад
Монгол иргэд Эквадор улсад 90 хоног визгүй зорчдог боллоо
2018-09-26 16:18:04 - Спорт
Ө.Дүүрэнбаяр мөнгөн медалийн төлөө барилдахаар боллоо
2018-09-26 16:06:29 - Эрүүл мэнд
Иргэний регистрийн дугаарыг төрөх байгууллагаас шууд олгодог болно
2018-09-26 15:36:39 - Нийслэл
ОЮУ ТОЛГОЙ: Эмгэнэл
2018-09-26 15:36:00 - Нийслэл
Сэжигтний гэрээс олдсон 1.3 сая ам.долларын араас багагүй мөнгөтэй төмөр сейф хураан авчээ
2018-09-26 15:15:00 - Нийслэл
Ус, дулаан дамжуулах төв, шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэлээ
2018-09-26 15:07:25 - Спорт
Ө.Дүүрэнбаяр ялж, Н.Түвшинбаяр аварга тэмцээнээ өндөрлүүллээ
2018-09-26 15:01:41 - Эдийн засаг
АХБ: Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрээд байна
2018-09-26 14:50:48 - Улс төр
Хотын дарга С.Батболдын асуудлаар МАН-ын удирдлагууд зөвлөлдөх үү
2018-09-26 14:41:03 - Шар
Трамп Мүн Жэ Инд гарын үсэг зурсан үзгээ бэлэглэжээ
2018-09-26 14:31:50 - Шар
Бүргэдчин Н.Айшолпанд 20 мянган ам.долларын тэтгэлэг олгож, Астанад сургахаар болжээ
2018-09-26 14:26:19 - Орон нутаг
П.Мөнхтөр: Би монгол, англи хэл дээр хэвлэгдсэн нэрийн хуудас л хэрэглэдэг
2018-09-26 14:15:27 - Нийслэл
“Хөдөлмөрч залуучууд” яармаг болно
2018-09-26 14:05:01 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжаны өв, соёлын төвөөр зочлов
2018-09-26 13:48:17 - Спорт
Н.Ганбаатар, Ц.Бямба-Очир, А.Цацавшир нарын барилдах эрхийг хасчээ
2018-09-26 13:38:29 - Байгаль Орчин
Бэлэн байдлын үзлэг явагдаж байна
2018-09-26 12:59:11 - Шар
Ах, дүү хоёр сураггүй алга болжээ
2018-09-26 12:59:09 - Улс төр
Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв
2018-09-26 12:17:11 - Нийслэл
Иргэн Д.Батмөнх ижил зовлонд унасан өрх толгойлсон аавд туслав
2018-09-26 12:06:17 - Спорт
Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар өнөөдөр дэлхийн дэвжээнд гарна
2018-09-26 11:56:21 - Нийслэл
Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ
2018-09-26 11:52:13 - Хууль
Талийгаач Т.Гомбосүрэнгийн авга ах н.Ганхуяг: Миний дүү төрийн албан хаагч нэртэй алуурчдын гарт амиа алдсан
2018-09-26 11:36:57 - Орон нутаг
Хонгор суманд 8,5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
2018-09-26 11:21:46 - Хууль
Вакцинд хамрагдаагүй бол торгох нь зөв эсэхийг ЦЭЦ дэнсэлж байна
2018-09-26 11:15:11 - Улс төр
Ерөнхий сайдыг иртэл Засгийн газар хуралдахгүй
2018-09-26 10:55:05 - Нийслэл
“Цагдаа” толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2018-09-26 10:54:09 - Эрүүл мэнд
Хелико бактерийн эсрэг үндэсний аян зарлалаа
2018-09-26 10:50:48 - Нийслэл
Бэлхийн гүүрийг буулгаж, түр зам гаргажээ
2018-09-26 10:48:30 - Шар
“ТЭЦ-4”-ийн захирал асан С.Анхбаярт хоёр жилийн ял оноожээ
2018-09-26 10:47:35 - Спорт
ДАШТ: Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ
2018-09-26 10:42:01 - Улс төр
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхлэв
2018-09-26 10:39:30 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинээр томилох асуудлыг хэлэлцэнэ
2018-09-26 10:30:57 - Байгаль Орчин
ДОХИО!!!: Өнөөдрөөс эхлэн хүйтэрнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-25 17:27:28 - Нийслэл
АТГ-т шалгагдаж буй төрийн албан хаагчийн гэрээс 1.3 сая ам.доллар олджээ
2018-09-25 13:46:21 - Энтертайнмент
М.Даваажаргал: Аав минь тэнгэрт гарсан ч хүү нь сайхан мэдээтэй ирлээ
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-25 08:29:15 - Хууль
АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ: “ДЦС-4”-т гарсан осолд ГУРВАН КОМПАНИ БУРУУТАЙ
2018-09-26 08:37:10 - Хууль
П.Отгонманлай: Сумын Засаг даргын зурганд сэтгэгдэл бичээд, гэрээ зарж торгуулийн хоёр сая төгрөгийг барагдуулсан
2018-09-25 16:16:07 - Шар
Их Британий саятны охин хачиртай талх идсэний улмаас амиа алджээ
2018-09-25 12:52:56 - Хууль
АТГ: "Эрдэнэт"-ийн захирал асан Ч.Ганзориг нарын таван хүнийг шалгаж байна
2018-09-25 18:02:29 - Шар
Алдарт “Миний эхнэр ба хадам ээж” зургийн нууцыг тайлав