Бусдаас мөнгө “зээлж”, залилангийн золиос болсноо сарын дараа мэджээ

Түгээх    
2017-12-06 07:42:09 - Хууль

zalilan

Хүмүүс фэйсбүүк, сошиал суваг идэвхитэй хэрэглэх болж, амьд харилцаа гээчийг мартах шахсан энэ нийгэмд цаг үеэ даган шинэ төрлийн гэмт хэрэг улам бүр нэмэгдэх болов. Бусдын фэйсбүүк нэр, олон нийтийн сүлжээнд байршуулсан зураг ашиглан, хуурамч хаяг нээж, тухайн хүний найзууд руу найз болох хүсэлт илгээн, эсвэл фэйсбүүк хаяг руу нь хууль бусаар нэвтэрч, “мөнгө зээлээч” хэмээн залилдаг хэрэг сүүлийн үед фэйсбүүкт хүчээ авчээ.

Цагдаагийн байгууллагад маш ихээр бүртгэгдэх болсон энэ төрлийн цахим гэмт хэргээс сэрэмжлүүлэх мэдээллийг манай сайт хэд хэдэн цувралаар хүргэсэн билээ.

Олны танил эрхмүүд ч энэхүү хэргийн золиос болж эхлэв. Тодруулбал, саяхан "Алдар" спорт хорооны дарга, Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр фэйсбүүк хуудсаа хакердуулжээ.

Дархан аваргын фэйсбүүк хуудсыг хакердсан этгээдүүд түүний  чатаар  хүмүүсээс “Мөнгө зээлье. Тун удахгүй буцааж өгнө" хэмээн бичсэн байна. Г.Өсөхбаяр аварга энэ үеэр эх орондоо байхгүй байсан бөгөөд гадаадад ажлаар явж байжээ. Аваргын найз нөхөд түүнд санаа зовж, гар утсаар нь холбогдож, ямар учраас мөнгө зээлэх болсон, юу болсон тухай асууж сурагласнаар энэ хэрэг тодорхой болсон байна. “МАК” компанийн ерөнхийлөгч Б.Нямтайширын фэйсбүүкийг мөн л хакердаж мөнгө гуйсан хэрэг гарчээ. Үүнээс гадна нүүлгэлт, хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ хэмээн хуурч бүхий л хөрөнгийг нь ачаад алга болох тохиолдол бүртгэж эхэлсэн сураг байна.

zalilan

Б.САРУУЛТУЯА: ФЭЙСБҮҮКЭЭР МӨНГӨ ГУЙСАН ГЭХ ЗАЛИЛАНГИЙН ЕСӨН ХЭРЭГ ШАЛГАЖ БАЙНА

Фэйсбүүк болон онлайн залилангийн талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Саруултуяатай ярилцлаа.

-Сүүлийн үед онлайнаар, тэр дундаа бусдын фэйсбүүкийг ашиглан залилан хийх хэрэг их гарч байна. Танай цагдаагийн хэлтэст энэ төрлийн гомдол мэдээлэл хэр их ирж байна вэ?

-Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 1-8-р хорооны нутаг дэвсгэр буюу хотын төв хэсэг харьяалагддаг. Энэ орчинд аж ахуйн нэгж байгууллага ихтэй. Их, дээд сургуулиуд төвлөрсөн байдаг. Манай цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа нийт хэргийн тодорхой хувийг залилангийн гэмт хэрэг эзэлж байна. Сүүлийн үед хүний фэйсбүүк нэр ашиглаж, мөн бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, найзуудаас нь мөнгө гуйх залилангийн гэмт хэрэг маш ихээр үйлдэгдэж байна. Яг одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст нийт есөн хэрэг шалгагдаж байна. Эдгээр хэргүүдээс заримынх нь эзэн холбогдогч, залилан хийсэн этгээдийг олж илрүүлсэн. Үргэлжлүүлэн шалгаж байна.

-Танайд гомдол гаргасан тохиолдлуудаас дурдаж болох уу. Хамгийн ихдээ хэдэн төгрөгийн хохирол учирсан бэ?

-Хохирлын хэмжээ их болон бага, янз бүр. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Нэг тохиолдол дурдахад, хохирогчийн хувьд энэ төрлийн залилангийн хэргийн золиос болсноо бүр сарын дараа мэдсэн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл нэг найз нь мөнгө гуйж байна гэж бодоод данс руу нь шилжүүлчихээд, бүр сарын дараа найзтайгаа уулзаад, мөнгөө нэхтэл нөгөө найз нь би чамаас мөнгө зээлээгүй гэснээр хоёулаа хэн нэгэн этгээдийн залилангийн хэргийн золиос болсноо мэдсэн байх жишээтэй.

zalilan

-Хохирогчид энэ төрлийн залилангийн хэргээс сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Хохирогч нь тухайн үед утсаар асууж лавлахгүйгээр шууд данс руу нь мөнгө шилжүүлж байгаа нь гэмт этгээдүүдийг өөгшүүлэх, олон дахин үйлдлээр энэ гэмт хэргийг үйлдэхэд хүргэж байна. Мөн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болчихоод цагдаагийн байгууллагад ханддаггүйгээс болж уг этгээд дахин дахин ийм үйлдэл хийх нөхцөл боломж бүрдэж байгаа юм. Мөн хэргийг илрүүлэх явцыг удаашруулах сөрөг талтай. Тиймээс хэрвээ та ийм төрлийн залилангийн хэргийн хохирогч болсон бол яаралтай харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст хандах нь зүйтэй.

-Иргэд фэйсбүүктээ ирсэн тодорхойгүй линк, холбоосыг дарж орсноос болж ингэж хакердуулаад байна гэж хүмүүс ярьж байна. Үнэн болов уу?

-Манай иргэд фэйсбүүктээ хувийн мэдээллээ дэлгэрэнгүй оруулдаг. Тэгээд фэйсбүүкт нэвтрэх нууц үг, хаягаа дандаа өөрийн төрсөн өдөр ч юм уу утасны дугаар, үр хүүхдийнхээ нэр гэх мэтчилэнгээр хийдэг. Энэ нь залилагчдыг давраах үндэс болж байна. Тиймээс фэйсбүүкт байгаа хувийн мэдээллүүдээ багасгаж, мөн төрсөн өдөр болон утасны дугаараараа нууц үг хийдэг байдлаа болих хэрэгтэй юм. Зарим иргэд энд тэндээс ирсэн холбоос, линк рүү дарж орсноос болж фэйсбүүкээ хакердуулаад байна гэж ярьж байна. Яг ингэж ойлгох нь бас учир дутагдалтай. Цагдаагийн байгууллага энэ бүхнийг шалгаж байгаа. Зөвхөн линк дарснаас ийм хэргийн золиос болж байгаа юм биш. Нууц үгээ алдсан гэх мэт янз бүрийн шалтгаан байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Үүнээс гадна иргэд онлайн худалдаа захиалга авна. Бараа тань 10 хоногийн дараа ирнэ, урьдчилгаа шилжүүл гэх залилангийн хэргийн золиос болсоор байна. Ийм төрлийн гомдол мэдээлэл ирж байна уу?

-Ийм байдлаар иргэдийг залилсан хэргүүдийг шалгаж байна. Иргэд та бүхэн хэтэрхий сайн мэдэхгүй хэн нэгэнтэй фэйсбүүкээр танилцаж дотносох, тэр хүн нь мөнгө гуйх, эсвэл бараа бүтэгдэхүүн санал болгоход шууд итгэж мөнгө шилжүүлдэг. Гэтэл өнөөх хүн нь фэйсбүүкээсээ блок хийгээд сураггүй алга болдог гэх мэт онлайн залилангийн хэрэг олон янзаар үйлдэгдэж байна. Фэйсбүүкт хэдэн янзын маш гоёмсог гутлын зураг тавиад захиалга авна, дансанд урьдчилгаа мөнгөө хийгээд захиалж болно. Таны гутал 14 хоногийн дараа ирнэ гэдэг  байдлаар бусдын мөнгийг аваад блок хийгээд алга болдог хэргүүд ч маш ихээр гарч байна. Манай цагдаагийн хэлтэст мөн л энэ төрлийн гэмт хэргүүд бүртгэгдсээр байна. Тиймээс иргэд энэ төрлийн залилангийн хэргээс сэргийлэхийн тулд тухайн онлайн худалдааны сайт, тухайн байгууллагын хаяг, утасны дугаар, байршлыг сайтар нягталж, бодит эсэхийг нь шалгах нь хамгийн зөв алхам юм.

Б.ЦЭЛМЭГ

osohoo hack

osohoo hack

osohoo hack

osohoo hack

osohoo hack

osohoo hack



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

Зочин (66.181.177.57)
2017-12-09 09:12:28
боргиог маань арай ч дээ

зочин (66.181.160.56)
2017-12-08 20:44:15
ХОХЬ НЬ ТЭНЭГ ДЭЭРЭЭ ЗӨНӨГ ГЭГЧЭЭР ӨГСӨН ТЭНГҮҮДИЙГ БОДОХООР ӨШӨӨ АЛДААСАЙ ГЭЖ БОДОЖ БНА.

Зочин (103.206.195.163)
2017-12-08 16:32:59
Яасан ч гэнэ м бэ??. Үнэхээр тийм ойр дотно байдаг бол бие биенээ мэддэг баймаар юм. Яав юу болов гээд утсаар нь ярина биз дээ.

зочин (202.9.43.12)
2017-12-08 16:24:29
энэ эмэгтэй их хөгшрөө вэ

Зочин (202.131.235.198)
2017-12-08 09:11:20
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас. 88671597

Зочин (103.10.23.79)
2017-12-07 12:14:38
үүнд-хэн-итгэх-юм---тэн эг-хүн-үү-

asd (103.57.95.31)
2017-12-07 02:29:20
Ene Usuhbayar avargiin tanil henii zuvluh hiiged tegeed zero mungutei yaduu hen be hahahahaha

МГЛ (37.224.14.138)
2017-12-06 16:37:20
Бага хэмжээний хулгай залилангийн хэрэг дээр илрүүлэлт сайн ч авж байгаа арга хэмжээ нь хангалтгүй л санагддаг, тэгээд хулгайч нь дахин дахин хэрэг үйлдээд л байдаг...

Уул (202.21.100.210)
2017-12-06 14:53:04
энэ төрлийн гэмт хэрэг маш дэлгэр ч байна миний төрсөн дүү П нь 4,5 жилийн өмнө машинасаа цүн бичиг баримтаа алдаж байсан, тэхтэл энэ жил машинаа унаад замын хөдөлгөөнд оролцож байх үед нь цагдаа зогсоож бичиг баримтыг нь шалгахал таныг эрэн сурвалжилж байна гэж.бусдад залилуулсан гэдгээ мэдсэн байдаг, тэгээд мөрөөр нь шалгахаар огт танихгүй мэдэхгүй хуурам ч хаягтай хүмүүс, би нэр төрөө сэргээлэгмээр байна гээд холбогдох цагдаа шүүхэд хандхаар, чи авцан юм бишүү гэх тулгасан байдалатай хандах юм,

Зочин (103.212.116.90)
2017-12-06 10:58:13
Нүүр нүүрээ харж байгаад мөнгөө өгөөчээ хараад ч зогсохгүй нотиратаар батлуул.

Зочин (124.158.93.100)
2017-12-06 10:14:32
Дансаар нь хайгаад олддогүй юм байх даа?

Зочин (202.179.31.28)
2017-12-06 10:07:26
Цагдаа минь линк бол шууд холбоотой.

Зочин (183.177.100.242)
2017-12-06 08:37:43
ali zun 7 sard bas hohirogch bolood tsagdaad handsan.odoo boltol oloogui bgaashd. odoo tomchuud n hohirood bhaar anhaarch bgaa bolj gene. 9 bish mash olon humuus hohirson.

zochin (202.21.118.2)
2017-12-06 08:13:28
ene balai abgai aimaar muuhai aashtai um bnalee

үнэн (119.40.103.140)
2017-12-06 08:06:38
Фейсбүүк дээр бичих нэж алаад хаячих юм даа. Латин, Англи, Монгол хэл холиод товчлоод бичнэ гэж алчих юм байна даа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-25 16:56:41 - Гадаад
Шогакукан компани Чингис хааныг доромжилсон үйлдэлдээ уучлалт гуйв
2018-02-25 16:45:23 - Хууль
Төрийн албаны зөвлөлөөс гэнэтийн шалгалтыг эхлүүлжээ
2018-02-25 16:40:53 - Орон нутаг
Гуравдугаар сард "Бүргэдийн баяр" болно
2018-02-25 16:38:21 - Нийслэл
АНУ-ын Элчин сайдын яамнаас Н-2 виз мэдүүлэх ерөнхий журмыг гаргажээ
2018-02-25 16:34:35 - Улс төр
Ерөнхий сайд БНХАУ-д айлчилна
2018-02-25 12:32:00 - Спорт
Э.Цэндбаатар алтан медалийн төлөө тулалдана
2018-02-25 11:57:33 - Улс төр
В.Путин, С.Шойгу нар Монгол Улсын Батлан хамгаалахын сайдыг Оросын армийн 100 жилийн ойд урьжээ
2018-02-25 11:21:27 - Спорт
Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүлэв
2018-02-25 11:17:53 - Улс төр
Жүдо бөхийн багш, дасгалжуулагчдыг солилцон ажиллах талаар Японы талаас дэмжлэг авав
2018-02-25 11:10:26 - Байгаль Орчин
Ирэх ГУРАВ, ДӨРӨВДҮГЭЭР сарын цаг агаарын байдалтай танилцана уу
2018-02-24 14:43:02 - Байгаль Орчин
Улаанбаатар хотод 7 хэм хүйтэн бна
2018-02-24 14:37:13 - Спорт
"Үндэсний лиг”-ийн аваргын төлөөх цуврал тоглолтууд үргэлжилж байна
2018-02-24 14:22:28 - Улс төр
Д.Цогтбаатар сайд Японд айлчилж байна
2018-02-24 13:42:25 - Эрүүл мэнд
Илүүдэл жин нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрчээ
2018-02-24 13:30:16 - Улс төр
Хэнтийд нөхөн сонгууль явагдаж, Н.Энхбаяр парламентад тухлах уу
2018-02-24 13:28:08 - Гадаад
Чингис хааныг доромжилсон зургийн асуудлаар Монгол Улс Японы талд эсэргүүцэл илэрхийлжээ
2018-02-24 13:21:45 - Хууль
Манаач хийж байхдаа архидан согтуурч, бусдын гарт зэрлэгээр амиа алджээ
2018-02-24 13:16:27 - Нийслэл
Хандгайтын "Янзага" зусланд нийслэлчүүдийн цасны баяр болж байна
2018-02-24 13:13:07 - Эрүүл мэнд
Монгол Улс ДОХ-оор нас барагсдын тоогоор 14-т бичигджээ
2018-02-24 13:07:37 - Гадаад
SpaceX компани “Falcon 9” пуужингаа амжилттай хөөргөв
2018-02-23 17:55:17 - Орон нутаг
Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой
2018-02-23 17:46:43 - Улс төр
Баялгийн сангийн тухай хэлэлцэж байна
2018-02-23 17:23:28 - Спорт
Алина Загитова: Олимпийн ялалт гайхалтай юм
2018-02-23 17:12:29 - Хууль
Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-02-23 17:02:35 - Хууль
Монголд үйлдвэрлэсэн мөнгөн аяга авахгүй байхыг өвөрмонголчууд сэрэмжлүүлж байна
2018-02-23 17:00:14 - Эрүүл мэнд
Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэнэ
2018-02-23 16:15:06 - Боловсрол
ШУТИС-ийн хичээлийн VIII байрны шав тавих ёслол боллоо
2018-02-23 15:57:28 - Боловсрол
Сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр бүрэн хангалаа
2018-02-23 15:25:40 - Спорт
ОХУ-ын уран гулгагч Алина Загитова Пёнчаны олимпоос эх орондоо анхны алтан медаль авчрав
2018-02-23 14:55:09 - Спорт
“Дюссельдорф 2018” их дуулгын тэмцээн өнөөдөр эхэлж байна
2018-02-23 14:21:10 - Нийслэл
Баянголчууд Ахмад хөгжлийн ордонтой анхны дүүрэг боллоо
2018-02-23 14:17:15 - Нийслэл
"Монгол анагаах ухааны тасаг" шинээр нээгдлээ
2018-02-23 14:14:05 - Шар
Д.Сумъяагийн өвөө, эмээ хоёр 72 жил ханилж “Очир эрдэнэ”-ийн хуримаа хийжээ
2018-02-23 14:13:23 - Шар
Хичээлийн үеэр сурагчаа бие засуулаагүй багшийг 1.25 сая ам.доллараар торгожээ
2018-02-23 14:11:40 - Спорт
Мөсөнд авиралтын шигшээ тамирчид ОХУ-ыг зорив
2018-02-23 14:05:44 - Хууль
Хөдөө орон нутагт шалгалт өгсөн хүн яам, агентлагт ажиллахгүй
2018-02-23 13:12:09 - Эдийн засаг
ОЮУТОЛГОЙ: Тавантолгойн цахилгаан станц дөрвөн жилийн дотор ашиглалтад орох боломж хомс байна
2018-02-23 13:07:47 - Шар
Хойд Солонгосын армийн командлагч Ким Ён Чол “Пёнчан 2018”-ын хаалтын ёслолд оролцоно
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-23 12:22:29 - Орон нутаг
Говийн бүс нутгаар цаг агаар нэмэх хэмд шилжлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
2018-02-23 07:53:38 - Боловсрол
“Шалгалттай байна” гээд гаргаагүйгээс бяцхан охин ангидаа шээж, шившиглэгдэн шоолуулсны хариуцлагыг хэн хүлээх вэ
2018-02-24 13:21:45 - Хууль
Манаач хийж байхдаа архидан согтуурч, бусдын гарт зэрлэгээр амиа алджээ
2018-02-24 13:30:16 - Улс төр
Хэнтийд нөхөн сонгууль явагдаж, Н.Энхбаяр парламентад тухлах уу
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-23 13:03:53 - Хууль
Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ
2018-02-23 08:01:21 - Хууль
С.Зоригийг хөнөөсөн хэргийг ахалж байсан хүнээс мэдүүлэг авах санал гаргажээ
2018-02-23 07:39:01 - Хууль
Гэр бүлийн дөрвөн хүн гэртээ шатсан хэрэгт гадны нөлөө байгаа эсэхийг шалгаж байна
2018-02-23 14:13:23 - Шар
Хичээлийн үеэр сурагчаа бие засуулаагүй багшийг 1.25 сая ам.доллараар торгожээ
2018-02-23 09:51:40 - Орон нутаг
Алтан-Овоо, Шилийн Богд руу зорчихгүй байхыг анхаарууллаа