МакГрегор мафийнхантай толхилцжээ

Түгээх    
2017-12-06 11:08:54 - Шар

macgregorИрландын дээрэмчид нэрт тулаанчийг алахыг хүсч байгаа талаар “Лента” цахим хуудаст мэдээлжээ. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Конор МакГрегор 40 настай Флойд Мэйуэзертэй боксын дүрэм дагуу тулалдсан билээ. Түүнд ялагдсанаасаа хойш тэрээр ямар нэгэн тулаанд оролцоогүй байгаа ч Ирландын нэгэн бааранд бусадтай тулалджээ.

Тамирчин эр “Black Forge Pub”-д тус улсын томоохон гэмт бүлэглэлүүдийн нэг болох "Кинаханов"-ын гишүүн Грэм Уиланыг зодож бэртээсэн байна. Ирландын хэвлэл мэдээллийнхэн МакГрегорын талаар ер бусын байр суурь илэрхийлж байгаа аж.

Мансууруулах бодисын наймаа эрхэлдэг тус эрүүгийн гэмт бүлэглэлийн толгойлогч Кристи Кинахан эдүгээ 60 настай бөгөөд МакГрегорыг мэндлэхээс өмнө зургаан жилийн ялаар шийтгүүлж байжээ. Кристи зургаан жилийн хугацаанд шоронд хоригдохдоо испани, орос хэлийг төгс эзэмшсэн байна.

Шоронгоос суллагдсаныхаа дараа тэрээр Оросын мафи болон Колумбын картельтэй холбоо тогтоож, Ирланд төдийгүй Их Британид мансууруулах эм бодис наймаалж эхэлжээ. Тус гэмт хэргийн бүлэглэл нь мансууруулах төрлийн бодисоос гадна зэвсгийн наймаа эрхэлдэг ажээ. Кристи Кинакан нэг тэрбум еврогийн хөрөнгөтэй, Дубай болон эх орондоо амьдардаг байна.

Сүүлийн жилүүдэд Дублин хотод үйлдэгдсэн томоохон гэмт хэргүүдэд оролцжээ. 2016 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр үл таних этгээд Жейми Каван, Антонио Бенто нарын тулааны үеэр үзэгчид рүү гал нээсэн байна. Тэдний зорилго нь “Кинахан” бүлэглэлийн Дэвид Бернийг хөнөөх байсан бөгөөд түүний амь насыг бүрэлгэж, улмаар хоёр хүнийг шархдуулжээ. Энэхүү дайралтын цаана “Кинахан” бүлэглэлтэй зөрчилдөж байсан өөр нэг зартай бүлэглэл болох Хэтти овгийнхон байсан аж.

Ирландын эрүүгийн шинжээч Пол Уильям тулаанч МакГрегорыг мафитай сөргөөцөлдөлгүй, тус орныг нэн яаралтай орхин явах хэрэгтэй хэмээн мэдэгджээ.  Түүний хэлснээр, ойрын хугацаанд Конорт Ирландын цагдаагийн албанаас дээрх мэдэгдэлтэй төстэй зөвлөмжүүд хүргүүлэх юм байна.

"МакГрегор маш аюултай байдалд байна. Тэрбээр өөрийн буруугаас биш ч "Кинахан" гэмт бүлэглэлийн маш аюултай хүмүүстэй толхилцлоо. Эдгээр хүмүүст Конор МакГрегор гэж хэн болох, ямар хүчтэй хүн байх нь огт хамаагүй. Тэд түүнийг хогийн цэгт хаях болно" гэж Уильям хэлжээ.

Гэвч Конорын аав Тони МакГрегор болон Үнэмлэхүй тулааны аварга шалгаруулах тэмцээний ерөнхийлөгч Дана Уайт нар өөр бодолтой байгаа аж. Уайт “МакГрегор гудамжаар чөлөөтэй явж болно. Асуудлаас ангижрах гарц үргэлж байдаг" хэмээн үзэж буй бол Тони МакГрегор “Гэр бүлийн гишүүд нь хууль ёсны оршин суугчид тул тэдэнд айж эмээх зүйл байхгүй” гэж мэдэгджээ. Мөн тэрээр утсаар сэтгүүлчийн асуусан асуултад “Би гэрээсээ гарч, кабелийн телевизийн мөнгөө төлөөд явж байна” хэмээн хариулсан байна.

Дублины цагдаагийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, зодоонд оролцсон хоёр талын аль аль нь гомдол гаргаагүй учраас гэмт хэргийг шалгаагүй байгаа аж.  

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

macgregor

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

хүсэлт (27.123.212.141)
2017-12-07 14:04:00
8 сарын сүүлчээр болсон тулааныг хармаар байна. арга байна уу

Зочин (43.250.126.90)
2017-12-06 11:17:34
unen l bn sh dee site-aar ni orood unshaach

Зочин (83.76.166.132)
2017-12-06 11:12:09
Bitgii shaa l daa medee.mn. Bichih yum oldohgui aimaar shaadag site shuu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-11 08:13:54 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
2018-12-11 08:09:46 - Энтертайнмент
Харааны бэрхшээлтэй иргэдэд ШИНЭ боломжийг олгосон кофе шопт зочиллоо
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
2018-12-10 17:40:23 - Эрүүл мэнд
ЭМД-аараа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдана
2018-12-10 17:29:40 - Улс төр
Ерөнхийлөгч агаарын бохирдлын асуудлаар УИХ-ын даргад хандлаа
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 16:27:32 - Эрүүл мэнд
АШУҮИС-ийн цогцолборын сургалтын төв, эмнэлгийн барилгыг нээв
2018-12-10 16:23:30 - Шар
Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна
2018-12-10 16:15:36 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Бойкот үргэлжилнэ
2018-12-10 15:53:15 - Энтертайнмент
ФОТО: Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдлэл хэрэгслийг дэлгэлээ
2018-12-10 15:51:02 - Нийслэл
ХЭҮК эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллана
2018-12-10 15:47:23 - Улс төр
Ардчилсан намын бүлгээс МАН-д шаардлага хүргүүллээ
2018-12-10 15:23:24 - Спорт
У.Мөнх-Эрдэнэ УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 12:53:50 - Орон нутаг
Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ
2018-12-10 12:52:13 - Энтертайнмент
“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа
2018-12-10 12:41:36 - Спорт
Сумо бөхийн холбооны ойн барилдаанд харцага О.Хангай түрүүллээ
2018-12-10 12:30:39 - Нийслэл
Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид зөвлөлдлөө
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 12:18:09 - Эдийн засаг
Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана
2018-12-10 12:09:20 - Гадаад
Италид болсон рэп дуучны тоглолтын үеэр таван хүүхэд амь үрэгджээ
2018-12-10 12:01:01 - Шар
А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна
2018-12-10 11:52:16 - Улс төр
МАН-ыг татан буулгах эсэхийг УДШ тав хоногт шийдвэрлэнэ
2018-12-10 11:43:09 - Орон нутаг
Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2018-12-10 11:42:09 - Спорт
Аваргууд гурав дараалан хожлоо
2018-12-10 11:32:16 - Нийслэл
Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна
2018-12-10 11:31:01 - Улс төр
МАН-ын бүлэг хуралдаагүй байна
2018-12-10 11:27:24 - Байгаль Орчин
Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
2018-12-10 11:21:05 - Улс төр
Ц.Амарсанаа, Б.Баярсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ нөхцөл байдал үүсчээ
2018-12-10 11:11:18 - Улс төр
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:02:08 - Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
2018-12-10 10:54:48 - Улс төр
Оны шилдэг багш нарыг энэ сарын 27-нд тодруулна
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 10:38:13 - Орон нутаг
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018-12-10 10:35:30 - Эрүүл мэнд
Зарим өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ