Ч.Хүрэлбаатар: Европын холбооны мэдэгдлээс үүдэж, эдийн засагт нөлөөлөл үүсэхгүй

Түгээх    
2017-12-06 12:30:16 - Улс төр

hurelbaatar

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт тавьсан хориг болон Европын холбооноос манай улсыг оффшор бүсээр нэрлэсэн асуудлаар тодруулга авлаа.

-Ерөнхийлөгч 2018 оны төсвийн зарлагын хэсэгт хориг тавьсан нь хэр үндэслэлтэй гэж үзэж байна вэ?

- Хоригийг уншиж үзэхэд хэд хэдэн алдаа харагдаж байсан. Тухайлбал, улсын төсөв, нэгдсэн төсвөө агуулгыг нь ойлгоогүй холиод биччихсэн байна лээ.  УИХ нэгдсэн төсөв биш зөвхөн улсын төсвийг баталдаг. Нэгдсэн төсөв бол улсын төсөв, орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын сан зэрэг дөрвөн бүрэлдэхүүнээс бүрддэг. Орон нутгийн төсвийг аймгийн ИТХ-аар баталдаг. Тэгэхээр хоригт бичихдээ өөрсдөдөө тааруулаад тоогоо сонгочихсон бололтой. Ядаж 11 дүгээр сарын 14-нд баталсан 2018 оны Төсвийн алдагдлыг өнөөдрийг хүртэл ДНБ-ий 9.5 хувь гэж ойлгож байгаа нь үнэхээр харамсаж байгаа. Төсвийн алдагдлыг ДНБ-ий 8 хувьтай байхаар  төсөөлж баталсан. 1.5 хувиар буулгана гэдэг 600 тэрбум орчим төгрөгийн зөрүү юм. Тэгэхээр энэ бол тоглоом биш.

-Төсөвт  хэт олон хөрөнгө оруулалтын зардлыг суулгасан гэж хоригт дурдсан байсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Монгол Улстай хамтарч 2017 оны дөрөвдүгээр сараас хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ОУВС-г буруутгаж, түүний цаана манай улсад 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт өгч байгаа олон улс, байгууллагуудын нэр хүндэд халдаж байгаад санаа зовж байна. ОУВС-гаас хоригтой холбогдуулан бичиг ирүүлчихээд байна. 12 дугаар сарын 15-нд ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөрийг хэрхэхээ хэлэлцэнэ. Үүнээс өмнө хоригийн асуудлыг шийдвэрлэхгүй бол Захирлын зөвлөлийн хурал дахин хойшлох эрсдэл үүсч байгаа юм.

Аймаг, нийслэлийн төсвийг 12 дугаар сарын 5-наас өмнө баталчихсан байгаа. Дээр нь 20-ноос өмнө сум, дүүргийн төсвийг батлах ёстой. Ингэж байж Монгол Улсын Нэгдсэн төсөв бүрэн батлагдана. Тиймээс хуулийн хугацаатай, цаг хугацааны хувьд шахагдсан учир хоригийг яаравчлан шийдвэрлэх шаардлагатай. Үүний дараа төсвийг зохион байгуулах гэх мэт маш олон ажил явагдана.

-Хоригт “УИХ-ын гишүүний 3 тэрбум” гэх зүйл орсон байсан. Гишүүд ч бас тойрогтоо 4 тэбумаас хэтрэхгүй зардал суулгуулсан гэх тайлбарыг хийж байгаа. Энэ яг ямар учиртай тоо юм бэ?

-Сая энэ талаар бол тайлбарлаагүй. Харин УИХ-аар хэлэлцэгдэх явцад нэмэгдсэн хөрөнгө оруулалтын талаар нэлээн ярьсан. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Монгол Улсын татварын гүйцэтгэлийг харахад хөдөө орон нутагт нэлээд буурах хандлага байгаа. Үүнээс үзэхэд хөдөө орон нутагт ААН-үд үндсэндээ үйл ажиллагаагаа зогсоосон, ажилгүйдэл нэмэгдэж байна.  Тэгэхээр эдийн засгийг сэргээх хүрээнд төсөвт 683 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт суулгаж өгсөн. Хөрөнгө оруулалтыг дагаад олон бодит үр дүн гарна. Тиймээс би хөрөнгө оруулалтыг хэзээ ч буруутгахгүй. Харин ч эдийн засаг сэргэнэ.

-Европын холбооноос Монгол Улсыг “оффшор бүс дэх улс орон”, “хар жагсаалтад” оруулсан гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн гарлаа. Энэ бодитой мэдээлэл үү?

-2017 оны Зургадугаар сараас эхлэн ЕХ-ноос манай Сангийн яамтай харьцаж эхэлсэн юм билээ. Манай улсын хувьд ил тод байх зарчмыг хууль, тогтоомжууддаа тусгах шаардлагатай гэж ЕХ үзэж байгаа. Учир нь ЕХ-ноос тавьж буй шаардлагад бусад орны иргэд Монголын ААН, арилжааны банкуудад ямар хувь эзэмшиж байгаа болон ямар данс эзэмшиж байгаа зэрэг мэдээлэл ил тод байх ёстой. Өөрөөр хэлбэл, гадны улсын иргэдийн татвар, арилжааны банкуудын дансны мэдээлэл ил байх, мэдээллийг нээлттэй солилцдог байх ёстой гэж үзэж байгаа юм билээ. Үүнд Сангийн яам анхаарч ажиллана.

- Монгол Улсыг оффшор бүс дэх улс орон гэж зарлах нь ямар үр дагавартай байж болох вэ?

-Таатай зүйл бол биш. Бид өөрсдөө оффшорыг эсэргүүцэж ярьдагтай адил Монгол дахь гадны иргэдийн данс, татварын мэдээллийг бусад орнуудтай нээлттэй солилцдог л болох ёстой юм.  Сангийн яамны зүгээс энэ чиглэлд анхаарч, Татварын ерөнхий хуулиудад өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Ойрын хугацаанд бид энэ хуулийн хэлэлцүүлгийг олон нийтийн дунд явуулна. Тодорхой өөрчлөлтүүд хийх шаардлага байгаа нь бодит үнэн.

-Та энэ мэдэгдлийн эрсдлийг хэрхэн харж байна.  Европын  орнууд руу гаргах экспорт, гадаад худалдаанд эрсдэл  үүсэх үү?

-Европын холбооны мэдэгдлээс үүдэж, эдийн засагт нөлөөлөл үүсэхгүй. Би гадны холбогдох хүмүүстэй нь өнөө өглөө холбогдож, лавлаж асуусан байгаа. Энэ бол  Европын холбоо анхааруулах  арга хэмжээ авч буй хэлбэр, 2019 онд багтаагаад хууль эрхзүйн орчноо сайжруулахад болох юм. 

Г.ИТГЭЛ

 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 14

Зочин (202.55.191.99)
2017-12-07 08:29:38
Үнэнч л юм бол хулгай хийсэн мөнгө улсад нь тушаачих, Намбарын Энхбаярыг дагаж улс төрд орж хага баяжсан эрдээ.

Oird (27.123.212.137)
2017-12-06 21:55:35
Hutsaarai tolgoi ni olgoi bolson shaaruud uhaan chin uvsiinhaniig guitsehehgui bol duugai bai za chaddag bsan bol sangiin said boloh chin yasan be

Зочин (83.76.166.132)
2017-12-06 15:27:02
Umhii durvudoo har jagsaaltand orson ornuudad Europiin Holboo ediin zasgiin horig tavih tuhai yarigdaj bna. Yah ch ugui zugeer gej shaajiina. Uvsiin psda nar yahaaraa iim bdag bnaa

Зочин (83.76.166.132)
2017-12-06 15:26:59
Umhii durvudoo har jagsaaltand orson ornuudad Europiin Holboo ediin zasgiin horig tavih tuhai yarigdaj bna. Yah ch ugui zugeer gej shaajiina. Uvsiin psda nar yahaaraa iim bdag bnaa

Зочин (83.76.166.132)
2017-12-06 15:24:44
Umhii durvud gej iim psda nar baidag yum daa!!

Зочин (150.129.142.138)
2017-12-06 14:46:17
Энэ хүн зайлаасай. Европын холбоо энэ хүнээс тэнэг биш бхдаа.Энэ хүн 3сая монголчуудыг мангар тэнэг гээд доромжлоод бнадаа.

Bayrtsogt,Saihanbilgees bolloo (91.231.169.123)
2017-12-06 14:42:18
Uls turd hari tsustai hari setgeltei hulgaichuudiig oruulsanaas bolj Mongoliin ediin zasagiig dampuuruulj deerees ni olon ulsad ner hundiig ni shalbaagt unaglaa

зочин (122.201.21.17)
2017-12-06 14:28:11
Хурэлбаатар аа их мэдэж хамаагуй ярихаа боль. Монгол хар жагсаалтад орсоноор Европын санхуугийн зах зээл Монгол улсын хувьд удахгуй хаагдана.

varan (103.26.194.157)
2017-12-06 14:06:21
Одоо ч ОУВС,СОРОСангын атгад яг орлоо доо. Тэд ч улам л барцаа чангаруулаад л байна. Бид энэ ТӨР ЗАСАГ НАМ уудад итгэсээр л байх уу.

Зочин (182.160.37.91)
2017-12-06 13:49:07
зи.энхболд баттулга хоёр тоонд муу даа зайлуул.

Зочин (202.70.42.126)
2017-12-06 13:35:15
Олон улсын валютын сангийн ерөнхийлөгч Францын иргэн байдаг .Энэ хүн Европийн холбооны иргэний хувьд Хүрэлбаатар мэтээс шал өөр бодолтой байгаа нь тодорхой.Удахгүй ОУВС зээлээ зогсоож ч мэднэ.Хүрэлбаатар өнөө маргаашаа бодож ярьж байна.Ерөнхийлөгчийн хоригыг хүлээж авахгүй гэсний үүднээс ингээд байгаа юм.Уулнь зарим зардалаа тэвчээд илүү мөнгөө хадгалж байвал иргэдийн нуруунд ирэх ачаалал багасна.Ирэх жилээс бас баахан татвар нэмэндэнэ дээ.

EH ORONCH (66.181.161.107)
2017-12-06 13:06:25
HVRELBAATAR BOL SAIN EDIIN ZASAGCH VNENCH SHUDARGA HVN SHVV!!

Зочин (202.55.191.130)
2017-12-06 12:58:01
бөөрөнхийлөөд шаагаад байхын хулгайч чинь. энийг хулгайч гэдгийг дэлхий мэдэж байгаа. өө сэвгүй хүн болох гэж мянга өөрийгөө өмөөрч яриад яах ч юм билээ

Зочин (101.235.87.63)
2017-12-06 12:34:41
Omhii golog bitgii jov jov geed bgaarai . Mongoliin toriig neg iimerhuu hort hayagdal ylgadas shig ymnuud ger buleeree niilen doromjlood suuj baihch gejdee !

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-12 13:55:57 - Эдийн засаг
Импорт 825.1 сая ам.доллараар өсчээ
2017-12-12 13:50:21 - Нийслэл
Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт явагдаж байна
2017-12-12 13:36:37 - Эдийн засаг
ҮСХ: Дундаж цалин 955.9 мянган төгрөг байна
2017-12-12 12:35:01 - Энтертайнмент
Өмнөд Африкийн эрдэмтэд 3.6 сая жилийн настай эртний хүний араг яс олжээ
2017-12-12 12:31:36 - Хууль
Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдаж байна гэв
2017-12-12 12:21:39 - Энтертайнмент
“Алтан бөмбөг” шагналын эзэн өнөөдөр тодорно
2017-12-12 12:09:24 - Орон нутаг
Өмнөговьд 120 км оочирлож буй жолооч нарт туслах хүмүүнлэгийн аян эхлүүлжээ
2017-12-12 11:34:56 - Шар
Мисс А.Баярцэцэг ТҮК-ийн ажилтанд гэр бэлэглэв
2017-12-12 11:32:07 - Эдийн засаг
Д.Сумъяабазар: Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензиний үнэ нэмэгдэхгүй
2017-12-12 11:09:27 - Спорт
Харумафүжид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2017-12-12 11:00:40 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
2017-12-12 10:59:26 - Орон нутаг
БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ
2017-12-12 10:49:09 - Улс төр
У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал
2017-12-12 10:48:44 - Хууль
С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой
2017-12-12 10:45:09 - Шар
Д.Ганболор кикбоксын дэлхийн хошой аварга боллоо
2017-12-12 10:41:55 - Хууль
МХЕГ-ын байцаагчид, “Монголросцветмет”-ын захирал Д.Ганболд нарыг суллажээ
2017-12-12 10:41:41 - Нийслэл
Морьтны их жагсаал гиннест бүртгэгджээ
2017-12-12 10:36:35 - Улс төр
Гэр хороололд инженерчлэлийн дэд төвүүдийг барина
2017-12-12 10:35:28 - Нийслэл
Өнөөдөр зулын хорин таван
2017-12-12 09:38:11 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдана
2017-12-12 07:39:49 - Улс төр
С.Ганбаатар: О.Баасанхүү эздийнхээ захиалгыг биелүүлэх гээд толгойгүй болсон
2017-12-12 07:33:55 - Хууль
Хэдэн зуун сая төгрөг гэртээ нуучихаад хэнээс авснаа тайлбарлаж чадахгүй байна
2017-12-12 07:30:09 - Нийслэл
Орлого нь өссөн ч зардлаа оновчтой тусгаагүй нийслэлийн төсөв
2017-12-12 07:25:35 - Нийслэл
Замын түгжрэл, зогсоолын асуудлыг бүрэн шийдсэн удирдагчийг шүтэж, Зайсан толгой дээр мөнхлөе
2017-12-12 07:20:17 - Эрүүл мэнд
Хуванцар саванд хонуулсан айрганд агуулагдах хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4.4 дахин их байдаг
2017-12-12 07:15:55 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2017-12-11 18:44:24 - Улс төр
ХҮН-ыг самарсан С.Ганбаатар МАХН-ыг хагаллаа
2017-12-11 17:43:05 - Технологи
ФОТО: Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд хурдан галт тэрэг аялж эхэллээ
2017-12-11 16:57:14 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт 3.54 магнитудын газар хөдөлжээ
2017-12-11 16:56:29 - Хууль
"Манай цэргийн жавхаа" дуу хөшөөтэй боллоо
2017-12-11 16:49:03 - Спорт
Монголын шилдэг боксчдын тэмцээнд У.Мөнх-Эрдэнэ түрүүлжээ
2017-12-11 16:48:07 - Хууль
18 настай хүү амиа хорлосон хэргийг шалгаж байна
2017-12-11 16:41:07 - Гадаад
Ангараг гарагийн зургийг “NASA” олон нийтэд дэлгэжээ
2017-12-11 16:27:30 - Хууль
“Говийн чоно-2018” Ховд аймагт болно
2017-12-11 15:30:45 - Нийслэл
Худалдаачдын холбооноос 300 хүн цээж нүцгэн жагсана гэв
2017-12-11 15:09:49 - Улс төр
О.Баасанхүү: МАХН-д мөнгөтэй нь ганц Н.Энхбаяр биш
2017-12-11 14:22:25 - Улс төр
Шүүгч нар “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг ялгаварлан гадуурхлаа гэв
2017-12-11 14:21:07 - Нийслэл
Ж.Бямбадорж, Ц.Амгаланбаяр нар хамтран ажиллах гэрээгээ сунгажээ
2017-12-11 14:20:10 - Нийслэл
Монгол оюутнуудын дунд япон Соёлын бүнкёосай наадам боллоо
2017-12-11 14:12:25 - Эдийн засаг
ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй