“Гранд” сэтгүүлийн 100 дахь дугаар, “Цэнхэр оймстууд” номын нээлт болов

Түгээх    
2017-12-06 14:00:36 - Энтертайнмент

Монголын сэтгүүл зүйн салбарт шинэ өнгө төрх, мэдээллийн давалгаагаар хүч түрэн орж ирсэн “Гранд” сэтгүүл 100 дахь дугаараа өлгийдөн авлаа. Сэтгүүлийн анхны дугаар 2010 оны 10 дугаар сарын 12-нд гарч байсан бөгөөд энэ долоон жилийн хугацаанд хүн төвтэй сэтгүүл зүйг мэргэжлийн ёс зүй, нийгмийн хариуцлагатайгаар хөгжүүлэхийг гол зорилго, үнэт зүйлээ болгон ажилласаар ирсэн юм.

Өнгөрсөн даваа гаригт тус сэтгүүлийн 100 дахь дугаарын нээлт болон “Гранд” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч М.Уранчимэгийн бүтээл “Цэнхэр оймстууд” номын нээлт ДБЭТ-Т боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Н.Учрал гэх мэт олон олон олны танил эрхмүүд ирсэн байсан бөгөөд нийгмийн шударга бус, зүй бус явдлыг ямар нэг хувийн амбиц, эрх ашгийн зөрчилгүйгээр зоригтойгоор илчлэн бичих, олон нийтийн санаа бодлыг зөв зүгт чиглүүлэх, нийгмийн сэтгэл зүйг залуурдаж явдаг “Гранд” сэтгүүлийн хамт олон болон Номын зохиогч, сэтгүүлч М.Уранчимэгт халуун баяр хүргэв. Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хувьд “Гранд” сэтгүүлд хамгийн урт ярилцлага өгч байсан тухайгаа нээлтийн үеэр ярьсан юм.

 “Гранд”-чууд “Болор үзэг 2012”, “Best of Mongolia 2012, 2013”, Монголын сонины холбооны 2013 оны “Оны шилдэг сэтгүүл”, МСНЭ-ийн 2013, 2015 оны “Оны шилдэг сэтгүүл”-ээр тус тус шалгаран, уншигчдын талархлыг хүлээж, өөрийн гэсэн орон зайгаа бататгасаар байна. Мэдээллийн эрин гэгдэх өнөө үед  нүсэр бичвэрээс зайлсхийх орчин үеийн уншигчдын хэрэгцээнд тохируулан фото зураг, баримт фактаар өгүүлэх бодит мэдээ, мэдээллийг нийтлэлийнхээ бодлого болгодог нь тус сэтгүүлийн бас нэг онцлог юм.

“Гранд” сэтгүүлийн зүгээс үнэ цэнэтэй ярилцлагуудаа түүвэрлэж эмхэтгэсэн “Гранд хүмүүс” номыг 2012 онд уншигчдын хүртээл болж байсан бол энэ удаад хоёр дахь цувралаа “Цэнхэр оймстууд” нэртэйгээр гаргасан нь энэ. Тус номонд 48 хүний ярилцлага багтжээ. Тодруулбал Антрапологич Д.Бум-Очир, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, яруу найрагч Ц.Хулан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, философич Б.Батчулуун, түүхч Д.Өлзийбаатар, түүхч Т.Лхагва, шашин судлаач Х.Янжинсүрэн, “Ажигана” компанийн захирал Э.Туул, зохиолч Б.Шүүдэрцэцэг гэх мэт урлаг, соёл, улс төр, бизнесийн салбарын шилдгүүдийн ярилцлага энэ номонд багтсан байв.

Цэнхэр оймстууд гэдэг нь 18-р зууны үед мэдлэгээ хуваалцах, наргиж наадах зорилгоор үе үе цугладаг байсан сэхээтнүүдийн хүрээллийн нэршил юм. 18, 19-р зууны Европ, тэр дундаа Франц орон, энэ орны дээд давхаргын сэхээтэн, оюунлаг элитүүдийн хүрээ, тэдний амбицтай цугларалт буюу салоны соёл нийгэм, цаг үеийнхээ хөгжил дэвшил цаашилбал хүн төрөлхтний оюун санааны дэвшилд түүхэн үүрэг гүйцэтгэж, Гэгээрэлийн эрин үеийг төрүүлэх нэг хүчин зүйл болсон гэж үздэг. Энэ ойлголтоос номын нэр төрсөн бөгөөд номонд орсон ярилцлага, нийтлэл, хөргүүд, энд дурдагдах гол баатрууд манай нийгмийн, энэ цаг үеийн ЦЭНХЭР ОЙМСТУУД юм, ЦЭНХЭР ОЙМСТУУД байгаасай гэсэн концепци агуулагдаж байгаа аж.       

Номын зохиогч, сэтгүүлч М.Уранчимэгийн тухайд 2003 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн, мэргэжлээрээ 17 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай сэтгүүлч. 2010 онд “Гранд” сэтгүүлийг үүсгэн байгуулсан бөгөөд ярилцлагын төрлөөр түлхүү бичиж туурвидаг. Номонд орсон ярилцлагууддаа тавих гол шалгуур нь нийгэмд хийж бүтээсэн болоод хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн гол нь өөр өөрийн характер, үзэл санаатай хүмүүстэй ярилцах, тэр нь нийгмийн оюун санаа, сэтгэлгээнд нөлөөлж байх ёстой гэж үздэг байна. Энэ ч үүднээс 2 дахь номоо эмхэтгэн хэвлүүлэхээр шийдсэн байна.

Б.ЦЭЛМЭГ 




Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-25 16:56:41 - Гадаад
Шогакукан компани Чингис хааныг доромжилсон үйлдэлдээ уучлалт гуйв
2018-02-25 16:45:23 - Хууль
Төрийн албаны зөвлөлөөс гэнэтийн шалгалтыг эхлүүлжээ
2018-02-25 16:40:53 - Орон нутаг
Гуравдугаар сард "Бүргэдийн баяр" болно
2018-02-25 16:38:21 - Нийслэл
АНУ-ын Элчин сайдын яамнаас Н-2 виз мэдүүлэх ерөнхий журмыг гаргажээ
2018-02-25 16:34:35 - Улс төр
Ерөнхий сайд БНХАУ-д айлчилна
2018-02-25 12:32:00 - Спорт
Э.Цэндбаатар алтан медалийн төлөө тулалдана
2018-02-25 11:57:33 - Улс төр
В.Путин, С.Шойгу нар Монгол Улсын Батлан хамгаалахын сайдыг Оросын армийн 100 жилийн ойд урьжээ
2018-02-25 11:21:27 - Спорт
Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүлэв
2018-02-25 11:17:53 - Улс төр
Жүдо бөхийн багш, дасгалжуулагчдыг солилцон ажиллах талаар Японы талаас дэмжлэг авав
2018-02-25 11:10:26 - Байгаль Орчин
Ирэх ГУРАВ, ДӨРӨВДҮГЭЭР сарын цаг агаарын байдалтай танилцана уу
2018-02-24 14:43:02 - Байгаль Орчин
Улаанбаатар хотод 7 хэм хүйтэн бна
2018-02-24 14:37:13 - Спорт
"Үндэсний лиг”-ийн аваргын төлөөх цуврал тоглолтууд үргэлжилж байна
2018-02-24 14:22:28 - Улс төр
Д.Цогтбаатар сайд Японд айлчилж байна
2018-02-24 13:42:25 - Эрүүл мэнд
Илүүдэл жин нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрчээ
2018-02-24 13:30:16 - Улс төр
Хэнтийд нөхөн сонгууль явагдаж, Н.Энхбаяр парламентад тухлах уу
2018-02-24 13:28:08 - Гадаад
Чингис хааныг доромжилсон зургийн асуудлаар Монгол Улс Японы талд эсэргүүцэл илэрхийлжээ
2018-02-24 13:21:45 - Хууль
Манаач хийж байхдаа архидан согтуурч, бусдын гарт зэрлэгээр амиа алджээ
2018-02-24 13:16:27 - Нийслэл
Хандгайтын "Янзага" зусланд нийслэлчүүдийн цасны баяр болж байна
2018-02-24 13:13:07 - Эрүүл мэнд
Монгол Улс ДОХ-оор нас барагсдын тоогоор 14-т бичигджээ
2018-02-24 13:07:37 - Гадаад
SpaceX компани “Falcon 9” пуужингаа амжилттай хөөргөв
2018-02-23 17:55:17 - Орон нутаг
Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой
2018-02-23 17:46:43 - Улс төр
Баялгийн сангийн тухай хэлэлцэж байна
2018-02-23 17:23:28 - Спорт
Алина Загитова: Олимпийн ялалт гайхалтай юм
2018-02-23 17:12:29 - Хууль
Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-02-23 17:02:35 - Хууль
Монголд үйлдвэрлэсэн мөнгөн аяга авахгүй байхыг өвөрмонголчууд сэрэмжлүүлж байна
2018-02-23 17:00:14 - Эрүүл мэнд
Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэнэ
2018-02-23 16:15:06 - Боловсрол
ШУТИС-ийн хичээлийн VIII байрны шав тавих ёслол боллоо
2018-02-23 15:57:28 - Боловсрол
Сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр бүрэн хангалаа
2018-02-23 15:25:40 - Спорт
ОХУ-ын уран гулгагч Алина Загитова Пёнчаны олимпоос эх орондоо анхны алтан медаль авчрав
2018-02-23 14:55:09 - Спорт
“Дюссельдорф 2018” их дуулгын тэмцээн өнөөдөр эхэлж байна
2018-02-23 14:21:10 - Нийслэл
Баянголчууд Ахмад хөгжлийн ордонтой анхны дүүрэг боллоо
2018-02-23 14:17:15 - Нийслэл
"Монгол анагаах ухааны тасаг" шинээр нээгдлээ
2018-02-23 14:14:05 - Шар
Д.Сумъяагийн өвөө, эмээ хоёр 72 жил ханилж “Очир эрдэнэ”-ийн хуримаа хийжээ
2018-02-23 14:13:23 - Шар
Хичээлийн үеэр сурагчаа бие засуулаагүй багшийг 1.25 сая ам.доллараар торгожээ
2018-02-23 14:11:40 - Спорт
Мөсөнд авиралтын шигшээ тамирчид ОХУ-ыг зорив
2018-02-23 14:05:44 - Хууль
Хөдөө орон нутагт шалгалт өгсөн хүн яам, агентлагт ажиллахгүй
2018-02-23 13:12:09 - Эдийн засаг
ОЮУТОЛГОЙ: Тавантолгойн цахилгаан станц дөрвөн жилийн дотор ашиглалтад орох боломж хомс байна
2018-02-23 13:07:47 - Шар
Хойд Солонгосын армийн командлагч Ким Ён Чол “Пёнчан 2018”-ын хаалтын ёслолд оролцоно
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-23 12:22:29 - Орон нутаг
Говийн бүс нутгаар цаг агаар нэмэх хэмд шилжлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
2018-02-23 07:53:38 - Боловсрол
“Шалгалттай байна” гээд гаргаагүйгээс бяцхан охин ангидаа шээж, шившиглэгдэн шоолуулсны хариуцлагыг хэн хүлээх вэ
2018-02-24 13:21:45 - Хууль
Манаач хийж байхдаа архидан согтуурч, бусдын гарт зэрлэгээр амиа алджээ
2018-02-24 13:30:16 - Улс төр
Хэнтийд нөхөн сонгууль явагдаж, Н.Энхбаяр парламентад тухлах уу
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-23 13:03:53 - Хууль
Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ
2018-02-23 08:01:21 - Хууль
С.Зоригийг хөнөөсөн хэргийг ахалж байсан хүнээс мэдүүлэг авах санал гаргажээ
2018-02-23 07:39:01 - Хууль
Гэр бүлийн дөрвөн хүн гэртээ шатсан хэрэгт гадны нөлөө байгаа эсэхийг шалгаж байна
2018-02-23 14:13:23 - Шар
Хичээлийн үеэр сурагчаа бие засуулаагүй багшийг 1.25 сая ам.доллараар торгожээ
2018-02-23 09:51:40 - Орон нутаг
Алтан-Овоо, Шилийн Богд руу зорчихгүй байхыг анхаарууллаа