О.Пүрэвбаатар: Биднийг албан тушаал, эрх мэдлийн төлөө явж буй мэтээр ард түмэнд ойлгуулж байна

Түгээх    
2017-12-06 14:33:59 - Спорт

choloot buhМонголын чөлөөт бөхийн холбооны /МЧБХ/ Онц их хурлыг зарлан хуралдуулах Түр хорооноос өнөөдөр /2017.12.06/ мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа болон МУГТ О.Пүрэвбаатар нар оролцлоо.

-МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ УДИРДЛАГА ГЭХ ХҮМҮҮС БИДНИЙГ ГҮТГЭЖ БАЙНА-

choloot buh

Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр “Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага гэх хүмүүс биднийг гүтгэж байна. Шүүхийн шийдвэрийг үндэслэн үнэн бодит мэдээлэл хүргэх гэсэн юм. 2015 оны Катарт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох байсан гурван тамирчинд Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд хуурамч виз хийж өгөн, улмаар тэд Арабын улсад 40 цаг саатуулагдаж, тэмцээндээ оролцож чадаагүй. Оронд нь хэдэн багш нар барилдаад ирснийг та бүхэн мэдэж байгаа. н.Чинбат, А.Сүхбат, Д.Сумъяабазар гэх мэтийн хүмүүс дээрх визний асуудлыг няцааж мэдээлэл хийж байсан. Үүний хариуд бид шүүхэд хандсан.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол гарсан. Тогтоолоор Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан О.Баянмөнх нь тамирчдад санаатайгаар хуурамч виз хийж өгсөн нь нотлогдсон. О.Баянмөнх ялаа авсан” гэв.

-ЧӨЛӨӨТ БӨХИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИДТАЙ СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛ НЭГ Ч УДАА УУЛЗААГҮЙ-

choloot buh

Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа “2013 онд гаргасан Монголын чөлөөт бөхийн холбооны дүрмийг хэрэгсэхгүй болгосон.  "Рио"-гийн олимпод оролцогч Мандахнарангийн барилдаан дээр шүүлтийн булхай явагдсан. Энэ үйл ажиллагаан дээр чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, "Рио"-гийн олимпод тамирчдаа бэлдсэн хоёр багшийн эрхийг гурван жилээр хасах шийдвэр гаргасан байгаа.

Уг хоёр багшийн зүгээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм. Шүүхээс хоёр багшид хариуцлага тооцох тогтоолыг хүчингүй болгосон. Энэ мэтчилэн Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд хууль бус үйл ажиллагаа их хийж байна. Мөн тэд чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчидтай сүүлийн гурван жилд нэг ч удаа уулзаагүй” гэлээ.

МУГТ О.ПҮРЭВБААТАР: БИ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖЛАА Л ХИЙНЭ

choloot buh

-Таныг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч болох гээд хэл ам хийгээд яваад байна гэх мэдээлэл өмнө нь гарч байсан. Тиймээс би таны байр суурийг сонсмоор байна?

-Чөлөөт бөхийн холбоог шинэчлэх түр хороо байгуулагдсан юм. Түр хорооны зүгээс Чөлөөт бөхийн удирдлага гэгдэж буй хууль бус хүмүүст уулзаж ярилцах гэсэн боловч уулзалтын цагаа товлохгүй байгаа. Мөн өөрсдөө хууль бус юм хийж яваа эдгээр хүмүүс бид бүгдийг нэр төрд халдлаа гэсэн үндэслэлээр шүүхэд өгсөн. Үүнээс хойш дөрвөн удаа шүүх хурал болсон. Анхан шатны шүүхээр бид бүгдийг буруугүй гэдгийг тогтоосны дараа Монголын чөлөөт бөхийн холбооны хууль бус удирдлагууд биднийг давж заалдах шатны шүүх хуралд өгсөн. Энэ шүүх хурлын шийдвэр нь мөн л адил бид дөрвийн талд гарч, анхан шатны тогтоолыг хэвээр үлдээсэн. Тийм учраас бид чөлөөт бөхийн онц их хурлыг өөрсдөө зарлан хуралдуулах болно. Биднийг өдий зэрэгтэй явуулж буй энэ сайхан спортынхоо холбоог луйврын үүр уурхай болгомооргүй байгаа учраас ингээд тэмцээд буй юм. Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд биднийг албан тушаал, эрх мэдлийн төлөө яваад буй мэтээр ард түмэнд ойлгуулж байна. Надаас “Та Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч хийж чадах юм уу” гэж асуухад нь “Би нэг л ажлыг хийж чадна. Би өөрөө тамирчин байсан. Миний чадвар бол дасгалжуулагч, би дасгалжуулагчийн ажлаа л хийнэ. Гэхдээ энэ чөлөөт бөхөд байгаа хууль бус, бусармаг үйл явдлыг устгахын тулд тууштай явна. Би Монгол Улсын гавьяат тамирчин цол автлаа энэ спортод зүтгэсэн. Мөн шавь нараа гавьяат тамирчин болтол нь зүтгэлээ. Тиймээс энэ сайхан спортоо хамгаалахын төлөө эдгээр хууль бус хүмүүстэй тэмцэж явна” гэж хариулсан.

-Хоёрхон жилийн дараа зуны олимп эхэлнэ. Гэтэл холбоо нь дотроо ийм хагаралтай байвал тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлөх биш үү?

-Тамирчдын амжилтад нөлөөлөх магадлал тун өндөр. Бид энэ асуудлаа 2016 оны олимпоос өмнө дуусгах ёстой байсан юм. Гэтэл олимпоос өмнө биднийг шүүхэд өгчихөөд асуудлыг хойшлуулаад цаг хожоод л яваад байсан. Энэ дунд тамирчид маш их хохирсон. Элгээрээ хэвтчихсэн байсан чөлөөт бөхийн эрэгтэй багийг бид дөрвөн жил авч яваад, 35 жилийн өмнөх амжилтан дээр нь аваачсан. Гэтэл шигшээ багийн тамирчдыг минь өөрсдийн гэсэн барилдах чадваргүй, барилдаж үзээгүй шахуу хүнд даатгасан. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч н.Баттулга залилан хийгээд л явж байдаг. Үүнээс болж өндөр амжилт гаргаж байсан тамирчдын маань амжилт буурсан. Энэ байдлаараа 2020 оны олимпод барилдана гэхээр надад үнэхээр итгэл төрөхгүй байна. Тийм болохоор энэ асуудлыг хурдхан шиг дуусгаж, зуны олимп эхлэхээс өмнө тамирчдынхаа бэлтгэлийг хангамаар байна.

-Чөлөөт бөхийн холбооны энэ маргаан олон жил үргэлжилж байна. Та бүхний хууль бус гэж нэрлээд буй нэр бүхий хүмүүс яагаад нэрээ татаж авахгүй зууралдаад байна. Цаана нь эд хөрөнгө, эрх мэдлийн сонирхол байна уу?

-Би үнэхээр ойлгохгүй байгаа. Энэ спортыг дэмжих сонирхолтой өчнөөн олон сайхан бизнес эрхэлдэг залуучууд байна. Ийм хүмүүсийг холбоондоо оруулахгүй, орохоор нь Д.Долгорсүрэн, Д.Сумъяабазар нар эрх дархаараа айлгадаг. Нэг нь Японд аварга болж байсан, нөгөө нь Монгол Улсдаа аварга болж байсан хүмүүс. Нэг юм болохоор л аварга нь, аварга нь гэж ярьдаг. Бизнес хийдэг энгийн залуучуудыг загнадаг. Тэгэхээр нөгөө хэд нь айгаад юм хэлж чадахгүй “Удирдах зөвлөлд загнуулж, мөнгө өгөх хэрэг байгаа юм уу” гээд чөлөөт бөхийг ивээн тэтгэдэг сайхан залуучууд зугтааж эхэлж байна. Монголын чөлөөт бөхийн удирдах зөвлөлийн 17 тэргүүлэгч жил болгон холбоондоо 20 сая төгрөг өгөх ёстой гэж байгаа. Гэтэл өгдөг хүн байхгүй. Тэгэхээр нь би “Удирдах зөвлөлд орох эрэмбэ, эрх мэдэл нь байна” гэхээр “20 сая төгрөгөө өгөөд ор” гэж хэлдэг. Холбооны дүрэмд ерөнхийлөгч болбол 100 сая, тэргүүн дэд болоход 50 сая төгрөг өгөх ёстой гэж байдаг. Гэтэл энэ их мөнгөө өгөхгүй мөртлөө энэ холбоотой зууралдаад байдаг. Эсвэл энэ мөнгийг идээд яваад байна гэсэн үг.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 19

zochin (122.201.21.145)
2017-12-11 22:15:39
ta bvgdiin talaar xen ch yu ch yariagvi baigaa yamarch medeelel garaagvi baigaa ta bvgd akademi baiguulj ajillaj baigaa gedgiig medej baigaa ene saixan sportiig mongold xugjvvlj baigaa gedegt itgej baina.ebtei baij mongol orniixoo ner xvndiig delxiin tabtsand sergeex xeregtei gedgiig mongol erchvvd mini xichee.

zochin (122.201.21.145)
2017-12-11 22:05:35
naad xervvlee boliochoo judo shig judagtai baitsgaa ene bol zvgeer l sport shvv de uls tur bish odoo zvgeer l taiban baitsgaaj sportoor xicheellex uchnuun zaluuchuud baigaa tamirchdiig bitgii umchlux geed bai ted bol ulsiin neriin umnuus boloxoos ta bvgdiin umnuus bish tegexeer daraagiinx ni xalaag beldexed yu ni boloxgvi baigaa gej mongolchuud bvgdeeree l tamirchid baij yagaad boloxgvi gej ta bvgd 10 xvntei ajillaj zuuraldaj baixaar busad 1000 shine xvmvvstei ajillaach buxchchuud shvvdee naimaachid bish

Зочин (139.5.218.160)
2017-12-07 21:13:07
Bohiin holboo chaddg zurh setgeltei ene met humuusde ogchih hergtei shdee. Said bolloo l gsen uuliinhaa ajliig hii l dee Sumybazar. Davgadorj n japanii holbogch bolson gee bizdee. Tr ajildaa l chin unench ajilldaa. Ene humuus unendee bor zurheeree yavdg um bn lee.

Зочин (202.131.231.50)
2017-12-07 09:30:55
Энэ нэг Басхүүгийн гар хөл балсон заргач нөхөд Одоо болио та 3

Зочин (202.55.191.99)
2017-12-07 08:36:14
Олимпийн дэвжээн дээр болсон шог гараа санаанд орчихлоо, эхлээд баярлаад л дараа нь ,,,,

Soongo (103.229.120.106)
2017-12-07 07:11:55
Хүмүүст зориуд тэгэж ойлгуулаад байгаа юм биш ээ, ингэж гарч ирж хэвлэлийн хурал хийж орилж байсан хүмүүс бүгдээрээ албан тушаалын төлөө явж ирсэн уламжлалт арга чинь байна даа,

Jadez (202.21.120.158)
2017-12-07 06:13:56
Buh geheer heruul bodogddog bolood udaj bn doo. Naadam bolson ch unasan unaagui geh heruul, naadamgui bsn ch ene chulootiin hediin heruul. Erh medliin huvaarilaltaa l hj chadku ingeed bgaa gj hardag.

IRGEN (59.153.112.226)
2017-12-06 20:22:25
DAVGAA HUDLAA FBOOKEER HUMUUSIIG HOSHGORUULAAL ARAAR IIM AJIL HIIGEEL MERGEJLIIN USLAD AJLAA TAVIAD OGTSGOOOOOOOOO.

БАТ (92.124.207.210)
2017-12-06 19:23:11
ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД СУМЬЯАБАЗАР ЧАДАХГҮЙ БАЙЖ ЮУН ДУРТАЙ ПЕТКА БЭ ЧИ

Зочин (66.181.172.213)
2017-12-06 17:54:54
Уул уурхайн сайдаа хүмүүс чинь галзуурч байна.

Zochin (150.129.143.120)
2017-12-06 17:27:16
Ta3g he sonshiin lai bolhoor zai bolooch

Зочин (66.181.180.28)
2017-12-06 16:53:52
Zailaajee

Зочин (88.240.21.241)
2017-12-06 15:58:27
Жудогийнхоноос үлгэр дууриалал аваач чөлөөтийнхөн ичиж амьдарцагаая хэдэн сайхан тамирчинаа болон улс орноо бодоод эвтэй зүйтэй амьдаръя

Зочин (202.179.25.191)
2017-12-06 15:35:42
Дэвт тэнгэрийн хөвүүд мэт Догоо зааны хөвгүүд байгаа цагт энэ ажил өөдлөхгүй ээ.

Зочинкк (202.9.41.175)
2017-12-06 15:29:52
А.Сүхбат Д.Сумъяабазар Д.Дагвадорж нар бсн цагт энэ чөлөөт бөхөөр монголчууд хол явахгүй ээ...цөөхөн хэд нь амжилт гаргаж бга нь тэр тамирчдын өөрсдийн л хүчин чармайлт авъяас чадвар юм...тэрнээс биш одоогийн удирдлагуудын хийж дэмжлэг биш...Энэ нэр дурьдсан з-н удирдлага нь одоо бүгд улс төрчид болсон..юун чөлөөт бөхийн холбоо нтр вэ гэх шахуу л яваа хүмүүс

Зочин (83.76.166.132)
2017-12-06 15:22:06
Dolgorsurengiin DOLIR, SOLIR 2 zailaachee!!!

Зочин (66.181.184.187)
2017-12-06 15:09:57
Сумьяабазар одоо болимоор юм аа ичих булчирхай байна уу даанч алга цайчихсан юм байна

сумъяа (103.57.92.18)
2017-12-06 15:03:22
долгорсүрэнгийн хүүхдүүд энэ бохир заваан ажлаа болиочээ

Хэ (139.5.217.216)
2017-12-06 14:49:09
энэ бас юу вэ хэдэн он вэ Энэ мөн хэцүүхэн хэрүүлч гарууд юм аа одоо болич дээ та нараас өөр хүн байж болдоггүй юм уу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-12 14:07:54 - Нийслэл
"Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ынхан “хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ
2017-12-12 14:04:40 - Энтертайнмент
Бурханч лам: Г.Пүрэвбат: Үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ таниулж сонирхуулъя гэсэн юм
2017-12-12 13:55:57 - Эдийн засаг
Импорт 825.1 сая ам.доллараар өсчээ
2017-12-12 13:50:21 - Нийслэл
Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт явагдаж байна
2017-12-12 13:36:37 - Эдийн засаг
ҮСХ: Дундаж цалин 955.9 мянган төгрөг байна
2017-12-12 12:35:01 - Энтертайнмент
Өмнөд Африкийн эрдэмтэд 3.6 сая жилийн настай эртний хүний араг яс олжээ
2017-12-12 12:31:36 - Хууль
Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдаж байна гэв
2017-12-12 12:21:39 - Энтертайнмент
“Алтан бөмбөг” шагналын эзэн өнөөдөр тодорно
2017-12-12 12:09:24 - Орон нутаг
Өмнөговьд 120 км оочирлож буй жолооч нарт туслах хүмүүнлэгийн аян эхлүүлжээ
2017-12-12 11:34:56 - Шар
Мисс А.Баярцэцэг ТҮК-ийн ажилтанд гэр бэлэглэв
2017-12-12 11:32:07 - Эдийн засаг
Д.Сумъяабазар: Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензиний үнэ нэмэгдэхгүй
2017-12-12 11:09:27 - Спорт
Харумафүжид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2017-12-12 11:00:40 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
2017-12-12 10:59:26 - Орон нутаг
БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ
2017-12-12 10:49:09 - Улс төр
У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал
2017-12-12 10:48:44 - Хууль
С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой
2017-12-12 10:45:09 - Шар
Д.Ганболор кикбоксын дэлхийн хошой аварга боллоо
2017-12-12 10:41:55 - Хууль
МХЕГ-ын байцаагчид, “Монголросцветмет”-ын захирал Д.Ганболд нарыг суллажээ
2017-12-12 10:41:41 - Нийслэл
Морьтны их жагсаал гиннест бүртгэгджээ
2017-12-12 10:36:35 - Улс төр
Гэр хороололд инженерчлэлийн дэд төвүүдийг барина
2017-12-12 10:35:28 - Нийслэл
Өнөөдөр зулын хорин таван
2017-12-12 09:38:11 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдана
2017-12-12 07:39:49 - Улс төр
С.Ганбаатар: О.Баасанхүү эздийнхээ захиалгыг биелүүлэх гээд толгойгүй болсон
2017-12-12 07:33:55 - Хууль
Хэдэн зуун сая төгрөг гэртээ нуучихаад хэнээс авснаа тайлбарлаж чадахгүй байна
2017-12-12 07:30:09 - Нийслэл
Орлого нь өссөн ч зардлаа оновчтой тусгаагүй нийслэлийн төсөв
2017-12-12 07:25:35 - Нийслэл
Замын түгжрэл, зогсоолын асуудлыг бүрэн шийдсэн удирдагчийг шүтэж, Зайсан толгой дээр мөнхлөе
2017-12-12 07:20:17 - Эрүүл мэнд
Хуванцар саванд хонуулсан айрганд агуулагдах хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4.4 дахин их байдаг
2017-12-12 07:15:55 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2017-12-11 18:44:24 - Улс төр
ХҮН-ыг самарсан С.Ганбаатар МАХН-ыг хагаллаа
2017-12-11 17:43:05 - Технологи
ФОТО: Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд хурдан галт тэрэг аялж эхэллээ
2017-12-11 16:57:14 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт 3.54 магнитудын газар хөдөлжээ
2017-12-11 16:56:29 - Хууль
"Манай цэргийн жавхаа" дуу хөшөөтэй боллоо
2017-12-11 16:49:03 - Спорт
Монголын шилдэг боксчдын тэмцээнд У.Мөнх-Эрдэнэ түрүүлжээ
2017-12-11 16:48:07 - Хууль
18 настай хүү амиа хорлосон хэргийг шалгаж байна
2017-12-11 16:41:07 - Гадаад
Ангараг гарагийн зургийг “NASA” олон нийтэд дэлгэжээ
2017-12-11 16:27:30 - Хууль
“Говийн чоно-2018” Ховд аймагт болно
2017-12-11 15:30:45 - Нийслэл
Худалдаачдын холбооноос 300 хүн цээж нүцгэн жагсана гэв
2017-12-11 15:09:49 - Улс төр
О.Баасанхүү: МАХН-д мөнгөтэй нь ганц Н.Энхбаяр биш
2017-12-11 14:22:25 - Улс төр
Шүүгч нар “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг ялгаварлан гадуурхлаа гэв
2017-12-11 14:21:07 - Нийслэл
Ж.Бямбадорж, Ц.Амгаланбаяр нар хамтран ажиллах гэрээгээ сунгажээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй