Машинаа орхиод сураггүй болсон залуу сумандаа нэртэй тээврийн жолооч гэв

Түгээх    
2017-12-07 07:56:36 - Орон нутаг

baruunbvren

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 39 настай иргэн Д гэх эрэгтэй гэрээсээ гараад сураггүй болжээ. Түүний алга болсон тухай дуудлагыг гурав хоногийн дараа буюу энэ сарын 1-нд онцгой байдлын болон цагдаагийн албанд өгчээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон онцгой байдлын албаныхан орон нутгийн иргэд ар гэрийнхэнтэй нь хамтран эрлийн ажиллагааг эхлүүлсэн байдаг.

Эрлийн эхний өдрөө сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас сураггүй болсон иргэний унаж явсан “Истана” загварын машиныг олсон юм. Гэвч түүнээс хойш дахин долоо хоног өнгөрсөн ч машинаа орхиод алга болсон эзний сураг гараагүй л байна. Одоогоор тус суманд 50 орчим хүн эрэн хайх ажиллагаанд оролцож буйг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн юм.

baruunbvren

-ХҮЧТЭЙ ШУУРГАНД УРУУДАЖ, ТӨӨРСӨН ГЭЖ ТААМАГЛАЖ БАЙНА-

Бид тухайн иргэнийг юуны учир сураггүй алга болсон талаар мэдээлэл авахаар Баруунбүрэн сумын албаны эх сурвалжтай холбогдож, дараах мэдээллийг авлаа.

-Танай сумын иргэн сураггүй болоод арав хонолоо. Тухайн өдөр иргэн Д гэрээсээ хаашаа явна гэж гарсан байдаг вэ?

-Сумынхан болон онцгой байдлын алба, цагдаагийн байгууллага хамтарч, эрлийн ажиллагааг өргөн хүрээнд явуулж байгаа. Тэр хүнийг алга болдог өдөр манай суманд маш хүчтэй шуурга шуурсан. Тэр шуурганд уруудаад л замаа олохгүй төөрсөн юм болов уу гэж үзэж байгаа. Манай сумын төвийн урд талын замаар явангуут Орхонтуул сумын гэрэл харагддаг юм. Тэр гэрлийг хараад явчихсан юм болов уу.

-Машинтайгаа явсан гэсэн. Хаашаа явж байсан юм бол?

-Манай сумаас ийш тийшээ аймгийн төв, Дархан чиглэлд хүн тээвэрлэдэг тээврийн жолооч хүн л дээ. Тухайн өдөр Дархан орчихоод, буцаад ирэх замдаа дайврын ачаа бараа тарааж явсан байгаа юм. Нэг айлд машины төмөр буулгачихаад хөдөлсөн гэдгийг айлын хүмүүс хэлж байгаа. Маш сайн жолооч. Хүн тээврийг маш найдвартай, аюулгүй хийдэг. Хүний ачаа барааг найдвартай хүргэж өгдөг, хүүхэд суулгасан ч заавал гэрт нь хүргэж өгдөг.  Манай сумын найдвартай сайн жолооч. Өдрийн од шиг л архи дарс хэрэглэдэг хүн. Тэр өдөр айлд юм өгөхдөө жаахан архи амссан сурагтай байгаа. Тэрнийхээ халуунд төөрсөн болов уу гэж таамаглаад байна.

baruunbvren

-Машин нь ямар байдалтай олдсон бэ. Осолдсон байсан уу?

-Машиныг нь гүн жалганаас олж авсан. Машиныхаа аваарыг татчихаад, түгжээд гарсан байгаа юм. Машиных нь дээхнэ талд цасанд суучихсан эзэнгүй “Портер” бас зогсож байсан байна лээ. Тэр “Портер”-ын эргэн тойронд явсан мөр байгаа юм. Машинаа татуулж гаргах гэж л очсон юм шиг байгаа юм. Тэгээд эргээд машинаа олоогүй, шуурганд уруудсан болов уу гэж тааж байна.

-Тэр хавьд байдаг Бургалтайн голыг самнаад ч олоогүй гэсэн үү?

-Машин олдсон газраас нь бас нэлээд зайтай Бургалтайн гол гэж бий. Тийм ч гүн биш жижиг гол. Өвдөг татахуйц. Одоогоор хөлдөж бариагүй, зайрмагтчихсан байгаа. Онцгой байдлын алба хаагчид болон сумын холбогдох хүмүүс, ар гэрийнхэн нь хайгаагүй газар байхгүй болж байна. Аргаа бараад үзэж хардаг хүнд үзүүлэхээр битүү саванд байна гэж хэлээд байгаа. Энд ар гэрийнхэн нь маш хэцүү байдалтай, уйлаад л байж байна. Онцгой, цагдаагийнхан тал тал тийш самнаад л байна.

Б.ЦЭЛМЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

90 130 (88.235.225.212)
2017-12-09 05:36:15
medrel xog be kk Selengiixen kkk

Зочин (202.9.41.180)
2017-12-07 14:51:43
xvmvvc yagaad alga bolood bna

Зочин (202.179.26.143)
2017-12-07 14:02:11
Айлд байгаа байхаа.

аол (103.26.193.112)
2017-12-07 10:50:30
Замын үүдиин охин хайран бнаа

Зочин (202.179.31.28)
2017-12-07 10:35:47
Шуурганд уруудвал дараа нь олдмоор. Их цас орсон болоод дарагдаад харагдахгүй байна уу?

Зочин (103.9.90.130)
2017-12-07 10:08:50
selengiihen tegdgiimoo.bas neg istanatai zaluu hot ruu hun zuuguud alga bolson chion avgai nyalh huuhedee hayaad oyutan ohintoi mashinaa zaraad zugaalsan baisan.

Зочин (202.131.235.198)
2017-12-07 09:33:19
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: 88671597

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-24 13:42:13 - Улс төр
Аймаг, сумын ИТХ-ын сонгууль явагдаж байна
2018-06-24 13:37:07 - Орон нутаг
Хөвсгөл нуураар аялахад мөрдөх журмыг баталжээ
2018-06-24 13:30:07 - Орон нутаг
Хаврын тариалалт 90 хувьтай байна
2018-06-24 13:22:06 - Спорт
Видео: Ж.Нарантунгалаг Э.Келлиг нокаутаар яллаа
2018-06-24 13:04:41 - Нийслэл
Ирэх мягмар гарагаас дараах байршлуудад ХАЛУУН УС хязгаарлана
2018-06-24 13:00:36 - Боловсрол
Шинэ элсэгчдэд зориулсан боловсролын яармаг болно
2018-06-24 12:53:16 - Энтертайнмент
Өнөөдөр гахай өдөр
2018-06-24 12:42:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 21 хэм дулаан байна
2018-06-23 14:51:25 - Спорт
Өнөөдөр биеийн тамирын заалууд үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-06-23 14:47:09 - Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өсчээ
2018-06-23 14:26:58 - Байгаль Орчин
Нийт нутгийн 40 хувьд зуншлага тааруу байна
2018-06-23 14:08:33 - Орон нутаг
Өвөрхангай аймагт бороо орж үер буужээ
2018-06-23 13:54:49 - Нийслэл
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэлээ
2018-06-23 13:26:45 - Эдийн засаг
Үүрэн холбооны дөрвөн компанийн нийт хэрэглэгчийн тоо дөрвөн саяд хүрэх хандлагатай байна гэв
2018-06-23 13:08:23 - Орон нутаг
Согтуу үедээ Орхон голд осолдох шахжээ
2018-06-23 13:00:45 - Нийслэл
Барилгын салбарт гарсан ослын улмаас таван хүн нас баржээ
2018-06-23 12:55:16 - Боловсрол
Япон улсад анагаахын чиглэлээр 50 оюутан тэтгэлгээр суралцуулах санал тавилаа
2018-06-23 12:43:52 - Энтертайнмент
Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэх талаар санал солилцжээ
2018-06-23 11:54:59 - Эрүүл мэнд
Л.Цэрэндолгор: Хүүхдийн нас хэдий чинээ бага байх тусам төдий чинээ утсанд хурдан донтдог
2018-06-23 10:12:09 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-23 10:01:06 - Эрүүл мэнд
Тарвас идсэний улмаас “SK5” вирусээр халдварлаж үхэж байна гэдэг худал мэдээлэл
2018-06-23 09:58:15 - Эрүүл мэнд
Эмийн харшил – Амь насанд хамгийн их аюултай
2018-06-23 09:58:04 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
2018-06-22 15:31:58 - Боловсрол
МУИС-ийн 73 дахь төгсөлт, эрдмийн баяр боллоо
2018-06-22 15:31:35 - Гадаад
АР: Хууль бус цагаачдын 500 орчим хүүхэд гэр бүлдээ эргэн очлоо
2018-06-22 15:22:26 - Нийслэл
Амралтын өдрүүдэд түр хугацаагаар хаагдах автозамууд
2018-06-22 15:16:40 - Хууль
Зам, тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-21 08:46:27 - Энтертайнмент
А.Дэлгэрцэцэг: Дөрвөн хүүхдийн ээж болчихоод миссийн титэм зүүнэ гэж төсөөлөөгүй
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-21 11:38:19 - Улс төр
С.Ганбаатар: Би найдвартай ялалт байгуулна
2018-06-21 13:34:27 - Эрүүл мэнд
Ч.Нарантуяа: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол маргаашаас улс даяар нэгдсэн байдлаар ажил хаялт эхэлнэ
2018-06-22 08:34:18 - Спорт
Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө гэв
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-21 08:35:10 - Улс төр
МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монгол шуудангийн хувьчлалыг хэн хэн сонирхож байна вэ