ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Гоёлын даашинз 365 мянгаас 1.7 сая төгрөгөөр худалдаалагдаж байна

Түгээх    
2017-12-07 08:10:39 - Эдийн засаг

shine jil

Шинэ жил айсуй. Тиймээс бид уншигчиддаа хэрэгтэй мэдээлэл хүргэх үүднээс бүсгүйчүүдийн шинэ жилийн гоёл чимэглэл, даашинз, айл бүрийн хойморт гэрэлтэх гацуур мод, хүүхдийн бэлэг ямар үнэтэй байгааг сурвалжилсан юм. 

-ГАЦУУР МОД 3990-1.2 САЯ ТӨГРӨГИЙН ХООРОНД ЗАРАГДАЖ БАЙНА-

Албан байгууллагууд гадаа талбайдаа сүлд модоо засч, дуу хөгжим эгшиглээд, шинэ жилийн уур амьсгал Улаанбаатар хотод аль хэдийнэ оржээ. Тиймээс шинэ жилийн гол бэлгэдэл болсон гацуур мод, түүний чимэглэл ямар ханштай байгааг сурвалжлахаар “Нарантуул” зах, “Бөмбөгөр” худалдааны төв, “Улсын их дэлгүүр”, “Sky” их дэлгүүрээр явж сонирхлоо.

shine jil

Бидний сурвалжлага Sky их дэлгүүрээс эхэлсэн юм. Учир нь тэнд гацуур модны өргөтгөсөн худалдаа болж байгаа билээ. Дуугардаг, дуугардаггүй, гэрэлтэй, гэрэлгүй, сагсгар мөчиртэй, өөрөөсөө саатай, өндөр нам гээд төрөл бүрийн гацуурууд 50 сантимметрээс гурван метр хүртэл өндөртэй байна. Үнийн хувьд 50-400 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Саа, тууз, чимэглэлийн хувьд урт өргөнөөсөө хамаараад 1000-15000 төгрөгийн үнэтэй байлаа.

“Бөмбөгөр” худалдааны төвийн гадаа зарагдаж буй зарим чимэглэл, гацуур модны үнийг наймаачид “Sky” их дэлгүүрээс үнэтэй хэлж таарав. “Яагаад ийм өндөр үнэтэй байгаа юм бэ. Би сая хэд хэдэн дэлгүүрээр орж, гацуур модны үнэ асуугаад ирлээ” гэтэл барааныхаа үнийг 5-10 мянган төгрөгөөр буулгаж байх жишээтэй. Тиймээс уншигч та бүхэн үнэ ханшаа сайн судалсны дараа худалдан авалтаа хийх  хэрэгтэй байгааг зөвлөе.

“Нарантуул” захад жилийн жилд шинэ жилийн гацуур хамгийн хямд байдаг. Энэ жил ч уламжлал ёсоор хамгийн хямд гацуурууд “Нарантуул” зах дээр л байна. Ширээний жижиг гацуур 3-15 мянган төгрөг бол суурьтай, чимэглэлгүй, энгийн ногоон гацуур 15-50 мянган төгрөг, харин өөрөөсөө гэрэлтэй, эргэдэг, чимэглэлтэй гацуур мод 45-220 мянган төгрөгийн ханштай. Гацуур модны чимэглэл, тоглоомууд нэг ширхэг нь 500-4500 төгрөг бол саа өнгө, хэмжээнээс шалтгаалан ширхэг нь 100-2500 төгрөгийн үнэтэй байна.

“Нарантуул” худалдааны төвийн наймаачдын хэлж буйгаар энэ жил гацуур, саа, чимэглэл, тоглоомын үнэ бага зэрэг өсчээ. “Шинэ сар гараад удаагүй учраас худалдан авалт жаахан муу байна. Энэ сарын 15-наас хойш иргэдийн худалдан авалт нэмэгддэг. Энэ үеэр зарим бараагаа нэмж худалдаанд гаргана” гэж худалдаа эрхлэгчид хэллээ. Учир нь энэ үеэр иргэдийн цалин, тэтгэвэр бууж, худалдан авалт нэмэгддэг байна.  

shine jil

“Улсын их дэлгүүр”-ийн хоёрдугаар давхарт шинэ жилийн баярт зориулсан худалдаа эхэлжээ. Харц булаам гоёмсог гацууруудыг дөнгөж дэлгэн тавьж байхтай тааралдав. Гацуур модны чимэглэл, тоглоомууд, өвлийн өвгөн, цаа буга зэргийг төрөл бүрээр нь өнгө алаглуулан өржээ. Тэнд гацуур мод 250-1,2 сая төгрөгийн хооронд зарагдаж буй бол тоглоом, чимэглэл нь 2999 төгрөгөөс эхэлж байлаа.

shine jil

-ГОЁЛЫН ДААШИНЗ 15-1.7 САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА-

Жил бүрийн энэ үеэр өөртөө таарсан, бас ч үгүй тэр жилийнхээ трендийг дагасан даашинз сонгоно гэдэг яах аргагүй хамгийн том ажил шүү. “Бөмбөгөр” худалдааны төвийн хаалгаар оронгуут өнгө өнгөөр алаглах гоёлын даашинзууд лангуу болгон дээр өрөөстэй харагдав.

Лангууны хажуугаар өнгөрөх охид даашинзуудыг сонжин харж, зарим нэг нь өмсөж үзэн толины өмнө эргэлдэн өөртөө зохиж буй эсэхийг худалдагчаас асууна. Баярын уур амьсгал дөнгөж орж буй учраас үзэж сонирхож байгаа нь илүүтэй их харагдав. Тус худалдааны төвд даашинзны дундаж ханш 80-130 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол арай онцгой содон загвартай нь 165-380 төгрөгийн үнэтэй байна.

Харин “Нарантуул” зах дээр гоёлын даашинз 15-200 мянган төгрөгийн үнэтэй байв. Охид ихэвчлэн богино болоод гоёмсог материалтай даашинз сонгох бөгөөд тэр нь 15-40 мянган төгрөгт багтаж байв. Наймаачдын хэлж буйгаар охид энэ жил гоёлын гэхээсээ илүү энгийн, өдөр тутмын загвартай даашинзаар гангарч байгаа гэв.

shine jil

Урт, торгомсог материалтай, шигтгээ болон бусад гоёлын оруулгатай, загварлаг даашинзууд 65-150 төгрөгийн ханштай байлаа. Ийм загварын даашинзыг 25-35 насны бүсгүйчүүд их сонирхон худалдан авч байгаа бол дунд эргэм насны буюу 35-аас дээш насны эмэгтэйчүүдийн шинэ жилээр гангарч болохуйц даашинз 60-200 мянган төгрөгийн үнэтэй байна. Мэдээж энэ насны эмэгтэйчүүд гоёлын гялгар шигтгээ, саатай бус элдэв чимэглэлгүй энгийн даашинз сонгон авдаг.

Мөн “Sky их дэлгүүр” болон “Улсын их дэлгүүр”-т гоёлын даашинз дунджаар 100-500 мянган төгрөгийн хооронд зарагдаж байлаа. Америк, Турк, Орос улсаас оруулж ирсэн брэндийн даашинз 365 мянгаас 1.7 сая төгрөгийн үнэтэй байсныг дуулгах хэрэгтэй биз ээ.

Ганган дэгжин даашинзыг гоёл чимэглэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Үдшийн цэнгүүнд даашинзаас дутахааргүй үүрэг гүйцэтгэдэг зүйл бол хүзүүний зүүлт, ээмэг, бугуйвч, бөгж, гар цүнх гэх мэт жижиг хэрэглэлүүд. Үнийн хувьд харилцан адилгүй гоёлын даашинзад тохируулан зүүх хослол гэхэд 25-125 мянган төгрөгийн үнэтэй байсан бол дан бөгж 6000 төгрөгөөс эхлээд өнгө үзэмж, хэмжээнээсээ шалтгаалаад 20 мянган төгрөг хүртэл үнээр худалдаалагдаж байгааг охид, бүсгүйчүүддээ дуулгая.

shine jil

-ШИНЭ ЗАГВАРЫН ДААШИНЗЫГ 30-450 МЯНГААР ОЁНО-

Зарим бүсгүйчүүд ганцхан орой өмсөхөөс хойш үнэтэй даашинз худалдаж авахгүй хэмээн түрээсэлж өмсдөг. Томоохон худалдааны төвүүдээр үнийн судалгаа хийгээд явж байхад бүсгүйчүүд худалдааны төв гэхээсээ илүүтэй даашинз түрээсэлдэг, бидний нэрлэж заншсанаар даашинз “прокат” гэсэн газар руу их орж байгаа нь ажиглагдав.

Бид хэд хэдэн газраар орж үнийг нь судаллаа. Тухайлбал, Сансар дахь “Гоёлын даашинз-прокат” урт даашинзаа 18-35 мянгаар, богино буюу дэрвэгэрийг 8-15 мянган төгрөгөөр түрээслүүлж байгаа гэв. Харин “Орон зай” худалдааны төвд хуучин богино даашинзыг 15-20 мянган төгрөгөөр, уртыг нь 45-60 төгрөгөөр түрээслэж байсан юм.

Гоёлын даашинз худалдан авч, түрээслэж шинэ жилээрээ гангарч байгаа нэг хэсэг байхад зөвхөн өөртөө зориулан цор ганц ширхгийг хийлгэж өмсөх хүсэлтэй бүсгүйчүүд бас байна.

Сүүлийн жилүүдэд үндэсний хэв маягийг шингээсэн, загварын хувцас өмсөх сонирхолтой хүмүүс ихэссэн. Тэдний хувьд хувцас захиалгын газар, салонуудад захиалга өгдөг юм байна. Тиймээс манай сурвалжлах хэсэг бүсгүйчүүдийн захиалгаар даашинз урлаж өгдөг хэд хэдэн салонаар орлоо.

“Урт цагаан” худалдааны төвийн ойр орчимд байрлах “Торгон бөс бараа”, “Тосон бараа”, “Монгол дээл хувцас” зэрэг салон болон хувиараа оёдол хийдэг хүмүүстэй уулзлаа. Эдгээр салоны хувьд шинэ загварын даашинзыг 180-250 мянга, гар ажиллагаа ихтэй бол 450 мянган төгрөгөөр, хувиараа оёдол хийдэг хүмүүс 30-170 мянган төгрөгөөр бүсгүйчүүдийн хүссэн загварын даашинзыг урлаж өгдөг аж. Эдгээр газрууд захиалга ихтэй учраас одоо нэмж захиалга авах боломжгүй, авсан ч хэдэн төгрөг нэмнэ гэдгээ хэлэв.  

shine jil

-ХҮҮХДИЙН БЭЛЭГ 2600-120 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баярын нэг яах аргагүй шинэ жил. Ганган ногоон гацуураа чимж, өвлийн өвөөгөөс бэлэг аван, ер бусын ид шидтэй зүйл болохыг хүлээх нь хүүхэд бүрийн хамгийн жаргалтай үе байдаг. Амтат жигнэмэг, соруултай ундаа, чанамал, иштэй чихэр зэрэг төрөл бүрийн амттан гоёмсог уутанд боолттой, дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй.

Жил бүрийн шинэ жилээр “Оргил” худалдааны төвийнхөн баярын бэлэгний өргөтгөсөн худалдаа явуулдаг. Тус төвийн хүнсний барааны тасгаас хамгийн их үйлчлүүлэгчтэй нь хүүхдийн бэлэгний хэсэг байв. Тэнд өрөөстэй бэлгүүд үнийн хувьд янз бүр. Хамгийн үнэтэй нь 100 мянга хол давсан харагдавч хамгийн хямд нь 2600 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв. Энэ мэтчилэн өөр өөр үнийн сонголттой олон төрлийн бэлэг тавиур дээр өрөөстэй харагдав.

shine jil

-РЕСТОРАНУУДЫН БАЯРЫН БАГЦ 35 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА-

Шинэ жил дөхөөд ирэхээр албан байгууллагууд хамт олноороо хаана баяраа тэмдэглэх вэ гэж шийдэж чадахгүй цаг алддаг. Энэ жилийн хувьд эдийн засгийн хямрал гээд хувь хүн гэлтгүй албан газрууд аль болох хэмнэлттэй хэрнээ боломжийн үнээр баяраа тэмдэглэх бодолтой байна.

Ихэнх газруудын захиалга нь дүүрчихсэн “40-60 хүний захиалга л хүлээж авах боломжтой” гэх газрууд олон байлаа. Тансаг зэрэглэлийн гэгддэг ресторануудын баярын багц дунджаар 150 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол 40-50 хүний багтаамжтай энгийн ресторанууд шинэ жилийнхээ багцыг 35-80 мянган төгрөгөөс эхлүүлжээ.

Ресторанууд хүний тооноос хамаарч үнэ нь харилцан адилгүй. Олон хүнтэй байх тусмаа үнэ нь хямдардаг. Мөн 150-аас дээш хүнтэй албан байгууллагууд арваннэгдүгээр сардаа багтаагаад ресторануудад захиалгаа өгөхгүй бол товлосон өдөр нь өөр байгууллага давхцах зэрэг эрсдэл үүсч болзошгүй байдаг аж.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Зочин (122.201.21.24)
2017-12-07 14:54:12
3 m undur gatsuur yamar uruund bagtah be hotin olonhi bairni taazni undur 2m 10 aas 2 m 30 baigad shuu naimaachdaa.

Зочин (122.201.21.24)
2017-12-07 14:51:19
Eruul uhaantai hunees garmaargui unetei mod platie baina daa neg saya 200000 inhaar neg udesh goeloo yu kkk.

Зочин (202.179.27.29)
2017-12-07 10:23:05
Нэг сар битуу архидалт энэ баярын утга учирыг варварууд ер нь ойлгодог болуу

Irgen Sandag (119.104.50.229)
2017-12-07 09:40:15
Het Ih tuilshral hogiin ymand yaasan ih Mungu zardgiin

Зочин (202.131.235.198)
2017-12-07 09:31:25
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: 88671597

Зочин (66.181.187.157)
2017-12-07 09:16:12
Iim hereggui hogiin yumand buun buunuuruu hairan mungu tugruguu urj bdag...guilgachin bj...hend heregtei yum be?

Зочин (103.10.22.127)
2017-12-07 08:41:41
amidrld oirhn yum bich naadhiig chin abch umsuh ni hed bga bile chi abch umsh gj bga bol ololnd zarlhgvi ochood ab

Зочин (27.123.212.142)
2017-12-07 08:24:55
yolk gj arxidaltaa bolimoor ym...oroi ni huuhnuud ni erchuuddee shaalguulad balair zawaan ymnuud

хээээ (94.254.130.65)
2017-12-07 08:16:48
БАЯН ЮМ ШИГ ГАНЦ УДАА УГЛАХ ЮМАНД ХЭТ УНЭ ЗАРАХ ЮМ ТОГОС БИШ ДЭЭ ХУДЛАА НЭРЭЛХУУ ЗАНГАА БОЛИМООР ЮМ ХУЖАА БАРААГ НАМ ЗАРЖ АМЬДРАЛЫГ ООД ТАТАХ ЮМ ДАА 😇😰☺️😭😰😨😱😓

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-12 17:37:52 - Нийслэл
“Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний төслийн уралдаан зарлалаа
2017-12-12 16:47:54 - Нийслэл
Хугацаа нь дууссан бараа, бүтээгдэхүүнээс болгоомжлохыг анхааруулав
2017-12-12 16:47:20 - Гадаад
ОХУ-ын тамирчид “Пёнчан-2018” өвлийн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ
2017-12-12 16:29:47 - Технологи
Автомашины хаягдал баттерейн хор уршгийн талаар хэлэлцүүлэг боллоо
2017-12-12 16:29:01 - Гадаад
Твиттерт ОХУ-ын олимпийн хоригийг эсэргүүцэн нэгдэж эхэлжээ
2017-12-12 16:18:24 - Хууль
МХЕГ-ын байцаагчдыг суллаагүй, цагдан хорих шийдвэр гаргажээ
2017-12-12 16:14:10 - Улс төр
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 33.7 хувиар өсчээ
2017-12-12 16:05:32 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин урчуудын төлөөлөлтэй уулзлаа
2017-12-12 16:02:28 - Хууль
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болно
2017-12-12 15:57:01 - Гадаад
Путин Сириэс цэргүүдээ татах тушаал өгчээ
2017-12-12 15:24:13 - Улс төр
Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2017-12-12 15:15:28 - Гадаад
Нью-Йоркт дэлбэрэлт үйлдсэн этгээд “Лалын улс” бүлэглэлд үнэнчээ хэлжээ
2017-12-12 15:10:29 - Энтертайнмент
“Монгол Улсын Филармони-45” баярын концерт болно
2017-12-12 15:08:38 - Нийслэл
“Эко дүүрэг” хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ
2017-12-12 14:39:40 - Спорт
Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээ
2017-12-12 14:21:08 - Улс төр
Оюу толгой, Эрдэнэс Таван толгойн үйл ажиллагаанд аудит хийнэ
2017-12-12 14:07:54 - Нийслэл
Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан “Хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ
2017-12-12 14:04:40 - Энтертайнмент
Бурханч лам Г.Пүрэвбат: Үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ таниулж сонирхуулъя гэсэн юм
2017-12-12 13:55:57 - Эдийн засаг
Импорт 825.1 сая ам.доллараар өсчээ
2017-12-12 13:50:21 - Нийслэл
Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт явагдаж байна
2017-12-12 13:36:37 - Эдийн засаг
ҮСХ: Дундаж цалин 955.9 мянган төгрөг байна
2017-12-12 12:35:01 - Энтертайнмент
Өмнөд Африкийн эрдэмтэд 3.6 сая жилийн настай эртний хүний араг яс олжээ
2017-12-12 12:31:36 - Хууль
Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдаж байна гэв
2017-12-12 12:21:39 - Энтертайнмент
“Алтан бөмбөг” шагналын эзэн өнөөдөр тодорно
2017-12-12 12:09:24 - Орон нутаг
Өмнөговьд 120 км оочирлож буй жолооч нарт туслах хүмүүнлэгийн аян эхлүүлжээ
2017-12-12 11:34:56 - Шар
Мисс А.Баярцэцэг ТҮК-ийн ажилтанд гэр бэлэглэв
2017-12-12 11:32:07 - Эдийн засаг
Д.Сумъяабазар: Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензиний үнэ нэмэгдэхгүй
2017-12-12 11:09:27 - Спорт
Харумафүжид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2017-12-12 11:00:40 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
2017-12-12 10:59:26 - Орон нутаг
БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ
2017-12-12 10:49:09 - Улс төр
У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал
2017-12-12 10:48:44 - Хууль
С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой
2017-12-12 10:45:09 - Шар
Д.Ганболор кикбоксын дэлхийн хошой аварга боллоо
2017-12-12 10:41:41 - Нийслэл
Морьтны их жагсаал гиннест бүртгэгджээ
2017-12-12 10:36:35 - Улс төр
Гэр хороололд инженерчлэлийн дэд төвүүдийг барина
2017-12-12 10:35:28 - Нийслэл
Өнөөдөр зулын хорин таван
2017-12-12 09:38:11 - Улс төр
УИХ-ын байнгын хороод хуралдана
2017-12-12 07:39:49 - Улс төр
С.Ганбаатар: О.Баасанхүү эздийнхээ захиалгыг биелүүлэх гээд толгойгүй болсон
2017-12-12 07:33:55 - Хууль
Хэдэн зуун сая төгрөг гэртээ нуучихаад хэнээс авснаа тайлбарлаж чадахгүй байна
2017-12-12 07:30:09 - Нийслэл
Орлого нь өссөн ч зардлаа оновчтой тусгаагүй нийслэлийн төсөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй