Европын холбооны сануулгыг хэт “хөөсрүүлэх” хэрэггүй

Түгээх    
2017-12-07 08:12:11 - Эдийн засаг

javhlan

-ЕВРОПЫН ХОЛБООНООС МАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРИЙН ДААЛГАВАР” АВНА-

Европын холбооноос Америкийн Самоа, Бахрейн, Барбадос, Монгол  тэргүүтэй 17 оронд орныг оффшорын бүс нутгаар нэрлэж, сануулга өглөө. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тайлбарлаж буйгаар, Монгол Улс 2019 онд багтаагаад татварын ерөнхий хуулиа сайжруулах үүргийг Европын холбооны өмнө хүлээж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар Европын холбооноос тодорхой хугацаанд гэрийн даалгавар авч, түүнийгээ шалгуулна гэсэн үг.

Даалгавраа сайн хийж, “онц” дүн авсан тохиолдолд эдийн засагт айхтар эрсдэл үүсэхгүй. Эс биелүүлвээс Европын санхүүгийн зах зээлд хандах эрхгүй болох том асуудалтай тулгарна гэдгийг гадны экспертүүд онцолжээ. Гэхдээ бид асуудлыг наанатай, цаанатай ойлгох хэрэгтэй. Зүй нь, Европын холбоо энэ удаа АНХААРУУЛГА өгснийг нийтээрээ оффшор бүс болчихлоо гэж ойлгосон нь басхүү өрөөсгөл юм.

Басхүү энэ асуудлыг анхаарахгүй орхиж болохгүй. Тэр ч утгаараа өчигдөр Засгийн газрын хуралдаан дээр энэ асуудлаар Сангийн сайд мэдээлэл хийж, танхимаараа алдаагаа засан залруулах шийдэлд хүрсэн гэдгээ мэдээллээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Европын холбооны орнууд өөрсдийнхөө иргэдтэй холбоотой мэдээллийг манай татварын байгууллагаар дамжуулж авах хүсэлтэй байгааг зөв гэж бодож байна. Манай улс татварын мэдээллийн хувьд ил тод бус байна. Үүнийг анхаарч үзэхийг Европын холбооноос санууллаа. Түүнээс биш оффшор бүстэй хамаагүй асуудал” гэсэн тайлбар хийв.

Бидний мэдэхчилэн манай улсад түр хөрөнгө оруулалт хийгээд, буцаад нисчихэг “царцаа”-нууд цөөнгүй. Үүнийг татварын эерэг орчноор дамжуулан мөнгө угаах үйлдэл гэж нэрлэх нь бий. Олон Улсад түгээмэл байгаа жишгээр бол, татварын эерэг орчинтой улсад томоохон корпарациуд үйлдвэрээ байгуулж, дамжуулан экспорт хийх замаар борлуултаа явуулдаг. Уг аргачлалыг ч бас оффшор дүрэмд хамааруулан ярьдаг билээ.

Гол нь, Европын холбооны улсууд руу хийх гадаад худалдаа өсөн нэмэгдэж буй энэ үед бид асуудалд орж болохгүй. Илүү зөвөөр урагшлах шаардлагатай тулгарч буй юм.

javhlan

Б.ЖАВХЛАН: ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНУУЛГА АЙХТАР САНАА ЗОВООХ ЗҮЙЛ БИШ

Сошиал орчинд хэдхэн цагийн дотор дуулиан тарьж, Засгийн газрын хуралдаан дээр танилцуулга хийгдэн, сандаргах болсон уг асуудлаар бид Б.Жавхлан гишүүнээс мэргэжлийн судлаачийн хувиар тайлбар авлаа.

-Манай улс ФАТФ-ын хар жагсаалтаас гараад удаагүй байгаа.  Эхлээд ФАТФ-ын талаархи мэдээллийг уншигчдадаа өгье?

-Дэлхийн эдийн засгийн глобалчлал явагдаж буй ийм үед нийтээрээ дагаж мөрдөх ёстой конвенциуд нэлээд байдаг. Тухайлбал, ФАТФ /Олон Улсын Санхүүгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Түр Хороо/ гээд мөнгө угаалт болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцдэг байгууллага бий. ФАТФ-аас гаргасан уриалгыг гишүүн орнууд бүгд хүлээн зөвшөөрч, дагаж мөрддөг. Уриалгыг хэрхэн мөрдөж байгаагаас хамаарч, цагаан, саарал, хар жагсаалтад орох явдлууд байна. Манай улсын хувьд одоохондоо цагаан жагсаалтад байгаа. Гэхдээ саарал жагсаалт руу унах өндөр эрсдэлтэй тулгарч, эхний шатны шалгалтад бүдэрчихээд  байна. Манай улс  тодорхой нөхцөл авчихсан, үүнийгээ хангахаар ажиллаж байгаа. Удахгүй дахин шалгалтад орно гэсэн үг.

- ФАТФ-ын хар жагсаалтад ямар шалтгааны улмаас тухайлсан улсууд багтдаг юм бол?

-Хар жагсаалтад Афгинастан, Иран, Ирак гэхчилэн дайны нөхцөл бүхий хүнд улсууд багтдаг. Эдгээр улсууд дэлхийн нийтийн интеграчиллаас 100 хувь тусгаарлагдана гэсэн үг. Бүх асуудлаар тусгаарлагдахаар эдийн засгийн хувьд ямар болох нь ч ойлгомжтой. Хамгийн наад зах нь ямар ч зээлжих зэрэглэлгүй болно. Дэлхий нийтээрээ санхүүгийн ямар ч суваг дээр тухайн улсыг хүлээж авахаа байчихдаг. Ийм аюултай.

-Өчигдөрхөн Европын холбооноос Монгол Улсыг оффшор бүс нутгаар нэрлэж, сануулга өглөө. Үүнийг хар жагсаалт гэж ч тодотгож байгаа. Энэ сануулга яг ямар учиртай талаар та мэргэжлийн хүрээний тайлбар өгнө үү?

-Манай улс Европын холбооны татварын нэгдсэн сүлжээг хүлээн зөвшөөрөх утга бүхий конвенцид нэгдээгүй. Гэхдээ Европын бүс нутгийн хүрээнд бид хар  жагсаалтад багтах нь өндөр эрсдэлтэй. Санхүүгийн зах зээлийн тодорхой харилцаанууд тасрах эрсдэлтэй. Манай улсад хөрөнгө оруулагчдын 30-40 хувь Европын орнуудаас ирсэн байдаг. Тийм учраас  эдийн засгийн харилцаагаа өнөөгийн түвшинд сайн хадгалах учиртай. Гэхдээ шууд хар жагсаалтад багтсан гэж ойлгож болохгүй. Ямар ч нөхцөлд тодорхой хугацаанд Европын холбооноос сануулга өгөх ёстой. Гол нь энд татварын асуудал яригдаж байгаа гэж би хувьдаа ойлгож байна.

-Татварын ерөнхий хуулиа өөрчлөх замаар татварын орчинг ил тод болгочихоор хөрөнгө оруулагчид үргэх эрсдэл бий юу?

-Бид бас татварын асуудлыг ил тод байлгах дээр нэлээд болгоомжтой хандах шаардлагатай. Бүх татварынхаа мэдээллийн сувгуудыг нээчихэж болохгүй. Манай улсад бизнес эрхэлж буй татварын орчинд бүртгэгдсэн тухайн улсын иргэдийн талаарх мэдээллийг дамжуулах үүрэг хүлээж болно. Энэ нь Олон Улсын гэрээ, конвенцид нийцэж байх учиртай. Түүнээс биш татварын орчинг хамаагүй задгай байлгаж болохгүй. Татварын орчинд тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй. Эргээд хөрөнгө оруулагч нар ч үргэх эрсдэлтэй. Хэт гуйвуулан ашиглаж болохгүй гэсэн санаа юм. Бид шаардлагад нийцүүлээд татварын орчноо өөрчиллөө гэхэд дасан зохицох тодорхой хугацаа хэрэг болно.

-Өмнө нь манай улс гадны аль нэг орноос бидэнд ийм төрлийн шаардлага ирж байсан туршлага байгаа болов уу?

-АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа тус улсын ААН-үүдийн татварын тухай мэдээлэл, бүх банкууд дээрх дансны  мэдээлэл, хуулгыг нь явуул гэсэн шаардлага тавьж байсан. Хэрвээ явуулахгүй бол манай дотоодын банкуудын АНУ дахь бүх дансуудыг хаана гэсэн утгатай шаардлага юм. Тэр үед манайхан их зөв тактик хэрэглээд гарсан байдаг. Шаардсан бүх мэдээллийг нь гаргаж өгөөгүй. Хөрөнгө оруулагчдаа тодорхой хэмжээнд хамгаалах замаар шаардлагыг нь хэсэгчлэн биелүүлсэн тохиолдол бий.

-Манай улсад буугаад нисчихдэг хөрөнгө оруулагч царцаа нарын үйлдэл тань нэг талдаа мөнгө угаах хэлбэр биш үү?

-Дээр хэлсэнчилэн манай улс ФАТФ /Олон Улсын Санхүүгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Түр Хороо/-ны цагаан жагсаалтад байгаа. Сүүлийн 3-4 жил  энэ жагсаалтад багтаж чадсан. Өөрөөр хэлбэл, бид мөнгө угаалтын эсрэг сайн тэмцдэг орны жагсаалтад байсан. Гэхдээ саарал руу унах эрсдэлтэй тулгарч байгаа нь бидэнд энэ тал дээрээ суларч буйг сануулсан дохио ирж байна гэсэн үг. Үүн дээр хууль хүчний байгууллага, Засгийн газар анхааралтай ажиллаж, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Харин Европын холбооны зүгээс манай улсад авах арга хэмжээ нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ бид татварын орчин дахь мэдээллээ ил тод болгох үүрэг хүлээх нь тодорхой. Товчхоноор хэлэхэд, Европын холбооны сануулга айхтар санаа зовоох зүйл биш. Би ингэж л харж байна.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 22

Зочин (172.56.12.120)
2017-12-07 20:15:51
Монголчууд оррсдоо эх орондоо юм хийцгээе л дээ

Зочин (172.56.12.120)
2017-12-07 20:14:20
Европын хорошего оруулагчид маань тэгээд Монголчууд угаагчид болж байна уу?

Зочин (112.72.11.105)
2017-12-07 19:24:12
Дархан уул аймгийн нэгдсэн эмнэлгийн эрүү нүүрний мэс заслийн эмчийн үүдэнд дугаарлан зогсох хүмүүсийн саналийг танд үүгээр тольлуулж байна Учир нь энэ эмчийн өрөөнд үзлэг эмчлэгээ хийх техник тоног төхөөрөмж багж байхгүй 1970 год онд үйлдвэрлэсэн гэх хүнд хүн суувал унаж мэдэх маажгий сандал хугархай бахь алдаг оног асах гэрэл гар утасны гэрэл зэргээр ажиллаа хийж байна Монгол улсын хоер дахь том хотын төв эмнэлгийн эмч Энэталаар эмч нь манай дарга зөндөө хөөцөлдөөд шийдэж чадахгүй байна аргаа барахдаа хувийн эмнэлэг гаргаад хаясан сандал олж ирсэн энэ байна хүнрэлтэй хүн ирхээр хэдэн багжаа бариад хүнээ дагуулаад хүүхдийншүдний эмнэгийн садал багж гуйгаад гүйдэг гэж байна гишүүнээ таний тойргийн сонгогчид ........

neeton (66.181.183.227)
2017-12-07 19:16:29
zavsarlaggui huleej avah hereggui

зочин (150.129.142.97)
2017-12-07 11:35:00
Монголын удирдагчид ард олноо доромжилж иддэг шигээ бусад газрыг чадахгүй. Оюу толгойгоос авсан их алт онгоцоор л алга болдог. Түргэн арга хэмжээ авах хэрэгтэй. 7300 төрлийн бүтээгдэхүүн Европын холбоогоонд гаргадаг, 69 сая долларын буцалтгүй тусламж байгаа Зээл авч аргалахаас өөрөөр зарлагаа нөхөх чадваргүй байж их том юм ярина аа. Ард олноо бодохгүй бол уур хилэн хэцүү шүү.

Зочин (202.131.227.82)
2017-12-07 10:40:00
Sanuulj baihad ni toohgui gedeg ni eh orniihoo esreg handlagabish baigaasai

Зочин (27.123.212.140)
2017-12-07 09:51:36
Ene hudlaa tsaraitai hulgaich Yu geed bnaa Zolootoi in hamt shalga

аро (103.26.193.112)
2017-12-07 09:49:59
Костюм.пиджактай хэдэн хулгайчдаас.болж.монг олчууд бид.дэлхиидээр ФАФТ буюу ХУЛГАЙЧ айлаар зарлагдлаа Ичиж үхиидөө Хайран сайхан хааны минь.нэр.сүр.Энэ Жавхлан гэж бас нэг ухаантай.царайтай костюм.өмссөн малчин.Хулгайч болчихоод.Сүртэй юм биш гэнүү.Цайцан гар !

Зочин (172.56.12.125)
2017-12-07 09:15:44
Унэхээр ойлгохгуй юмору.Хувь хун монгоо яана хэнд хамаатай юм.Би л хувьдаа банкад унэхээр итгэхгуй.Монголчууд монго амь амьдрал Монголчуудын амьд явах баталгаа банканд битгий итгээрээ

mongol (202.179.10.58)
2017-12-07 09:15:04
МАН гэдэг чинь МАНГАРТУУЛна аа гэсэн үг иргэд өөрсдөө л мангартаж байгаа юм .

mongol (202.179.10.58)
2017-12-07 09:14:50
МАН гэдэг чинь МАНГАРТУУЛна аа гэсэн үг иргэд өөрсдөө л мангартаж байгаа юм .

Зочин (203.15.208.22)
2017-12-07 09:12:56
Harvaas yum medehgui tsaraitai yum

Зочин (66.181.172.213)
2017-12-07 09:11:13
Нэг муу европ нүүрээ бууруулна л биз нээх сүйдтэй юм биш.

ganhuu (150.129.142.30)
2017-12-07 09:10:31
shaa chi!!! u ch medehgui baij neg ih meddeg gar baih.har listend orj baihad.aihtar sanaa zovoh zuil bish gj hutsdag baina sh de.

Зочин (66.181.184.78)
2017-12-07 09:08:22
Санаа зовох зvйлгvй гэчихжээ бvvр цайж

Зочин (66.181.184.78)
2017-12-07 09:08:22
Санаа зовох зvйлгvй гэчихжээ бvvр цайж

Зочин (103.10.197.60)
2017-12-07 09:04:04
Монголын ард түмнийг баялгыг хувааж идээд өдөр бүр Монголчуудыгаа шулж мөлжиж амьдардаг энэ муу 76 тэднийг тойрсон бүлэглэл бүгд сүйрвэл таарна!

Зочин (103.10.197.60)
2017-12-07 09:04:04
Монголын ард түмнийг баялгыг хувааж идээд өдөр бүр Монголчуудыгаа шулж мөлжиж амьдардаг энэ муу 76 тэднийг тойрсон бүлэглэл бүгд сүйрвэл таарна!

Зочин (103.10.197.60)
2017-12-07 09:04:04
Монголын ард түмнийг баялгыг хувааж идээд өдөр бүр Монголчуудыгаа шулж мөлжиж амьдардаг энэ муу 76 тэднийг тойрсон бүлэглэл бүгд сүйрвэл таарна!

Зочин (202.9.43.178)
2017-12-07 08:40:31
МАН ч ард олноо буудаж, эрүүдэн тамлаж, хорьж шийтгэж, арван хуруунаас хэтэрсан олон тооны татвараар дарангуйлан, амьдралыг нь доройтуулан сөгтгөж л байвал бах нь ханадаг хойно эд нар ч утаанд хахсан "Жаргалтай Улаанбаатар" шигээ баяр жаргалаар бялхаж байгаа биз.

zochin (103.26.193.249)
2017-12-07 08:31:09
shaa shaa oppsheeriin hulgaichuud engjil hutsan

Зочин (207.244.83.204)
2017-12-07 08:23:03
ТЭТГЭВЭРИЙН НАС БОЛОН ТАТВАР НЭМЭЭД САЙХАН БАЙНА УУ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-12 12:44:21 - Улс төр
С.Бямбацогт: ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгагдаж буй гишүүдийн мэдээлэл ирсэн
2018-12-12 12:02:50 - Орон нутаг
Зам тээврийн ноцтой ослын улмаас 23-47 насны залуус газар дээрээ амиа алджээ
2018-12-12 11:59:34 - Хууль
Бусдын биеийг хууль бусаар үнэлүүлж байсан эмэгтэйг дайчлан баривчилжээ
2018-12-12 11:58:23 - Шар
Домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирлээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 11:24:51 - Спорт
Дэлхийн цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнээс 53 медаль хүртлээ
2018-12-12 11:12:34 - Нийслэл
Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа
2018-12-12 11:12:11 - Нийслэл
Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо
2018-12-12 11:06:41 - Эдийн засаг
М.Болдоо: Зээлийн хүүг бууруулах нь бидний зорилт хэдий ч хөрс алга
2018-12-12 11:02:30 - Улс төр
Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн нар ЖДҮХС-гийн асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэх бичигт гарын үсэг зуралгүй үлджээ
2018-12-12 10:40:39 - Нийслэл
Нийслэлийн засаг даргын томилгоог хэлэлцэх хугацаа тодорхойгүй байна
2018-12-12 10:34:56 - Хууль
БНСУ-д нярай хүүхдээ нойлд орхиж явсан Монгол эмэгтэйг баривчилжээ
2018-12-12 10:31:42 - Нийслэл
Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилт хийдэг боллоо
2018-12-12 10:27:43 - Орон нутаг
Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна
2018-12-12 10:24:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсыг зорилоо
2018-12-12 09:54:21 - Нийслэл
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
2018-12-12 09:52:20 - Улс төр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг УБТЗ чанартай гүйцэтгэж байна
2018-12-12 09:51:19 - Улс төр
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ
2018-12-12 09:50:00 - Спорт
Н.Ганбаатар, А.Цацабшир, Ц.Бямба-Очир нарын цолыг хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
2018-12-12 09:48:17 - Улс төр
Засгийн газар хуралдаж байна
2018-12-12 07:59:04 - Байгаль Орчин
Улаанбаатарт 13 градус хүйтэн байна
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 07:52:17 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эргүүлэн татах асуудлыг “ЦАРЦААЖ”, нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлжээ
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 07:41:52 - Улс төр
“Толгойгүй” Д.Тогтохсүрэн
2018-12-12 07:36:21 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа