Ой тогтоолтын мастеруудад баяр хүргэж, амжилт хүслээ

Түгээх    
2017-12-07 15:23:22 - Нийслэл

imax

“Монголын баг тамирчид Ой тогтоолтын Дэлхийн ДОЛООН амжилтыг шинэчиллээ”

Индонез улсын Жакарта хотноо 12-р сарын 1-3-ны өдрүүдэд болсон Ой тогтоолтын ДАШТ-нд Монголын баг, тамирчид амжилттай оролцож, багаараа тэргүүн байрыг эзэллээ. Дэлхийн олон орны тамирчид өрсөлдсөн уг тэмцээн ой тогтоолтын 10 төрлөөр болсон бөгөөд боломжит 90 медалиас манай баг тамирчид 57 медалийг хүртжээ.

Ингэснээр Монгол Улсын баг тамирчид 10 төрөлд нийтдээ 22531 оноо авч, дэлхийн №1 баг болсон юм. Мөн энэ төрлөөр хичээллэдэг 4000 гаруй тамирчдын эхний 10-ын жагсаалтад Монголын дөрвөн тамирчин багтсан гээд дэлхийн ДОЛООН амжилтыг эвдэж, шинэчлэн тогтоожээ. Ийнхүү Монголдоо төдийгүй, дэлхийд байхгүй амжилтыг тогтоосон баг тамирчид өчигдөр /12.06/ эх орондоо ирлээ.

imax

“Монгол хүн оюун ухаанаараа ирээдүйд дэлхийд тэргүүлэх учиртай”

Биеийн хүчний гэгддэг жүдо, бокс, чөлөөт бөхийн тив, дэлхийн аваргуудаа төр засаг өндрөөр үнэлэн, угтан авдаг нь сайшаалтай. Харин оюун ухааны тамирчидаа, энэ спортыг үнэлэн, хөгжүүлэх шаардлага тулгараад байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч С.Баттулгын хэлсэнчлэн Монгол ухаан, эрдэмтэн, инженерүүдээ дэмжин, үнэлдэггүй жишиг тогтоод байна. Үүнийг өөрчлөх, урлаг, соёл, спортын олон төрөлд дэмжих шаардлагатай байгаа юм.

Дэлхийд Монгол хүн оюун ухаан, ой тогтоолтоороо манлайлах цаг нэгэнт ирсэнийг, тэдгээрийг дэмжих шаардлагатай гэж “Сод Монгол групп” ХХК-ийн удирдлагууд үзсэн байна. Ингээд өчигдөрхөн эх орондоо ирсэн Ой тогтоолтын Дэлхийн аваргуудыг өнөөдөр /12.07/ хүлээн авч,  баяр хүргэж, цаашид дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

“Ой тогтоолтын дэлхийн аваргууд кино урлагаар дамжуулан урлаг, соёлын мэдлэгээ тэлнэ”

Ингээд ой тогтоолтын дэлхийн аваргууд болох баг тамирчдыг “IMAX Өргөө” кино театрт хүлээн авч, гарын бэлэг, бүтэн нэг жил “Өргөө” кино театрын 1, 2, 3, "Эрдэнэт-Өргөө" бүх салбаруудад үнэ төлбөргүй, хүссэн киногоо үзэж, үйлчлүүлэх эрхийн бичиг гардууллаа. Кино урлагаар дамжуулан хүүхэд, залуучуудад соёлын үрийг түгээж байдаг "Өргөө" кино театр үйлчлүүлэгчидээ таатай хүлээн авч, ая тухтай, тохилог, хөгжөөнтэй орчинд, дуу дүрсний гайхамшгаар дэлхийн болон Монголын шилдэг уран бүтээлүүдийг хүргэдгээрээ онцлогтой. Ой тогтоолтын Дэлхийн аваргуудтай хамтарч ажиллах болсондоо таатай байгааг тус кино театрын хамт олон онцолж байлаа.

Эдгээр тамирчид 9-18 насны сурагчид бөгөөд бага, өсвөр, насанд хүрэгчдийн гурван насны төрөлд оролцож, ийнхүү амжилт гаргажээ.

Тэдний дунд энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнээс 10 медалийг хүртэж, олны гайхшралыг төрүүлсэн хүү байлаа. Түүнийг Б. Ариунбилэг гэдэг, 10 настай. Тэрээр Ой тогтоолтын ДАШТ-ний “бага нас”-ны төрлийн аварга, дуут цифр, нэр зүс царай таних зэрэг олон төрөлд оюун ухаанаараа өрсөлдөж ийнхүү аваргалжээ.

Орхон аймгийн сурагч Б. Ариунбилэгийн тухайд өрсөлдөгчид маш хүчтэй байсныг онцлоод, тэмцээнд ороод аварга болсондоо ихэд урамшиж, энэ төрлийн спортоо улам их хөгжүүлнэ гэдгээ хэлж байлаа. Мөн анхны том амжилтыг нь үнэлэн, "Өргөө" кино театр хүссэн киногоо үнэ төлбөргүй үзүүлэх болсонд маш их баярлаж байгаагаа илэрхийллээ.

Мөн 10 настай Ш.Наранбат тус тэмцээнээс нэг алт,  таван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Түүний хувьд анхны дэлхийн аваргын тэмцээн бөгөөд маш их сандарч, өрсөлдөгчид хүчтэй байсныг хэлээд, цаашид улам илүү хичээж оролцоно гэж байсан юм. Кино үзэх маш их дуртай хүүгийн хувьд "Өргөө" кино театрт хүссэн киногоо жилийн хугацаанд, дурын салбар дээр очин үзэх болсондоо тун их баярлаж байлаа.

imax

“Ц.Анандбазар: Ой тогтоолтын Дэлхийн аварга гэдэг бол Олимпийн аварга гэсэн үг”

“Сод Монгол групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Анандбазар:

“Та бүхэнд томоос том баяр хүргэе. Энэ бага насандаа дэлхийн аварга болж байгаад үнэхээр бахархууштай байна. Та бүхнийг “Сод Монгол групп” ХХК, “Өргөө” кино театрын “Нью тур сафарис” компани байнга дэмжих болно.

Та бүгдийг би оюун ухаанаараа бол Олимпийн аварга гэж хэлмээр байна. Багаараа аваргын алтан медалийг авчирна гэдэг үүний тод илрэл.

Та нарын хэд нь шатар тоглодог вэ? Шатар бол өөрөө асар том оюуны хөгжлийг өгдөг спорт шүү дээ. Шатрыг тоглох юм бол та нарын оюун ухаан тэлэн хөгжинө. Шатрын их мастерууд, дэлхийн аваргууд та бүхний дундаас төрнө гэдэгт итгэлтэй байна. Ингээд бүгдэд нь би шатар тоглохыг ерөөгөөд, бүгд шатар тоглож эхэлбэл, оюуны ухааныг дэмжигч “Өргөө” кино театр байнга дэмжиж, тэмцээнд оролцоход санхүүжилтэд дэмжлэг болно. Монгол Улс оюун ухаанаараа дэлхийн аварга гэдгээрээ гайхшруулаасай гэж хүсч байна” гэлээ.

“Сод Монгол групп” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд ийнхүү Ой тогтоолтын ДАШТ-нд амжилттай оролцож, улс эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж, дээд амжилтыг эзэмшсэн баг хамт олонг хүлээн авч, бэлэг гардуулж, цаашид байнга дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Н.БАЯР

imax

imax

imax

imax

imax

imax

imax

imax



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-24 08:31:58 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-09-24 08:26:51 - Энтертайнмент
Ц.Мөнхсүх: Хүүхдийн 100 дахь “Nuclear steak” менюгээ шинэчлэн, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
2018-09-24 08:08:34 - Хууль
Үндсэн хуулийн цэц том уу, Улсын дээд шүүх том уу
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 08:07:33 - Эдийн засаг
Монгол Улсын хөрөнгө оруулалт ба бизнесийн орчин
2018-09-24 08:03:46 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-09-23 15:17:29 - Нийслэл
Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна
2018-09-23 11:14:26 - Спорт
Д.Сумъяа ДАШТ-ы хошой ХҮРЭЛ медальтан боллоо
2018-09-23 10:45:22 - Технологи
Хатагтай Вэй робот олон хүний анхаарлыг татаж байна
2018-09-23 10:34:52 - Улс төр
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-23 10:20:56 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ДУЛААН байна
2018-09-23 10:13:58 - Спорт
Эмэгтэй бөхчүүд залуучуудын ДАШТ-ээс гурван медаль хүртэв
2018-09-23 09:54:20 - Байгаль Орчин
Өнөөдөр нийслэлд 12-14 хэмийн дулаан байна
2018-09-23 09:32:58 - Хууль
Б.Махбалын цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
2018-09-22 13:20:41 - Спорт
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангана
2018-09-22 13:16:31 - Байгаль Орчин
Бурхан Халдун уулыг хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-22 12:31:01 - Нийслэл
ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент
Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ