Монголд хонины гулууз 70 мянга, Хятад руу гараад 700 мянган төгрөгөөр борлуулагддаг

Түгээх    
2017-12-08 08:06:29 - Эдийн засаг

mah

Сүүлийн таван жилийн турш манай улс махны экспортыг нэмэгдүүлэх асуудлыг хөрш орнуудтайгаа ярьсаар ирсэн. Санаж байгаагаар 2015 онд тэрбум ам.долларын мах экспортлох хэлэлцээ хүртэл хийгдэж байсан нь 60 сая малтай манай улсын хувьд дэлхийд махны магнат болох боломжтойг ойлгуулсан. Гэвч харамсалтай нь шүлхий болоод олон улсын стандарт шаардлагын босгонд ихэнх үйлдвэрүүд бүдэрсэн юм.

Олон жилийн турш малыг хөлөөр нь гаргаж, эдийн засгийн үр ашиггүй хэлэлцээ хийж ирсэн тул махаар нь гаргах нь зөв гэдэг шийдвэрийг 2012-2016 хүртэл эрчимтэй ажил хэрэг болгосон. Нэмүү өртөг шингээгээд наанадаж бууз, банш болгоод зах зээлд борлуулвал эдийн засгийн хувьд тун эерэг нөхцөл байдал бүрдэх юм.

Дэлхийн улс орнуудын хувьд малыг хөлөөр нь экспортлоно гэдэг бол XVIII зууны л ойлголт. Нэг хэсэг Дорнодын “Хавирга-Ар хашаат” боомтоор голдуу шүдлэн, хязаалан насны адуу гаргаж байсан. Түүнчлэн нэг адууг 500 мянган төгрөгөөр үнэлэн, урд хөрш рүү нийлүүлсэн гэх мэдээлэл ч хэвлэлүүдээр гараад байсан юм. Харин үүний дараахан өнөөдрийн Ерөнхий сайд Шадар сайд байхдаа адууг хөлөөр нь гаргах асуудлыг цэгцэлж, дахин хөлөөр нь гаргахгүй байх шийдвэр гаргасан билээ.

Мөн малыг махаар нь гаргах шийдвэрийн хүрээнд дотоодын томоохон таван компани Хятад руу мах экспортлох зөвшөөрөл авснаар өнөөдөр дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины мах, махан бүтээгдэхүүн болон экспортлогдож байна.

Энэ онд манай улсын хэд хэдэн аймагт шүлхий гарч, одоо ч шүлхийтэй байгаа учир Хятадын талаас үхрийн махны экспортоо үндсэндээ зогсоож, хонины мах эрчимтэй экспортлож эхэлсэн. Ингэхдээ мах бэлтгэлийн буюу намрын нядалгааны үеэр хонины махыг гулуузаар нь экспортложээ. Тухайлбал, Хятад руу мах экспортлох тусгай зөвшөөрөлтэй нэр бүхий зургаан компани хөлдөөсөн ямаа, үхэр, хонины гулууз экспортлож байгаа талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тайландаа дурьджээ.

Хятадын Үндэсний хөгжлийн шинэтгэлийн хорооноос гаргасан тайлангаас үзвэл хонины махны хэрэглээний нэг хүнд ногдох хэмжээ нь 2002 онд 2.47 кг, 2010 онд 3,01 кг 2015 онд 3.23 кг болсон байна. Хонины махны импорт  нь 2011 онд 82.7 мянган тонн 2012 онд 123.7 мянган тонн 2013 онд 254.0 мянган тонн болж өссөн мэдээлэл бий.

Түүнээс хойш буюу сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Хятадад үхрийн махны үнэ нэг кг нь 93 юань болсон бөгөөд хонины махны үнэ нэг кг нь 96.14 юанийн ханштай байна. Энэ нь яг өнөөдрийн ханшаар нэг кг үхрийн мах Хятадад 34 мянга 310 төгрөг бол, хонины мах кг нь 35 мянга 420 төгрөг орчим байгаа юм.

mah

Монголд өнөөдөр хонины гулууз мах “Хүчит шонхор” зах дээр дунджаар 70 мянган төгрөгийн үнэтэй байна. Ойролцоогоор 13-20 кг гэж үзвэл Хятадад хонины томхон гулууз мах ойролцоогоор 708 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар дээр дурьдсан компаниуд нэг кг хонь, үхрийн махыг 10 мянгаас илүүгүй үнээр экспортлодог гэсэн албан бус тоо бий. Гэхдээ стандарт хангасан, Хятадын талаас тавьсан шалгуурт тэнцсэн тохиолдолд л кг нь 15 мянган төгрөгт хүрэх боломжтой аж.

Р.Бурмаа сайдын үед кг махны үнийг 15 мянган төгрөгт хүргэх санал гарч байсан санагдана. Гэсэн ч Хятадын талаас “Танайд хаа хамаагүй мэргэжилтэй, мэргэжлийн хяналтын байцаагч баталгаа, сертификат өгдөг ч танай махыг хүнсэнд хэрэглэж болно гэсэн баталгаа өгөхгүй байна” гэсэн хариултыг өгч байсан юм.

Үүнээс үзвэл Монголоос хонины гулууз мах кг нь дотоодын зах зээлийн үнээс нэг дахин өндөр буюу ойролцоогоор 10 мянган төгрөгөөр экспортод гардаг гэж үзвэл тарган хонины гулууз 20 кг гэвэл 200 мянган төгрөгөөр хятад руу гардаг гэсэн үг. Харин тэнд очоод хятадад 700 мянга орчим төгрөг буюу гурав дахин нугалж зарагддаг байна.

Ингээд харахаар бид 60 сая малтайн хэрэг, махаа хөлөөр нь биш нэмүү өртөг шингээж экспортлож байгаагийн хэрэг гарч байна уу гэдэг асуудлыг дахин хөндөж, эргэн харах нь зүйтэй биз ээ.

Ц.ТАМИР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 45

зочин (103.26.193.178)
2017-12-09 15:12:07
Негее Дорнотын махны ченж гэх залуу юу хийж байсан юм бэ. Хувь хумуус мах хилээр гаргаад бгаа юм биш уу.Ер Сайдаа.

зочин (103.26.193.178)
2017-12-09 15:07:25
Негее ХАА-н бирж нь яасан. Хай муу бнаа.

Зочин (202.9.42.249)
2017-12-09 06:25:05
Ногоо иддэг хужаад малын махаа өшөө ч өндөр үнээр зар бага үнэтэй байна

Зочин (182.160.2.30)
2017-12-09 00:37:57
Сэтгүүлч гуай сэрүүн зүүдлээд байна уу.Өвөрмонголоос амьд хонь авахад монгол мөнгөөр 300 мянга хүрэхгүй шүү.Юугаа ч мэдэхгүй ямарч судалгаагүй ингэж хамаагүй бурж болохгүй шүү.

нүд чих (49.0.212.38)
2017-12-08 23:03:12
Хятадууд монголд биеэрээ орж ирээд эзэн хүн шиг мал,мах аваад сортлоод нутагруугаа явуулж байгааг,түүний ард манай зарим эрхтэн тархтан чэнж хийж байгааг Монгол улс махаа экспортлож байна гэж үзвэл харамсал тэнэглэл болно.Экспортын үйл ажиллагаа ингэж явагдах ёсгүйг ойлгоцгооё.

нүд чих (49.0.212.38)
2017-12-08 23:02:19
Хятадууд монголд биеэрээ орж ирээд эзэн хүн шиг мал,мах аваад сортлоод нутагруугаа явуулж байгааг,түүний ард манай зарим эрхтэн тархтан чэнж хийж байгааг Монгол улс махаа экспортлож байна гэж үзвэл харамсал тэнэглэл болно.Экспортын үйл ажиллагаа ингэж явагдах ёсгүйг ойлгоцгооё.

будаа (202.179.24.201)
2017-12-08 20:26:46
тэгж үнэ хүргэж чаддаг бол экспортод хэн юу саад болоод байгаа юм. хужаа нар хонины маханд цадчих бий дээ.

БАТ (92.124.207.210)
2017-12-08 18:05:14
ӨНДӨР ҮНЭЭР АВААД ХОНИЙГ НЬ ДУУСГАХ ГЭЖ Л БАЙХГҮЙ ЮУ

Зочин (66.181.160.48)
2017-12-08 17:21:20
Худлаа хонь ямаа 4-5 кг ястай, үхэр 16-23кг ястай. Махныхаа худалдааг ченжийн гарт өгчихдөг манайхаар өөр орон байна уу. ХАА-н бирж байгуулна гэж дарга нар 20 жил хуурлаа. Өөрсдөө далдуур махны ченж хийдэг болохоороо саатуулаад байгаа юм. Ер нь бол өвчтэй мах идээд хордчихсон тохиолдол Монголд гарч байсан уу. Өмнөх ХАА-н сайдын нөгөө махны үйлдвэрүүд хуурай сүүний үйлдвэрүүд хаагдчихсан уу. Нэг шинэ сайд гарч ирээд өөрийн ч хүний ч бүх ажлаа татан буулгана. Ийм төр байдаг юм уу.

HUJ (203.91.119.138)
2017-12-08 16:55:12
UYUU

Зочин (103.10.21.32)
2017-12-08 15:37:16
улаам цайм худал юм зохиож бичдэг сэтгүүлч бэ. ичэх булчирхайн хэзээ нь ингээд ширгэчихдэг байна. хэл мэдэхгүй бол транслатаар ч гэсэн орчуулаад махны үнэ ханш харчихдаг байгаа сэтгүүлч тамир минь

Teneg setguulch (112.72.11.120)
2017-12-08 15:21:41
Unendee yamarch lokik uhaanvui yum bichih yumaa iim naimaa bdag bol manai gishuud buh zubshuuruliig abaad Ali hedin hiine chi yadahdaa ereen garch uzbaa Malin Sarai setguulch min

Teneg setguulch (112.72.11.120)
2017-12-08 15:21:40
Unendee yamarch lokik uhaanvui yum bichih yumaa iim naimaa bdag bol manai gishuud buh zubshuuruliig abaad Ali hedin hiine chi yadahdaa ereen garch uzbaa Malin Sarai setguulch min

Teneg setguulch (112.72.11.120)
2017-12-08 15:21:20
Unendee yamarch lokik uhaanvui yum bichih yumaa iim naimaa bdag bol manai gishuud buh zubshuuruliig abaad Ali hedin hiine chi yadahdaa ereen garch uzbaa Malin Sarai setguulch min

aa (103.212.119.111)
2017-12-08 13:25:42
Иймэрхүү маланцаруудын бичсэн юмнаас болоод маас маш буруу ойлголт авах юм даа. Энэ гарчигийг нь одоо сэнсаац гэх үү юү гэх үү. Энийг харсан малчин махны үйлдвэрүүд л биднийг шулаад байдаг гэсэн ойлголттой болно доо. Гэтэл нөгөө үйлдвэрүүд нь дампуурчихсан шүүхийн шийдвэрээр дуудлага худалдаанд ороод авах ч хүн олдохгүй байнга л зарлах юм.

aa (103.212.119.111)
2017-12-08 13:20:29
Сэтгүүлчдийнхээ эрдэм мэдлэгийг жаахан нэммээр юм аа. Эргүү төлөг шиг юм бичих юм. Наад захын Өвөр Монголд хонь ямар үнэтэйг ядахдаа судалчмаар юм. Дээр нь дэлгүүрт зарж байгаа мах гэж ямар бүтээгдхүүн байдгийг наад захын Шанхай, Хонгконг ороод судлуулаач.

Зочин (122.201.22.231)
2017-12-08 13:09:10
Chi 25 kgtai guluuz 80 000 myangaar avlaa gj bodoyo, shulaad tsever mah ni 10-11 kg bolno. Ooh ni 3-5 kg, yas halis ni 6-7 kg bolnoo. Tegeed hediigeer chi kg-iig ni 3200-aar avsan gj bodson ch tsever mahaar ni uzvel 7000-8000 bolnoo. Ooh bolon yas halisyg manaih shig mahny uned tootsdog gazar bhgui, ene delhii deer ch.

Зочин (122.201.22.231)
2017-12-08 13:03:33
Etset ni ontslohod minii heleed bgaa delguuriin une bogood delguurt tavih gj 30 huvia suutguulna, tegeheer delguuriin unees 30 huviar hyamdaar avah magadlaltai.

Зочин (122.201.22.231)
2017-12-08 12:56:56
Hytadyn delguured ogloo ert gahain hooson yas zarah ued hogshchuud bolon engiin humuus ni oocherlon boonoor avdag. Uchir ni yas ni manaih shig mahny uneer zaragdahgui ba mahnaasaa 4-5 dahin baga unetei uchraas ter. Manaid 25 kg honiny guluuz avlaa ghed dan mah bish yum. Yas, halis, ooh ni nileed ih jin ezelne

Зочин (122.201.22.231)
2017-12-08 12:52:56
Ovormongol, ninxia, shinjian zereg gazar dundaj humuus ni 3000-4000 yuan avj bn aa, sard mongol mongoor 1.1 sayas 1.5 saya hoorond. Harin omnod hyatadad dood tsalin ni 5000 orchim bn aa. Tiimees honiny mah hohhotod 10-12 myanga orchim bhad omnod hyatadad 24-30 myanga hoorond bdag. Shulsan yasaa mash hyamdaar zardag ba tuuniig ni avah geed hogshchuud ert oocherlono. shulsan mahnyh ni une yum shu. Ternees mongold bdag shig yastai ni niiluuleed mah gj zarahgui.

Зочин (122.201.22.231)
2017-12-08 12:45:46
Hytadyn delguuruuded mahyg shulj zardag, yas ni tusdaa mash hyamd unetei bdag. Ternees yastai ni yuutai heetei ni niiluuleed zardaggui. Tegeheer yasyg ni tusad ni mash hyamdaar zaraad, shulsan mahaa unetei zarahaar zoroo ni tiim ih bhgui dee. medee mn gj naad zahgui medleggui mortloo mongold hytadyn esreg surtal uhuulga tasraltgui hiih yum aa ene saityg holbogdoh baiguullaguud anhaarah heregtei boljee

Зочин (202.9.43.12)
2017-12-08 12:44:46
Бүх малын нядлаад хятадуудад зарчих юмсан. Монголчууд малаар яах юм.

Зочин (122.201.22.231)
2017-12-08 12:40:38
Omnod hytadad hurlee ch tend honiny mah zarna gedeg mash tom asuudal. Australiin uhriin mah noyorhson bdag, hytadaduud baruuny gesen yumyg asar shutdeg handlagatai. Tiimees yag adil uneer zarj chadahgui ee. Harin honiny mah tend hovor ba gol ni hereglegchid mash tsoon bdag. Humuus ni hyamd uchraas gahai, tahiany mah ih heregledeg yum, gahai tahia unetei bish 5000-8000 hoorond bdag

Зочин (103.206.193.66)
2017-12-08 12:38:50
даварсан юмаа хайран малаа 15000р өгөх гэж юунд улайрна вэ 780аар зардаг бол 500 аар өгөх хэрэгтэй хятадуудын шалгуур ч гэх шиг

yu ch medehgui bn (122.201.22.231)
2017-12-08 12:37:40
Hyatadyn mah todiigui buh yum ni unetei bdag bayan omnod hyatdyg bid oilgoh yostoi. Tend hurne gedeg bidend mash hol, 2500 km, deer ni hyatadyn dotor ni bgaa ovormongol, uiguruud ch mahaa zoogood tend zarahad ashiggui taldaa bgaa yum. Tiimees yag mnai hiliin tsaana omnod hyatadyn hansh bgaa gj oilgoj bolohgui ee. Neg ulsad bgaa uchraas l ijilsuulj heleed bgaad bolohoos hyatad chini mash orgon uudam nutagtai, deer ni ded butets shinechlegdeh tusam, hogjih tusam achaa baraa teeverleh zardal osoj bn.

Зочин (122.201.22.231)
2017-12-08 12:30:59
ovormongol bolon shinjaan, ninxia zereg gazar honiny mah heregleg handlaga ih bdag. Shinjaan ruu orood irehed mah elbegshdeg ba kg honiny mah 10 000 orchim togrog bdag. Harin hyatadyn busad bus nutag tuhailbal omnod hyatadad bol honiny mah heregleh ni tun baga bdag yum. Tend gahai, tahia zereg kg ni 5000-8000 hoorond hyamd mahnuud gollon heregledeg

shal hudlaa (122.201.22.231)
2017-12-08 12:27:10
Omnod hyatadad hurehiin tuld 2500 km, tegeed mash olon hyanaltyn post davj, huraamj toloh bolno. Gol ni hytadad tuuhii mahyg iim hol teeverleh zardal mash ondor. Omnod hyatad bol baingyn 30 hem haluun bdag. Tiimees omnod hytadyn honi uhriin mah bol shine zealand bolon australias irdeg. Hyatadyn dotoodyn ovormongoloos ni zoohod ch iluu ih zardaltai uchraas dalaigaar irdeg yum

Зочин (122.201.22.231)
2017-12-08 12:24:11
bi ovormongol bolob hyatadyn busad 2-3 hotod amidarj bsan. Ene yaria bol shal hudlaa. Ovormongolyn Hohhotod honiny mah 2 dahin unetei bdag, dundjaar 10-11 myanga orchim togrog, harin omnod hyatadad 1 kg ni 70-80 yuan buyu 24-30 myanga bdag. Tegj 10 dahin nugalah bolomjgui. Ene bol delguurtee zardag une ni, harin boonoor avahdaa uunees 30 huvi baga bn

Ter (113.57.183.165)
2017-12-08 11:34:48
Hyatad mah jin 35 yuan s deesh, 1kg ni 70 yuanaas deesh, teneg bish bol mongoliin mah uchuuhen hyamd bgaag hench oilgonoo. End comment bichdeg garuud ihenh hyatad humuus baigaa

Зочин (62.210.13.58)
2017-12-08 11:11:51
deerees n haana 70 myanga geed guluuz mah baigaa yum turaaltai guluuz l tiim vntei bga baih

Зочин (62.210.13.58)
2017-12-08 11:10:40
sahaaj ogoh yumaaaa tiim onodor vntei yum dol mah gargaj zariiiiiiii baiz

Зочин (103.10.197.156)
2017-12-08 10:59:32
Хамаг махаа гаргаад Хоньчгүй Ноосчгүй болно доо. Өлөн Монголчууд Хятададуудад махаа зарж мал аж ахуйгаа устгаж мэднэ шүү

Зочин (103.10.197.156)
2017-12-08 10:59:32
Хамаг махаа гаргаад Хоньчгүй Ноосчгүй болно доо. Өлөн Монголчууд Хятададуудад махаа зарж мал аж ахуйгаа устгаж мэднэ шүү

Зочин (103.10.197.156)
2017-12-08 10:59:32
Хамаг махаа гаргаад Хоньчгүй Ноосчгүй болно доо. Өлөн Монголчууд Хятададуудад махаа зарж мал аж ахуйгаа устгаж мэднэ шүү

Зочин (103.10.197.156)
2017-12-08 10:59:31
Хамаг махаа гаргаад Хоньчгүй Ноосчгүй болно доо. Өлөн Монголчууд Хятададуудад махаа зарж мал аж ахуйгаа устгаж мэднэ шүү

Зочин (202.131.225.197)
2017-12-08 10:26:27
арай дэндүү дэгсдүүлэх юм аа 700000 хүрээд байхдаа яадаг юм жоохон үндэслэлтэй бичих хэрэгтэй ш дээ

Зочин (66.181.161.24)
2017-12-08 10:17:34
Goe ymaa. Ajil xiiwel am tosdono gedeg.

Зочин (66.181.188.33)
2017-12-08 10:11:23
БИТГИЙ ШАА. ТЭГВЭЛ МАХАА ГАРГААЧ.

Зочин (125.35.31.82)
2017-12-08 09:59:58
Шал худлаа мэдээлэл байна.

Зочин (77.247.181.163)
2017-12-08 09:30:25
OO HOORHII 1000 T UU UUCHLAARAI 70 MYANGAAR AWCH L BNA SHTE

Зочин (27.123.212.134)
2017-12-08 09:13:02
Энэ сэтгэгдэл бичиж байгаа малнуудыг хардаа үнэгүй шаачих гэхд л

Зочин (202.131.235.198)
2017-12-08 09:08:54
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас.88671597

Зочин (192.42.116.16)
2017-12-08 08:18:59
iim ih maltai baij 70 myanga ch vntei bna shvv

Change (202.55.191.99)
2017-12-08 08:13:17
МАХ яс хоёр оо ялгаачээ. 70.000-ын 25кг хонийг стандартаар ангилвал 8-10 кг цэвэр дээд чанарын мах, бусад нь яс, хальс, өөх. Үхэр ч ялгаагүй.

irgen (132.204.243.250)
2017-12-08 08:10:49
Hyataduud goyo hariuljee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-02-25 16:56:41 - Гадаад
Шогакукан компани Чингис хааныг доромжилсон үйлдэлдээ уучлалт гуйв
2018-02-25 16:45:23 - Хууль
Төрийн албаны зөвлөлөөс гэнэтийн шалгалтыг эхлүүлжээ
2018-02-25 16:40:53 - Орон нутаг
Гуравдугаар сард "Бүргэдийн баяр" болно
2018-02-25 16:38:21 - Нийслэл
АНУ-ын Элчин сайдын яамнаас Н-2 виз мэдүүлэх ерөнхий журмыг гаргажээ
2018-02-25 16:34:35 - Улс төр
Ерөнхий сайд БНХАУ-д айлчилна
2018-02-25 12:32:00 - Спорт
Э.Цэндбаатар алтан медалийн төлөө тулалдана
2018-02-25 11:57:33 - Улс төр
В.Путин, С.Шойгу нар Монгол Улсын Батлан хамгаалахын сайдыг Оросын армийн 100 жилийн ойд урьжээ
2018-02-25 11:21:27 - Спорт
Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүлэв
2018-02-25 11:17:53 - Улс төр
Жүдо бөхийн багш, дасгалжуулагчдыг солилцон ажиллах талаар Японы талаас дэмжлэг авав
2018-02-25 11:10:26 - Байгаль Орчин
Ирэх ГУРАВ, ДӨРӨВДҮГЭЭР сарын цаг агаарын байдалтай танилцана уу
2018-02-24 14:43:02 - Байгаль Орчин
Улаанбаатар хотод 7 хэм хүйтэн бна
2018-02-24 14:37:13 - Спорт
"Үндэсний лиг”-ийн аваргын төлөөх цуврал тоглолтууд үргэлжилж байна
2018-02-24 14:22:28 - Улс төр
Д.Цогтбаатар сайд Японд айлчилж байна
2018-02-24 13:42:25 - Эрүүл мэнд
Илүүдэл жин нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрчээ
2018-02-24 13:30:16 - Улс төр
Хэнтийд нөхөн сонгууль явагдаж, Н.Энхбаяр парламентад тухлах уу
2018-02-24 13:28:08 - Гадаад
Чингис хааныг доромжилсон зургийн асуудлаар Монгол Улс Японы талд эсэргүүцэл илэрхийлжээ
2018-02-24 13:21:45 - Хууль
Манаач хийж байхдаа архидан согтуурч, бусдын гарт зэрлэгээр амиа алджээ
2018-02-24 13:16:27 - Нийслэл
Хандгайтын "Янзага" зусланд нийслэлчүүдийн цасны баяр болж байна
2018-02-24 13:13:07 - Эрүүл мэнд
Монгол Улс ДОХ-оор нас барагсдын тоогоор 14-т бичигджээ
2018-02-24 13:07:37 - Гадаад
SpaceX компани “Falcon 9” пуужингаа амжилттай хөөргөв
2018-02-23 17:55:17 - Орон нутаг
Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой
2018-02-23 17:46:43 - Улс төр
Баялгийн сангийн тухай хэлэлцэж байна
2018-02-23 17:23:28 - Спорт
Алина Загитова: Олимпийн ялалт гайхалтай юм
2018-02-23 17:12:29 - Хууль
Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-02-23 17:02:35 - Хууль
Монголд үйлдвэрлэсэн мөнгөн аяга авахгүй байхыг өвөрмонголчууд сэрэмжлүүлж байна
2018-02-23 17:00:14 - Эрүүл мэнд
Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэнэ
2018-02-23 16:15:06 - Боловсрол
ШУТИС-ийн хичээлийн VIII байрны шав тавих ёслол боллоо
2018-02-23 15:57:28 - Боловсрол
Сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр бүрэн хангалаа
2018-02-23 15:25:40 - Спорт
ОХУ-ын уран гулгагч Алина Загитова Пёнчаны олимпоос эх орондоо анхны алтан медаль авчрав
2018-02-23 14:55:09 - Спорт
“Дюссельдорф 2018” их дуулгын тэмцээн өнөөдөр эхэлж байна
2018-02-23 14:21:10 - Нийслэл
Баянголчууд Ахмад хөгжлийн ордонтой анхны дүүрэг боллоо
2018-02-23 14:17:15 - Нийслэл
"Монгол анагаах ухааны тасаг" шинээр нээгдлээ
2018-02-23 14:14:05 - Шар
Д.Сумъяагийн өвөө, эмээ хоёр 72 жил ханилж “Очир эрдэнэ”-ийн хуримаа хийжээ
2018-02-23 14:13:23 - Шар
Хичээлийн үеэр сурагчаа бие засуулаагүй багшийг 1.25 сая ам.доллараар торгожээ
2018-02-23 14:11:40 - Спорт
Мөсөнд авиралтын шигшээ тамирчид ОХУ-ыг зорив
2018-02-23 14:05:44 - Хууль
Хөдөө орон нутагт шалгалт өгсөн хүн яам, агентлагт ажиллахгүй
2018-02-23 13:12:09 - Эдийн засаг
ОЮУТОЛГОЙ: Тавантолгойн цахилгаан станц дөрвөн жилийн дотор ашиглалтад орох боломж хомс байна
2018-02-23 13:07:47 - Шар
Хойд Солонгосын армийн командлагч Ким Ён Чол “Пёнчан 2018”-ын хаалтын ёслолд оролцоно
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-23 12:22:29 - Орон нутаг
Говийн бүс нутгаар цаг агаар нэмэх хэмд шилжлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-23 09:10:57 - Хууль
Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ
2018-02-23 07:53:38 - Боловсрол
“Шалгалттай байна” гээд гаргаагүйгээс бяцхан охин ангидаа шээж, шившиглэгдэн шоолуулсны хариуцлагыг хэн хүлээх вэ
2018-02-22 17:15:59 - Шар
Молдавын нэрт загвар өмсөгч бүсгүй нөхрийнхөө гарт амиа алджээ
2018-02-22 14:50:39 - Хууль
Д.Гантулга гишүүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ гэв
2018-02-24 13:21:45 - Хууль
Манаач хийж байхдаа архидан согтуурч, бусдын гарт зэрлэгээр амиа алджээ
2018-02-24 13:30:16 - Улс төр
Хэнтийд нөхөн сонгууль явагдаж, Н.Энхбаяр парламентад тухлах уу
2018-02-23 12:23:16 - Хууль
Т.Хүрэлбаатар: Бүгдийг нь шоронд хорьчихоод одоо юунаас айгаад элдэв нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ
2018-02-22 16:29:19 - Спорт
Жүдо бөхийн анхны олимпийн медальтан Ц.Дамдин таалал төгсчээ
2018-02-23 13:03:53 - Хууль
Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогджээ
2018-02-23 08:01:21 - Хууль
С.Зоригийг хөнөөсөн хэргийг ахалж байсан хүнээс мэдүүлэг авах санал гаргажээ