Б.Түвшинтөгс: Монгол, Манж хэлийг гарлын холбоотой гэж үздэг

Түгээх    
2017-12-08 08:16:52 - Боловсрол

1

-МОНГОЛ, МАНЖ ХЭЛНҮҮД ГАРЛЫН БОЛОН ХЭВ ШИНЖИЙН ТАЛААР ХОЛБООТОЙ-

Монгол, манж хэл судлалын талаар МУИС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш Б.Түвшинтөгстэй ярилцлаа. Монгол, манж хоёр угсаатан эрт үеэс нутаг савлан нүүдэллэж ирснийх тэдний түүх яахын аргагүй холбоотой хэмээн судлаачид үздэг. Сүүлийн үед манай улсын хэл судлалд манж хэлийг судлах ялангуяа монгол хэлтэй хэрхэн холбогдож байгааг судлах хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна.

-Манж хэлийг үзэхээр монгол үгнүүд байгаад байдаг шүү дээ. Энэ ер нь юутай холбоотой вэ?

-Дэлхий дээр буй зургаан мянга орчим хэлийг гарлын үүднээс бүлэглэж ангилдаг. Өөрөөр хэлбэл ямар хэлнүүд өөр хоорондоо садан төрлийн холбоотой вэ гэдгийг тогтооно гэсэн үг. Тэгэхээр монгол хэл маань ч гэсэн бусад хэлтэй гарлын хувьд хамаатай болно. Тийм хэлнүүд нь юуны өмнө түрэг хэлнүүд, мөн манж-түнгүс хэлнүүд юм. Бас япон, солонгос хэлийг ч энэ гурван хэлтэй гарлын холбоотой гэж үздэг. Энэ хэлнүүд нэг өвөг хэлнээс цаг хугацааны явцад салаалж өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтойгоор хөгжсөн гэж судлаачид үзээд байгаа юм. Тийм учраас монгол, манж хэлнүүдийн үгийн санд, өгүүлбэрийн бүтцэд, мөн авианы талд ижил зүйлүүд бий. Зарим судлаач энэ хоёр хэлний үгийн сангийн 50 хүртэлх хувь нь тохирдог гэж үздэг. Гэхдээ энэ тоо бол эргэлзээтэй, нарийвчлан, нэг бүрчлэн бүртгэж судлах ёстой ажил. Бид нар уг хоёр хэлний ижил язгууртай үйл үгүүдийг мөн оноосон нэрийг түүхийн үүднээс харьцуулан судалж байна.

-Манжийн дарлалд удаан жил байсан учраас зарим үг хэллэг нь манай хэлэнд орсон хэмээн ярих нь бий?

-Тийм үгс ч бас бий. Ихэнх нь улс төр, захиргаа, цол хэргэмтэй холбоотой үгс байдаг. Ийм үгсийг тодруулж тогтоох амархан, түүхийн тодорхой цаг хугацаанд орж ирсэн байдаг. Харин гарлын хувьд нэг угтай үгсийг тодруулахад нарийн судалгаа хэрэгтэй. Үнэхээр нэг гаралтай үг үү, эсвэл эрт дээр үед нэг хэлнээсээ нөгөө хэлэндээ ороод нутагшчихсан үг үү гэдгийг тогтооход төрөл хэл үүсгэж байна уу үгүй юу гэдгийг зарчим болгон үзэж болно. Тодруулбал, тухайн үг хоёр хэлний язгуур нэгтэй дундын үг байвал аль аль хэлэндээ тухайн язгуураас гаралтай үүсмэл үгнүүд байх ёстой, харин нэг хэлнээсээ нөгөөдөө орсон байвал зээлдсэн хэлэндээ үүсмэл үгүүд үүсгээд зээлж авсан хэлэндээ дангаараа хэрэглэгдэж байна гэсэн үг. Хэл шинжлэлд иймэрхүү янз бүрийн аргаар л хэлнүүдийн гарал төрлийн холбоо хамаарлыг судалдаг даа. Ер нь өмнө өгүүлсэнчлэн монгол, түрэг, манж-түнгүс мөн япон, солонгос энэ таван хэлийг нэг гаралтай байсан гэж үзээд тэрхүү эртний өвөг хэлийг нь болзмолоор Алтай хэл гэж нэрлэдэг. Мэдээж энэ үзлийг үгүйсгэдэг судлаачид бий. Тэд үзэхдээ энэ хэлнүүд олон мянган жилийн туршид хөрш зэргэлдээ нутаглан, заримдаа нэг нэгийгээ эзэлж явсны улмаас ижил төстэй болсон гэж үзэж байна. Бид нарын, Монголд байгаа манж судлаачдын хийж байгаа ажил бол үнэхээр энэ хэлнүүд гарлын хувьд хоорондоо холбоотой юм уу гэдгийг тодруулахад анхаарч байна.

-Та одоо ямар судалгаа хийж байна вэ?

-Би одоогоор монгол, манж хэлний үгсийг түүхийн үүднээс харьцуулан судалж байна. Энэ судалгаа нь энэхүү хоёр хэлэнд байгаа ижил төстэй тэр зүйлүүд бол гарлын хувьд холбоотойн баталгаа юм уу эсвэл олон жилийн туршид бие биендээ үзүүлсэн нөлөөлөл үү гэдгийг л гаргаж  ирэх юм. Одоо байгаа судалгааны дүн нэг гаралтай гэдгийг үгүйсгээгүй байна. Гэхдээ дахин судалгаа цаашид хийнэ. Энэ бол цэвэр хэл шинжлэлийн талаас хийж байгаа судалгаа юм. Харин Манж, Монголын түүхэнд холбоотой олон тооны сурвалж бичиг үлдсэн байдаг. Манай манж судлаачид тэдгээр түүхийн баримт бичгүүдээс монгол хэлээр орчуулах, тайлбарлах, судлах ажлыг сайн хийж байна.

-Манж судлалыг хэл шинжлэл талаас нь судлах ажил яг хэзээнээс эхлэв?

-Анх 1599 онд Манжууд төр улсаа байгуулсан. Ингэхдээ өөрсдийн гэсэн бичиг үсэгтэй болох шаардлагатай тулгарсан байна. Аливаа төр улсын бэлгэ тэмдэг бол өөрийн гэсэн бичиг үсэг байдаг. Манж нар эхэн үедээ монгол бичгийг тэр чигт нь хэрэглэж байв. Ингэхдээ 1630-аад он хүртэл ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр хэрэглэж ирсэн гэсэн үг. Тэгэж монгол бичгийг манж хэлэнд тохируулан хэрэглэхэд тухайн үеийн Манжийн төрд ажиллаж байсан монгол эрдэмтэд нөлөөтэй байсан гэж үзэж байна.

-Яаж?

-Манж хэлэнд монгол бичгийг шууд авч хэрэглэ гэсэн саналыг Манжийн хаанд санал болгож байсан. Өөрөөр хэлбэл бичгийн тэмдэгт нь монгол бичгийнх боловч хэл нь манж хэл гэсэн үг. Одоо бид нар орос үсгээр монгол хэлээрээ бичиж байгаатай адил тухайн үед тэд монгол бичгээр манж хэлээ тэмдэглэж байсан.

-Цаашид манж судлал тэр дундаа хэл шинжлэл талаас нь гарцаагүй судлах хэрэгцээ  байна уу?

-Шаардлага бол их байна. Манайд манж, монгол хэлийг харьцуулан судалдаг судлаач цөөн байдаг. Ер нь монгол хэлний гарал төрлийн асуудлыг тодруулах, Монголын түүхэнд холбогдох манж хэлээрх сурвалжийг ашиглах, монгол хэлний түүхэн үгийн санг судлах зэрэгт гарцаагүй манж судлалыг хөгжүүлэх, өргөжүүлэх шаардлагатай.

1

-БЭЭЖИНД МОНГОЛТОЙ ХОЛБООТОЙ ТҮҮХЭН БИЧГҮҮД ИХ БИЙ-

-БНХАУ-ын томоохон музейд Монголын түүхтэй холбоотой манж хэлээр бичсэн түүхэн сурвалж бичгүүд байна гэх юм?

-Байна. Тэрийг манай эрдэмтэд судалж эхэлж байна. БНХАУ-ын Бээжинд байгаа Хааны ордны номын сан гэж байдаг. Тэнд Манж, Монголтой холбоотой олон тооны түүхэн сурвалж байна. Бас БНХАУ-ын Нэгдүгээр архивт Монгол-Манжийн түүхэнд холбогдох маш их баримт бичиг манж хэлээр бий. Түүнээс цувралаар хэвлэж олон нийтэд танилцуулсныг манай судлаачид эх хэлээрээ орчуулан хэвлэж байна. Энэ ажлыг 1920-оод оноос манай судлаачид хийж ирсэн. Сүүлийн үед МУИС-ын багш нар Манжийн төрийн дотоод яамны Монгол бичгийн гэрийн данс хэмээх чухал баримт бичгийг орчуулан 10 ботиор хэвлүүллээ. Мөн Манжийн хаадын Монголд явуулсан цэрэг-улс төрийн бодлогыг тодорхой харуулсан баримт бичгүүдийг орчуулж байна, Манжийн хаадын өдөр тутмын үйл хэргийн тэмдэглэлийг хөрвүүлж байна. Сүүлийн үед манайд манж хэлтэй залуу судлаачид олноор бий болж байгаа нь сайшаалтай хэрэг юм.  

-Манж хэлний мөхөх болсон шалтгааныг юу гэж хардаг бол?

-Манж хэлтнүүд Хятадын нутагт төвтэй Чин улсыг байгуулсан ба улмаар тухайн ард түмэн хэлээ үл тоох хандлагатай болж эхэлсэн байдаг. Ингэхдээ аливаа ажил хэрэг, албан бичгийг хятад хэлээр явуулах болсон байна. Манжийн хааны ордонд хятад хэлийг ойшоох болсноор төрийн түшмэл сайдууд, ард иргэд нь хятад хэлийг илүүтэй сурч эхэлсэн. Ингээд манж хэл хэрэгцээнээс шахагдаж нийгмийн үүрэггүй болсноор 1910-аад он гэхэд угсаатан нь байгаа атлаа манж хэл хэрэглэгчгүй болж, манж хэлээр ярихаа больсон байна. Ийнхүү манж хэл мөхжээ. Эндээс бид сургамж авах хэрэгтэй юм.

-Сүүлийн үед монгол хэл мөхөж байна гэх хүмүүс их болж. Энэ талаар таны бодол?

-Манай иргэдийн монгол хэлнийхээ төлөө санаа зовж байгаа нь маш сайн. Тэгэж байж, бүгд санаа зовниж байж монгол хэлээ авч үлдэнэ. Гэхдээ монгол хэл мөхөж байна гэсэн судалгаа байхгүй байна. Одоо бүх харилцаа монголоороо явагдаж байна. Санаа зовж байгаа нь сайн хэдий ч хэт сандаргах нь буруу. Энэ тал дээр судлаачдын байр суурийг сонсох хэрэгтэй юм. Харь хэлний үг орж ирдэггүй хэл гэж байдаггүй. Ялангуяа хөгжил дэвшил, техник технологоо дагаад үг хэллэг өөрчлөгдөнө. Хэл бас өөрчлөгдсөөр байгаад өөрийн үггүй болчихдоггүй. Одоогийн монгол хэл бол өмнөхөөсөө өөрчлөгдсөн, хөгжсөн. Энэ монгол хэл цаашид ч дахиад өөрчлөгдөнө. Хэл гэдэг бол дандаа өөрчлөгддөг, хувирч байдаг. Тийм болохоор эртний монгол хэлээр бичсэн зүйлийг уншиж ойлгохгүй байгаа нь үүнтэй холбоотой. Жишээ нь, Монголын нууц товчоог одоогоос 777 жилийн өмнө зохиосон гэж үздэг. Гэхдээ бид академич Ц.Дамдинсүрэн гуайн орчуулгаар л ойлгож ухаарцгаадаг шүү дээ. Энэ бол бидний муугийнх биш, бид хэлээ мэдэхгүй болсон хэрэг бүр ч биш. Харин монгол хэл өөрөө энэ хугацаанд хувьсан өөрчлөгдөж ирсний тодорхой баримт юм.

-Монгол хэлийг удаан хугацаанд авч үлдэхэд юу чухал байна вэ?

-Олон хүчин зүйлийг хэлж болох байна. Гэвч монгол хэлийг юуны өмнө шинжлэх ухааны хэл болгох хэрэгтэй гэж санадаг. Сүүлийн үед хэвлэлийн газар олон болсон тул гадаадад борлуулалтаараа ч юм уу тэргүүлж байгаа зохиолуудыг их хурдан орчуулан гаргаж байна. Энэ бол сайн үйлс. Гэхдээ Монгол улс хөгжье гээд, хөгжлийнхөө чигийг шинжлэх ухаанаар заалгана гэж бодож байвал аливаа шинжлэх ухааны зохиол бүтээлүүдийг монгол хэлээрээ орчуулах, зохиох нэн шаардлагатай. Одоо шинжлэх ухааны салбарууд улам бүр нарийсаж, техник технологи хурдацтай хөгжиж байна. Тэдгээрийн талаар бидэнд тодорхой ойлголт өгөх зохиол бүтээл харамсалтай нь эх хэлээр маань тэр бүрий байхгүй байна. Тэгэхээр хүмүүс аяндаа гадаад хэл сурахаар хошуурах нь аргагүй шүү дээ. 

У.УРАНЦЭЦЭГ

1



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 44

Зочин (112.72.11.104)
2017-12-10 23:33:40
бүрэн бүтэн судалж дуусчаад баталгаатай нотолгоотой юм бичих хэрэгтэй өнгөрсөн түүхийг бүрэн тодорхой болгож чадахгүй л юм бол битгий болхи нэрийн хор хийж бай дэмий байдаг юм.

шинжээч (27.123.212.140)
2017-12-09 17:24:20
Их монгол улсын хэв соёлыг хуулбарлах бодлого явуулсан ч юу гэж хятадууд тийм юм хийлгэх вэ дээ өгөр манжуудыг хятадчилахад их хялбар байсан учир нь Зүрчидүүд хятадтай нег генийн сүлбээтэй үндэстэн Монголын С1 ДНК -аар шинжлэхэд манжууд бол эртний хятадаас гарч хойш чиглэсэн нүүдэлч ч гэхэд хаашаа юм цагаач/Гүйфаны домог мэтийг унш?/ нартай ойр төрөл монголчуудаас өөр үндэстэн болох нь тогтоогдсон шинжлэх ухааны үндэстэй юм ярьж байгаарай эрдэмтэн мулгуу байх ямар муухай юм бэ дээ чааваас

Зочин (49.0.171.43)
2017-12-09 11:18:01
baitlaa bur manj mongol 2 neg uls baigaad 200 jiliin darlal baigaagui harin irgenii dian baisan gej door hutsaj baih chin arai yum bishuu tuuhiig uneneer n gargaj tavij unentei l nuur tulah heregtei daanch odoogiin erdemteded tiim zorig uneheer alga

Ganbold-Hovd (139.5.216.126)
2017-12-09 10:04:08
Duud amjult. Sain erdemten shuu dee

Sanal nemerleh ni (66.181.161.107)
2017-12-09 09:34:31
Chingis khaan Khasartaa odogiin Manjuur , Als dornod orchimiin gazar nutgiig ugsun gedeg ,nas EnhAmgalan khaanii emcee ni Mongol hyn baisan gej tyyhend bichigdsen tegeheer Manj gedeg chini Mongol udamtai uym vishyy . Odoo daanch hyatadad uusaad negch Manj hyn baihgyi bolson gedeg . Tegeheer hyataduud Mongolchuudad 1260-1911 on hyrtel 700 shaham jil bolson baigaa biz. Erdemted yy iig sudalaasai .

Зочин (124.39.168.74)
2017-12-09 07:13:28
Алтайгааас түрэг монгол, тунгус угсаатнуут гарсан. Түрэг, монгол, манж хэлэнд төстэй юм олон бий.Европын хэлнүүд ч гэсэн латин герман гэсэн үндсэн 2 том бүлэгт хуваагддаг боловч индо-европ гэдэг утгаараа гарал нэгтэй л байдаг. Манж монгол түрэг хэлэнд адил төстэй юм байдаг боловч манж түргийн аль алин нь бидний ах дүү бий биш. Харин ч аль алин нь монгол угсаатныг шахаж уусгаж,устгах бодлого явуулж байсан юм шүү дээ

Зочин (183.202.232.248)
2017-12-09 01:01:46
huuchin mongol bichigiig ih chuhal bolgoh n bidend heregtei bish ovor mongolchuudad heregtei. odoo bol 6arij helj unshih n amar kirill usgeeree yavah hetegtei. surahad ch amar. uigarjin bichgiig surah durtai humuus n surna biz. bugdeeree surj heregleh

Зочин (50.99.22.215)
2017-12-09 00:57:37
Сайхан ярилцлага болжээ.

Зочин (66.181.182.105)
2017-12-08 23:07:34
GARAL UGSAA NEG

Зочин (194.228.20.79)
2017-12-08 22:50:57
Манж монгол хэлийг гарал нэгтэй гэж ямар ч үндэсгүй худал шааж байна шүү энэ хүн. Улс төрийн панзаар хэлний судалгаа хийдэг байхгүй юу.

Зочин (49.0.171.43)
2017-12-08 21:17:07
200 jil manjid darluulaad yuchgui bolchihson murtuluu hyatadaas hamgaalj baisan genee unen tuuhiig gargaj tavih zurhtei hun uneheer alga uchir n unen tuuh ihenh mongolchuudad taalagdahgui uchraas ter

Зочин (27.123.212.132)
2017-12-08 20:49:47
Шинжлэх ухааны хэл битгий хэл жирийн ярианы хэл угуй болж бнаа эрхэм манж судлаач минь ээ!

манж (66.181.160.56)
2017-12-08 20:38:43
МАНЖ БОЛ МОНГОЛЫН ХОЛБООТОН БСАН БИЛЭЭ. СҮҮЛДЭЭ ХЯТАДАД УУССАН БИЛЭЭ. МОНГОЛЫГ ЭЗЭЛСЭН ТУЛ МАНЖИЙН ХУУЛИАР ЯВДАГ БСАН ТЭХДЭЭ ХЯТАДААС ХАМГААЛДАГ БСАН НЬ ҮНЭН БИЛЭЭ. БОСОО МОНГОЛ БИЧГЭЭ ЭХЭЛЖ СУРААД ДАРАА НЬ ОЛОН ЮМ ЯРЬЦГАА. ЯДАЖ ОВОГ НЭРЭЭ БОСООГООР БИЧИЖ СУРААД ДАРАА НЬ ОЛОН ЮМ БУРЦГАА

Зочин (202.179.27.23)
2017-12-08 20:20:21
13 zuunii mongolchuudiin tsarai turhiig gadnii survaljuudad todorhoilohdoo navtgarduu hamartai,jartgarduu nudtei,urgun shanaa tom tolgoitoi,sahal us bagatai gej temdeglesen baidag. tegeheer ter ertnii todorhoiloltoos uzvel odoogiin hasaguudaas iluu odoogiin mongolchuud iluu oir. helnii huvid ch ter. ternees gadna Zuchi yag Chingisiin huu munuu bishuu,esvel mergediin udam uu gedeg asuult odoo ch hariultaa nehseer.Hervee bish bolj taarval kazakhad altan urgiinhan tur bariagui,harin mergediin udamiinhan tur barisan bolj taarch ch magadgui.

Зочин (59.153.115.20)
2017-12-08 19:30:16
за за

sunoj baihdaa taarsan (80.89.40.177)
2017-12-08 19:26:17
sunoj uhej baihdaa taarsan umhii manjuud. uhsen atsiig ni surdag um. or tas delhiigees arilj duusval taarna.

Зочин (49.0.171.43)
2017-12-08 19:09:23
er n manjiin erhsheeld 200 jil baisan uls shu de ertnii mongoltoi barag adilhan yum uldeegui gej helj bolno buhel buten 200 zuun ungurnu gedeg tuuh soyol yas tsusnii darhlaag n buren ustgaj baigaa yum l da mongolchuud huleen zuvshuuruh durgui l bolohoos ertnii mongolchuudtai hamgiin oirhon n hasaguud l baih shig baina yasaj tedend altan urgiin humuus n uldej

Зочин (49.0.171.43)
2017-12-08 19:05:39
tsag zevuun uyed manj hurtel mongoltoi holbootoi boloh yum da mongold neleed olon manjiin efu nar baisan ted ch uvug deedsiinhee ulamjlaliig sain avch yavaa yum baina da hasaguud hurtel halhuud bol mongolchuud bish gesen unench baij magadgui shu

Зочин (202.179.27.23)
2017-12-08 18:51:27
hel bol yamagt huvisdag n unen. ertnii angli,japan,oros heliig odoogiinhon n tugs 100% oilgodoggui gej baigaa, ertnii turegiin bicheesiig ch odoogiin tureguud 100% oilgohgui. mongol hel ch gesen ene jamaas gajaagui.

мэргэжилтэн (27.123.212.133)
2017-12-08 17:51:20
манж судлал нэг их хэрэгтэй биш л дээ тэрийг аль эрт түүхийн хогон дээр хаясан .Түүхэн эх сурвалжуудыг монголчилоод файл болгооод хадгалахад энэ ажилд цэг тавигдана .Эртний үгээ ойлгохоо больдог жам гээд байгаа нь өнөөдөрийн Францууд 800 жилийн өмнөх эх сурвалжаа уншиж ойлгодог бол 1209 онд байгуулагдсан кембрижийн их сургуульд хэрэглэгдэж байсан бичвэрүүдийг энгийн хүмүүс ойлгож байна үндэстний бичиг өөрчлөгдөх тусам хэлний консерваци алдагдаад байгааг эндээс харах хэрэгтэй.

мгл (103.26.195.170)
2017-12-08 17:22:12
Монгол хэлд ойрхон Манж хэл Монголын уйгаржин бичгээс санаа авч Манж босоо бичиг бүтээсэн түүхтэй юм ш дээ өөр ямар баталгаа шаардаад байгаа юм

Зочин (103.9.90.194)
2017-12-08 15:38:30
Сайн судлаач шүү. Үгийг нь дуулах л хэрэгтэй. Судлаач, эрдэмтэн хүн үндэслэлгүй зүйл, мэдэхгүй зүйлээ ярихгүй л дээ.

Зочин (66.181.165.17)
2017-12-08 15:34:46
tuuxees xarval Xunnu guren 2 zadarch Donxu nogoo ni yamarch nertei bilee salsan.Ternii Donxu naraas Manj nar ulbaatai.Xamgiin oiriin torol ni Tungus,Evenk,Saxa nar l baix daa.Xelnii xuvid 40% gedeg unen baix shuu.Shinjan uigariin oortoo zasag oron gexed l shin-jan gedeg chin xurtel shine-gazar l gesen ug shuu dee...tsus oir gevel tureg,mongol manj bugd l oirxon ard tumen shuu dee...

зочин (103.26.193.178)
2017-12-08 15:15:47
Энэ хятад юу гээд бнаа.Битгий мушгиад байгаарай.

монгол (103.9.88.154)
2017-12-08 15:14:48
Монголд амьдарч хоолыг нь цусалж байгаа хазгай хэлтнүүд монголчуудыг үхэрээр нь дуудаад хэтэрч байна шүү? цагаачыг цагаа хатгав,цагаан морийг ногоо хатгав гэдэг болов оо дэмий шүү?????

Зочин (202.179.24.16)
2017-12-08 14:03:46
jinhene tungus hel bol odoogiin sibiriin tsuun tootoi tungus undestnuud dund bii. harin manj hel bol mongoljson tungus hel. garliin huvid bol uur. mongoltoi tureg n iluu oir baih shuu.

Зочин (116.112.159.84)
2017-12-08 14:02:39
manj mongol hoer ih ert deer ued ugshil garval oir baisan gej sonsson yum bn

Зочин (139.5.218.184)
2017-12-08 13:44:29
Шинжлэх ухааны ном, сурах бичиг, хэрэглэгдэхүүнүүдийг орчуулж хэрэглэх хэрэгтэй гэж тун зөв шүү, байхгүй бол англи, орос, хятад хэлийг нь суръя л гэж бодно, монгол хэлний маань үүрэг буурна,

Эрдэмтэн биш бол юу ярих уу. (202.131.228.118)
2017-12-08 13:31:18
Би эрдэмтэн биш. Иймд ном зохиол судалж, эх бичвэр судалсан хүний үгэнд итгэнэ. Түвшинтөгс эрдэмтэн ингэж хэлж байгаа бол бид одоо элдэв авах авахгүй юм ярих хэрэггүй байх. Түүхийн шинжлэх ухаан гэдэг чинь ямар одоо үеийн хүмүүсийн "итгэе" гэсэн зүйлийн дагуу явах биш. Бодит факт, олдсон баримт л бүхнийг шийднэ. Мань мэт нь дуугүй л зөвшөөрч байна.

Зочин (172.58.136.198)
2017-12-08 12:07:33
Би лав манж цустай.

Зочин (27.123.214.107)
2017-12-08 11:51:40
Jishee ni? Ug tuuverlej bsnaas jishee oguulber oruulj boldoggui yum uu? Tegvel itgeie.

Зочин (202.21.106.120)
2017-12-08 11:30:02
Эрийн 3 наадмын морины уралдаан манжийн үед орж ирсэн. Олон эфү нараас болж манайд манж, хятад цус ихээр холилдсон. Ер нь манай энэ жалгархаг ёс ч гэсэн манжийн үеээс үүдэлтэй.

Алтай (103.9.90.228)
2017-12-08 11:18:36
Манж, Монгол хэл цаг хугацааны явцад ижилссэн болохоос гарал нэг биш ээ. Энийг уншаарай........... www.gashuun.mn/1077

Зочин (103.10.197.156)
2017-12-08 11:01:55
Ул Боов Манжынх бишээ. Ул боовдыг Халхыг Богд Занабазар үүсгэсэн юм. Үхэр Монголчуудыг битгий өлсөөсэй гэж билэгдсэн юмааа

Зочин (103.10.197.156)
2017-12-08 11:01:54
Ул Боов Манжынх бишээ. Ул боовдыг Халхыг Богд Занабазар үүсгэсэн юм. Үхэр Монголчуудыг битгий өлсөөсэй гэж билэгдсэн юмааа

Зочин (202.179.31.28)
2017-12-08 11:00:03
Ямар ч байсан турк кино үзэж байхад арслангаас өөр бөмбөг гэдэг үг яг бидэн шиг хэлж байна. Нэг хүний нэр Толга(а) гээд байна. Тайлбарыг нь харвал одооогийнхоор бол Дуулга гэдэг утгатай эрэгтэй нэр гэнэ. Мөн хүүхэд өргөхөөрөө уба, уба ла гэж хэлдэг юм байна. Манайх шиг. Бид л тэдэнтэй адил гарал нэгтэй хөршүүд явсан гэдгээ хүлээн зөвшөөрөх дургүй болохоос.

Зочин (202.179.31.28)
2017-12-08 10:55:56
Монгол манж, түрэг овог аймгийн хүмүүс манжийн дарлалаас хамаагүй өмнө бараг хоорондоо шууд ойлголцдог байсан. Ер нь бараг баруун монгол хэлний аялга чинь хэвээр үлдэж халхчууд манжижсан нь бараг үнэн байх. Манж хэлний аялга чинь яг л халх гэсэн үг. Гадаадын маш олон зүйлд манжижсан гэж дурдагддаг. Тэр бүү хэл одоо болтол хасагстаны нэг чухалдуу судалгааны хуудас Зуун модыг манжийн Зуун мод гэж бичсэн байгаа. Манж бол бидэнтэй генээрээ хүртэл буриадаас илүү ойрхон төстэй хүмүүс гэвэл та нар итгэхгүй байх.

зочин (103.9.88.162)
2017-12-08 10:35:36
Памперстай судлаач хадуураад эргүүтэхээ боль,Монгол хэл монголоороо л байна юун манж вэ

ёр (103.26.193.112)
2017-12-08 09:59:53
Ямарын билээ саяхан театруудаар гарсан кино чинь Зүрхнии хилэгнэл ч билүү Түүхээ мэдэхгүй маанаг бацаанууд соц үеиин согтуу зохиолчын догмагаар өөрсдиигээ доромжилсон кинонцор хиисэн Манжууд монголын соёлд маш их юм үлдээж биднииг хятадаас аварч үлдээгээд өөрсдөө мөхсөн юм шүү

uvur mongoliin zaluu (61.151.179.27)
2017-12-08 09:56:40
mongol ulsiin mongolchud bitgei oorigoo soyoloo muhuliin davaa ruu tulheed bai

Зочин (202.179.31.83)
2017-12-08 09:27:47
Tureg helnuuded ch mongol ug ih bdag. Jishee ni har, hoh, shar, us, dal, sahal, zurh, shagai, mal geed olon ug bii. Sonirhuulahad Turkmen helend eej gedeg ugiig yag ter chigeer eej gej duuddag utga neg. Oor mash olon ug bii dee. Jishee ni alt, zes, baatar,eregtei, hulan, honi/ho/, hutga, uls, hudag, jil, ania egch/ana/ ail, tsalam geed mash olon ug bii. Zahiin jishee ni ene shu dee. Bas alim, guzeelzgene, usan uzem geed niitleg ugnuud ch bn. Tureg, mongol, tungus 3 helnuud-g Altai yazguuryn hel gej uzdeg. Manj hel bol tungus helnees salbarlasan hel uym daa. Gehdee manjaar damjij orj irsen hyatad ugiig manj gej uzej bolohgui l dee. Jishee ni wan bn.

Зочин (202.131.235.198)
2017-12-08 09:08:06
ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: 88671597

Зочин (110.70.26.22)
2017-12-08 08:53:42
manjuud ul boov tavag zasdag bsan ene soeliig odoo hurtel mongolchuud dagaj bga

Зочин (175.115.148.230)
2017-12-08 08:25:15
адилхан үг маш олон, бас дуудлага маш тэстэй, дээрээс нь манай босоо бичгийг авч шууд хэрэглэдэг бсан.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-13 08:34:43 - Улс төр
С.Эрдэнэ: Банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг 18 хувь байхаар хуулийн төсөлд тусгасан
2017-12-13 08:30:56 - Эрүүл мэнд
Ашиглалтаас гарсан батерейг дэлхий нийт баялаг гэж үздэг бол монголчууд хаягдалд тооцож, түүндээ хорддог
2017-12-13 08:24:45 - Энтертайнмент
Домогт“BoneyM” энэ сарын 30-нд Монголд тоглоно
2017-12-13 08:19:38 - Эрүүл мэнд
Монгол бадарчин Амай: Өвчтэй байгаа хэдий ч зовлон яримааргүй байна
2017-12-13 08:11:02 - Хууль
“Галт зэвсэг бариад, хүний эзэмшил рүү орох нь зөв юм уу”
2017-12-13 08:00:48 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2017-12-12 17:37:52 - Нийслэл
“Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний төслийн уралдаан зарлалаа
2017-12-12 16:47:54 - Нийслэл
Хугацаа нь дууссан бараа, бүтээгдэхүүнээс болгоомжлохыг анхааруулав
2017-12-12 16:47:20 - Гадаад
ОХУ-ын тамирчид “Пёнчан-2018” өвлийн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ
2017-12-12 16:29:47 - Технологи
Автомашины хаягдал баттерейн хор уршгийн талаар хэлэлцүүлэг боллоо
2017-12-12 16:29:01 - Гадаад
Твиттерт ОХУ-ын олимпийн хоригийг эсэргүүцэн нэгдэж эхэлжээ
2017-12-12 16:18:24 - Хууль
МХЕГ-ын байцаагчдыг суллаагүй, цагдан хорих шийдвэр гаргажээ
2017-12-12 16:14:10 - Улс төр
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 33.7 хувиар өсчээ
2017-12-12 16:05:32 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин урчуудын төлөөлөлтэй уулзлаа
2017-12-12 16:02:28 - Хууль
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болно
2017-12-12 15:57:01 - Гадаад
Путин Сириэс цэргүүдээ татах тушаал өгчээ
2017-12-12 15:24:13 - Улс төр
Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2017-12-12 15:15:28 - Гадаад
Нью-Йоркт дэлбэрэлт үйлдсэн этгээд “Лалын улс” бүлэглэлд үнэнчээ хэлжээ
2017-12-12 15:10:29 - Энтертайнмент
“Монгол Улсын Филармони-45” баярын концерт болно
2017-12-12 15:08:38 - Нийслэл
“Эко дүүрэг” хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ
2017-12-12 14:39:40 - Спорт
Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээ
2017-12-12 14:21:08 - Улс төр
Оюу толгой, Эрдэнэс Таван толгойн үйл ажиллагаанд аудит хийнэ
2017-12-12 14:07:54 - Нийслэл
Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан “Хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ
2017-12-12 14:04:40 - Энтертайнмент
Бурханч лам Г.Пүрэвбат: Үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ таниулж сонирхуулъя гэсэн юм
2017-12-12 13:55:57 - Эдийн засаг
Импорт 825.1 сая ам.доллараар өсчээ
2017-12-12 13:50:21 - Нийслэл
Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт явагдаж байна
2017-12-12 13:36:37 - Эдийн засаг
ҮСХ: Дундаж цалин 955.9 мянган төгрөг байна
2017-12-12 12:35:01 - Энтертайнмент
Өмнөд Африкийн эрдэмтэд 3.6 сая жилийн настай эртний хүний араг яс олжээ
2017-12-12 12:31:36 - Хууль
Зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдаж байна гэв
2017-12-12 12:21:39 - Энтертайнмент
“Алтан бөмбөг” шагналын эзэн өнөөдөр тодорно
2017-12-12 12:09:24 - Орон нутаг
Өмнөговьд 120 км оочирлож буй жолооч нарт туслах хүмүүнлэгийн аян эхлүүлжээ
2017-12-12 11:34:56 - Шар
Мисс А.Баярцэцэг ТҮК-ийн ажилтанд гэр бэлэглэв
2017-12-12 11:32:07 - Эдийн засаг
Д.Сумъяабазар: Онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор бензиний үнэ нэмэгдэхгүй
2017-12-12 11:09:27 - Спорт
Харумафүжид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2017-12-12 11:00:40 - Нийслэл
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ
2017-12-12 10:59:26 - Орон нутаг
БНХАУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ
2017-12-12 10:49:09 - Улс төр
У.Хүрэлсүх: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал
2017-12-12 10:48:44 - Хууль
С.Баатаржав: Алба хаагчдад тавьж буй шаардлага зөвхөн хуулийн дагуу байх ёстой
2017-12-12 10:45:09 - Шар
Д.Ганболор кикбоксын дэлхийн хошой аварга боллоо
2017-12-12 10:41:41 - Нийслэл
Морьтны их жагсаал гиннест бүртгэгджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй